Мэдээ мэдээлэл

April, 2016

  • 1 April

    Бензины үнийг бууруулах талаар “Монголын Нефть, Хийн Үндэсний Ассоциаци”-тай уулзалт зохион байгууллаа

    ШӨХТГ-аас авто бензин дизелийн түлшний зах зээлд голлох үйл ажиллагаа эрхэлж байгаа зарим аж ахуй эрхлэгчдийн дотоодын зах зээлд худалдааж буй авто бензин дизелийн түлшний жижиглэнгийн үнэ бүрдэлтийн байдалд хяналт шалгалт хийсэн тухай өмнөх долоо хоногт олон нийтэд мэдээлсэн.Уг хяналт шалгалтын дүнгээс харахад Улаанбаатар хот орчмын зах зээлд худалдаалагдаж буй авто бензин дизелийн түлшний жижиглэнгийн үнэ доод тал нь 50-100 …

  • 1 April

    Р.Эрдэнэбүрэнг эрх мэдлээ ашиглан, давтан үйлдлээр бусдаас хээл хахууль авсан үндэслэлээр шалгаж байгаа

    Авлигатай тэмцэх газраас Гааль татварын ерөнхий газрын зарим албан хаагчид болон УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэнг саатуулан шалгаж байгаа гэх мэдээллийн мөрөөр тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас тодруулав. -УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэнг Гааль, татварын ерөнхий газрын зарим албан хаагчдад холбогдох хээл хахуулийн гэмт хэрэгт саатуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл зарим эх сурвалжаас гарч байна. Энэ үнэн мэдээлэл үү?  …

  • 1 April

    Инээмсэглэлийн тухай ишлэлүүд

    Үргэлж инээмсэглэж бай. Энэ миний урт удаан амьдралын нууц юм. Жеан Калмент Инээмсэглэл бол таны хамар доороосоо олж чадах АЗ ЖАРГАЛ. Том Уилсон Инээмсэглэл бол олон улсын хэлээр “Тавтай морил” гэсэн үг. Макс Истмэн Толь руу хараад инээмсэглэ. Өглөө бүр давт. Амьдралд чинь ямар гайхалтай өөрчлөлт гарахыг та мэдрэх болно. Иоко Оно Хүүхдүүд эцэг эхээсээ ИНЭЭМСЭГЛЭЛИЙГ сурдаг. Шиничи Сузуки Энхтайван …

  • 1 April

    Гэр хорооллын гудамж талбай камерын хяналтанд бүрэн хамрагдана

    Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны 5 дугаар хэсгийн иргэд өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэрийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж, мөнгөн хуримтлал бий болгон гудамж талбайгаа камержуулах ажлыг зохион байгуулж байна. Дээрх хөршийн хяналтын бүлгийн туршлагыг бусад бүлгүүд хэрэгжүүлснээр тухайн хорооны нутаг дэвсгэр камерын хяналтад бүрэн хамрагдах юм.

  • 1 April

    Сагсанбөмбөгт үнэтэй хувь нэмэр оруулсан С.Тулгын төрсөн өдөр тохиож байна

    Тоглогчийн кареераа өндөрлүүлээд сагсан бөмбөгийн хөгжлийн төлөө ажиллаж эхэлсэн он бол 2004 он. Түүний ажиллаж эхэлсэн 2005 онд Дээд лигийн 6 багийн 10-аад дасгалжуулагч, 90 орчим тамирчидтай байсан бол 10 жилийн дараа буюу 2015 онд Сонирхогчийн Спрайт хөгжлийн лигийн 65 баг, Спрайт супер лигийн 30 баг, Үндэсний супер лигийн 8, Үндэсний эмэгтэй Супер лигийн 6, Оюутны лигийн 32 нийтдээ 200 …

  • 1 April

    Ирээдүйн эцэг эхчүүд хүүхдээ захиалдаг болох нь

    Стэндфордын их сургуулийн эрдэмтдийн дүгнэлт ирээдүйн эцэг эхчүүдэд нэгэн сайхан боломжийг олгож байна. Учир нь эцэг эхчүүд ямар хүүхэдтэй болох бол, эрэгтэй юу эмэгтэй юу, царайлаг уу гэх мэд олон асуултын өмнө ирдэг. Тэгвэл  эрдэмтдийн үзэж буйгаар ойрын ирээдүйд эцэг эхчүүд үр тогтоож удам угсаагаа үлдээхэд бэлгийн харилцааны шаардлагагүй.  Хиймэл өндгөн эс ба эр бэлгийн эсийн тусламжтай хүссэн хүүхдээ “бүтээлгэх” …

  • 1 April

    Ойр ойрхон тэврэлдэж, тайван байвал урт насална

    Их Британийн Шеффилд хотын оршин суугч 102 настай эмгэн урт удаан наслахын тулд хайрттайгаа ойр ойрхон тэврэлдэж, амьдралын аливаа нөхцөл байдалд тайван байхыг хичээх хэрэгтэй гэж ярьжээ. Дора Рихам эмгэн бараг бүх амьдралынхаа туршид Британийн уламжлалт зоог болох фиш-энд чипсыг зоогложээ. Энэ хоолыг түүний аавын эзэмшлийн зоогийн газар тун ч сайн хийдэг байсан гэнэ шүү. “Хэзээ ч битгий сандарч, тэвдэж …

  • 1 April

    Солонгост гэрээгээр ажиллахаар бүртгүүлсэн иргэдийн анхааралд /шалгалт хойшилсон тухай/

    2016 оны СХТТШ(EPS-TOPIK) –нд бүртгүүлсэн иргэдийн тоо өмнөх жилтэй харьцуулахад огцом нэмэгдсэн тул өөрчлөлт орсон төлөвлөгөөг анхаарах зүйлийн хамт зарлан мэдээлж байна. Шалгалтын төлөвлөгөө Шалгуулагч тус бүрийн шалгалт өгөх хуваарийн зарлал Шалгалт өгөх өдөр Шалгалтын байр Тэнцсэн иргэдийг зарлах 2016.05.02 (Даваа) 2016.05.14(Бямба)-15(Ням) Улаанбаатар хотод 2016.07.05(Мягмар) 2016 оны 5 сарын 2-ны өдөр СХТТШ-ын http://epstopik.hrdkorea.or.kr, Монгол дахь EPS төвийн www.monkor.net,ХЭҮСМҮТ-ийн www.hudulmur.mn цахим …

  • 1 April

    Гэр бүл гэдэг бол нэг өрөөнд хамт амьдрахын нэр биш

     Тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбон, нэгэн айлын гал голомтыг бадраахаар эр эм хоёр гэр бүл болцгоодог. Нэгэн насны амьдралаа туулан, үр хүүхэд, ач зээгээ тойруулж жаргахаар гэрэлт ирээдүйгээ ярилцан, хуримын алтан бэлзэг солилцон, шинэхэн гэрийнхээ өрхийг татна. Анхны үрийн зулайг үнэртэн амьдралын урт замын дөнгөж эхний хэдхэн шатыг алхан гарчихаад цаашид гүйцээлгүй буцах гунигт төгсгөл өнөөгийн нийгэмд …

  • 1 April

    Бэлчээрийн тухай хуулийн төсөлд санал авч байна

    Хөдөө аж ахуйн салбарт 2015 оны байдлаар нийт ажиллах хүчний гуравны нэг нь ажиллаж дотоодын нийт бүтээгдэхүүний 15 хувийг, үүний дотор мал аж ахуйн салбар 80 хувийг үйлдвэрлэж байна. Мал тооллогын 2015 оны жилийн эцсийн дүнгээр адуу 3.3 сая, vхэр  3.7 сая, тэмээ  367.9 мянга,  хонь 25.9 сая, ямаа  23.5 сая  нийт 55.9 сая толгой мал тоологдож өмнөх 2014 оныхоос …

  • 1 April

    “Илгээлтийн эзэд” уйлж байна уу

    Хэдхэн жилийн өмнө оюутны ширээнээсээ салаагүй залуу, бүсгүй хоёр “Хонгорхон үр минь” “Насан багын дурсамж” зэрэг олон сайхан дууг дуулж монголчуудыг буцаагаад нийтийн дуунд дурлуулсан. Хэсэгтээ л байхгүй болчихсон байсан хос дуучдын шинэ цагийг түүчээлж, араасаа нэгэн үеийн олон ч хос дуучдыг төрүүлсэн. Яг энэ үед монголчууд хөгшин залуугүй нийтийн дуугаар амьсгалж, амьдарч байв. Нэгэн цаг үед эргэлт хийсэн энэ …

  • 1 April

    8-12 насны баатарлаг хөвгүүд галаас хүний амь аварчээ

    8-12 насны хүүхдүүд галаас хүний амь аварсан сайхан мэдээг хүргэж байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын албанд 2016 оны 03 сарын 27-ны өдрийн 15 цаг 17 минутад Мөрөн сумын 9-р багийн 9-ийн 10 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг иргэн З.Батбаяр өгчээ. Дуудлагын дагуу очиход 5 ханатай монгол гэрт гарсан галыг 8-12 насны 4 хүү бяцхан биедээ баймгүй зориг гарган галыг маш түргэн …

  • 1 April

    Тариалалтын бэлтгэл ажил, тариаланчдын зээл болон хаваржилт, мал төллөлтийн талаар мэдээлэл хийлээ

    -ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, -Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Мэнджаргал, -Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал Б.Манансан нар мэдээлэл хийж байна.  Тариалангийн салбарт үзүүлж буй дэмжлэгийн талаар Энэ онд улсын хэмжээгээр 322.9 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д буудай, 20.8 мянган га-д төмс, хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн …

  • 1 April

    МАН-ынхан ЭМС-ийн сайдыг яаралтай томилохыг шаардлаа

    УИХ-ын гишүүн А.Тлейхан, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт нар Эрүүл мэнд, спортын сайдын томилгооны асуудлыг нэн даруй УИХ-д өргөн мэдүүлэхийг шаардаж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт албан бичиг хүргүүлжээ. Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно” гэж заасан байдаг. Гэвч Засгийн газрыг бүрдүүлсэн улс төрийн нам, …

  • 1 April

    Япон улс 2020 он гэхэд 40 сая гадаадын жуулчин хүлээн авахыг зорьж байна

    Японы Ерөнхий сайд Шинзо Абэ таван жилийн дараа одоогийн тавьсан зорилтоосоо хоёр дахин олон буюу 40 сая жуулчныг улсдаа хүлээн авах хүсэлтэй байна. 2020 онд Японы нийслэл Токио хотноо болох зуны олимпийн наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил өрнөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор тус улсыг зорих жуулчдын тоо сар бүр өсөн нэмэгдэх хандлагатай байгаа юм. Японы Засгийн газар улсдаа жилд 20 сая …