Мэдээ мэдээлэл

November, 2015

  • 5 November

    70 жилийн дараах анхны уулзалт

    Хятад, Тайванийн удирдагчид энэ сарын 7-нд анх удаа албан ёсоор гар барин уулзах гэж байна. 1949 онд Хятадын Үндэсний намын зарим гишүүд Тайвань арал руу зугтсанаас хойш ийнхүү хоёр талын удирдагч анх удаа нүүр тулан уулзах гэж байгаа юм. 66 жилийн дараах албан ёсны уулзалтаар Си Зиньпин, Ма Инжоу нар бие биеэ Ерөнхийлөгч хэмээн дуудахгүй, зөвхөн “ноён” хэмээн хүндэтгэн харилцахаар …

  • 5 November

    Шингэрүүлсэн шатдаг хийг аюулгүй ашиглах тухай

    Мэргэжлийн хяналтын байгууллагаас шингэрүүлсэн шатдаг хийн ажил үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд, хэрэглэгчийн хийн тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Шингэрүүлсэн шатдаг хийг ахуйн хэрэглээнд болон нийтийн хоолны газруудад өргөнөөр ашиглаж байгаа учир Мэргэжлийн хяналтын ерөнхий газоаас хийг аюулгүй ашиглах зөвлөмж өгч байна. Хийн тоног төхөөрөмж ажиллуулахад анхаарах зүйлс: • Хийтэй баллоныг дулаан үүсгэгч …

  • 5 November

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт 460 гаруй мянган иргэн хамрагджээ

    Нийслэлийн ИТХ-ын 19 дүгээр хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэлэлцэн баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч  нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Аялал жуулчлалын газрууд хамтран 2015 онд хийсэн ажлаа тайлагнаж,  2016 онд зохион байгуулах  аялал жуулчлал, соёл урлагийн арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо.​ “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд зохион байгуулсан 15 цогц үйл ажиллагаанд нийт 460 мянга гаруй иргэн, жуулчин, 500 гаруй тайз техникийн болон зохион …

  • 5 November

    Оросын дахин нэг онгоц осолджээ

    Өмнөд Суданд Оросын бас дахин нэг нисэх онгоц осолдлоо. Өмнөд Суданы ерөнхийлөгчийн төлөөлөгчийн мэдээллээс Reuters агентлаг иш татан уламжилсанаар, нисэх онгоцонд явсан 20 хүн амь үрэгдэж, хоёр хүн мэнд үлдсэн байна. Гэтэл сүйрлийн газар 40 гаруй хүний цогцос байсныг нүдээр харсан хүмүүс мэдээлсэн аж. Амь үрэгдсэн хүмүүсээс хичнээн нь нисэх онгоцонд сууж явсныг одоогоор тогтоогоогүй байна. South Sudan Tribune хэвлэлээс …

  • 5 November

    МАХН хэвлэлийн бага хурал зарлалаа

    МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЭМС-н сайд Г.Шийлэгдамбыг өчигдөр АТГ-аас баривчилсан билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан МАХН-ын уирдлагууд өнөөдөр 13:00 цагаас намын байрандаа хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус намаас 12:00 цагаас энэ талаар мэдээлэл хийнэ гэж байсан АТГ-аас мөн цагт мэдээлэл хийнэ гэсэн мэдээ гарсантай холбогдуулан түр цуцлаад байсан. Тэгвэл АТГ-аас 12:00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл өгсөнгүй. Тиймээс МАХН-ын удирдлагууд 13:00 цагт …

  • 5 November

    “Том Толгойтын Романс” маргааш нээлтээ хийнэ

    Сүүлийн жилүүдэд бүтээгдэж буй кинонууд Монголын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ үеийг бий болгож байна гэж болно. Уран бүтээлээ дагаад шинэ залуу жүжигчид хүч түрэн гарч ирж, ахмад үеэсээ сурсан эрдэм мэдлэг дээр тулгуурлан өөрсдийн шинэлэг, уран бүтээлч санааг тусгасан олон сайхан бүтээлийг хүргэж байгаа. Тэгвэл урлагаар холбогдож нэгдсэн Ахан дүүсийн нэгдэл /BrotherHood/-ийн залуус хамтран тэсрэлт хийхээр болж энэ сарын …

  • 5 November

    Спортлог орнуудын жагсаалтыг оху хоёр дахь жилдээ тэргүүллээ

    Англи улсын спортын маркетингийн “Sportcal” агентлагаас дэлхийн спортлог орнуудын жагсаалтыг хоёр дахь жилдээ гаргахад ОХУ дахин тэргүүлсэн байна.             Өнгөрсөн жил спортлог орнуудын жагсаалтыг анх гаргахдаа 2009-2022 онуудын хооронд болсон, болох спортын 700 гаруй томоохон арга хэмжээний судалгааг гаргаж түүнийг иш үндэс болгосон байжээ. Үүнд ОХУ нь Сочи хотод Өвлийн олимпийн наадам, Казань хотод Зуны оюутны “Универсиад наадам, хөнгөн атлетикийн …

  • 5 November

    Япон улсын яаралтай тусламжийн зөвлөх монгол улсад ирж ажиллав

    Эрүүл мэнд, спортын яам, Япон улсын Жайка төслийн байгууллагатай хамтран анхан болон хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төслийн хүрээнд яаралтай тусламжийн чиглэлээр төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг сайжруулах, сургагч багш бэлтгэх, сургалт зохион байгуулах асуудлыг судлахаар Япон улсын Гэмтэл согог засал, яаралтай тусламжын асуудал хариуцсан богино хугацааны мэргэжилтэн Др.Акио Кимура 2015 оны 10 дугаар сарын 26-30 – …

  • 5 November

    Ш.Батбаяр өршөөгдлөө

    Татар хамтлагийн дуучин Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч асан Ш.Батбаяр өршөөлийн хуульд хамрагдах болжээ. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар Ш.Батбаярт оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, нэн даруй суллахаар өчигдөр шийдвэрлэжээ. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж …

  • 5 November

    МАХН хуралдаж байна

    ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулан өчигдөр 22.30 цагт ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр анги руу авч явсан юм. Түүнийг авлигын хэргээр саатуулсан гэж баттай эх сурвалж мэдээлсэн. Өнөөдөр АТГ-аас Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийг эрэн сурвалжиж байна.  Энэ талаар тодорхой хариулт өгөхийг З.Баянсэлэнгэ хүссэнгүй.Одоо Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан хуралдаж байна.  

  • 5 November

    Махны үнэ 40-175 төгрөгөөр буурчээ

    2015 оны 11-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4465 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5690 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.7 хувиар буюу 40 төгрөгөөр, үхрийн цул мах 2.3 хувиар буюу 175 төгрөгөөр буурчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад …

  • 5 November

    Иргэд өөрсдийн боловсруулсан төслөө хэрэгжүүлэхийн төлөө явна гэдгээ илэрхийллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны иргэдтэй “Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төсөл”-ийн талаар уулзаж, санал солилцлоо. Газар шинэчлэн зохион байгуулалт гэдэг нь газар өмчлөгч иргэд нэгдэн нийлж, өөрсдийн амьдардаг орчноо сайжруулах зорилгоор тодорхой төсөл боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм. Гэр хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх …

  • 5 November

    Эм уухгүйгээр ханиад дарах аргууд

    1. Сүүгээр ханиад дарах арга: 500 гр сүүг бага зэрэг халаан дотор нь тахианы шинэхэн өндөг нэгийг хагалж хийгээд хутгана. Дээрээс нь цайны халбага зөгийн бал, 2 цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгана. Ингэж бэлтгэсэн сүүг унтахын өмнө уугаад унтахад ханиадны шинж тэмдэг алга болно. Энэ аргыг ханиад дөнгөж эхэлсэн үед хэрэглэхэд үр дүнгээ өгнө Сүүнд чихэр өвс чанаж …

  • 5 November

    Зургаан настай хүүхдийг хаалганд хавчуулж чирсэн жолоочийн хэргийг шалгаж байна

    2015 оны 11-р сарын 02-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Энхтайван найрамдалын ордоны урд талын автобусны буудлын замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ-н Gea маркийн троллейбусны жолооч Б нь зорчигч 06 настай эрэгтэй Ж нарын 2 хүнийг чирч гэмтээсэн хэргийн талаар бид мэдээлсэн. Уг мэдээллийн талаар манай сурвалжлагч эх сурвалжуудаас тодруулсан байна. Нийслэлийн нийтийн тээврийн газрын хэвлэлийн төлөөлөгч Д.Болд: …

  • 5 November

    Өнөөдөр болох үйл явдал

    09.00 цагт: Засгийн газрын хэрэг эрхлэх, Мэдээллийн технологи, шуудан, харицаа холбооны газар хамтран “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого сэдэвт хэлэлцүүлгийг  Төрийн ордны Иргэний танхимд зохион байгуулах гэж байна. 09.00 цагт: “Бохир усны талаар баримтлах бодлого, бохир ус цэвэрлэгээний технологийн хөгжил”хэлэлцүүлэг  ШУТИС-ийн төв номын сангийн 6 давхарын хурлын танхимд болно. Утас 99106620, 99656540 10.00 цагт: МҮХАҮТ, Монгол Улсын …