Мэдээ мэдээлэл

September, 2022

  • 7 September

    Ж.Батбаясгалан: Ж.Соронзон захирлын асуудлыг Оросын талд тавьж, Удирдах зөвлөлөөр хэлэлцэнэ

    Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Орос Монголын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой болон бусад цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулж, тодруулга мэдээллийг өглөө. Тэрбээр”Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан сайдтай өнөөдөр албан ёсны уулзалт хийлээ. Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай БШУ-ны сайдын тушаал гарсан. Өчигдөр Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийн асуудал хөндөгдсөн учраас Засгийн газар үүнийг …

  • 7 September

    Г.Цэнгэлхүү: Хичээл, зүтгэл, хөдөлмөрийн үр шим өнөөдөр биш ч маргааш нь заавал ирдэг

    Түүний амьдралынх нь сонголтууд хүнд хэрнээ хүндтэй. Ингэж тодотгосон хэд, хэдэн шалтгаан бий. Аавынхаа үргэлжлэл болж Онцгой байдлын албанд өөрийн мөрөөдлийг биелүүлэн, мэргэжлийн спорт болох Гал унтраах техникийн олон төрөлт спортын оргилд хүрч, үе тэнгийн залуусынхаа манлайд нь өргөмжлөгдөж байсан цаг үе түүний нэгдэх сонголт. Харин 2014 оноос хойш хэт бартаат замын авто спортыг сонирхож, хичээллэснээр тэрбээр хоёрдахь сонголтоо хийсэн. …

  • 7 September

    Д. Амарбаясгалан: Ж.Соронзон захирлыг ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан

    Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг чөлөөлөх тушаал гарчээ. Тодруулбал, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх тушаал гарсан байна.  Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх болсон талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан“Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ бүрэн дүүрэн эдэлдэг …

  • 7 September

    Тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах эсэхэд санал санал авч эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, 2022 оны наймдугаар сарын 27-оос есдүгээр сарын 3-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан. Тодорхой бүсэд дугаарын хязгаарлалт үйлчилсэн найм хоногийн хугацаанд судалгаа хийж, мэргэжлийн байгууллагууд үнэлгээ, дүгнэлт өгсөн байна. Авто машиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах үед өдөрт 237-283 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, хөдөлгөөний эрчим 30 гаруй …

  • 7 September

    Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан боомтын сэргэлтийг дэмжихээ илэрхийллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотноо жил бүр болдог Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад оролцохоор тус хотын Русский аралд хүрэлцэн ирлээ. Ерөнхий сайдыг Владивосток хотын Олон улсын нисэх буудалд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Приморийн хязгаарын Амбан захирагчийн орлогч А.Е.Наздратенко, Приморийн хязгаарын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн захирал А.Ю.Старичков, Владивосток хотын …

  • 7 September

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна. 2022 оны 09 сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Нийт нутгаар их төлөв цэлмэг. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс …

  • 6 September

    Тогтвортой хөгжлийн зорилгын өртөөт аялал зохион байгууллаа

    Дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын Нийгэмлэг олон улсын байгууллагын Монгол дахь салбар үүсэн байгуулагдсаны 1 жилийн ойг тохиолдуулан Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн төвд “Тогтвортой хөгжлийн зорилгын өртөөт аялал” 9 сарын 3-ны Бямба гарагт зохион байгуулагдлаа. Олон нийтэд нээлттэй энэхүү арга хэмжээ нь Тогтвортой хөгжлийн зорилгууд болон тэдгээрийн хүрээнд хийгдсэн НҮБ-ын Нийгэмлэгийн үйл ажиллагааг танилцуулж байгаа бөгөөд …

  • 6 September

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх-ийг хүлээн авч уулзав. Оюун санааны түнш, гуравдагч хөрш БНЭУ-тай харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэж, үүнд БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди-гийн 2015 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал болон Батлан хамгаалахын сайдын энэ удаагийн айлчлал чухал түлхэц болж байгааг онцлов. …

  • 6 September

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна2022 оны 09 сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд …

  • 5 September

    Дарханы замын бүтээн байгуулалтад шаардагдах цементийн нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарна

    Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төсөл хэрэгжүүлэгч нэгж, гүйцэтгэгч компанийн төлөөллүүд, Улаанбаатар төмөр зам ХНН, Монцемент Билдинг Материалс ХХК, Мак Цемент ХХК, Налгар Түшиг ХХК, Хөтөлийн Цемент Шохой ТӨХК хамтран цементийн нийлүүлэлтийн асуудлаар өнөөдөр /2022.09.05/ хуралдаж, санал солилцлоо. 2022 оны 9,10 дугаар сард Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын барилгын ажилд 84.700 …

  • 5 September

    Д.Амарбаясгалан: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүргийг өөрчлөн, зохион байгуулна

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах үүрэг чиглэлийг өгсөн байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ танилцууллаа. -“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад даалгалаа. Төрийн хүнд суртлыг бий болгож байгаа давхардсан чиг үүрэг, бүтцийг цэгцтэй болгох хүрээнд 2023 оны нэгдүгээр …

  • 5 September

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад нэрэмжит шагналаа гардуулав

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оюун ухааны дэлхийн дэвжээнд онцгой амжилт гаргаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн сурагчид,  удирдан бэлтгэсэн багш нарт нэрэмжит шагналаа гардуулав. Өнгөрсөн жил Монголын баг 15 медальт байр, 3 тусгай байр эзэлж байсан бол, 2022 онд олон улсын таван төрлийн олимпиадад 23 сурагч оролцон 17 медаль хүртэж, хоёр тусгай байр эзэлсэн байна. Ерөнхийлөгч алтан медальтныг 10 сая, мөнгөн медальтныг …

  • 5 September

    Нийслэлд зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо 10 жилийн дотор 50 хувь өсжээ

    Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, наймдугаар сарын 27-оос есдүгээр сарын 3-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод авто машины дугаарын хязгаарлалт үйлчилсэн. Авто машиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан найм хоногийн хугацаанд судалгаа хийж, мэргэжлийн байгууллагууд үнэлгээ, дүгнэлт өгсөн байна. Судалгааны дүнг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адьяасүрэн шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулав. Авто машиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан …

  • 5 September

    Ц.Ганболд: Энэ жил сайжруулсан шахмал түлшний 650 борлуулалтын цэг ажиллана

    Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.  Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлш 95 мянган тонн, мидлинг 193 мянган тонн, барьцалдуулагч 3000 тонн, 788 мянган ширхэг шуудай нөөцтэй байгааг шуурхай зөвлөгөөний үеэр онцоллоо. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд:2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Таван толгой түлш ХХК-тай хамтын ажиллагаагаа нягтруулан ажиллаж байна. Нийслэлийн зүгээс түлшний нөөцлөх, …

  • 5 September

    Газрын тосны бүтээгдэхүүн хуваах зарим гэрээг цуцлахаар боллоо

    Засгийн газрын ээлжит хураалдаан  өнөөдөр боллоо. Хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй газрын тосны хайгуулын Хар ус II талбайн гэрээлэгч “Ренова илч”, Номгон IX талбайн гэрээлэгч “Өмнөд  Монголын газар нутгийн тос”, Дарьганга XXIV талбайн гэрээлэгч “Монголиа шин ий энержи”, XXVIII талбайн гэрээлэгч “ХонКонг Вэлпэк Индастриал” ХХК-тай Газрын тосны газрын (хуучин нэрээр) 2015-2016 онд тус тус байгуулсан бүтээгдэхүүн …