Мэдээ мэдээлэл

June, 2016

  • 10 June

    НИТХ-ийн 45-р тойрогт нэр дэвшигч П.Ганзориг сонгуулийн хууль зөрчсөн үү

    2012 оны НИТХ-ын сонгуульд АН олонхи болж, мөн орон нутгийн ИТХ-ын сонгуульд нийслэлийн 9 дүүргээс Чингэлтэй дүүргээс бусад  8-д нь мөн л АН олонхи болж Засаг даргаа томилж ажилласан байдаг. Нийслэлд хот болон төвийн дүүргүүдийн тухайд АН нүдэнд харагдаж, гарт баригдахуйц чамлахааргүй ажлуудыг хийж хэрэгжүүлсэн гэдэгтэй иргэдс анал нийлэх биз. Гэтэл Налайх дүүрэг бахь байдагаараа. Налайхчуудын амьдрал 2012 оны сонгуулийн …

  • 10 June

    Нийслэлд үйл ажиллагаа явуулах 36 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгов

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/469 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар хавсралтад заасан нэр бүхий 36 цэцэрлэгт боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов. Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан сургалтын байгууллагын үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, сургалтын орчны эрүүл, аюулгүй байдлыг хангаж, боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлж ажиллахыг  үүсгэн …

  • 10 June

    Та нар хэн юм бэ

    Жүжигчин Амараагийн “Би юу хийчихэв ээ” хэмээн харамслаа илэрхийлсэн бичлэг цацагдаж, цахим ертөнцөд багагүй шуугиан дэгдээсэн цаг саяхан. Тодруулбал, жүжигчин залуугийн эрх баригчдын өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажил, үйлдлийнх нь талаар үзэл бодлоо илэрхийлсэн нь олон нийтэд чамгүй таалагдсан. Гэвч тэрбээр, тийнхүү үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цагдаад хүртэл дуудагдсан. Тэгвэл, жүжигчин Б.Амараа дахин “Та нар хэн юм бэ” хэмээх асуудал хөндсөн …

  • 10 June

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 10. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 5. Сугар гараг. Их морь одтой, найман цагаан мэнгэтэй харагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр хонь …

  • 10 June

    Цаг агаарын мэдээ

    Зүүн аймгуудын нутгаар, өдөртөө Дорнод, Дарьгангын тал, Халх голын саваар бороо орж сэрүүхэн байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө …

  • 9 June

    Жүжигчин Амaраа: Та нaр хэн юм вэ? /видео/

    Амраа уурлав, Ардчилсан намд бухимдав… Ugluu.mn

  • 9 June

    Эйр 360 Улаанбаатар агаарын замын кабелькар төсөл хэрэгжиж эхэллээ

    Оюуны Ундраа Групп Дэлхийд салбартаа тэргүүлэгч Австри улсын Доппельмайер Групптэй хамтран  нийтийн тээврийн шинэ хэлбэр болох Эйр 360 Улаанбаатар агаарын замын Кабелькар төслийн хѳрѳнгѳ оруулалт, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү төсѳл нь байгаль орчинд ээлтэй шилдэг технологийг нэвтрүүлэх замаар Улаанбаатар хотын авто замын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах, аялал жуулчлалыг дэмжих зэрэг олон ач холбогдолтой төсөл юм …

  • 9 June

    Б.Оюунгэрэл: Мэдээллийн сайтаар сурталчилгаа хийх өргөн боломжтой

    Энэ жилийн сонгууль урьд урьдынхаас өвөрмөц онцлог олонтой. Сонгуулийн сурталчилгааны хугацаа тун богино байгаа нь шинэ залуу нэр дэвшигчдэд ихээхэн халгаатай хэмээн олон хүн дүгнэж байна. 10 гаруйхан хоногт сурталчилгаа хийхээр заасан учраас мэдээллийн хамгийн дөт бөгөөд боломжит зам нь интернэт орчин гэж хүмүүс харж байна. Шинэчлэн баталсан Сонгуулийн тухай хуулийн дагуу мэдээллийн сайтууд сонгуулийн сурталчилгааг хэрхэн явуулах талаар Мэдээллийн …

  • 9 June

    Хятад улсад гучин нэгэн хуруутай хүү төржээ

    Хятад улсад  энэ  онд 31 хуруутай   хүү төржээ. Энэхүү хүүхдийн нэрийг Хунань гэдэг хүү төрөөд 3 сар болж байгаа юм байна.  Эцэг эх нь  хүүгийн илүү хурууг засах  гэж олон удаа БНХАУ-ын эмнэлэгт хандсан ч  орон нутгийн эмч нар мэс засал нь маш хэцүү байх болно гэж хэлсэн байна. Хунанийн ээж нь жирэмсэн  байхдаа  4 D эход харуулахад  хүүхдийн бүх …

  • 9 June

    1,072 ширхэг хувьцааг нэг сая төгрөгөөр үнэлэх тогтоолын төсөл боловсруулжээ

    УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Су.Батболд, Ж.Батсуурь, Ё.Отгонбаяр нар өнөөдөр “Эрдэнэс Таван толгой” хувьцаат компанийн иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлсэн 1,072 хувьцааг мөнгөжүүлэх асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулснаа Засгийн газарт хүргүүллээ. Иргэдэд эзэмшүүлсэн 1,072 хувьцааг нэг ширхгийн нэрлэсэн үнэ 933 төгрөгөөр үнэлэн  нэг сая төгрөгөөр худалдан авах ажлыг зохион байгуулах даалгаврыг Засгийн газарт үүрэг болгохыг тогтоол санаачлагчид санал болгожээ. Иргэн бүрт олгосон 1,072 ширхэг …

  • 9 June

    Б.Санжаажав: Хариуцлагагүй тогтолцоог халахгүйгээр эдийн засгийн хүндрэлээс гарахгүй

     Философич, судлаач Б.Санжаажав  юу хэлэв ЗАХ ЗЭЭЛИЙНХ НЬ ЖАМААР БАРИЛГЫН ХӨӨСРӨЛИЙГ ХАГАЛАХ ЁСТОЙ БАЙСАН Би АНУ-д гэр бүлээрээ амьдарч байгаад 2009 онд эх орондоо ирсэн. Тэр үед Монголд хямрал эхэлчихсэн, бензиний үнэ нэмэгдсэн, байр зарагдахаа больсон, ихэнх бизнес бараа солилцоогоор явагдаж байсан. Энэ хямралын үед юу олж харсан бэ гэхээр Монголын эдийн засаг 1990 оноос хойш ямар ч үйлдвэрлэлгүй болсноос …

  • 9 June

    6 настай хүүхэд аавынхаа машинаар найзуудыгаа мөргөжээ

    Цагдаагийн байгууллагаас эцэг, эхчүүдэд үр хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулах тухайд сануулсаар ирсэн. Гэвч сүүлийн өдрүүдэд хүүхдүүд бэртэж гэмтэх, улмаар амь насаа алдсан гэх мэдээлэл өдөр бүр шахам гарах боллоо. Хоёр хоногийн өмнө портер машинд  цоожлогдсон гурван настай охин машины цонхоор унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл өчигдөр машиныхаа түлхүүрийг зоолттой орхисноос болж дотор нь тоглож суусан хүүхэд нь …

  • 9 June

    Ц.Одонтунгалагийн эсрэг 370 хүн шүүхэд хандсан гэв

    “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Ц.Одонтунгалагтай холбоотой хэл ам өдгөө ч үргэлжилсээр байна. Анх энэ байгууллагын захирлаар томилогдсон даруй ажилчид нь эсэргүүцэж, ийм хүнээр удирдуулахгүй хэмээн эсэргүүцэл зарлаж байсан. Удалгүй  олон ажилчин үндэслэлгүйгээр халагдлаа хэмээн хэвлэлийн бага хурал зарлаж, шүүхийг байгууллагад хандана гэдгээ мэдэгдэж байсан билээ. Тэгвэл “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас хууль бусаар халагдсан гэх маш олон хүн өнөөдөр хуулийн …

  • 9 June

    “Улаанбаатар-Венийн вальс”-ын үеэр замын хөдөлгөөн түр хязгаарлана

    Эрхэмсэг тансаг бүхний илэрхийлэл болсон алдарт Венийн вальсыг “Улаанбаатар-Венийн вальс” нэртэйгээр гурав дахь жилдээ маргааш 17 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Энэ өдөр Чингисийн талбайн баруун талын замын хөдөлгөөнийг 16 цагаас 19 цагийн хооронд түр хязгаарлах юм байна.

  • 9 June

    “Монгол Улс“ гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

    Монгол Улсаас Австрали Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Австралийн иргэн Петер Сайкэсийн гаргасан “МОНГОЛ УЛС“ гэрэл зургийн цомгийн нээлт ГХЯ-нд боллоо. Энэхүү цомогт багтсан гэрэл зургууд ямар нэгэн хачир чимэг, гоёлгүйгээр Монгол орны эгэл жирийн амьдралын өдрүүдийг харуулснаараа онцлог болохыг Петер Сайкэс арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэв. Гадаад хэргийн яамны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын захирал Х.Мандахцэцэг хэлсэн үгэндээ анх 1972 …