Мэдээ мэдээлэл

June, 2016

  • 1 June

    Хүүхдүүдийн бугуйд эцэг, эхийн утасны дугаар бичих бугуйвчийг зүүж өгч байна

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудаа амар тайван баярлуулахын төлөө Улаанбаатар хотын цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн ажиллаж байна. Мөн баяр, наадам, олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдүүд эцэг, эх, асран хамгаалагчаасаа төөрөх тохиолдол ихээр гардаг тул Улаанбаатар хотын цагдаагийн газрын Мэдээлэл харилцааны багийн алба хаагчид хүүхэд, багачуудын бугуйд эцэг, эхийн утасны дугаар бичих зориулалт …

  • 1 June

    Хүүхдийг баярлуулахаас илүүтэй эрхийг нь эрхэмлэж дээдлээрэй, эцэг эхчүүдээ

    Өнөөдөр бол хүүхэд бүрийн хүсэн хүлээсэн онцгой баярын өдөр. Хөөрцөглөж, догдолж баярласан хөөрхөн багачууд маань гоё ганган гэсэн хувцасаа өмсч хайртай ээж аав, ах эгч, дүү нартайгаа хамтдаа баярын талбайд баярлаж өнгөрүүлдэг уламжлалтай өдөр юм. Жилд нэг удаа болдог болохоор эл өдөр жирийн нэг өдөр биш юмаа. Үр хүүхэдээ баярлуулж амттанаар дайлж, янз бүрийн тоглоом дээр тоглуулж, орой нь гоё …

  • 1 June

    Юнимед Интернейшнл эмнэлэг “1000 хүүхдийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлж байна

    Юнимед Интернейшнл эмнэлэг өнөөдөр “1000 хүүхдийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус эмнэлгийн  “Үр шилжүүлэн суулгах” төвийн захирал,  АУ-ны доктор, профессор Р.Хадбаатартай ярилцлаа. –Өнөөдөр танай эмнэлэг бяцхан үрсээ баяруулж байна. Яагаад 1000-н хүүхдийн баяр гэж нэрлэв. Нэрний тухайд? -Тийм ээ. Манай эмнэлэг энэ жилээс 1000  хүүхдийн баярыг тэмдэглэн эхэлж байна. Нэрний тухайд гэвэл бидний үр шилжүүлэн суулгах замаар (IVF) төрж байгаа хүүхдүүд …

  • 1 June

    Н.Түвшинбаяр аваргын төрсөн өдөр тохиож байна

    Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдөр Монгол улсын анхны олимпийн аварга анхны хос медальтан  Найдангийн Түвшинбаяр аваргын төрсөн өдөр  тохиож байна. 1984 оны энэ өдөр олимпийн аварга маань Булган аймгийн Сайхан суманд малчин Т.Найдан, Д. Цэнд-Аюуш нарын долоон хүүхдийн отгон хүү болон төрсөн. Хар багаасаа үндэсний үндэсний бөхөд дуртай байсан Н. Түвшинбаяр 2002 онд 16 …

  • 1 June

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 1950 оноос хойш тэмдэглэн өнгөрөөж байна

    Өнөөдөр бол  олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэхүү баярыг 1950 оноос хойш дэлхийн 50 орчим улс Хүүхдийн баярыг зургадугаар сарын 1-ны өдөр тэмдэглэж иржээ. Япончууд  1948 оноос хойш хүүхдийн баярыг тавдугаар сарын 5-нд тэмдэглэж иржээ. Энэ өдөр эх үрсэд хүндэтгэл, хайраа илэрхийлэн тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Хойд Солонгост Хүүхдийн баярыг зургадугаар сарын 2-нд тэмдэглэдэг юм. Харин Өмнөд Солонгост тавдугаар сарын …

  • 1 June

    Sky Resort-д “City Slide” шоу болж байна

    Азидаа хамгийн томд тооцогдох усан гулгуур “Скай Ресорт” амралтын газарт өнөөдөр  10 цагаас албан ёсоор  нээлтээ хийлээ. Энэхүү усан гулгуур нь 300 метр урттай юм. Усан гулгуураар нэг удаа үйлчлүүлэхэд  10 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Дашримд хэлэхэд энэхүү усан гулгуур нь зургадугаар сарын 5-нийг дуустал үргэлжлэнэ Усанд гулгахад анхаарах зүйлс: Хэт халуун наранд удаан байсан бол усанд гулгах хэрэггүй …

  • 1 June

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүллээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, тэтгэврийн хэмжээг 2016 оны оны зургадугаар сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг 21 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Мөн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 251 мянга, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 216 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоов. …

  • 1 June

    Өнөөдрийн зурхай

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 01. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 26. Буд гараг.  Дэлгэрүүлэгч одтой, найман цагаан мэнгэтэй хөх бар өдөр. Өдрийн барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 5 цаг 09 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ …

May, 2016

  • 31 May

    Ойгоос олсон өнчин бамбарууш 23 жилийн дараа

    ОХУ-ын Москва хотын ойролцоо Стефэн хэмээх тэжээвэр баавгай Светлана, Юри нарын хамтаар амьдардаг. Хосууд хэсэг анчдын хамтаар ойд явж байхдаа жижигхэн бамбарууш олсон бөгөөд гэмтэл авч ихээхэн доройтсон байхыг хараад үрчилж авахаар шийдсэн нь Стефэн юм. Стефэнийг олоход ердөө 3 сартай байсан бол өдгөө 23 настай болж бүрэн нийгэмшсэн тэжээвэр баавгай болжээ. Баавгаа өдөртөө 25 кг загас, хүнсний ногоо, өндөг …

  • 31 May

    Тогтоол усанд унаж нас баржээ

    Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн нутаг дэсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын нөөцийн салбарын баруун талд тогтоол усанд С /26 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ унасан тухай дуудлагыг 2016.05.29-ний өдрийн 16:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч ажиллаж иргэн С /26 настай, эрэгтэй/ усанд унаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын …

  • 31 May

    Тайваньд газар хөдөлжээ

    Тайванийн төв хэсэгт хүчтэй газар хөдөлсөн талаар “AFP” агентлаг мэдээллээ. АНУ-ын Геологи судалгааны хүрээлэнгээс мэдээлснээр “Тайваньд 6.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон” гэв. Одоогоор тус улсын эрх баригчид газар хөдлөлтэй холбоотой мэдээлэл хэвлэлээр цацахыг хэсэг хугацаанд хориглосон хэмээн “Синьхуа” агентлаг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Тайванийн Тайнон хотноо өнгөрсөн хоёрдугаар сард 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Газар хөдлөлтийн …

  • 31 May

    Guys-ынхан нэгнийгээ “хавирив”

    “Номинталс” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн “гомдол” ихтэйгээр хамтлагаа орхисон. Түүний сэтгэгдлээс харахад өөрөө ч бус нөгөө хоёр нь л “Дээгийгээ жийчихсэн үү” гэж харагдаад байгаа. Тэгвэл ах нарын энэ үйлдлийг “Guys”-ын дүү нар нь дагав уу гэмээр явдал болжээ. Тухайлбал, саяхнаас тус хамтлагийн дуучин Уугий буюу Х.Бат-Ундрал хилээр хар тамхи оруулахыг завдсан хэрэгт холбогдож, цагдан хоригдож байгаа тухай мэдээлэл цацагдах болсон …

  • 31 May

    “Долоон бурхан”-ы хамгийн тод од буюу Батсайхан

    Жамсрандоржийн Батсайхан энэ хүний тухай дөч шүргэм насандаа дөрвөн дээд сургууль дүүргэж, хорин хэдэн жил ажилласан гэхээр таньд нэг зүйл бодогдож байгаа байх. Өдөр нь ажиллаж орой нь сураад яасан их зүтгэлтэй залуу вэ? гэж. Энэ хүн бол та бидний хэзээний танил-Баянгол Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хороон дарга залуу билээ. Би энэ гэр бүлийн …

  • 31 May

    ХСИС-ийн 452 төгсөгч төрийн тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудад томилогдоно

    Хууль сахиулахын их сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн төгсөлтийн “Туяа” нэгдсэн оройн тооллого ёслолын арга хэмжээ боллоо. Их сургуулийн жагсаалын талбайд болсон энэхүү үйл явдал нь төгсөгчдөд хүндэтгэл үзүүлэх зорилготой юм. Уг ёслолыг сонирхохоор төгсөгчдийн гэр бүл, найз нөхөд, ойр дотныхон нь цугласан байв. Хууль сахиулахын их сургуулийн туг, Хилийн сургуулийн байлдааны тугийг залснаар эхэлсэн “Туяа” нэгдсэн оройн тооллогын үеэр …