Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буусан үерийн гамшгаас улбаалан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 10 кВ-ын дөрвөн фидер, 143 дэд өртөөнд гэмтэл, саатал үүссэн. Улмаар түүнд холбогдсон 6926 хэрэглэгчийн цахилгаан хангамжийн аюулгүй байдалд үзлэг хийж, 6911 хэрэглэгчийн цахилгаан хангамжийг бүрэн сэргээлээ. Оруулгын утас нь гэмтэл, залгаастай, эрсдэл учирч болзошгүй 15 өрхөд оруулгын утсаа шинэчлэх зөвлөмж өгсөн …
Мэдээ мэдээлэл
August, 2023
-
8 August
Улаанбаатар хотод тарваган тахал өвчний 1 тохиолдол бүртгэгдлээ
Улаанбаатар хотод өнөөдөр буюу 2023 оны наймдугаар сарын 8-ны өдөр тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдсэн талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Тарваган тахал туссан өвчтөнийг ХӨСҮТ-д тусгаарлан, эмчилгээг эхлүүлсэн байна. Мөн Хэнтий аймгийн ЗӨСТ голомтод хариу арга хэмжээ зохион байгуулж байгаа аж. Нэгдүгээр хавьтлын таван хүнийг тусгаарлан урьдчилан сэргийлэх эмчилгээг эхлүүлээд бөгөөд ЗӨСҮТ-ийн Шуурхай хариу арга хэмжээний баг …
-
8 August
Ганга нуурыг хамгаалах хоёрдугаар шатны ажлуудыг эхлүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Ганга нуурыг хамгаалан сэргээх нэгдүгээр шатны төслийг эхлүүлж байсан бөгөөд 2023 оноос ийнхүү хоёрдугаар шатны төслийг эхлүүлж байна. Ганга нуур нь Монгол Улсын Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших, шорвог нуур юм. Хээр тал болон Говийн зааг дээр орших, ус намаг, элсэн манхан, хуурай хээр хосолсон өвөрмөц тогтоц …
-
8 August
Морин хуурын чуулга Сиднейн дуурийн театрт тоглоно
Улсын Филармонийн Морин хуурын чуулга анх удаа Австрали Улсын Сиднейн дуурийн театрт 9-р сарын 14-ний өдөр бүрэн хэмжээний тоглолтоо зохион байгуулахаар боллоо. Улсын Филармонийн Морин хуурын чуулга нь 1992 онд байгуулагдсан бөгөөд 1996 оноос Орос, Япон, Хятад, Солонгос, Америк, Франц, Итали, Австри, Герман зэрэг 40 гаруй улсад тоглолт хийж байсан. Мөн өнгөрсөн онд Монгол Улс-Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны …
-
8 August
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 15 сая тонн нүүрс борлуулав
“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны наймдугаар сарын 08-ны өдрийн байдлаар15 сая тонн нүүрс борлуулаад байна. Энэ үзүүлэлт компаний түүхэн дэх хамгийн өндөр борлуулалтын хэмжээ бөгөөд өнгөрсөн 2022 онд 11.5 сая тонн нүүрс борлуулж байсан юм. Тодруулбал бүтэн жилийн хугацаанд борлуулдаг байсан нүүрсний хэмжээг хагас жилд давуулан биелүүлж амжилттай ажиллалаа. Оны эхний 8 сарын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК улс болон …
-
8 August
Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр эгнээ авто замын ажил 60.2 хувьтай байна
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлт болон нэмэлт хоёр эгнээ авто зам барих төслийг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй гурван багцын барилгын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн. Үлдсэн хоёр багц болох хоёрдугаар багц 72.27 хувь, дөрөвдүгээр багц 66.5 хувийн гүйцэтгэлтэй 275 хүн, 103 машин механизм техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Европын сэргээн …
-
8 August
“Тэсийн голын нүүдэлчид 2023” өв соёлын наадам болж байна
Монголын минь тал нутаг амар амгалан байг Мохошгүй дээдсийн минь туг сүлд өөдөө намиран байг Хөвсгөлийн уул тайг хөхрөн униартаж байг Хөгжил дэвшлийн уухайн түрлэг мөнхөд цуурайтан байг Тэс мөрөн минь мөнхөд мяралзан урсаж байг Тэнгэрлэг зон олон минь эвтэй эетэй байг хэмээсэн “Тэсийн голын нүүдэлчид 2023” өв соёлын наадам /2023.08.07/ Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг сумын заагт эхэллээ. Энэхүү наадамд …
-
8 August
Эрүүгийн найман хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2023 оны 07 дугаар сарын 31-ээс 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 32 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 111 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 93 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. …
-
8 August
Гамшигт өртсөн иргэдэд сэтгэл зүйн болон нийгмийн халамжийн тусламж үйлчилгээ үзүүлж байна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хоёр дахь өдрөө Баянзүрх дүүргийн үерт өртсөн 21, 27, 29 дугаар хороодод ажиллалаа. Улсын Онцгой комиссын өгсөн чиглэлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажлын хэсэг байгуулж, үерт өртсөн иргэдэд сэтгэл зүйн болон нийгмийн халамжийн чиглэлээр тусламж үзүүлж байна. Тухайлбал, тус дүүргийн 127 дугаар сургуулийн байранд гэр оронгүй болсон иргэдэд түр байрлах боломжийг бүрдүүлснээс гадна үерт …
-
8 August
Үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажил үргэлжилж байна
Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 5-ны өдөр болсон үерийн улмаас үүссэн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажил гурав дахь өдрөө үргэлжилж байна. Хор уршгийг арилгах, сэргээн босгох ажилд нийслэлийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт 22 байгууллагын 800 гаруй алба хаагч, 140 тээврийн хэрэгсэл, техниктэйгээр ажиллаж, өчигдөр буюу …
-
8 August
Үерийн улмаас орон гэргүй болсон айлын тоо 22 болж нэмэгджээ
Энэ сарын 6-ны өдрийн байдлаар үерт өртөж орон гэргүй болсон 16 айл бүртгүүлсэн. Тэгвэл энэ тоо өчигдөр 22 болж нэмэгджээ. НОК-ын зүгээс тусламж, дэмжлэгийг шаардлагатай хүнд нь хүргэхэд анхаарна гэдгээ мэдэгдлээ. НОК-ын Шуурхай штаб үерийн нөхцөл байдал үүссэн цагаас хойш тасралтгүй ажиллаж байгаа. Тухайлбал, Нийслэлийн Замын хөгжлийн газар авто замыг хүчитгэх, замын зорчих хэсгийг хусаж, хайрга, дайрга тээвэрлэж, далан хөвөөний …
-
8 August
Д.Сумъяабазар:Үерийн эрсдэлтэй байршилд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэхээр зам засах, цахилгаанд холбох ажил эхэлсэн
НОК-ын Шуурхай штабаас үерийн дараах нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Наймдугаар сарын 5-ны 19:30 цагаас Улаанбаатар хотод усархаг аадар бороо орж эхэлсэн. Улмаар Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 38.3 га талбай буюу Жамсран уулын баруун талын аманд уруйн үер буусан юм. Үүний улмаас дөрвөн хүн /1 хүүхэд/ харамсалтайгаар амиа алдсан. Мөн 356 өрх, 25 аж ахуйн нэгж, …
-
7 August
Ш.Мөнхцэцэг: Түр байранд ирсэн 116 хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн
Үерт өртсөн болон түр байранд ирсэн иргэдэд хэрхэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа талаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний албаны дарга Ш.Мөнхцэцэгээс тодрууллаа. -Манай дүүргийн 43 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар ажиллаж байна. НОК-ын Шуурхай штаб болон үерт өртсөн иргэд байрлаж байгаа 127 дугаар сургууль дээр нэг баг ажиллаж байгаа. Тодруулбал, наймдугаар сарын 5-наас хойш …
-
7 August
Үерийн дараах лаг, хагшаасыг цэвэрлэх ажил үргэлжилж байна
Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үүссэн үерийн гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажил үргэлжилж байна. Энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа. УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Өчигдрийн байдлаар 1034 албан хаагч 156 тээврийн хэрэгсэлтэйгээр 83 рейсээр 1762 тонн лаг, хагшаасыг цэвэрлэн, тээвэрлэж ажиллалаа. Өчигдөр төв замыг цэвэрлэж, тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой болгосон. Мөн …
-
7 August
Х.Эрдэнэбулган: Таван хошуу малаас эдийн засгийн үр ашиг сайтай нь хонь
Булган, Орхон, Хөвсгөл аймгийн малчин залуус Булган аймгийн Хангал суманд Барга үүлдрийн махны чиглэлийн илүү нугаламт хонь өсгөн үржүүлж буй Х.Эрдэнэбулганыд зочилж, малыг богино хугацаанд хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах талаар туршлага судаллаа. Х.Эрдэнэбулган одоогоос 4 жилийн өмнө суурин амьдралын хэв маягаас нүүдэлчин ахуй соёл руу шилжих шийдвэр гаргаж, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас 300 толгой хээлтэгч хонь авчирч аж ахуйгаа …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл