Мэдээ мэдээлэл

March, 2016

  • 17 March

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 8га газрыг эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулна

    Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт  зохион байгуулах тухай” А/200 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн   2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 8 га газарт, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Вива сити орон сууцны хорооллын баруун талд 8 га газарт …

  • 17 March

    Сангийн сайд Б.Болор Дэлхийн банкны удирдлагуудтай уулзлаа

    АНУ болон Канад Улсад ажлын айлчлал хийсэн Сангийн сайд Б.Болор айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Вашингтон хотод Дэлхийн банкны ерөнхий захирал Шри Мульяни Индравати, Захирлуудын зөвлөлийн гүйцэтгэх захирал Хинам Чой нарын удирдлагуудтай уулзалт хийж, Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газраас төсөв, санхүүгийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, 2016 оны улсын төсвийн талаар мэдээлэл өгч харилцан санал солилцжээ. Ерөнхий захирал Индравати …

  • 17 March

    Чингисийн талбайд цэргийн хөгжимт жагсаал болно

    Маргааш “Монгол цэргийн өдөр” буюу Зэвсэгт хүчний 95 жилийн ой тохионо. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд өнөөдөр нийслэлийн таван цэгээс Улаанбаатар цэргийн хүрээний анги, нэгтгэл хөгжимтэй парадаар алхаж нийслэлийн төв талбай-Чингисийн жагсах аж. Энэ жагсаалд Зэвсэгт хүчний жанжин штабын үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим, зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим, Батлан хамгаалах их сургуулийн ЦХС-ийн найрал хөгжим болон “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн сурагчид, Хил …

  • 17 March

    Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн “хувь заяа” хаашаа эргэх бол?

    Монголын оюутан залуучуудын нэгдэл, Чулуутын задгай холбоо ТББ, БЗД-ын 12-р хорооны иргэд, бусад хөдөлгөөнүүд хамтран гуравдугаар сарын 17-нд эсэргүүцлийн жагсаал хийх гэж байна. Учир нь зүүн бүсийн соёл амралтын хүрээлэн болох Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг хэвээр авч үлдэхийг тэд хүсч байгаа аж. Энэ тухай “Чулуутын задгай холбоо” ТББ-ын тэргүүн Г.Батбаатар “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд данстай 34,4 га газар бий. Үүнээс зургаа болон …

  • 17 March

    Өрхийн аж ахуй, бичил бизнесийг дэмжихийн тулд хоёр яам хамтран ажиллана

    Хөдөлмөрийн яам бичил бизнес эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгжийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Аж үйлдвэрийн яамтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулж гарын үсэг зурах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар гарын үсэг зурж баталгаажуулсан энэхүү санамж бичгийг “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах …

  • 17 March

    Өнөөдөр болох үйл явдал

    09.00 цагт: Тэргүүний малчдын зөвлөгөөн МҮХАҮТ-ын хажууд байрлах Корпрайт зочид буудлын хурлын танхимд болно. Зөвлөгөөнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, үг хэлнэ. Утас: 99072224, 95950015 09.00 цагт: “Зүүн хойд Азийн эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт олон улсын II уулзалт Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд болно. Уулзалтад Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар …

  • 17 March

    Кимура Аяако: Монголчууд нүдэнд харагдах ашгаас өөр сонирхолгүй сонин хүмүүс

    Залуу насаа Монголд өнгөрүүлсэн Японы Монгол судлаач Кимура Аяако (University of Tokyo, Japan) гэх эмэгтэйн бичсэн энэхүү нийтлэлийг заавал уншаарай. Японд суугаа Малайзын элчин сайд «Намайг хорин настай байхад манай улс дєнгєж тусгаар тогтноод байсан бєгєєд олон асуудал тулгараад байсан билээ. Бид амжилт гаргаж, тусгаар тогтнолоо дэлхийн олон улсаар зєвшєєрvvлэх хэрэгцээ шаардлага байсан. Би Малайз эх орны тєлєє хvчин зvтгэмээр …

  • 16 March

    М.Баярмагнайг 100 сая төгрөг залилсаныг шүүх тогтоожээ

    “Маск” продакшны жүжигчин Магсаржаламын Баярмагнай нутаг нэгтнээсээ 100 сая төгрөг залилсан гэх мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сард олон нийтийн дунд дуулиан тарьсан. Тодруулбал, түүнийг хоёр жилийн өмнө нутгийн дүүгээсээ 100 сая төгрөг зээлчихээд өнөөдрийг хүртэл буцааж өгөхгүй, зугатаасаар байгаа гэсэн юм. Тэгвэл уг хэргийг саяхан Хан-Уул дүүргийн тойргийн шүүхэд хэлэлцжээ. Анхан шатны шүүхээс М.Баярмагнайг иргэн Д.Цогтбаатараас авсан “100 сая төгрөгөө эргүүлэн төлж, хохирлыг нь барагдуул” …

  • 16 March

    Сонгинохайрхан дүүрэгт “гал гарлаа”

    Гал, усны гашуун зовлон хэлж ирдэггүй. Гэнэт л тохиолдох гай  гамшийн үед хүн урьдчилсан бэлтгэлтэй, овсгоо самбаатай байж өөрийн болоод өрөөлийн амь насыг авардаг билээ. Тэгвэл Монгол Улсын Шадар сайдын зүгээс “Галын аюулаас урьдчилсан сэргийлэх сургалт, гал түймэр унтраах тактикийн сургууль”-ийг зохион байгууллах удирдамжыг баталсан байна. Энэ дагуу өнөөдөр буюу гуравдугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, …

  • 16 March

    Сибирийн хар хорхой их хэмжээгээр идсэн хүүхэд сэхээнд байна

    “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн сэхээний тасагт сибирийн хар хорхойг их хэмжээгээр идсэн хүүхэд ухаангүй хүргэгдэн иржээ. Энэ талаар тус эмнэлгийн их эмч Б.Болдсайхан эмч жиргэжээ. Тэрбээр “Сибирийн хар хорхой 70-ийг идээд уушги зүрх нь маш муудсан хүүхэд сэхээнд ирлээ. Яагаад хорхой жоом идүүлдэг хүний үгэнд ордог байна” гэжээ. Эрүүл мэндэд сайн хэмээн Сибирийн хар хорхойг иргэд ихээр идэж хэрэглэдэг нь амь …

  • 16 March

    Гурван давхраас дээшгүй өндөртэй барилга барих зөвшөөрлийг дүүргээс олгодог болно

    Нийслэлээс төрийн үйлчилгээг хурдан, шуурхай, ил тод болгох зорилгоор шат дараатай олон ажлуудыг хэрэгжүүлж байгаа бөгөөд төрийн зарим үйлчилгээг дүүрэг,  хороод руу  үе шаттайгаар шилжүүлж байгаа юм. Энэ хүрээнд 3 давхраас дээшгүй өндөртэй, 3600 метр кубээс ихгүй эзэлхүүнтэй барилга барихтай холбоотой бүх зөвшөөрлийг дүүргээс олгодог байхаар шийдвэрлэж, хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …

  • 16 March

    Хятадын хууль тогтоох дээд байгууллагын чуулган дууслаа

    БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ 12 дахь удаагийн сонгуулийн дөрөвдүгээр чуулган нийслэл хотын төвд оршдог Ардын их хурлын ордонд төрийн дуулал эгшиглэснээр дууслаа. Чуулганы хаалтын ёслолын явцад төлөөлөгчид 2016-2020 онд хэрэгжүүлэх 13 дугаар таван жилийн төлөвлөгөө, 2016 оны нийгэм-эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө, төв болон орон нутгийн засаг захиргааны энэ оны төсвийн төсөл болон буяны ажиллагааны …

  • 16 March

    Кёкүтэнхо, Кёкүшюүзан нар анх удаагаа хоорондоо барилдана

    Мэргэжлийн сүмо бөхийн “Алтан хараацай” Кёкүтэнхо Н.Цэвэгнямын зодог тайлах албан ёсны ёслол ирэх тавдугаар сарын 29-нд болох тов гарчээ. Өдгөө дэвжээндээ туслах оякатагаар ажиллаж байгаа Н.Цэвэгнямын зодог тайлах ёслолд дээд зиндааны бөхчүүдийн барилдаан болж, хүндэтгэл үзүүлэх юм байна. Энэхүү ёслолын үеэр “Ошима” дэвжээнд хамтдаа олон жил барилдан, Монгол бөхчүүдийн анхдагч болон хүчин зүтгэсэн андууд болох Кёкүтэнхо, Кёкүшюүзан нар хоорондоо барилдаан …

  • 16 March

    БНХАУ-ОХУ-ын харилцаанд гадны дарамт шахалт байхгүй гэв

    БЭЭЖИН. /Sputnik/. БНХАУ болон ОХУ хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гаднаас ямар ч дарамт шахалт үзүүлээгүй байна гэж Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян мэдэгдэв. Москва, Бээжин хоёр “стратегийн түншлэл”-ийн харилцаатай гэж тэрбээр мэдэгджээ. Мөн тэрбээр, “БНХАУ харилцан хүндэтгэх, харилцан ашигтай ажиллах зарчимд суурилан ОХУ-тай харилцаагаа хөгжүүлж байгаа. Олон улсын тавцанд гарсан өөрчлөлт хоёр улсын харилцаанд нөлөөлөхгүй. ОХУ-тай хийж …

  • 16 March

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Америкийн худалдааны танхимын гишүүдтэй уулзлаа

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдийн уулзалтад оролцлоо. Энэ үеэр Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэл болон эдийн засгийн дунд хугацааны төлөв байдлын талаар мэдээлэл хийж, оролцогчдын асуултад хариулсан юм. Монгол Улс бизнес, хөрөнгө оруулалтад нээлттэй улс бөгөөд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Америкийн Нэгдсэн Улсын оролцоо чухал гэдгийг Ерөнхий сайд онцолсон. Мөн тэрээр Дэлхийн банкнаас гаргасан “Бизнес …