Мэдээ мэдээлэл

June, 2016

  • 9 June

    “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам болж байна

    Монголын Урлагийн Зөвлөл соёл урлагийн олон төрлийг хөгжүүлэх зорилгоор өнөөдрөөс эхэлж “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам 7 дугаар сарын 9- нийг дуустал  Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд зохион байгуулагдаж  байна. Тус наадмын зорилго нь дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой юм. Дашримд дурьдахад уг наадамд Монгол, Австрали, АНУ, Герман, Дани, Малайз, …

  • 9 June

    “ClUB 24”-д маргааш ямар хамтлаг бут авах вэ

    “ClUB 24” ресторан үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа ч аль хэдийнээ өөрсдийн гэсэн эрхэм үйлчлүүлэгч нартай болжээ. Дээд зэрэглэлийн тогооч Г.Тэнгис, олон орноор ажиллаж, тогооч нарынхаа нэрийг өндөрт гаргасан тогооч Зара нар гарын хоолоор дайлж буйг дуулгахад таатай байна. Та дээд зэрэглэлийн тогооч нарын хоол үнэтэй байх гэж бодож байна уу? Тэгвэл тийм биш шүү. Улс орноо хямралтай байхад өндөр үнийг тус …

  • 9 June

    Ардын жүжигчин Б.Дамчаа гуайн хүсэлтийг Хурдын Д.Отгонбаяр биелүүлжээ

    Хурд хамтлаг “Монголтойгоо адилхан” хэмээх сайхан дуу дуулж олны талархалыг маш ихээр хүлээсэн билээ. Урианхай түмнээс төрсөн Ардын жүжигчин Б.Дамчаа гуай Хурдын Д.Отгонбаярт нэгэн хүсэлт үлдээсэнийг тэрбээр биелүүлсэн байна. “Ардын жүжигчин асан Дамчаа гуайн хүсэлтийг биелүүллээ. Урианхай ардын Цуур хөгжимтэй хамт “Монголтойгоо адилхан” дуугаа аяз болгон тоглолоо. Энэ Цуур гэж өвөрмөц хөгжим нь мартагдах шахсан байна.” хэмээсэн байна.    

  • 9 June

    Хилээр буу, сум авч гарахгүй байхыг анхааруулж байна

    Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын боомтын орох чиглэлд 06 дугаар сарын 08-ны өдөр ОХУ-ын иргэн Л.Ю “Toyota Prado” маркийн автомашины урд талын хайрцганд МР-645К маркийн Т11096682 дугаарын хийн гар бууг магазин, хийн баллон, 278 ширхэг сумны хамт хил нэвтрүүлэхийг завджээ. Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын шалгагч Э.Наранбаатар илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна. …

  • 9 June

    Г.Баярсайхан:Хүүхдийн хөдөлмөрийг мөлжинө гэдэг, ирээдүйгээ хэмлэж байгаатай адилхан

    Олон Улсын ” Хүүхдийн Хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдөр” –т зориулав Өнөөгийн Монголд элбэг харж болох зүйл нь хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг буюу хүнд хүчир ажил хийж байгаа балчир хүүхдүүд. Хэдийнээ нүднээ дасал болчихсон ч юм шиг дүр зураг. Баячуудын зугааг гаргах гэж хахир өвлийн хүйтнээр хацраа хөлдөөн барин, амь насаараа дэнчин тавьсан мэт бөөнөөрөө давхилдана, эс бөгөөс Нарантуул захаар нэг том …

  • 9 June

    Төв цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлтийн ажил 9 дүгээр сард дуусна

    Төв цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд хуримтлагдсан лагийн үнэрийг саармагжуулах, хүнд металгүй болгох, халдваргүйжүүлэх, цэвэрлэгээний түвшинг сайжруулах, Төв цэвэрлэх байгууламжийн тодорхой хэсгүүдэд засвар шинэчлэлт хийх, Туул гол хүртэлх усны гольдрол дагуух далан сувгийг шинэчлэх, шинээр барих, нуур цөөрмийн бохирдлыг арилгах зэрэг ажлуудыг хийж байна. Засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд хуучирч муудсан бетон хийц, тусгай зориулалтын машин механизм, цахилгаан, механик хаалт …

  • 9 June

    Ерөнхий сайд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгчтэй уулзав

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ази, Европын Сангийн сайд нарын уулзалтад оролцохоор Улаанбаатарт хүрэлцэн ирсэн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч, ноён Жин Личунийг өнөөдөр (2016.6.8) хүлээн авч уулзан Монгол Улс тус банктай хамтран ажиллах боломжуудыг хөндөн ярилцлаа. Энэ оны нэгдүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны анхны үүсгэн байгуулагчдын нэгний хувьд Монгол Улс …

  • 9 June

    Нара, Ган-Од нарын хойно “хэн” нуугдана вэ?

    Улс төрч гэхээсээ нийтлэлч, зохиолч хэмээн нэрлүүлэх дуртай нэгэн хүн бол Баабар буюу Бат-Эрдэнийн Батбаяр юм. 40-ээс дээш насныхан Б.Батбаярыг ардчилалд ямар үнэ цэнэтэйгээр оролцсон, Ардчилсан хөдөлгөөнийг хэрхэн удирдаж байсан, “Хаан нүцгэн байна” хэмээх илтгэл  тавьж, коммунист засаглалыг хэрхэн шүүмжилж байсныг сайн мэднэ. Харин залуу үе түүнийг Баабар нэртэй нийтлэлчээр нь сайн мэдэх болов уу. Тэгвэл түүнд нийтлэлчээс гадна нэг …

  • 9 June

    Кузов засварын анги төгсөлтийн баяраа хийнэ

    Г.Баярсайхан Хөдөлмөрийн сайдаар томилогдсоныхоо дараахан мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын хэд хэдэн газраар орж, сургалтын үйл ажиллагаатай нь танилцахын хамт тодорхой үүрэг даалгавруудыг өгсөн.Тэдгээрийн нэг нь Монгол-Солонгосын политехник коллежид автомашины кузов засварын анги нээх тухай байсан юм. Энэ салбарт монголчууд биш гаднаас ирж буй ажиллах хүчин ажиллаж, бизнесийн ашиг орлого гадныханд наалдаж буй урсгалыг зогсооход бодитой хувь нэмэр үзүүлнэ хэмээн Хөдөлмөрийн …

  • 9 June

    Ц.Хулан Ерөнхийлөгчид захиа бичсэн ч, хариулт нь “Иймэрхүү” байх даа

    Энэхүү ил захидлынх нь хариуд манай Ерөнхийлөгч урьдын адилаар:- “Энэ бол Ардчилал, үг үзэл бодлоо төрийн тэргүүнд шууд хаяглан илгээх гэдэг хамгийн том Ардчилал юмаа”, “Би Ц.Хуланд талархаж байна Ардчилалын үнэ цэнийг мэдрүүлж өөрөө Ардчилсан нийгэмд амьдарч байгаагаа батлан харуулсанд” гэсэн утгатай л хариулт ирүүлэх болов уу даа. Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулан  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан ил …

  • 9 June

    Сонгуулийн сурталчилгааны хамгийн хямд, зөв гарц нь САЙТ боллоо

    Хэвлэл мэдээллийн олон байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж түүнд бэлтгэгдсэн олон мянган сэтгүүлчид ажиллаж байна. Хүн бүр л өөрийн ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн салбараа магтан сайшааж, ажил албаа өргөжүүлэхээр тэмүүлнэ. Энэ жилийн сонгуулийн дүр зургаас харахад телевизүүдийн хувьд ярилцлагын нэвтрүүлгүүд байдаг ч хором мөч бүр нь хэмжээтэй, ярилцах сэдэв нь хугацаандаа багтахгүй  минутаараа хэмжигдэх жишээний. Харин сонингийн хувьд нэг дугаар дээр …

  • 9 June

    Бүх цагийн үеийн шилдэг зөн билэгч Монголд ирнэ

    Бидний үл мэдрэх ертөнцөд зочлон өнгөрсөн хийгээд ирээдүй одоо болж буй аливаа зүйлийг мэдрэн бусдад тусалж байдаг гайхалтай эрхмүүд бол зөн билэгчид юм. Тэгвэл ОХУ-ын “Зөн билгийн тулаан” реалити шоуны 16  дахь улирлын ЯЛАГЧ  “Оросын хар шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Виктория Райдос энэ сарын 11нд буюу нөгөөдөр Монголд ирэх гэж байна. Зөн билгийн тулааны цуврал нэвтрүүлгээр монголчуудтай …

  • 9 June

    Бельгийн Вант Улсад “Монгол бөхийн дэвжээ” нээгдлээ

    Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж байгаа “Дэлхийн Монголчууд“, “Монгол улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр“ – үүдийн хүрээнд Бельгийн Вант Улсад ажиллаж сурч амьдарч буй өсвөр үе, залуучуудынхаа бие бялдар өв тэгш хүмүүжлийг дэмжиж, тэдний дунд үндэсний болон олон нийтийн спортыг хөгжүүлэх зорилгоор 17-р жарны Гал бичин жилийн зуны дунд хөх морин сарын шинийн дөрвөний Дашнямтай энэ өдөр MУ-аас тус улсад суугаа …