Мэдээ мэдээлэл

June, 2016

  • 3 June

    Месси “хөлбөмбөгийн ертөнцөөс арчигдах” уу

    Лионель Месси татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдон, өнөөдөр Барселона хотноо түүнийг шүүх хурал дээр өөрөө очиж мэдүүлэг өгч байна. Учир нь Месси оффшор бүсэд 4,1 сая еврогийн татвараас зайлсхийсэн хэмээн мэдээлсэнтэй холбоотой юм. Түүнийг шүүхийн байрны өмнө ирэхэд хэсэг фанатууд дургүйцлээ илэрхийлэн хараан хашгирчээ. “Месси новш минь чи тэр Панамдаа очиж тогло” гэж хэсэг фанатууд хашгирч байсан гэнэ.  Сар гаруйн өмнө мэдээлсэн Мессигийн …

  • 3 June

    Үерийн улмаас 10 хүн амиа алдаад байна

    Их Британи, Герман, Австри болон Францад орж буй аадар борооны улмаас 10 хүн амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Германы Бавари муж үерт автаж, 40 мянган  хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Үерийн улмаас Бавари муж хамгийн багадаа 100 сая ам.долларын хохирол амссан гэнэ. Тус мужийн аврах алба “78, 56, 28 настай хүмүүс үерийн улмаас амиа алдсан” гэж мэдээлжээ. Харин Францын нийслэл Парис …

  • 3 June

    Нийслэлийн хэмжээнд дулааны шугамын засварын ажил үргэлжилж байна

    Улаанбаатар хотын дулааны шугам тоноглолд засварын ажлыг батлагдсан графикийн дагуу хийж байна. Тухайлбал, Улаанбаатар сувилал, 115 дугаар сургууль, Зайсан, ХААИС, Оргил рашаан сувилал, Богдын музей, 120 мянгат, Эрэл, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Төв цэнгэлдэх орчмын орон сууц албан газрууд,  Нархан, Жаргалан, Оддын хотхон орчмын орон сууцны хорооллын төв шугамын засварын ажлыг хугацаанаас өмнө хийж, хэрэгцээний халуун усыг залгасан. Мөн 93-р …

  • 3 June

    Нөхөртэйгээ муудалцаж өөрийгөө шатаасан хэрэг гарчээ

    Гэр бүлийн маргааны улмаас өөрийгөө түлж шатаасан хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр БЗД-9 “ГССҮТөвийн Түлэнхийн тасагт түлэгдэж гэмтсэн хүн ирж хэвтлээ гэсэн мэдээллийг шалгахад тус дүүргийн 9 дүгээр хороонд оршин суух С/эм.32н/ нь согтуурсан үедээ нөхөртэйгээ маргалдаж, улмаар өөрийн цээж рүү архи асгаж байгаад асааж түлэгдсэн гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Эх сурвалж: Zaluu.com

  • 3 June

    Улаанбаатар хотод тавдугаар сард 480 мянган ширхэг мод, сөөг тарив

    Улаанбаатар хот тохижилтын 2016 оны ажил, “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийн ажлыг төлөвлөлтийн дагуу хийж байна. Улаанбаатар хотын гудамж талбай, цэцэрлэгт 5 дугаар сард 480 мянган ширхэг мод, сөөгийг тарьж, 950 мянган метр квадрат зүлэгт талбайг самнан, 2100 мянган мод сөөг, 950 мянган метр квадрат зүлгэнд усалгаа хийж, 150 мянган метр квадрат талбайн модны тогоог …

  • 3 June

    Баянхошуунд барих хотын захиргааны цогцолборыг 2019 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ

    УИХ-аас баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичигт Улаанбаатар хотыг 8 дэд төвтэй байхаар тусгасан. Нийслэл хотын төвлөрлийг сааруулж, нэг төвт хотоос олон төвтэй хот болгон хөгжүүлэх зорилгоор НИТХ-аас хотын захирааг Баянхошуу руу нүүлгэх шийдвэрийг гаргаж,  Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллыг дахин төлөвлөх, “Ханын материал” ХК-ийн …

  • 2 June

    “Эрдэнэт” үйлдвэрийн захирлууд зөрчил гаргаж ажлаасаа халагджээ

    Энэ долоо хоногийн эхээр “Эрдэнэт” үйлдвэрт албан тушаалын хөдөлгөөн орж тус үйлдвэрийн хоёр захирлыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Тодруулбал, тус үйлдвэрийн Хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал Б.Намхайнямбуу, Нийгмийн асуудал хариуцсан захирал С.Сувдаа нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Гэхдээ тэд өөрсдийгөө ажлаасаа чөлөөлөгдсөн гэж буй ч хачир дээрээ халагдсан гэх мэдээллийг зарим эх сурвалжууд өгч байна. Дээрх захирлууд зөрчил гаргасан …

  • 2 June

    Отгойн Баянмөнхийн “нууц” задарлаа /шинэ клип/

    Нийтийн дууны салбарт өөрийн орон зайгаа бий болгож, үнэнч фэнүүдтэй болсон дуучин бол МУСТА Отгойн Баянмөнх юм. Эх орон, тусгаар тогтнол, монгол бөх, монгол наадам, монгол эр хүн, нутаг ус, ээжийн тухай олон сайхан уран бүтээлээрээ ард түмэндээ хүндлэгдсэн түүнийг өөрөө дуу зохиодог гэдгийг уншигч та өмнө нь дуулаагүй байсан болов уу. Тэгвэл эрхэм дуучин сүүлийн үед ая зохиох шинэ …

  • 2 June

    Онцгой комиссын дарга сэрэмжлүүлж байна

    Бид аливаа гамшиг осол гарсан тохиолдолд ихээхэн хэмжээний хөрөнгө хүч зарцуулан “ниргэсэн хойно нь хашхирдаг”. Энэ байдлыг гаргуулахгүйн тулд Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар холбогдох журамд заасан эрх, үүргийнхээ дагуу урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын хэмжээнд чиглүүлэн удирдах, гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал, амьтныг урьдчилан сэргийлэх, …

  • 2 June

    Г.Баярсайхан: Олон монгол залуусыг Японд дадлагажуулах боломжийг бүрдүүллээ

    Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Япон улсад албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга З.Энхболдын багт ажиллаж байгаа юм. Тэрбээр өмнө нь тус улсад хийсэн ажлын айлчлалынхаа үеэр Монгол Улсын ирээдүйн хөгжлийн хөтөч байх өндөр мэргэжилтэй, ур чадвартай ажилтнуудыг хамтран бэлтгэх тал дээр Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн сайд Я.Шиозакитай тодорхой яриа хэлцлийг өрнүүлсэн билээ. Тэрхүү яриа хэлэлцээ бодит ажил …

  • 2 June

    Дэлхийн өрсөлдөх чадварын үнэлгээгээр Монгол улс 60 дугаарт бичигджээ

    Дэлхийн өрсөлдөх чадварын үнэлгээний “IMD” төв энэ оны тайлангаа гаргажээ. Эдийн засгаар дэлхийд өрсөлдөх чадвартай улс орны жагсаалтыг нийтэлдэг уг тайланд манай улс өнгөрсөн жилийнхээс гурван байр ухарч 60 дугаарт бичигджээ. Энэхүү үнэлгээг эдийн засгийг гүйцэтгэл, Засгийн газрын болон бизнесийн үр ашиг, дэд бүтцийн үр ашиг гэсэн дөрвөн үндсэн хүчин зүйлээр 340 гаруй шинжээчдийн дүгнэлтийг харгалзаж гаргадаг байна. Мөн тухайн …

  • 2 June

    Мадоннагийн сэтгэл хөдөлжээ

    Попын хатан хаан Мадоннагийг охин Лурдес Леон өнгөрөгч амралтын өдөр шинээр хоёр шивээс хийлгэсэн байна. 19 настай Леон зүүн гарынхаа булчин дээр “Мэрси”, харин баруун гар дээрээ “Ээж” гэх үгийг шивүүлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Мерси нь Леоны авга эгчийн нэр юм. Леон өчигдөр Лос Анжелес хотоор зугаалж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Охины зураг хэвлэлээр цацагдсаны дараа Мадонна уйлж буй …

  • 2 June

    Авто машингүй өдрөөр зах худалдааны төвүүд амарна

    Энэ  сарын 04-нд Нийслэлийн хэмжээнд жил бүр “Улаанбаатар –Марафон” олон улсын марафон гүйлтийг зохион байгуулах болсонтой холбогдуулан “Автомашингүй өдөр” болгож, автомашины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулагдана.  Мөн энэ өдөр “Нарантуул” ОУХТ, Дүнжингарав худалдааны төв , “Өгөөмөр” техникийн зах, “Сандей” худалдааны төв, Шөнийн зах, Баянзүрх худалдааны …

  • 2 June

    Баярын өдрөөр гамшиг ослын дуудлага ирээгүй байна

    Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр иргэд амгалан тайван байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах тухай” А/46 дугаар тушаал гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллалаа. Онцгой байдлын албан хаагчид Чингис хааны нэрэмжит талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүй долоо худаг, Найрамдал зуслан зэрэг газарт гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, …

  • 2 June

    Хорт хавдрын эсрэг нано вакцин бүтээжээ

    Ойрын таван жилийн дотор эмчилгээний бүх байгууллагад бүх төрлийн хорт хавдрын эсрэг нийтлэг үйлчилгээтэй нано вакчин нийлүүлнэ гэж Германы эрдэмтэд амлаж байна. Энэ вакциныг Иоганн Гутенбергийн нэрэмжит Майны их сургуульд ажиллаж байгаа олон улсын эрдэмтдийн хэсэг бүтээж байгаа юм байна. Судлаачид  хорт хавдрын эсээс бичил элемент ялгаж аваад түүнийгээ өвчлөлийн сүүлийн шатанд орсон гурван ч өвчтөний цусанд оруулан үржүүлэх замаар …