Энэ онд 21 аймаг, нийслэлээс 140 малчин, 7 фермер, нэг малчдын бүлэг тодорхойлолт ирүүлснээс шалгаруулах журмын харгалзах 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, шаардлага хангасан 118 малчныг “Улсын сайн малчнаар” гурван иргэн, нэг хоршоог “Улсын тэргүүний фермер”-ээр шалгарууллаа. Эдгээр малчид нь удам залгасан сайн малчид төдийгүй мал сүргээ төлөөр нь өсгөж, эрсдэлийг гарз хохиролгүй даван туулж байгаа, сум, орон нутгийнхаа хөгжилд …
Мэдээ мэдээлэл
February, 2016
-
5 February
Өнөөдөр болох зарим үйл явдал
09.00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөл улсын хэмжээний бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчдэд үйл ажиллагааныхаа тайланг тавьж, хэлэлцүүлэх, тэдний санал хүсэлтийг сонсох ажиллагаа Шүүхийн ерөнхий зөвлөл дээр болно. Үйл ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж удирдан явуулна. Монголын нийт шүүхүүдийн 100 гаруй Ерөнхий шүүгчид нэг дор цуглаж, шүүхийн шинэтгэл орон даяар хэрхэн өрнөж буй бодит байдал, цаашид анхаарах асуудлуудыг …
-
4 February
Хэнтийн Бор-Өндөрт газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барина
Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барихад шаардлагатай дараах арга хэмжээг авч ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Газрын тосны боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулах үндэсний компанийн оролцсон консорциумыг сонгон уралдаант шалгаруулалт зохион байгуулах, тус төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтын хэлэлцээ хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг үүрэг болголоо. Урьдчилсан ТЭЗҮ-гээр боловсруулах үйлдвэрийг Чойр, …
-
4 February
Зика вирусын халдвараас урьдчилан сэргийлэх тухай
Дэлхийн 3 тивийн 23 улсад бүртгэгдээд байгаа Зика вирусийн халдвар нь Aedes aegypti зүйлийн шумуул, Aedes төрлийн шумуулаар дамжин хүнд халдварладаг бөгөөд тухайн өвчнийг дамжуулагч дээрх шумуул нь Монгол орны ихэнх нутгаар тархалттай юм. Иймд Зика вирусийн халдвар манай улсад зөөвөрлөгдөн ирэх эрсдэлийг үнэлэх, тандалт хийх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, аж ахуйн …
-
4 February
Замчдын санхүүжилтийг засгийн газар хэлэлцэхээр боллоо
Монголын авто замчдын холбоо, Авто замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон орон нутгийн Авто зам засвар арчлалтын компаниуд хамтран Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Зам, тээврийн сайд, Сангийн сайд нарт хаяглан албан шаардлага хүргүүлсэн юм. Уг албан шаардлагад авто зам барилгын компаниуд болон орон нутгийн Авто зам засвар арчлалтын компаниуд өнгөрөгч оны ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг сар шинээс өмнө олгож өгөхийг …
-
4 February
Тэтгэлэгт сургалт зарлагдлаа
Газрын тосны компани “Роснефть” Нээлттэй Хувьцаат Нийгэмлэг буюу МУ-ын БСШУЯ хоорондын МУ-ын иргэдийг НХН УК “Роснефть”-ийн түнш дээд сургуулиудад сургахад хамтран туслалцаа үзүүлэх гэрээний дагуу Монголын талаас 2016-2017 оны хичээлийн жилд тус компанийн гэрээт сургуулиуд болох Москвагийн ОУХДС, И.М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуульд манай 10 иргэнийг тэтгэлгээр суралцуулахаар болоод байна. Тэтгэлгээр суралцах нэр дэвшигчдийн холбогдох мтериалыг 2016 оны 3 …
-
4 February
Хүүхдийн мөнгийг 0-18 насны 999.0 мянга орчим хүүхэд авна
Пүрэв гариг бүрт болдог “Сайдын цаг” уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 2016 оны нэгдүгээр сарын байдлаар Хүүхдийн мөнгийг “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлтэй 0-18 насны 999.0 мянга орчим хүүхэд авахаар байна. Энэ нь нийт хүүхдийн 97.0 хувь юм. Нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг энэ сарын 5-наас, хоёрдугаар сарынхыг сард нь багтаан олгоно …
-
4 February
20 жилийн өмнө гэм буруугүй залууг цаазалсан гэмтнүүдийг шийтгэнэ
БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны эрх баригчид 1996 онд гэм буруугүй 18 настай залууг баривчилж, хилс ял тулган цаазаар авсан хэрэг гарчээ. Тэгвэл энэ хэрэгт буруутай албаны 27 хүнийг буруутган шалгаж хариуцлага тооцож эхэлсэн байна. Хөгжил нэртэй тэр залууг Хөх хотын нийтийн бие засах газарт нэгэн эмэгтэйг хүчиндээд алсан хэрэгт буруутган цаазаар авах ял оногдуулж гүйцэтгэсэн аж. Гэтэл 2005 …
-
4 February
Эмгэнэл
ХОВД АЙМГИЙН БУЯНТ СУМЫН УУГУУЛ “АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН” ЛААГАНЫ НАЙДАН Ховд аймгийн Буянт сумын уугуул аймгийн хурц арслан Лааганы Найдан нь 1936 онд Буянт сумын Цагаан голын Өндөр эрэг хэмээх газарт Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан Л.Лааганы отгон хүү болон мэндэлж, ээж, ах, эгчийнхээ хайранд өсөн, эрийн цээнд хүрч малын эмч мэргэжил эзэмшсэн. Аав минь мэргэжлээрээ Өмнөговь аймгийн Хүрмэн …
-
4 February
Сайхан мэдээ: Гурван ихэр хүүхэд эсэн мэнд төржээ
Дөнгөж сая ЭХЭМҮТ-д манай гурван ихэр эсэн мэнд амаржиж энэ хорвоод дуугаа хадаалаа. 1,8кг 1,9кг 2,1кг жинтэй 2охин 1хүүгийн маань биеийн байдал маш сайн. Гэр бүлдээ хамгаас үнэ цэнэтэй бэлэг барьж эсэн мэнд амаржсан мундаг ээж дээ баяр хүргэж бахархаж байгаагаа илэрхийлье! Манай эмэгтэйчүүд бүгд их мундаг шүү! Төрөхөө хүлээж буй та бүхэндээ чин сэтгэлээсээ амжилт,сайн сайхныг манай төвийхнөөс хүсэн …
-
4 February
Битүүний өдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ
Ирэх долоо хоногийн даваа гариг буюу цагаан сарын битүүний өдөр 1,6-гаар төгссөн дугаартай авто машинууд замын хөдөлгөөнд оролцохгүй. Харин сар шинийн 1-4-ний өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг ЗЦГ-аас мэдээллээ. Мөн шинийн өдрүүдэд золголт хийж яваа иргэдийг замын хөдөлгөөнд соёлтой оролцож, хөдөлгөөнд саад болох газар тээврийн хэрэгслээ байршуулахгүй байхыг уриаллаа. Мөн шинийн 3, 4-ний өдрүүдэд хөдөө орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн эрс …
-
4 February
Эрүүл мэнд спортын яамнаас мэдээлж байна “Зөв хооллолт эрүүл амьдралын баталгаа”
Цагаан сараар Монгол хүмүүс ердийн үеийнхээсээ хэд дахин их тос өөх, илчлэгийг богино хугацаанд хоолноос авдаг. Мөн хоорондоо зохицохгүй олон төрлийн идээ ундыг хэрэглэдэг. Үүнийг дагаад илүүдэл жин, цөс, нойр булчирхайн өвчний сэдрэлт, халдвар хордлого зэрэг өвчлөл эрс нэмэгдэж эмнэлгүүдийн ачаалал ихэсдэг. Үүнээс сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг хэрэгжүүлээд үзээрэй. Илүүдэл өөх тосыг багасгахын тулд бууз, мах идсэнийхээ хэрээр шинэ ногооны …
-
4 February
Бургастайн боомтоор мах экспортлоно
Манай улсын “Грийн грасланд” ХХК, “Монгол эко мийт Хөвсгөл мах маркет” ХХК, “Завхан хүнс” ХХК БНХАУ-д үхэр, хонь, ямааны мар экспортлох эрхээ хангаад байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дээрх аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг хүлээн авч уулзан батламжийг нь гардууллаа. Тэрбээр цагаан сарын дараагаас бүтээгдэхүүнээ гаргаж эхлэх аж ахуйн нэгжүүд …
-
4 February
Зика вирусийг дамжуулагч ШУМУУЛ нь Монголын ихэнх нутгаар тархалттай!
Дэлхийн гурван тивийн 23 улсад бүртгэгдээд байгаа Зика вирусийн халдвар нь Aedes aegypti зүйлийн шумуул, Aedes төрлийн шумуулаар дамжин хүнд халдварладаг. Зика вирусийг дамжуулагч дээрх шумуул нь Монгол орны ихэнх нутгаар тархалттай юм. Иймд Зика вирусийн халдвар манай улсад зөөвөрлөгдөн ирэх эрсдэлийг үнэлэх, тандалт хийх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, аж ахуйн нэгжүүд хонгил, …
-
4 February
Археологичид 2015 онд илрүүлсэн олдворуудаасаа олон нийтэд танилцуулна
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс “Монголын археологи” эрдэм шинжилгээний бага хурал, үзэсгэлэнг 2 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд 10.00 цагт ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн 1-р байранд зохион байгуулна. Хурлыг ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал агсан, нэрт археологич, академич Доржхандын Доржийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан хийж байна. Хурлын үеэр 2015 онд олж илрүүлсэн олдворуудаар үзэсгэлэн гаргах юм. 2015 онд манай археологийн салбарын судлаач, эрдэмтэд Монгол улсын хэмжээнд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл