Мэдээ мэдээлэл

February, 2016

  • 19 February

    Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг 03 сарын 16-нд тэмдэглэнэ

    Нийслэлийн Засаг дарга “Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тэмдэглэх тухай” А/117 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн үеэр Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллана. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний …

  • 19 February

    А.Мөнгөншагай: Ирсэн хүн бүр Зая гэгээнтэнтэй уулзаж адис авах боломжтой

    Монголчууд ирж буй жилийнхээ цээрийг арилгахаар засал номоо шинийн 15-ны дотор хийлгэдэг. Ингэж засал номоо хийлгэснээр буян арав дахин дэлгэрдэг хэмээн бурхны шашны сургаалд итгэдэг. Тиймээс Бурхан шашны хүрээ хийдүүд шинийн 15-ныг дуустал хурал ном хурж хурсан олон даган баясдаг. Гэтэл олныг баясгасан тэр хурлаас гадна онцгойлон хурах хурал гэж бас бий. Тухайлбал, Энэ сарын 21-ний өдөр буюу Шинийн 14-нд Зая гэгээн өөрийн биеэр “АСА” циркт морилж сүсэгтэн …

  • 19 February

    Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга сонгон шалгаруулж авна

    Монгол Улсын Их Хурал монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилт бүхий Монгол хэлний тухай хуулийг 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр баталсан билээ. Монгол хэлний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Зөвлөл орон тооны ажлын албатай байх ба түүний өдөр тутмын үйл ажиллагааг ажлын албаны дарга удирдан явуулна” хэмээн заасны дагуу Хэлний бодлогын үндэсний …

  • 19 February

    Гал түймрийн утаанд иргэд угаартаж амиа алдах эрсдэлтэй байсныг амжиж аварлаа

    БГД-ийн 16-р хороо 2-60 айлын 1 давхарт гал гарч байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр 13:23 цагт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах 10 дугаар ангийн гал унтраах 1, 2 дугаар тасгийг очиход 5 давхар байшингийн өрөөнд эд зүйл шатаж байсныг унтраасан байна.Гал түймрийн  улмаас барилгын өрөөнүүд, орц утаажилт ихтэй иргэд угаартаж амь насаа алдах эрсдэлтэй байсан тул …

  • 19 February

    Төрийн хэргийг төвшин сайхан баривал…

    Хүүхэд байхдаа уншиж байсан “Чойжид дагинын тууж”-ийг саяхан нэг эргүүлэн уншлаа. “Болор судар” хэвлэлийн газраас эртний алдарт зохиолууд болох “Оюунтүлхүүр”, “Цагийн жамыг тодруулагч “Цаасан шувуу” хэмээх сургаал”, “Тоть шувууны сургаал”, “Нэгэн үсгийн эрдэм хэмээх сургаал”, “Орчлонгийн сав, шимийн дууллаас”, “Авах гээхийн дөрвөн мөрт шүлэг”, “Ардыг тэжээхүй рашааны дусал хэмээх шастир оршвой”, “Чойжид дагинын тууж”, “Молон тойны эхдээ тус хүргэсэн нэрт …

  • 19 February

    Цалин, амралт, тэтгэвэр тэтгэмжийг хэрхэн бодох вэ?

    Ажилтнуудад цалин олгох хуваарь: Тухайн сарын 1-15-ны хоорондох цалинг тухайн сарын 5-ны өдөр урьдчилан олгодог. Тухайн сарын 16-31-ний хоорондох цалинг тухайн сарын 22-ны өдөр тооцож олгоно. Жич: Тухайн сарын 1-18-ны хоорондох ирцийг гүйцэтгэлээр тооцож, 19-31-ний өдрүүдийг бүтэн ажилласнаар тооцож сүүл цалин олгодог. Хэрвээ ажилтан 19-31-ний өдрүүдэд өвчтэй, чөлөөтэй гэх мэт шалтгаанаар ажиллаагүй тохиолдолд дараа сарын цалингаас хасаж тооцно. Ажилтны цалин …

  • 19 February

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    08.30 цагт: Гамшиг, онцгой байдлын эхэн, дунд, дараа аль ч үед хүүхэд бүр хамгаалагдсан байх орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрөөс Онцгой байдлын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран хэрэгжүүлж буй “Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллыг чадавхижуулах, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Гамшиг, онцгой байдлын үед би юу хийж …

  • 18 February

    Орон сууцны дулаан алдагдлыг бууруулахад үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллана

    Улаанбаатар хотод 1965-2000 онд барьж ашиглалтад орсон 1600 гаруй орон сууц байгаа бөгөөд эдгээр орон сууцууд ашиглалтад ороод удсан учраас хана, шал, таазны зай завсраар дулаанаа алдаж, дулааны хувийн алдагдал норматив хэмжээнээс 35-40 хувиар нэмэгдсэн байна. Дулааны алдагдал ихтэй байх нь эрчим хүчний хэрэглээг тэр хэрээр нэмдэг учраас орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор дулаалгын шинэ технологийг нэвтрүүлэх ажлыг  нийслэлээс …

  • 18 February

    ОХУ-ын импортын гурил цацрагийн бохирдолгүй

    ОХУ-аас импортолж байгаа гурил цацрагийн бохирдолттой байж болзошгүй талаар Гурил үйлдвэрлэгчдийн холбооноос Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандсаны дагуу төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийлээ. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 27-ны өдрүүдэд гурил импортлох зөвшөөрлөө ХХААЯ-наас авсан нэр бүхий найман аж ахуйн нэгжийг шалгалтад хамруулсан байна. Аж ахуйн нэгжүүдийн импортолсон гурилнаас дээж авч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, …

  • 18 February

    Сар шинийн өдрүүдэд нийтийг хамарсан хордлого гараагүй

    Мэргэжлийн хяналтын байгууллага Цагаан сарыг угтан улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх шалгалт хийн, шаардлагатай арга хэмжээг тухай бүр нь авч байсны дүнд баярын өдрүүдэд нийтийг хамарсан хордлого гараагүй байна. Хүнсний аюулгүй байдлыг хангуулах, нийтийг хамарсан хордлого, халдварт өвчнөөс сэргийлэх зорилготой энэ шалгалтад хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 853 аж ахуйн нэгж, байгууллага, 2662 иргэн, 3450 объект хамрагдлаа. Нийслэлийн шалгагдсан газруудын 46 …

  • 18 February

    БСШУЯ иргэн Э.Цэрэнгийн тарааж буй мэдээллийн дагуу мэдэгдэл гаргалаа

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, 2012 оноос хойш амжилттай хэрэгжиж байгаа Эрдэм боловсролтой Монгол хүн, Зөв Монгол хүүхэд үндэсний хөтөлбөр, сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын салбарт үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа чанарын шинэчлэл нь аль нэг шашны нөлөөгүйн дээр тусгаар улсын бүх нийтийн боловсролын бодлогод шашны үзэл баримтлалыг тусгаж, түүгээр дамжуулан түгээн дэлгэрүүлэх ямар ч боломжгүй гэдгийг нийт интернэт хэрэглэгчиддээ …

  • 18 February

    Гурван хүний аминд хүрсэн ноцтой хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

     Өнгөрсөн жилийн наадмаар онц ноцтой нэгэн  хэрэг гарч байсан. Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн суманд гурван хүний аминд хүрсэн байдаг.  Тус сумын I багийн нутаг дэвсгэр болох “Хөндлөн” гэх газар хүний цогцос байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад  долдугаар сарын 11-ны өдөр манай байгууллагад ирсэн. Энэ мэдээллийн дагуу хэргийн газар шуурхай ажиллахад 57 настай Л, 11 настай Б нарыг буудаж, 53 настай …

  • 18 February

    ШШГЕГ-ын харьяа 120 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын ажил дуусч 3-р сард ашиглалтад орно

    Хууль зүйн сайд Д.Дорлигжав эрх зүйн шинэчлэл, хууль сахиулах үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр 2015 он болон 2016 оны эхний сард эрх зүйн шинэчлэлийн гол хуулиудыг өргөн барьж, УИХ-аар батлуулсан нь Хууль зүйн яам, түүний харьяа агентлагууд, хуулийн байгууллагын ажилтнуудын хувьд чухал ажил байсныг онцолсон юм. Өнгөрсөн онд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн, …

  • 18 February

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ажлаа тайлагнав

    Улсын Их Хурлын хавар, намрын ээлжит чуулганы завсарлагаанаар Байнгын хороод ажлаа тайлагнадаг уламжлалтай. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооноос хийж хэрэгжүүлсэн ажлын талаар өнөөдөр /2016.02.18/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус Байнгын хороо 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 12 удаа, 60 хувийн дундаж ирцтэйгээр хуралдаж, …

  • 18 February

    Жолооны үнэмлэхээ солиулахыг замын цагдаагийн газраас анхааруулж байна

    Жолоочийн хуучин шар үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв дээр солих ажил үргэлжилж байна. Учир нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиндМонгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 10 жил, олон улсынх бол гурван жилийн хугацаагаар олгоно гэж заасан байдаг. Гэтэл өмнө нь олгож байсан жолоочийн шар үнэмлэхийн тухайд хугацаа байдаггүй бөгөөд хуулийн дагуу шинэчлэх шаардлагатай болжээ. Тиймээс иргэд иргэний үнэмлэхийн хуулбар болон …