Мэдээ мэдээлэл

April, 2016

  • 8 April

    Бүлэг хар тамхичдыг өнөөдөр шүүнэ

    Хар тамхины хэрэгт холбогдсон Х.Ермек нарын зургаан иргэнийг шүүх хурал өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Уг нь өнгөрсөн жилийн гуравдугаар сард тэдэнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэж, ял оноосон ч давж заалдах шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм. Тэгвэл мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч Х.Ермек нарыг өнөөдөр шүүхээр болжээ. Тодруулбал, анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Ермекийг Эрүүгийн хуулийн …

  • 8 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ны Баасан гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.30-17.30 цагт: 6-р хороо 13-р хороолол, Дестинэшн Монголия ХХК, Нөхөд хотхон, Чингэлтэй дүүрэг 10.30-17.00 цагт: 1-р хороо НЗДТГ, Хотын өмчийн газар, ЧД Шүүх, МОНЦАМЭ, Бодь цамхаг, Төрийн банк, Нутгийн удирдах холбоо, Түгээмэл ДС, …

  • 8 April

    Өнөөдөр Дашнямтай өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 8. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 1. Сугар гараг. Шийдэм одтой, 8 цагаан  мэнгэтэй цагаан бич өдөр. Өдрийн барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага:  Нэр өнгө. Өдрийн наран 6 цаг 20 минутад мандан, 19 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, …

  • 7 April

    Шанхайд газар доорх зочид буудлын барилгын ажил эхэлжээ

    Шанхайд газрын гадаргаас 100 метрийн гүнд байрлах зочид буудал барих барилгын ажил эхэлсэн байна. Тус барилгыг барих төслийг 2012 онд боловсруулж, баталсан бөгөөд ирэх 2017 онд барилгын ажлыг дуусгана гэж үзэж байгаа ажээ. Зураг төслөөс харахад барилгын хоёр давхар л газрын гадарга дээр харагдах юм. Харин үлдсэн 17 давхар газрын гүнд байх ажээ. Мөн барилгын зохион байгуулалтыг хамгийн сүүлийн үеийн …

  • 7 April

    Сум алдсан залууд хэрэг үүсгэжээ

    СБД-ийн I хороонд байрлах ГХЯ-ны хашаанд Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн гэрээт нохой устгагч 27 настай Б нохой буудах явцдаа сум алдаж “Тоёота Приүс-20” автомашиныг оножээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Тухайн этгээд галт зэвсэг ашиглах эрхгүй байсан учраас бууг хураан авч, хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Нийслэлд нохой агнаж устгах тусгай зөвшөөрөлтэй төрийн өмчит нэг, хувийн хоёр …

  • 7 April

    Монголын үндэсний музейн урд талбайг шинэчлэн, тохижуулна

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, “Монголын Үндэсний музей”-н урд талын талбайн тохижилт болон тухайн хэсэгт жагсаал, цуглаан зохион байгуулах асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар танилцууллаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монголын иргэн бүр жагсаал, цуглаан зохион байгуулж, дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Бид Их эзэн Чингисийн талбайд жагсаал цуглаан …

  • 7 April

    Жанет Жексон ээж болно

    Дуучин Жанет Жексоныг жирэмсэн болсон хэмээн барууны хэвлэлүүд мэдээлж эхэлжээ. Өдгөө 49 настай дуучин хүүхэдгүй юм. Тэрбээр өчигдөр инстаграм хуудсаараа дамжуулан “Unbreakable” аялан тоглолтоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулж буйгаа зарлаж, фэнүүдээсээ хүлцэл өчсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр инстаграмдаа “Сонирхуулахад гэнэтийн өөрчлөлт гарсан. Баяртай мэдээ. Гэхдээ энэ мэдээгээ задруулмааргүй байна. Би сайн эхнэр болохыг хүсч байна. Нөхөртөө анхаарал хандуулмаар байна” гэж бичжээ. …

  • 7 April

    Японы цэргийн нисэх онгоц сураггүй алга болов

    Японы өөрийгөө хамгаалах хүчний U-125 нисэх онгоц радараас гарч сураггүй алга боллоо хэмээн японы хэвлэлүүд мэдээллээ. Америкийн үйлдвэрийн эрэн хайх, аврах зориулалттай энэ онгоц зургаан хүний бүрэлдхүүнтэйгээр Коноя баазаас энэ сарын 6-нд нисээд өдрийн 14,35 цагийн орчим баазаасаа 10 км-ийн зайд нисч байгаад радараас гарч алга болсон байна. Одоо Коноая баазаас умар зүгт явуулж байгаа онгоц эрэн хайх ажиллагаанд нийт  …

  • 7 April

    Автозамын бүтэн байгуулалтын ажил 4-р сарын 18-нд эхэлнэ

    Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт 75.1 хувийн гүйцэтгэлтэйгээр төлөвлөгөөнөөс 6.3 хувийн хурдацтай явж байна. Ирэх оны нэгдүгээр сард багтаан барилгын ажлыг дуусгаж, тавдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө гэж Зам, тээврийн сайд М.Зоригт “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ. Монгол Улс, БНХАУ-ын хооронд шинээр агаарын хаалга нээж, Хятадын дотоодын нислэгүүдийг Монголын агаарын зайгаар дамжин өнгөрүүлэх талаар тохиролцсон байна. …

  • 7 April

    Бүх насаараа үнэгүй PC тоглох эрх хожсон

    Монголдоо ганцхан байх Сэтгэцийн эрүүл мэндийн төвийг зорилоо. Ийн зорьсон нь учиртай. Цорын ганц гэгддэг энэ эмнэлэгт зөвхөн галзуу, солиотой хүмүүс л очдог гэсэн бодолтой хүмүүс олон байдаг. Энэ бол бидний нэрлэдгээр “Шархад”-ны эмнэлэг. Бид энэ удаагийн сурвалжлагаа Тус эмнэлгийн “Хүүхэд өсвөр үеийн тасаг”-аас бэлтгэлээ. Тус тасаг нь өсвөр насны хүүхдүүдэд сэтгэл заслын эмчилгээ хийдэг улсын хэмжээний ганц байгууллага бөгөөд …

  • 7 April

    Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна

    Дэлхийн эрүүл мэндийн өдрийг жил бүрийн 4 сарын 7-ны өдөр тэмдэглэдэг ба энэ жил “Чихрийн шижин өвчний эсрэг хамтдаа тэмцье” уриан дор зохион байгуулж байна. Дэлхий дахин хотжиж амьдралын хэв маяг, хоол тэжээл, хөдөлгөөн, архи, тамхины хэрэглээтэй холбоотой халдварт бус өвчин, тэр дундаа сахарын шижин өвчнөөр өвчлөгсдийн тоо хурдацтай нэмэгдэж нийгмийн хөгжил, улс орны эдийн засагт дарамт учруулж байна. Дэлхий …

  • 7 April

    Монгол улсаас хууль бусаар алдагдсан палеонтологийн олдворууд эх орондоо эргэн ирэхээр боллоо

    2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотын Зүүн дүүргийн шүүхийн байранд Монгол Улсаас хууль бусаар алдагдсан палеонтологийн олдворуудыг эргүүлэн өгөх ёслолын арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээний үеэр Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотын Зүүн дүүргийн шүүгч Роберт Л.Каперс, туслах Карин Оренштейн, Дотоод аюулгүй байдлын мөрдөн байцаах газрын гүйцэтгэх захирал Петр Т.Эдж, Америкийн Нэгдсэн Улсын Цагаачлал, …

  • 7 April

    Германы аваргууд Португалын аваргуудыг буулгаж авлаа

    Германы Мюнхэн хотын “Аллианц Арена” цэнгэлдэх хүрээлэнд талбайн эзэн Бавари Мюнхэн болон Португал улсын Бенфика багуудын тоглолт боллоо. Тус тоглолтонд талбайн эзэн баг Бавари Мюнхэн баг ялалт байгуулжээ. Х.Алонсогийн оронд талбайн төвд гараанд гарч тоглосон Чили хагас хамгаалагч А.Видал багийн хамтрагч Ж.Бернатын дамжуулалтаар тоглолтын 2 дахь минутанд гоол оруулсан. Энэ нь тус тоглолтын цорын ганц гоол байсан бөгөөд үлдсэн 88 …

  • 7 April

    Ээж нь охиндоо ганц л зүйлийг захья

    Бэлтэй эрийн энгэр нь цоорхой, сэтгэл нь нимгэн болчихсон байдаг юм. Түүнд буруу байгаа юм биш шүү! Сэтгэлийг нь нимгэртэл зүлгэсэн, энгэрийг нь цоо, цоо хатгасан эдэнд нь дурладаг бүсгүйчүүдэд байдаг юм. Үнэтэй зүйлсээр биеэ ороогоод сэтгэл дүүрэн жаргалтай байна гэж бодвол алт, мөнгө, эрдэнэс аль нь ч бай “чулууг” тэвэрлээ гээд өвлийн хүйтэнд дулаацуулахгүйг, шөнийн харанхуйд чамайг минь хамгаалахгүйг …

  • 7 April

    Халдагч этгээд Европын парламентад ажиллаж байжээ

    Брюссель хотноо халдлага үйлдсэн гэмт этгээдүүдийн нэг нь 2009-2010 оны хооронд Европын парламентад үйлчлэгчээр ажиллаж байсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Цагдаагийнхан ямар этгээд парламентад ажиллаж байсныг хараахан тогтоогоогүй ч эх сурвалжийн мэдээллээс үндэслэн дээрх мэдээллийг хэвлэлийнхэнд задруулсан байна. Нэгэн эх сурвалж “Онгоцны буудалд халдлага үйлдэж, зугтаасан нь Нажим Лаачроуй” гэж мэдэгджээ. Нажимийг Брюсселийн халдлагаас гадна Парисын халдлагад оролцсон хэмээн цагдаагийнхан …