ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас өглөөний 04:34 цагт Турк улс руу хөлгийн жолоо заллаа. Турк улсад одоогоор гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажиллагаанд нийт 9698 (3500 цэргийн) алба хаагч, сайн дурын болон дэмжлэгийн 9876 хүн, 216 автомашин, 1511 тусгай техник ажиллаж байна. Мөн Истанбул, Измир, Анкарагаас Газиантеп, Адана чиглэлд …
Мэдээ мэдээлэл
February, 2023
-
8 February
Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нийт нутгаар тогтуун байна. 2023 оны хоёрдугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн …
-
8 February
Шадар сайд С.Амарсайхан Эрэн хайх, аврах бүлгийн багийн гишүүдтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Турк Улсад үүрэг гүйцэтгэх эрэн хайх, аврах бүлгийн багийн гишүүдтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө. Тэрбээр “Та бүхний үүрэг гүйцэтгэхээр явж байгаа Турк Улстай манай улс түүхэн найрсаг уламжлалт харилцаатай явж ирсэн. Тухайлбал, Монгол Улсад 2010, 2016 онд тохиолдсон зудын гамшгийн үр дагаврыг арилгахад БНТУ-ын Засгийн газраас Монгол Улсад хүмүүнлэгийн бараа, материал тусламжийг үзүүлж, …
-
8 February
Ослын голомтод үнэрч ноход үүрэг гүйцэтгэнэ
Бүгд Найрамдах Турк Улсыг зорьж байгаа Монгол Улсын аврагчдын багт үнэрч хоёр нохой багтаж байна. ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын 4 настай “Марта”, 3 настай “Балу” дуудлагатай ноход нь эрэн хайхад бүрэн сургагдсан. “Марта” нь төрийн цэргийн болон хүчний байгууллагуудын үнэрч нохдын уралдаанд 2019 онд тэргүүлж байсан юм.
-
7 February
Монгол Улс Бүгд Найрамдах Турк Улсын эрэн хайх, аврах ажиллагаанд 35 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцуулна
Хүчтэй газар хөдлөлт болж, гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс, Арабын Бүгд Найрамдах Сири улсын ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэлээ.Бүгд Найрамдах Турк Улсын эрэн хайх, аврах ажиллагаанд 35 хүний бүрэлдэхүүнтэй багаа оролцуулна. Мөн хүмүүнлэгийн тусламжийн бараа, материал, аврах багийн хэрэгсэл илгээнэ.Олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох баг, бүрэлдэхүүний бэлтгэлийг хангах, аврах багийн бүрэлдэхүүн …
-
7 February
Нүүрсний хулгайчтай хийх тэмцэл одоо л “шуудрах“ нь дээ …
Ерөнхий сайд зангарагтай ажиллах цаанаа л нэг урамтай юм. Ерөөс бужигнуулж байна. Нүүрсний хулгайчидтай ширүүхэн “дайтаж” эхэллээ, одоо л тэдэнтэй хийх тэмцэл шуудрах нь дээ… Ж.Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгсөн. Энэ жишгийг Т.Аюурсайхан ч дагав. Ийм үр дүнд хүрнэ чинээ санасангүй. Одоо Ш.Раднаасэд тэргүүтнүүд ямар үйлдэл гаргахыг л харъя. Гарцаагүй байдалд орсон доо. Ерөнхий сайдын “атганд орчихсон”. …
-
7 February
Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан өнөөдөр УИХ болон Засгийн газрын гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэх өргөдлөө УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргүүлжээ. Тэрбээр “Улсын Их Хурлын нэр бүхий гишүүний зүгээс намайг “нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдуулж мэдээлэл хийснээс үүдэн миний нэр хүндийг унагахад чиглэсэн шат дараатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр явуулах болсноор багагүй хугацаа өнгөрлөө. Олон нийтийн дунд …
-
7 February
Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Монгол”-ын нээлттэй сонгон шалгаруулалт төрийн өмчит компаниудын шинэчлэлд томоохон нөлөө үзүүлнэ
Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниуд дахь авлига, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох, компанийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ил тод болгох зорилго тавьсны хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байранд нөөцийн болон нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2022 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор тус компанийн бүтцийг шинэчилж, нийт 71 албан тушаал дахь 88 ажлын байранд …
-
7 February
ШӨХТГ-ын даргаар Ц. Уртнасан томилогджээ
Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар Цэвээнжавын Уртнасан томилогджээ. Тэрээр эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, мэргэшсэн хуульч бөгөөд өмнө нь Улс, Нийслэлийн прокурорын газар хяналтын прокурор, Гаалийн Ерөнхий газрын Гаалийн улсын байцаагч, НЗДТГ-т Тамгын дарга, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга, ЗГХЭГ Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Төрийн тусгай …
-
7 February
ШӨХТГ-т хонины ууц, хэвийн боов, цагаан идээний үнэ эрс нэмэгдсэн талаарх гомдол, мэдээлэл нэмэгджээ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2023.02.07/ Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газарт ажиллах үеэрээ “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрсөн 7 хоногт гэхэд нийт 183 иргэн хандаж гомдол, мэдээлэл ирүүлснээс 120-д нь мэдээлэл өгч, 34 иргэний гомдол мэдээллийг судалж байгаа талаар ШӨХТГ-ын дарга Ц.Уртнасан мэдээллээ. Мөн 15 иргэний барааг сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх зэргээр …
-
7 February
Шадар сайд С.Амарсайхан ШӨХТГ-т ажиллалаа
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт өнөөдөр /2023.02.07/ ажиллаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, агентлагийн үйл ажиллагаанд анхаарч ажиллах асуудлаар үүрэг чиглэл өглөө. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Ц.Уртнасан агентлагийнхаа чиг үүрэг, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар хийсэн мэдээлэлдээ “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр …
-
6 February
Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл хулгайлсан хэргийг илрүүлжээ
Цагдаагийн байгууллагад энэ сарын 02-ны өдрийн 07 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Байрны гадна зогсоолоос автомашинаа алдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг 16 настай, эрэгтэй “Г” хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ хулгайд …
-
6 February
ХАСХОМ мэдүүлэх хуулийн хугацаа дуусахад 9 хоног үлдлээ
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу мэдүүлэг гаргагч албан тушаалтнууд нь жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор Хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй. 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 10.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 38.4 мянган албан тушаалтан буюу …
-
6 February
Төрийн албан хаагчдын ур чадварт суурилсан үнэлгээ хийж, чадварлаг, цомхон бөгөөд цалин хангамж сайтай байхад анхаарна
Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны хоёрдугаар хуралдаанаар 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Мөн 2022 оны арваннэгдүгээр сард хуралдсан анхдугаар хуралдааны үүрэг даалгавруудыг хэлэлцэв.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус газар нь төрийн байгууллагыг чадавхжуулж, чадварлаг, мэргэжлийн түвшинд ажиллахад анхаарлаа хандуулах юм. Тодруулбал, хуулийн хэрэгжилтэд тандан судалгаа хийж, санал дүгнэлт боловсруулна. Мөн төрийн …
-
6 February
Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 20 см-ээс их цастай байна
Цасан бүрхүүлийн мэдээгээр нийт нутгийн 70 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 20 см-ээс их, Увсын Давст, Завханы Баянтэс, Тэс, Улаанбаатарын Багануур, Төвийн Эрдэнэд 21-23 см. Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Баруунтуруун, Малчин, Хяргас, Түргэн, Зүүнговь, Ховдын Булган, Алтай, Үенч, Завханы Улиастай, Баянхайрхан, Отгон, Яруу, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Тосонцэнгэл, Нөмрөг, Өвөрхангайн Бат-Өлзий, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ, Орхоны …