Мэдээ мэдээлэл

June, 2016

  • 2 June

    Өнөөдрөөс эхэлж татвараа төлөөгүй жолоочийг хөдөлгөөнд оролцуулахгүй

    Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд хувь хүн авто тээврийн болон өөрөөр явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургаадугаар сарын 1-ний дотор төлөх үүрэгтэй. Харин албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг. Тиймээс заасан хугацаанд татвараа төлөөгүй жолоочийг …

  • 2 June

    Э.Галбадрал: Ураны салбарт шинэ орд эдийн засгийн эргэлтэнд орно

    Монгол Улсын цөмийн энергийн салбарын өнөөгийн байдал, чиг хандлага, салбарын сүүлийн үеийн үйл явдлын талаар “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал Э.Галбадралтай ярилцлаа. – Төрийн өмчит “Мон-Атом” компани ямар статус, бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна вэ? – Засгийн газрын 2009 оны 45 дугаар тогтоолоор төрийн өмчит “Мон-Атом” компани байгуулагдсан. Тухайн онд Монгол улсад Цөмийн Энергийн тухай хууль батлагдаж байсан юм. Цөмийн энергийн …

  • 2 June

    Авто машингүй өдөр энэ сарын 4-нд болно

    Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар Марафон 2016” олон улсын гүйлт 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно. Энэ өдрийг “Автомашингүй өдөр” болгож, автомашины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулах бөгөөд томоохон зах худалдааны төвүүд амарна. Энэ өдөр Бага тойруу, …

  • 2 June

    Байгаль эхээ хүндэтгэн хог хаяхгүй зугаалцгаая

    Амралт, зугаалга, аялалын улирал эхлэж байна. Байгаль эх өнгөө засч үзэсгэлэнтэй сайхан болж. Өчигдөрхөн хүүхдийн баяраар л гэхэд “усанд” дуртай Монголчууд голын эрэг, судаг бараадан нэг өдрийг ч болов цэвэр агаарт үр хүүхдүүдтэйгээ сайхан өнгөрүүлж байгаа харагдсан. Голын эрэг дагаад цэцэг ургасан гэмээр машин тэрэг, майхан савны өнгө алагласан төрхтэй. Мэдээж их хотын агаарын бохирдол, дуу чимээ, орчны бохирдлоос нэг …

  • 2 June

    Тендерийн ажиллагаа 6 сарын 5-ны өдрөөс цахим системд бүрэн шилжинэ

    Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны  мөрийн хөтөлбөрт Цахим системийг Худалдан авах ажиллагаанд 100 хувь  хэрэгжүүлнэ гэсэн заалтын дагуу Худалдан авах үйл ажиллагааны Цахим системийн хоёрдугаар үе шат дуусаж, 2016 онны 6 сарын 05-ны өдрөөс эхлэн  тус газраар дамжин явагддаг бүх шатны худалдан авах үйл ажиллагаа буюу тендер бүхэлдээ хувь хүний оролцоогүй, цахим хэлбэрээр явагдах боломжтой болжээ. Энэхүү цахим систем …

  • 2 June

    Улсын их дэлгүүрээс цирк хүрэх замыг автомашингүй гудамж болгох төслийг сонгон шалгаруулна

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Автомашингүй гудамж төслийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталсан. Гудамж төслөөс хэрэгжүүлж байгаа хотын дэд төв төслийн хүрээнд нийслэлийн гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хотын иргэд болон гадаадын жуулчдад  тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор “Автомашингүй гудамж” бий болгон тохижуулахаар төлөвлөөд байгаа юм. Энэхүү төслийг Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, …

  • 2 June

    Муу жолооддог бүсгүйчүүдэд зориулсан авто-зогсоол байгуулжээ

    Хятадын зүүн-өмнө зүгт орших Цзянси мужид машин муу жолоодон, паркинг хийхдээ тааруу жолооч бүсгүйчүүдэд зориулсан авто зогсоолууд бий болсон байна. Иймэрхүү зогсоолын талбайн хэмжээ нь энгийн зогсоолынхоос 50% өргөн бөгөөд олон нийтийн зүгээс янз бүрийн санал бодол ирж байна хэмээн Xinhua-д мэдээлжээ. Одоогоор иймэрхүү “эмэгтэй” зогсоолууд харьцангуй цөөхөн тоотой байгаа хэдий ч хэрэв үнэхээр эрэлт хэрэгцээтэй нь батлагдвал тоог нь …

  • 2 June

    Найрсаг Улаанбаатар-Соёлтой такси сургалт боллоо

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо хамтран хоёр дахь жилдээ “Найрсаг Улаанбаатар-Соёлтой такси” сургалтыг зохион байгууллаа. Таксины жолооч нарын  харилцаа, ёс зүй, зорчигчдын аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг хөндсөн тус сургалтад такси үйлчилгээний 12 компанийн 300 гаруй жолооч хамрагджээ. . Сургалтад хамрагдсан жолооч нарт нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргасан …

  • 2 June

    Уих-ын дарга З.Энхболд Япон улсад хийх ажлын айлчлалаа эхлүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Япон Улсад 2016 оны 06 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд хийх ажлын айлчлалаа өнөөдөр эхлүүллээ. Тэрээр өчигдөр  Японы Фукушима мужид байрлах “Жобан Пауэр” компанийн нүүрснээс хий гаргаж, эрчим хүч, дулаан үйлдвэрлэх шинэ технологийг  /IGCC/ нэвтрүүлсэн  “Накасо” дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа. “Накасо” дулааны цахилгаан станцын IGCC технологийн хэсгийн ерөнхий инженер Ишибаши хэлэхдээ, “Накасо” дулааны …

  • 2 June

    Ерөнхий сайд хүүхдүүдэд бэлэг гардууллаа

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан сурлага, спорт, урлагаар үе тэнгийнхнээ манлайлж байгаа хүүхэд багачуудын төлөөлөлд баяр хүргэж, бэлэг гардууллаа. И.И.Чайковскийн “Цөмөөхэй” балетын жүжигт гол дүр Клара охины дүрийг бүтээсэн Б. Анхзул, Олон улсын Математикийн олимпиадаас 3-р зэргийн диплом  хүртсэн Т.Балжингарав,  ширээний теннисний спортоор  улсын болон олон улсын тэмцээнүүдээс алт, мөнгөн медаль хүртсэн Б.Ерөөлт, шатрын улсын …

  • 2 June

    Ханын зурган чимэглэлийг 2000 метр квадрат талбайд хийнэ

    Нийслэлийн 2016 оны хот тохижилтын ажил, “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 9364.73 метр квадрат явган хүний замын хавтанг шинээр тавих, 36593метр квадрат хавтанг нөхөн сэргээж будах, 12400метр квадрат талбайд унадаг дугуйн зам хийх, 12405 метр квадрат сул шороон даланг эко хавтангаар хучих ажил хийгээд байна. Мөн энэхүү ажлын хүрээнд зөвшөөрөлгүй 38 сурталчилгааны самбарыг буулгаж, 11831 урт метр хайс хашлагыг …

  • 1 June

    Чингисийн талбайд “Нэг хогийг нэг амттанаар сольё” аян болж байна

     Чингисийн талбай дээр “Нэг хогийг нэг амттанаар сольё” аяныг зохион байгуулагч залуус өөрсдийн цуглуулсан 2000 орчим ном болон 500 кг чихрээ хүүхдүүдэд бэлэглэх үйл ажиллагаа болж байна. Талбай дээр цугларсан хүүхэд багачуудад хогоо хогийн саванд хийснээр тус бэлгийг хүртэх боломжтой бөгөөд хотын соёлд суралцаж буй хүүхдүүдэд “Хогоо хогийн саванд хийсэн хотын шилдэг хүүхэд” болсонд нь баяр хүргэе” гэж хэлээд сайн …

  • 1 June

    Музейнууд өнөөдөр хүүхдэд үнэгүй үйлчилнэ

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэл дэхь музейнүүд хүүхдүүдэд үнэгүй үйлчилж байна. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей энэ өдөр “Урлаг ба хүүхэд нас 2016” өдөрлөгийг зохион байгуулж байгаа аж. Харин Үндэсний түүхийн музей өнөөдөр хүүхдүүдэд мөн үнэгүй үйлчилнэ. Жил бүр энэ өдрийг угтан олон арга хэмжээ зохион байгуулдаг уламжлал олон жилийн өмнөөс тогтжээ. Энэ жилийн тухайд “Үлгэрийн баатрын …

  • 1 June

    Хүүхдүүдийн бугуйд эцэг, эхийн утасны дугаар бичих бугуйвчийг зүүж өгч байна

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудаа амар тайван баярлуулахын төлөө Улаанбаатар хотын цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн ажиллаж байна. Мөн баяр, наадам, олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдүүд эцэг, эх, асран хамгаалагчаасаа төөрөх тохиолдол ихээр гардаг тул Улаанбаатар хотын цагдаагийн газрын Мэдээлэл харилцааны багийн алба хаагчид хүүхэд, багачуудын бугуйд эцэг, эхийн утасны дугаар бичих зориулалт …

  • 1 June

    Хүүхдийг баярлуулахаас илүүтэй эрхийг нь эрхэмлэж дээдлээрэй, эцэг эхчүүдээ

    Өнөөдөр бол хүүхэд бүрийн хүсэн хүлээсэн онцгой баярын өдөр. Хөөрцөглөж, догдолж баярласан хөөрхөн багачууд маань гоё ганган гэсэн хувцасаа өмсч хайртай ээж аав, ах эгч, дүү нартайгаа хамтдаа баярын талбайд баярлаж өнгөрүүлдэг уламжлалтай өдөр юм. Жилд нэг удаа болдог болохоор эл өдөр жирийн нэг өдөр биш юмаа. Үр хүүхэдээ баярлуулж амттанаар дайлж, янз бүрийн тоглоом дээр тоглуулж, орой нь гоё …