МҮОНРТ-ийн хэрэгцээнд ашиглагдаж байсан дараах авто машинуудын дуудлага худалдаа 2016 оны тавдугаар сарын 17–ны өдрийн 11.00 цагт МҮОНРТ-ийн байранд явагдах тул оролцохыг хүсэгчид өөрийн биеэр, иргэний үнэмлэх болон дэнчингийн төлбөр тушаасан баримттай ирж оролцоно уу. Дуудлагаар худалдаалагдах авто машины талаарх мэдээлэл болон дуудлага худалдаа явуулах журмын талаар 11-327257, 99343051 дугаарын утсаар лавлана уу. Автомашины марк, модел Улсын дугаар Дуудлага худалдааны …
Мэдээ мэдээлэл
April, 2016
-
30 April
Төлөвшилгүй “нам”
ХҮН үнэхээр төлөвших болоогүй бололтой С.Боргил, Т.Доржханд нар бие дааж нэр дэвшихээр зэхсэн байжээ Улс төр Намууд ХҮН гэж шинэ нам жилийн өмнө байгуулагдаж байсан. Тэд байгуулагдсан цагаас хойш улс төрд шинэ уур амьсгал оруулж ирнэ, салбар бүртээ тэргүүлэгч, өндөр боловсролтой залуус хэмээн өөрсдийн пиараа хийж эхлүүлсэн. Гэтэл тэд өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхэлж дотоод дахь зөрчил тэмцэл нь туйлдаа хүрч …
-
30 April
Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр
Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр тохионо. Манай улс энэхүү өдрийг 2008 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн юм. Анх 1998 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя” уриан дор АНУ-д тэмдэглэн, 2001 оноос бусад улс орнууд нэгдэн Oлон улсын өдөр болгон дэлхий нийтийн хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулж эхэлжээ. Энэ өдөр хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж …
-
30 April
Т. Төгсжаргал: Ээжийн гар утасны симийг гаргаж хаяад, өөрсдөө ашиглаад зураг хөргөө хүртэл авахуулсан байгаа юм
Өнгөрсөн нэгдүгээр сарын 7-ны орой Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны 24 дүгээр байранд 20-25 орчим насны гурван залуу гэр рүүгээ орж явсан өндөр настанг цахилгаан шат руу орох үед нь бүлэглэн дээрэмдсэн хэрэг гарсан. Залуус дээрэм хийх үедээ цүнхээ өгөхгүй гэж тэмцсэн эмээг шатны уруу чирэн унагааж байгаа нь камерын бичлэгт бичигдэн үлдсэн байдаг. Харин орцны камерын тусламжтайгаар энэхүү …
-
30 April
Маргааш Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд амарна
Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд Олон улсын хөдөлмөрчдийн баярыг тохиолдуулан 05 дугаар сарын 1-ний өдөр амарч, 05 дугаар сарын 02-ны өдөр цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Олон улсын хөдөлмөрчдийн баяр буюу 05 дугаар сарын 01-ний өдөр Монгол, Хятадын төмөр замын боомтууд …
-
29 April
Тайландад 40 хэмээс дээш хэт халж байна
Тайландад агаарын хэм хэт халж, цельсийн 40 хэмээс давсан градустай өдрүүд үргэлжилсээр байна. Тус улсад 4 дүгээр сард халуун байх нь хэвийн үзэгдэл хэдий ч өдөр бүр 40 хэмээс дээш халж байгаа явдал удаан үргэлжилсээр байгаа нь сүүлийн 65 жилд тохиолдоогүй үйл явдал болж байна. Өдрийн дундаж хэм цельсийн 40 градус байгаа бөгөөд дээд тал нь 44.3 градус хүрсэн байна. …
-
29 April
Авлигатай тэмцэх газар Замын-Үүд дэх Гаалийн газрын хяналтын бүсүүдэд ажиллажээ
Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Замын-Үүд дэх Гаалийн газрын бүтэц, орон тоо, томилгоо, цалин хөлс, урамшуулал, ажлын хуваарь, үнийн судалгаа, сахилга, хариуцлагын асуудал, гаалийн газрын хяналтын бүс, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт зэрэгт үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллалаа. Ийнхүү ажиллах үед, гаалийн улсын байцаагч, иргэн, үйлчлүүлэгч нартай уулзаж ярилцах явцад анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай хэд хэдэн …
-
29 April
Google: Ухаалаг утасны эрин удахгүй төгсөнө
“Google” компанийн орлогч захирал Сундар Пичаи ухаалаг утасны эрин удалгүй төгсөнө гэдэгт итгэлтэй байна. Түүний оронд хиймэл ой ухааны эрин эхлэх гэнэ. Тэгэхээр бид хэрэгтэй мэдээллээ олж авахын тулд ухаалаг гажетуудаар эрэл хайгуул хийхээ улам багасгах ёстой болж байгаа юм. Өнөөдөр бид “мэдээ мэдээллийн шуурхай эринд” амьдарч байна гэж хэлэхэд хилсдэхгүй бөгөөд нэн тэргүүнд ухаалаг гар утас, таблетууд үүний шаардлагыг …
-
29 April
81 настай эмээг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүллээ
Хан-уул дүүрэг дахь цагдаагийн алба хаагчид 81-н настай иргэн П-г Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвөөр үйлчлүүлээд гарч явахад нь хоолойг нь боож алтан ээмэг, гар цүнхтэй бэлэн мөнгө, бичиг баримт эд зүйлсийг нь дээрэмдсэн хэргийг илрүүллээ. Энэ хэргийг 23 настай иргэн Г, 23 настай иргэн Л нар бүлэглэн үйлдсэн байна. Одоогийн байдлаар энэ хэргийг үйлдсэн сэжигтнүүд …
-
29 April
Өртэй Монгол буюу бяцхан хүүгийн санаашрал
Өчигдөр орой унтахын өмнөхөн хүүгийн минь ярьсан яриа сэтгэлээс гардаггүй ээ. Орондоо орчихсон байсан хүү маань: -Ээж ээ би нэг чухал юм хэлэхээ мартчихаж гэж дуу алдан гүйж ирээд ийн ярив. “Ээж ээ би зурагтаар ярихыг нь сонслоо. Манай монголчууд маш их өртэй юм байна. Хүмүүс дэлгүүрт өртэй, дэлгүүр компанид өртэй, компани төрд өртэй, төр улсад өртэй, улс гадаадад өртэй …
-
29 April
Зарим зочид буудлыг хамгаалалтад авна
АСЕМ-ын дээд төвшний уулзалтыг угтан замын хөдөлгөөн болон хамгаалалтыг ямар байдлаар гаргах талаар ажлын хэсэг байгуулжээ. Энэ үеэр ирэх зочид, төлөөлөгчдийг А зэрэглэлд буюу төрийн тусгай хамгаалалтад авна. Зочдын аюулгүй байдлыг хангаж ажиллахаар ЦЕГ, ЗЦГ-тай ТЕГ-ын дэргэдэх Төрийн тусгай хамгаалалтын газар хамтарч ажиллах юм байна. Дээрх газрууд хамтран замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах, аль бүсээр хамгаалалтын ажлыг явуулахыг нарийвчлан гаргахаар ажиллаж …
-
29 April
Үүнийг сонсоод та тэр даруй хүйгээ таслахыг хэнд ч зөвшөөрөхгүй л болов уу
Та хүйний өнгийг харж байна уу? Хүүхэд хүйгээр дамжуулан цуснаас өөрт хэрэгцээт шим тэжээлийг авч байдаг бөгөөд түүнийгээ бүрэн авч дуусахад цагаан өнгөтэй болж хувирдаг байна. Тэгвэл хүүхдийн хүйг тэр дор нь таслах уу? эсвэл 2-3 минут хүлээх үү? Олон арван жилийн турш хүүхдийн хүйг төрсөн даруйд таслаж байна. Тэгвэл ингэх нь зөв юм болов уу? эсвэл түр хүлээх үү? …
-
29 April
Хэвлэлийнхэнд хуулиа дагаж мөрдөхийг шаардлаа
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-т Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ зарим нам эвсэл, иргэдээс хэвлэл мэдээллийн зарим байгууллага Сонгуулийн тухай хууль зөрчсөн, мэдээ мэдээлэл цацсан тухай гомдол хүлээн авчээ. Энэ гомдлын дагуу хэвлэл мэдээллийн байгууллага дунд ШӨХТГ-аас шалгалт хийхэд мэдээллийн зарим сайт улс төрийн нам, иргэдийн хурлын төлөөлөгчдийг эрэмбэлсэн хэд хэдэн материал нийтэлсэн нь тогтоогдсон хэмээн өнөөдөр /2016.04.29/ мэдээллээ. Иймээс …
-
29 April
Зарим намууд сонгуульд оролцохоо илэрхийлжээ
Монгол Ардын намаас гадна Монгол консерватив нам /МКН/, Бүгд Найрамдах нам /БНН/ Улсын Их Хурлын сонгуульд оролцохоо илэрхийлсэн хүсэлтээ өчигдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд тус тус уламжилсан байна. Эдгээр намын төлөөлөл сонгуульд оролцох хүсэлтээс гадна түүнд хавсаргасан баримт бичгүүдийг тус тус хүлээлгэн өгөв гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.
-
29 April
13 сая төл хүлээн аваад байна
Өнөөдрийн байдлаар оны эхний нийт эх малын 59.2 хувь буюу 14.1 сая эх мал төллөж 13.9 сая төл хүлээн аваад байгаа нь өмнөх долоо хоногоос 2.0 саяар нэмэгдлээ. Үүнээс 40.3 мянган ботго, 165.6 мянган унага, 432.0 мянган тугал, 7.3 сая хурга, 6.1 сая ишиг бойжиж, төл бойжилт 98.2 хувьтай байна. Нийт малын хорогдол 984.0 мянга болж өмнөх долоо хоногоос 53.0 мянгаар нэмэгдлээ. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл