Мэдээ мэдээлэл

February, 2023

  • 13 February

    Г.Занданшатар:Улсын Их Хурал “шинэ Үндсэн хууль” хэлэлцэхгүй

    УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлснийг хүргэж байна. Тэрбээр “Сүүлийн үед шинэ Үндсэн хуулийн төсөл хэлэлцэх гэж байгаа мэт илт ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгаатай холбогдуулан УИХ-ын даргын хувьд 2 зүйлийг тодруулж байр сууриа илэрхийлье. 1.Монголын төр түүхэндээ 2 дахь удаагаа иргэдийн төлөөллөө урьж, шинжлэх ухааны үндэслэлтэй тэнцвэртэй мэдээ, мэдээллээр …

  • 13 February

    Улаанбаатар өдөртөө 7-9 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. 2023 оны хоёрдугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын …

  • 10 February

    2022 оны Шилдэг эрэгтэй хөлбөмбөгчнөөр Г.Ганбаяр шалгарав

    Монголын хөлбөмбөгийн холбооны оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа Улаанбаатар зочид буудалд боллоо. Ёслолын ажиллагаа жил бүрийн арванхоёрдугаар сарын 12-нд зохион байгуулагддаг уламжлалтай. Гэхдээ 2022 оны тухайд хөлбөмбөгийн ДАШТ яг энэ үеэр давхцаж байсан тул монгол тооллоороо бар жилийн төгсгөлд зохион байгуулсан юм. Энэ жил Монголын хөлбөмбөгийн холбоо түүхэндээ хамгийн олон буюу 46 тэмцээн, 1933 тоглолт зохион байгуулсныг холбооны …

  • 10 February

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 802 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 64 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 139 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 103 гомдол, мэдээллийг …

  • 10 February

    Улаанбаатар хотод “SAZ LE60” маркийн хоёр автобусыг туршилтаар явуулна

    Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд туршилтаар явуулах гэж буй “SAZ LE60” маркийн хоёр автобусыг Нийслэлийн Нийтийн тээврийн газар өнөөдөр хүлээн авлаа. Тус автобуснуудыг Бүгд Найрамдах Узбекистан Улсын “SamAuto” ХХК үйлдвэрлэсэн бөгөөд нэг жилийн турш нийслэлд туршилтаар явуулах юм. “SAZ LE60” маркийн автобус нь 56 хүний багтаамжтайӨвөл, зуны цаг агаарт тохирсон агааржуулалтын системтэйКамержуулалтын системтэйХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан суудал болон налуу шаттай45 …

  • 10 February

    Г.Занданшатар: Хямралыг боломж болгохын тулд цогц бодлогын хүрээнд эрс өөрчлөлт хийх шаардлагатай

    Улсын Их Хурлаас санаачилж, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран өнөөдөр (2023.02.10) “Экспортыг дэмжих, эдийн засгийг тогтворжуулах боломж, шийдэл” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.  Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн даргалж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж, мэдээлэл танилцууллаа. Оны эхэнд өнгөрсөн оны эдийн засаг, санхүүгийн зах зээлийн үр дүнгээ дүгнэж, энэ оныхоо дүр төрх, сорилт, боломжоо хэлэлцэж, …

  • 10 February

    Катар Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

    Катар Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Мухаммад Аль-Дахайми Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзан, Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэв. Монгол Улс, Катар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглээд Ерөнхийлөгч тэмдэглээд, харилцаа, хамтын ажиллагаа хоёр …

  • 10 February

    С.Батбаатар: Зөвлөлдөх санал асуулгаар нэг асуудлыг биш, нийт улс орны хэмжээний тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ

    Монгол Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолын дагуу улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох “Зөвлөлдөж шийдье” сэдэвт Зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Санал асуулгын эхний үе шат энэ оны нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 2-ны хооронд болж өнгөрлөө. Хоёр дахь шатны санал асуулга Улаанбаатар хотноо ирэх долоо хоногт болох гэж байна. Энэ ажлын бэлтгэл хэр хангагдаж …

  • 10 February

    Хэрлэнбаян-Улаан багийн аймаг дундын отрын бүсэд 10 аймгийн 545 өрх отроор өвөлжиж байна

    Засгийн газрын 286 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хүрээнд Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нар Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн аймаг дундын отрын бүс нутагт ажиллаж байна. Тус нутагт 10 аймгийн 545 өрхийн 493 мянга гаруй мал өвөлжиж байгаа талаар тус багийн Засаг дарга Ж.Март хэллээ. Оторчдын нэг болох  Багануур дүүргийн 1 дүгээр багийн малчин М.Лхагвадашийнх 600 …

  • 10 February

    Азийн наадмын Хоккейн аваргууд Парисын олимпын эрхээ авна

    Олон улсын хоккейн холбооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ханжоугийн Азийн наадмын зүлэгний хоккейн тэмцээний аварга багуудад “Парис-2024” олимпын эрх олгохоор шийдвэрлэлээ. Энэхүү шийдвэрийг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл баталгаажуулжээ. Парисын олимпын хоккейн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 баг өрсөлдөнө. Зохион байгуулагч Франц эрхээ шууд авах бол тивүүдийн АШТ-ээс таван эрхийн эзэд тодорно. Эрх олгох эдгээр тэмцээний нэг нь Азийн наадам байх юм. …

  • 10 February

    Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлэхтэй холбогдуулан ”Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн дүрмийг шинэчлэн боловсруулж, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан техник, дэд бүтэц, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн шалгуур, шаардлагыг хангах чиглэлээр бэлтгэл ажлыг хангаж, холбогдох журмыг боловсруулж мөрдүүлэхийг ”Монголын …

  • 10 February

    2023 онд ноолуур бэлтгэлд зориулан 500 тэрбум төгрөгийн зээл олгоно

    Ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдийн түүхий эдийн зах зээл дээрх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тэднийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд ноолуурын салбарт хөнгөлөлттэй зээл олгож байна.              Энэхүү зорилгын хүрээнд 2023 оны ноолуур бэлтгэлд зориулан Олон Улсын Санхүүгийн корпорац, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага болон арилжааны банкны эх үүсвэрээр 500.0 (таван зуу) хүртэл тэрбум төгрөгийн …

  • 10 February

    Авлигатай тэмцэх таван ажиллагаа

    Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэх үйл ажиллагаанд манлайлж, Авлигатай тэмцэх таван ажиллагааг хэрэгжүүлж, авлигыг таслан зогсоохоор зорин …

  • 10 February

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү-гийн урилгаар 2023 оны хоёрдугаар сарын 13-17-нд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ.Энэхүү айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын төрийн тэргүүн нарын цахим уулзалтаар хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлэхээр 2021 онд тохиролцсоны дараах Засгийн газрын тэргүүний түвшний анхны айлчлал юм.Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий …

  • 10 February

    Монгол Улсын эрэн хайх, аврах баг 5 хүнийг эсэн мэнд олж, 12 иргэний цогцсыг гаргажээ

    БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын эрэн хайх, аврах баг өчигдөр буюу 02 дугаар сарын 09-ний өдөр нурангиас 5 хүнийг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өглөө. Мөн нурангид дарагдаж амь насаа алдсан 12 хүний /4 нь хүүхэд/ цогцсыг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн эмнэлгийн баг Туркийн цэргүүдтэй хамтран нурангийн талбайг засаж, …