Мэдээ мэдээлэл

August, 2023

  • 7 August

    Монгол хонины мах Дубай хотын хамгийн том хүнсний худалдааны төвд худалдаалагдаж эхэллээ

    Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “махны экспортыг нэмэгдүүлнэ” хэмээн тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа ЭСЯ дотоодын хувийн хэвшлийн байгууллагуудыг дэмжин ажилласны үр дүнд халал аргаар мах бэлтгэх эмиратын талын стандартыг хангаж, АНЭУ-д мах нийлүүлэх албан ёсны бүх зөвшөөрлийг  анх удаа Монгол Улсын аж ахуйн байгууллага 2022 онд авсан болно. Үүний хүрээнд …

  • 7 August

    А.Дашням: Үерийн улмаас орон гэргүй болсон иргэдэд дэмжлэг үзүүлэх ажил өнөөдрөөс эхэлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазар өчигдөр мэдээлэл хийж, үерийн гамшгийн үеэр амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд тус бүр хоёр өрөө орон сууц, мөн орон гэргүй болсон 16 өрхөд иж бүрэн тавилгатай монгол гэр олгож, автомашинуудын хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулахаа мэдэгдсэн. Иргэдэд үзүүлэх тусламжийн талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, НОК-ын орлогч дарга А.Дашнямаас тодрууллаа. -Үерийн …

  • 7 August

    Хотын соёл иргэн таны үйлдлээс эхлэлтэй

    Хотын соёл гэхээр хүн бүр дүрэм, эсвэл журам, цаашлаад хууль нэхэж эхэлдэг. Гэтэл хотын соёл гэдэг бол олон хүний өмнө та өөрийгөө зөв авч явах дадал хэвшил юм. Монгол Улсын хувьд хотжих соёл эхлээд удаагүй. Дэлхийн зарим улс оронтой харьцуулахад бид хотжих соёлоороо хүүхэд шиг гэж хэлж болно. Хорьдугаар зууны дунд үеэс л хотын соёлд суралцаж явсаар өнөөдрийг хүрэв. Гэхдээ …

  • 7 August

    П.Эрхэмбулган:Үерт өртсөн иргэдэд 24 цагаар эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна

    Үерт өртсөн болон түр байранд ирсэн иргэдэд хэрхэн үзлэг хийж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгч байгаа талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа. – НОК-ын Шуурхай штабын дэргэдэх ерөнхий боловсролын 127 сургуулийн түр байранд Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн найман албан хаагч 24 цагаар ажиллан, иргэдэд болон үерийн нөхцөл байдалд ажиллаж буй алба хаагчдад үзлэг хийн, …

  • 7 August

    Үерт автах эрсдэлтэй 228 айл өрх байна

    Үер усны гамшгийн нөхцөл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар “Газрын албаны мэдээллээр үер буусан байршилд зөвшөөрөлгүй буусан 46 айл өрх байна. Мөн дахин үерт автах эрсдэлтэй 228 айл өрх байна. Үерт өртсөн айл өрхийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний дагуу Баянзүрх дүүргийн 21 дүгээр …

  • 7 August

    Уруйн үерийн гамшгийн улмаас амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрт хоёр өрөө байр олгоно

    Үер усны гамшгийн нөхцөл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл өглөө. Тодруулбал, Наймдугаар сарын 5-ны 19:30 цагаас Улаанбаатар хотод орж эхэлсэн усархаг аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Жамсран уулын баруун аманд уруйн үер буусан. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр 20:00 цагт 5 мм, 20:00 цагаас …

  • 6 August

    Үерт өртсөн айлуудыг нүүлгэн шилжүүлэх, сэргээн босгох ажлыг гүйцэтгэж байна

    Нийслэлийн хэмжээнд өчигдөр буюу 8-р сарын 05-ны өдрийн 19:30 цагаас орсон усархаг аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Бага дарь эхийн нэгдүгээр гудамжнаас 127 дугаар сургууль хүртэл үерийн ус урсаж, 246 айл өрх, 12 аж ахуйн нэгж усанд автаж, 105 автомашин, нэг зам үерт урссан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэл, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэс, гамшгаас хамгаалах алба, …

  • 5 August

    Сансар судлалын мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэгт НАСА-тай хамтран ажиллахаар санал нэгдлээ

    АНУ-ын Сансар судлал сансрын удирдлагын газар (НАСА)-т Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наймдугаар сарын 4-нд зочилж, тус байгууллагын дэд дарга, сансрын нисгэгч хатагтай П.Мэлрой, АНУ-ын Үндэсний сансрын зөвлөл (ҮСЗ)-ийн нарийн бичгийн дарга Ш.Пираг болон НАСА, ҮСЗ, Төрийн департаментын ахлах албан тушаалтнуудтай уулзав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сансрын зөвлөлийн Ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг АНУ-ын Дэд Ерөнхийлөгч К.Харристай Монгол, Америкийн сансрын хамтын ажиллагааг …

  • 5 August

    Монгол, Америк хоёр улсын бизнесийн төлөөллийг 2023 онд харилцан айлчлуулна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондог наймдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд Монгол Улсын гуравдагч хөрш, Стратегийн түнш АНУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн чухлыг тэмдэглээд Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүрээнд уул уурхай, цэвэр эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн …

  • 5 August

    Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай замын зураглалд гарын үсэг зурав

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенийг наймдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзаж Монгол, Америкийн Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх өргөн хүрээний асуудлуудаар санал солилцов. Уулзалтын өмнө “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, Америкийн нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглал”-д Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, “Агаарын …

  • 4 August

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “MITRE” корпорацид зочлов

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны наймдугаар сарын 3-ны өдөр АНУ-ын “MITRE” корпорацид зочилж, тус байгууллагын дата шинжилгээ, симуляцийн судалгаа, туршилтын лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа.   “MITRE” корпораци дэд бүтэц, цахим хөгжил, эрүүл мэнд болон бусад салбарын үйл ажиллагааг дэмжин тулгамдаж буй бэрхшээл, сорилтуудыг судлан тодорхойлж дата, дэвшилтэт технологид суурилсан шийдлүүдийг гарган ажилладаг талаар тус байгууллагын Тэргүүн дэд ерөнхийлөгч …

  • 4 August

    Монгол Улс, АНУ-ын тээврийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж бараалхав. Энэ үеэр хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжуудын талаар санал солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэхүү айлчлал хоёр улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлж, эдийн засгийн агуулгаар баяжуулах, энэ хүрээнд талууд Монгол Улс, АНУ-ын хооронд олон жил яригдсан “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар …

  • 3 August

    Даншиг наадмаар нийтийн тээврийн хоёр чиглэлд автобус үйлчилнэ

    “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоо худагт зохион байгуулах гэж байгаатай холбоотойгоор нийтийн тээврийн хоёр чиглэлд 10 автобус үйлчилнэ. Тодруулбал, Наймдугаар сарын 05-нд 07:00-23:00 Наймдугаар сарын 06-нд 08:00-22:00 цагийн хооронд “МУБИС-Хүй долоон худаг”, “Төв цэнгэлдэх-Хүй долоон худаг” гэсэн чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ. Чиглэл, үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн …

  • 3 August

    Д.Батсүх: “Даншиг наадам-хүрээ цам 2023”-ын бөхийн барилдааныг гурван төрлөөр зохион байгуулна

    НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоо худагт зохион байгуулах гэж буй. Энэ талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүхээс зарим зүйлийг тодрууллаа. -Энэ наадам өдгөө долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн наадам юугаараа онцлог вэ? -“Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ …

  • 3 August

    АН: Сонгуулийн амлалтандаа хөтлөгдөж төсвийн мөнгийг үрэлгэн зарцуулж байна

    Ардчилсан намаас өнөөдөр  7-р сарын 31-ны өдөр зохион байгуулагдсан Хангайн бүсийн эдийн засгийн форумын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн гишүүд, дэмжигчид нийт 700 гаруй төлөөлөл оролцсон Хангайн бүсийн “Эдийн засгийн форум”-ыг  зохион байгууллаа. Форумд оролцогчдын 80 гаруй хувь нь залуу бизнес эрхлэгч, гишүүд байсан. Эдийн засгийн форумд оролцсон оролцогчдын санал, дүгнэлтүүдийг нэгтгэвэл 5 …