Мэдээ мэдээлэл

April, 2016

  • 26 April

    Эмч нар өнөөдөр эсэргүүцлийн жагсаал хийнэ

    Монголын эрүүл мэндийн ажилчдын эрх ашгийн төлөө ажилладаг ТББ-уудын нэгдсэн түр хороо, эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний хорооноос эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдал болон шинэ эрүүгийн хуульд орсон зарим заалтыг өөрчлөхийг шаардан өнөөдөр 13.00 цагт Чингисийн талбайд тайван жагсаал хийхээр холбогдох байгууллагаас зохих зөвшөөрлийг авч үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. Түр хорооноос дараах мэдээллийг ирүүлжээ. Үүнд: Түр хорооны гишүүд бид …

  • 26 April

    Монголын энхийг сахиулагчид олон мянган иргэний амь насыг аварлаа

    БНӨСУ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монголын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны энхийг сахиулагч нар маань болзошгүй аюулаас ажиллагааны газар орноо аварсан бахархлын мэдээ ирлээ. Ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий орон нутгийн 4 иргэнийг анзаарч, үүсэх аюулаас олон мянган иргэдийн амь насыг хамгаалж чадсан байна. Тодруулбал, тус орон нутгийн иргэд үүрийн цагаар дотоодын дүрвэгсдийн …

  • 26 April

    НҮБ-ын цэргийг монголчууд удирдах цаг ойрхон

    Батлан хамгаалахын сайд Цэрэндашийн Цолмон Монгол цэрэг нум, саадгаа агсан дэлхийн талыг эзэлж эх орныхоо нэрийг түүхэнд мөнхөлсөн бол өнөөдөр энхийн үйлсэд хүчин зүтгэж, өвөг дээдсийнхээ дайчин чанар, бахархам түүхээ дэлхий дахинаа нотлон харуулж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцох нь дэлхий дахин, бүс нутагт энхтайван, тогтвортой байдлыг тогтоох үйлсэд Монгол Улсын оролцоог илэрхийлсэн нэрийн хуудас болж …

  • 26 April

    Иргэд prokuror.mn сайтанд хандаж санал гомдлоо илгээж болно

    Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй хүргэхэд чиглэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Улсын Ерөнхий прокурорын газрын http://prokuror.mn/ сайт шинэчлэгдлээ. Прокурорын байгууллага нь тус сайтаар дамжуулан байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаа, эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэж байгаа ажлын талаар үнэн зөв, бодит мэдээллийг шуурхай, нээлттэй хүргэх зорилтыг тавьж байна. Мөн …

  • 26 April

    Таны элэг тусламж хүсч байгаа шинж тэмдгүүд

    Элэг бие эрхтэнд маш чухал үүргийг гүйцэтгэдэг эрхтэн: биеийг цэвэрлэж элдэв хорт бодисоос бусад эрхтнүүдээ хамгаална. Эрхтэн л болсон хойно арчилгаа шаардлагатай. Хэт ачаалал өгвөл ажлаа гүйцэтгэх чадахгүй болж хүний биед шууд муугаар нөлөөлнө. Тийм ч учраас зарим нэг турахыг хүсэж байгаа хүмүүсийн жин хасагдахгүй зовоох нь бий. Элэг биднээс анхаарал халамж хүсэж байгаагаа хэрхэн илэрхийлдэг вэ? Та доорх жагсаалтыг …

  • 26 April

    Нийслэл хүрээ өргөн чөлөөний тохижилтын ажил эхэллээ

    АСЕМ-ын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Нийслэл хүрээ өргөн чөлөөнд тохижилтын ажил хийж эхэллээ. Тохижилтын ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард сурын талбайн өмнө шаардлага хангахгүй хуучин явган хүний замын хавтанг хуулж шинээр солих ажил хийж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд нийт 2180 метр квадрат сул шороотой талбайг тэгшилнэ. Мөн Чингисийн …

  • 26 April

    Өнөөдөр болох үйл явдал

    09.30 цагт:  Блю скай цамхагийн Даймонд танхимд АСЕМ-ийн 11 дүгээр дээд хэмжээний уулзалт зохион байгуулах ажлын хүрээнд үйл ажиллагаагаа эрхэлж буй түнш зочид буудлуудын ажилтануудын мэргэжил, ур чадварыг нэмэгдүүлэх сургалт болно. Утас: 88008075 11.00 цагт: Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болно. Хуралдаанаар Нийслэлийн Үйлчилгээний төвийн нэгдүгээр улирлын ажлын тайлан, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны …

  • 26 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны мягмар гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.30-17.30 цагт: 4, 7-р хороо 15-р хорооллын 1-5, 8, 10-14, 23, 24, 35, 40, 41, 60, 61, 63- 66, 120-р байр, Блюскай гарден, Эрчим орд, Баз итернэшнл, Батхаан групп ХХК-ууд, Хаан банк, СХЗГ, …

  • 25 April

    Тариаланчдад олгох зээлийг “Монгол тариалан корпораци”-аар дамжуулан олгоно

    Тариаланчдад олгох зээлийг “Монгол тариалан корпораци”-аар дамжуулан олгоно 2. 2016 онд газар тариалангийн үйлдвэрлэлийг хэвийн явуулах зорилгоор “МОНГОЛ ТАРИАЛАН КОРПОРАЦИ”-ийг байгуулж тариаланчдад зээл олгохоор боллоо. 3. Тариалангийн зориулалтаар газар эзэмших эрхтэй, уринш боловсруулж бэлтгэсэн, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалдаг туршлагатай тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж хамрагдах бөгөөд, намрын ургац газар эзэмших эрхээ барьцаалан, зээл авах боломж …

  • 25 April

    “Хүний биеийн жингийн 1 кг тутамд нитрит 0.4 мг-аас хэтрэхгүй байх ёстой”

    2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгосонтой холбогдуулан НМХГ-ын Төв лабораториос “Хиам, хиаман бүтээгдэхүүн” үйлдвэрлэгч аж ахуй нэгж, байгууллагын дотоодын хяналтын лабораторийн  чадамжийг сайжруулах  зорилгоор дотоод хяналтын лабораторийн шинжээч, үйлдвэрийн технологич нарт сургалтыг зохион байгуулжээ. Хиам, хиаман бүтээгдэхүүний хяналтын шинжилгээний сүүлийн 3 жилийн судалгаа, дүн шинжилгээ, эрүүл ахуйн шаардлага хангахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс урьдчилан сэргийлэх, дотоодын хяналтын лабораторид тавигдах шаардлагын талаар ярилцжээ. Монгол …

  • 25 April

    Тариаланчдад нийлмэл бордоог хүлээлгэн өглөө

    Япон улсын засгийн газрын  КР-1 төслийн хуримтлалын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Газар тариалан үйлдвэрлэлийн салбарт бордооны зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд нийлүүлж буй Нийлмэл бордоог тариаланчдад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такенори Шимизү нар оролцлоо. …

  • 25 April

    Он гарсаар ДОХ-ын халдвартай дөрвөн хүн нас баржээ

    Яг одоогийн байдлаар хүн төрөлхтөний эсрэг хамгийн том аюул нь ДОХ. Уг өвчнийг эмчилэх найдвартай аргыг эрдэмтэн судлаачид судалж багйаа хэдий ч хараахан олоогүй өнөөдрийг хүрч байна. Гэтэл  ДОХ-ын халдвар авах иргэдийн жил ирэх тусам нэмэгдэж байгааг албаныхан мэдээлжээ. Тодруулбал, он гарснаас хойш уг өвчны халдвартай дөрвөн хүн амь насаа алдсан байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ээс гаргасан албан ёсны тоогоор бол …

  • 25 April

    Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл экспо, Драгон дахь салбарууд туршилтаар ажиллаж байна

    Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 141 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр батлах тухай”, 2015 оны “Төрийн Үйлчилгээний нэгдсэн төв байгуулах тухай” 185 дугаар тогтоолын дагуу  Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдийг байгуулж байна. Төвийн нэгдүгээр салбараар /Дүнжингарав худалдааны төв дэх/ өдөрт 2400 гаруй иргэд үйлчлүүлж …

  • 25 April

    Монголын бизнесийн байгууллагууд олон улсын стандартыг нэвтрүүлэх хүсэлтэй байна

    Дэлхийн ууган нэр хүнд бүхий Британийн стандартын байгууллага \BSI\ Mонголд төлөөлөгчийн газраа нээсэнтэй холбогдуулан тус байгууллагын бүсийн захирал Дмитрий Ярцев болон олон улсын төсөл хариуцсан захирал Владимир Якубов нар манай улсад гурав хоног ажлын айчлал хийлээ. Энэ хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудтай уулзаж ISO стандартуудын талаар ярилцаж санал бодлоо солилцов. Мөн энэ үеэр Дмитрий Ярцев …

  • 25 April

    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг болно

    Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 120 дугаар тогтоолоор жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны баярын өдөр болгох тухай шийдвэр гарсан билээ. Энэхүү эрхэм, хүндтэй баярын өдрийг тохиолдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй өдөрлөг”-ийг энэ сарын 27-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Тус …