Мэдээ мэдээлэл

February, 2016

  • 17 February

    Франц Улсын хуульч Кристоф Раулт: “Франц улсад шүүгч, прокурор 2 адилхан зэрэг дэв, цалинтай байдаг”

    Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төв, Францын магистратурын сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхий прокурорын газар зочилж байгаа Франц улсын хуульч Кристоф Раулттай Улсын Ерөнхий прокурорын туслах, Гадаад харилцаа эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг ярилцлаа. Монгол Улсад гурван долоо хоногийн хугацаанд ажиллаж хуулийн тогтолцоог нь нилээд үзэж судаллаа ямар сэтгэгдэл төрөв. Анх удаагаа Монголд ирсэндээ туйлын баяртай байна. …

  • 17 February

    Зика вирусын тохиолдол ОХУ-д бүртгэгдлээ

    Латин Америкийн орнуудад ихээр халдварлаж аюулын харанга дэлдээд байгаа Зика вирус манай хойд хөрш болох ОХУ-д илэрлээ. Энэ нь Оросын хувьд анхны тохиолдол бөгөөд халдвар тээгч нь Доминикан улсад аяллаар яваад ирсэн байжээ. Оросын Домодедова онгоцны буудал дээр буухдаа халдвар тээснээ мэдээгүй байсан ба хэд хоногын дараа бие нь тавгүйрхэж эхэлсэн гэнэ. Одоогийн байдлаар түүнийг эмнэлэгийн хяналтанд авсан байгаа ба …

  • 17 February

    “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлэг болно

    Уул уурхайн яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлэг маргааш болно. Уулзалт хэлэлцүүлгээр 2015 онд уул уурхайн салбарын бодлого, хууль эрх зүйн өөрчлөлтийн талаар танилцуулж уул уурхайн салбарын өнөөгийн байдал, орон нутгийн хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, уул уурхайн салбарын хөгжилд орон нутгийн зүгээс үзүүлэх дэмжлэгийн талаар ярилцаж хэлэлцүүлэг хийнэ. Мөн “Орон …

  • 17 February

    НҮБ-ын Хүн амын сангаас ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг малчдад тусламж болгон өглөө

    Монгол орны хувьд одоогийн байдлаар 18 аймгийн 98 сум цагаан зудтай, 20 аймгийн 113 сум зудархуу байгаа юм. Тиймээс НҮБ-ын Хүн амын сангаас зудад нэрвэгдсэн бүс нутгийн хүн амд зориулсан ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг бэлтгэсэн байна. Энэхүү ариун цэвэр, эрүүл ахуйн багц нь байгалийн гамшгийн нөхцөлд охид эмэгтэйчүүд өөрсдийгөө хамгаалах, ариун цэвэр, эрүүл ахуйн наад захын хэрэгцээг хангахад шаардлагатай …

  • 17 February

    Малчин эмэгтэйчүүд салбарын сайддаа талархаж байна

    Билгийн тооллын сар шинийн баярыг монголчууд “Малчдын баяр” хэмээн нэрлэж, өвлийг өнтэй давж, урин хавартай золгосноо хүндлэн тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү баярын өмнө Монгол Улсын Засгийн газар, Хүнс, Хөдөө аж ахуйн яам хамтран “Улсын сайн малчин”, “Улсын тэргүүний тариаланч”-ийг шалгаруулан шагнаж урамшуулдаг. Энэ жил Монгол улс түүхэндээ хамгийн олон төл хүлээн авч нийт мал сүрэг маань 56 сая  болсон. Тэгвэл энэхүү …

  • 17 February

    Оюутан цэрэг хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжинэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн санаачлагаар “Оюутан цэрэг” хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжихэд бэлэн боллоо. 2014 онд 418 оюутан, 2015 онд 995 оюутан энэ хөтөлбөрт хамрагдаж байсан бол энэ жил дахин 1000 оюутныг хамруулахаар Батлан хамгаалахын сайдын тушаал гарсан юм. Өдгөө хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Батлан хамгаалах яамныхан бэлтгэл ажлаа хангаж эхлээд байна. Энэ жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөрт орон нутагт …

  • 17 February

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    11.00 цагт: Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны Академи хооронд “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулх ёслолын үйл ажиллагаа ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн 1-р байрны 410 тоотод болно. Утас: 99045949 14.00 цагт: Улсын тэргүүний 58 дугаар сургууль дээр “Хэрэхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлье” сэдэвт өдөрлөг болно. Бага насны хүүхэд болон сурагчдын дунд хоолойн ангина өвчнийг төгс эмчлэхгүй …

  • 17 February

    АТГ, ТЕГ, ЦЕГ-т Б.Насанбаярыг шалгуулахаар мэдэгдэл хүргүүлжээ

    Монгол Улсын Тагнуулын Ерөнхий газарт: Монгол Улсын Авилгалтай Тэмцэх Газарт: Монгол Улсын Цагдаагийн Мөрдөн байцаах Газарт: Монгол Улсын Боловсролын Яамны Стратеги бодлого хариуцсан газрын дарга Баавгайн Насанбаярыг Монгол улсын бүх түвшний боловсролын бодлогын уламжлалт аргыг санаатайгаар эвдэн гуйвуулж, хүүхэд залуусийг хэл соёлоо өв тэгш хүртэх өөрсдийгөө илэрхийлэх боломжийг боомилж, шинэчлэх нэрээр өөрчлөлт байн байн хийж буйд иргэний хувьд, эх хүний …

  • 16 February

    Хэрэглээний газ үнэрлэн амиа алджээ

    БЗД-ийн 22-р хороонд “Дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр хүргэгдэж ирсэн хүн нас барлаа” гэсэн мэдээллийг цагдаагийн байгуулагад өгчээ. Цагдаа нар мэдээллийг шалгахад БЗД-ийн 13-р  хороонд суух 17 настай эрэгтэй П, БЗД-ийн 14-р хороонд суух 17 настай, эрэгтэй Б, Өвөрхангай аймаг Арвайхээр сумын 4-р багт суух 17 настай эрэгтэй Э нар ахуйн хэрэглээний газ үнэрлэн, Б нь тус эмнэлэгт хүргэгдэн ирээд нас …

  • 16 February

    Улсын Ерөнхий прокурорын газар, “Төрийн орон сууцны корпораци” хамтран ажиллана

    Хаврын тэргүүн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр Улсын Ерөнхий прокурорын газар болон “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит үйлдвэрийн газрын хооронд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Хамтран ажиллах гэрээ байгуулах арга хэмжээнд Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын ерөнхий захирал А.Гантулга, Улсын Ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогт, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, “Төрийн орон …

  • 16 February

    Дөрвөн сартай жирэмсэн эхийн үхэлд СХД-ийн эрүүл мэндийн нэгдэл буруутай юу?

    Гурван хүүхдийн эх, 37 настай Б.Гэрэлтуяа 2015 оны 08-р сарын 08-ны өдөр нас барсан. Тэрээр нас барахдаа дөрвөн сартай жирэмсэн байсан бөгөөд түүнийг шоконд орсны улмаас нас барсан гэх дүгнэлтийг Шүүх эмнэлэгээс гаргасан байдаг. Уг нь талийгаач хууч өвчингүй, жирэмслэлт болон ургийн бойжилт хэвийн хүндрэлгүй байсан гэдгийг эмчийн хяналт нь баталдаг. Нас барахаас нь хоёр хоногийн өмнө түүний нуруугаар өвдөж …

  • 16 February

    Б.Лхагвасүрэн: Аргаа барсан шүлэг/ Эцэг эхчүүд ингэж шаналдаг/

    Өдөр өдрөөр архи хүртэж Өөдөс өөдөсхөнөөр эрлэг рүү намайг зөөх үр минь Өрцөн цаанаас тасарч унасан цагаас чинь Өө тавьсан юм, надад бий билүү үр минь Архиар иссэн уураг тархи Аавыгаа бодохтой манатай болдог юм байна Бурууд алдсан ухаан гэдэг Бурханд алгадуулаад ч засардаггүй юм байна Үүл буусан толгой гэдэг Үгэнд дийлддэг эд биш юм байна Үхсэн хойно минь ч …

  • 16 February

    Монгол цэрэг өнөөдөр дэлхийн цэрэг болсон /түүх/

    Миний бие 2004-2005 онд АНУ-ын Хуурай замын цэргийн Дайны коллежид суралцан амжилттай төгсөж ирээд ЗХЖШ-ын ЭСАГ-ын орлогч дарга, Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилогдов. Ингэснээр АНУ-ын Дайны коллежийг төгссөн 3 дахь монгол офицер (2001 онд хурандаа Ч.Сосорбарам (одоо бригадын генерал), 2003 онд хурандаа Д.Баярсайхан (одоо бригадын генерал) нар) болсон бөгөөд цэргийн мэргэжлийн хамгийн дээд шатны сургуульд хамрагдаж дээд офицерын цолны шаардлагыг …

  • 16 February

    ШШГЕГ-аас байгууллага иргэдэд анхааруулах нь

    Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх ажиллагааны явцад төлбөртэй иргэн, хуулийн этгээдийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх шаардлага гардаг. Тус газар нь 2015 оны байдлаар 6956 тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн бөгөөд худалдан авах гэж буй тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрх түдгэлзсэн эсэхийг шалгаагүй, тухай бүр нэр дээрээ шилжүүлэлгүй хугацаа алдсаны улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад …

  • 16 February

    Мод үржүүлэх зориулалтаар газар эзэмшүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмших эрх олгох тухай” А/106 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан газар эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулалтад оролцож ялагчаар тодорсон Ж.Гадинжид, Б.Буядаа, Г.Анужин, Д.Цэцэгсүрэн, Б.Шижиртуяа, Б.Ариунаа, Г.Ганцолмон, Л.Алтангэрэл, Р.Батжаргал нарт Налайх дүүргийн 3 дугаар хорооны  нутаг дэвсгэрт уурхайн урд талд мод үржүүлгийн …