Мэдээ мэдээлэл

September, 2015

  • 19 September

    “Люмино” хамтлаг өнөөдөр дахин “тэсэрнэ”

    “Люмино” хамтлаг өнгөрсөн сарын сүүлчээр “Хэмнэл нэрэгч” тоглолтоо үзэгч фэнүүддээ толилуулж нэг оройг жинхэнэ бут авсан. Анх 2000 онд “Бүтэлгүй хайр” дуугаа дүрсжүүлэн фэнүүдийнхээ хүртээл болгож байсан тус хамтлаг өнөдөр 30 видео клипийг үзэгчдийг хүртээл болгоод байгаа. Харин тоглолтын тухайд сүүлийн жилүүдэд нэлээд хүлээлт үүсгээд байсан. Тэр ч утгаараа “Хэмнэл нэрэгч” тоглолтоороо ганцхан үдэш үзэгчдээ доргиосон нь хүрэлцэн ирж амжаагүй …

  • 19 September

    Хүмүүжигч нарт сургалт зохион байгууллаа

    Монголын Залуучуудын Холбоо Төв аймгийн Баян сумын нутагт байрлах ШШГЕГ-ын харьяа Мааньтын хорих 415 дугаар ангийн албан хаагчид болон хүмүүжигч нарт ном бэлэглэх, амьдралын эерэг хандлагад уриалсан өдөрлөгийг энэ сарын 16-нд амжилттай зохион байгууллаа. Хүмүүжигчдийг ял эдэлж байх хуга­цаанд нь ний­гэм­шүүлэх, тэднийг амьдралын зөв дадал хэвшилд уриалах зорилгоор зохион байгуулсан уг өдөрлөгт 500 гаруй хүмүүжигч хамрагдсан юм. Өдөрлөгөөр Сургалт судалгааны Полиси төвийн гүйцэтгэх захирал Г.Чойжамц “Амьдрал …

  • 19 September

    Монгол брэнд “Exclusive” үнэгүй тараагдаж байна

    Монголын анхны үндэсний үйлдвэрлэгч үндэсний брэнд ”Exclusive” 2011 оноос зах зээлд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.“Exclusive” брэнд Чингис бондоос 580 сая төгрөгийн зээл авч, үйл ажиллагаа явуулж буй. Ойролцоогоор 100 орчим ажлын байртай уг  компанийн оёдолчид 1 сая хүртэлх төгрөгийн цалинтай аж. Гэвч гурван жилийн өмнөөс буюу 2013 оны 11 дүгээр сард татварын шалгалтаар 150 сая төгрөгийн татварын өр ногдуулснаас маргаан …

  • 19 September

    Х.Эрхэмбаяр: Уул ус ямагт түшиж явдаг гэдгийг санагалзуулах зорилгоор тоглолтоо нэрлэсэн

    Ховд аймгийн ХДТ-ын найрал дууны багш, хөгжмийн зохиолч, МУСТА Х.Эрхэмбаяр 09 сарын 19-нд Уул ус маань үгүйлээд байдаг юм гэнэ лээ” нэртэй уран бүтээлийн дээжис тоглолтоо Улаанбаатар хотод хийх гэж байна. Тоглолтын талаар цөөн хором хөөрөлдлөө. -Тун удахгүй Улаанбаатарчууд, Ховдчууддаа өөрийн уран бүтээлээр тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна. Энэ талаар яриагаа эхэлье? -Саяхан Улаанбаатар хотноо Ховд аймгийн соёлын өдрүүд зохион байгуулагдсан. Энэ хүрээнд …

  • 19 September

    Б.Оюунхүү: “Ерөөлийн цацалтай нутаг ээж” тоглолтонд уулзацгаая

    Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, яруу найрагч, ая зохиогч Басангийн Оюунхүү энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо өөрийн уран бүтээлийн дээжис тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна. Энэ талаар ярилцлаа. -УБ хотод байгаа Ховдчууд, нийслэлчүүддээ уран бүтээлийн дээжсээ тайлагнан хүргэх гэж байна. Тоглолтынхоо талаар мэдээлэл өгнө үү? -Басангийн Оюунхүү миний “Ерөөлийн цацалтай нутаг ээж” уран бүтээлийн тоглолтоо 09 сарын 20-нд МҮЭСТО-д тоглогдох болно. …

  • 18 September

    Ээлжит бус чуулганыг хаалаа

    УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-18-ний хооронд зарласан байсан бөгөөд дөнгөж сая хаалаа. Тус чуулганаар МАН-ын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн сайдуудын оронд томилох зургаан сайдын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Мөн Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, хүлээн авсан юм. Хоригийг хүлээн авсантай холбоотойгоор Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлах шаардлагатай болсон ч чадсангүй. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр …

  • 18 September

    Шагналд авсан алтан гулдмайгаа ивээн тэтгэгчдээ өгчээ

    Дэлхийн аварга хүртсэн тамирчдаа Монголын чөлөөт бөхийн холбооноос алтан гулдмайгаар шагнасан. Тухайлбал, С.Батцэцэгт нэг кг алтан гулдмай, мөнгөн медалийн эзэн Б.Номин, П.Өнөрбат, С.Цэрэнчимэд нарт 500 гр алтан гулдмайг бэлэглэсэн юм. Тэгвэл Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн П.Өнөрбат шагналд авсан 500гр алтан гулдмайгаа өөрийг нь үргэлж дэмжиж ирсэн ивээн тэтгэгчдээ бэлэглэсэн байна. Эх сурвалж: news.mn

  • 18 September

    Шинэ цагийн “ТҮГЖИЛ” Дорнодын засаг дарга М.Бадамсүрэн тодорч, МАН-ынхаа эсрэг ажиллажээ

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнод аймгийн Засаг даргаар М.Бадамсүрэнг томилоод таван сар гаруй болж байгаа юм. Гурван ч удаа зүтгэж засаг ноёны суудалд суух гэж байх үедээ аймгийнхаа ИТХ хурал дээр “намын бус аймаг орон нутгийнхаа эрх ашгийн төлөө ажиллана”гэж М.Бадамсүрэн амалж байсан нэгэн. 2012 оны сонгуулийн дараа энэ аймаг тялалт байгуулсан МАН-ынхан түүнийг засаг дарга болгохоор өмнө нь гурван ч …

  • 18 September

    Люмино хамтлаг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглолтоо хийнэ

    20 зууны сүүлчээр Монголын хөгжмийн ертөнцөд  цахиур хагалан гарч ирсэн Хип-Хоп хамтлаг бол мэдээж “Люмино” билээ. Анх 1998 онд байгуулагдахдаа 5 хүний бүрэлдэхүүнтэй байсан тус хамтлагт 2000 он гэхэд өнөөдрийн бүрэлдэхүүн болох Д.Тэмүүжин (MCBEATZ), Д.Анхбаатар (Skitzo, CUTHBERTH), Б.Батхишиг (Baji) нар тунж үлдсэн юм. 2000 онд “Бүтэлгүй хайр” дуугаа дүрсжүүлэн фенүүдийнхээ хүртээл болгож байсан тус хамтлаг өнөөдөр хэдийн 30 видео клипийг үзэгчдийн …

  • 18 September

    Галдан хаан топ Пүүжээг сонгожээ

    “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин М.Мягмар “Ану хатан” түүхэн кинонд Галдан бошигт хааны дүрийг амжилттай бүтээж чадсан. Тэрээр энэхүү дүрээрээ салбарынхандаа төдийгүй үзэгчиддээ ихээхэн үнэлэгдсэн юм. Тэгвэл тэрээр загварын ертөнцөд топ модель Пүүжээтэй дөрөө харших болжээ. Тэд хамтдаа Говь ХК-ийн намрын шинэ загварын шинэ нүүр царайгаар сонгогдсон байна. Тэдний тоглосон сурталчилгаа цацагдаж эхэлжээ. Эх сурвалж: zone.mn

  • 18 September

    Хөдөлмөрийн яамны хэвлэлийн албанаас залруулга гаргав

    АН-ын бүлэг гэсэн твийтер хаягаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханыг Монгол Улсад хөдөлмөрийн насны  1,9 сая ажилгүй хүн байгаа гэж хэлсэн мэтээр цахим ертөнцөд  цацсан нь ташаа мэдээлэл гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Уг хаягаар мэдээлэл оруулдаг ажилтан УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы 2015 оны есдүгээр сарын 18-ны “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас уг мэдээллийг авсан хэмээн тайлбарласан бөгөөд “Г.Баярсайхан: Эгзэгтэй энэ үед төрийн …

  • 18 September

    Гал унтраах тоног төхөөрөмжийн үзэсгэлэн боллоо

    Энэ удаагийн үзэсгэлэнд “Сокол” ХХК, “IT zone”, Австрийн “Rosenbauer”, Германы LUKAS, Gember, АНУ-ын MSA, Motorola, Итали, Швед, Тайвань зэрэг улсуудын гал унтраах тоног төхөөрөмж, машин техник болон аврах ажиллагааны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд тавигдсан юм. Болзошгүй аюул, ослын үед ашиглах орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлүүд улам бүр боловсронгуй болж, аврах ажиллагааг цаг алдалгүй явуулах боломж  улам бүр …

  • 18 September

    “Эмнэлэгт нянгийн эсрэг эмэнд тэсвэржилт үүсэхээс сэргийлэх нь” сургалт боллоо

    2011 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх арга хэмжээ авах тухай” 6 үндсэн чиглэлийг батлан, гишүүн орнуудыг энэ чиглэлд үйл ажиллагаагаа хандуулахыг уриалсан. Энэ хүрээнд 2014 онд ДЭМБ-аас Нянгийн эсрэг эмэнд үүсэж буй даслын тандалт судалгааг олон улсын түвшинд хийж хэвлүүлжээ. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвөөс 2013, 2014 онд бүсийн улс орнуудад нянгийн эсрэг эмийн …

  • 18 September

    Чингэлтэй дүүрэг: Зарим иргэдэд дэмжлэг үзүүллээ

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсан өдөр, Иргэдийн баярыг тохиолдуулан дүүргийнхээ зарим иргэнд дэмжлэг үзүүлэв. Дүүргийн 2 дугаар хорооны иргэн С.Нарантуяа, 9 дүгээр хорооны иргэн Д.Амар, 13 дугаар хорооны иргэн Э.Болормаа, 15 дугаар хорооны иргэн Д.Хоролдулам нарт гэр олгох, 5 дугаар хорооны иргэн Э.Буянзаяа, 7 дугаар хорооны иргэн Б.Галсайхан, 10 дугаар хорооны иргэн Э.Пүрэвжав, 11 дүгээр хорооны …

  • 18 September

    Гэр хорооллын айлуудын цахилгааныг таслахгүй боллоо

    Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийнхан хамтран “ Хэрэглэгч тантай хамт” нээлттэй өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Энэхүү өдөрлөг нь төрийн байгууллагууд анх удаа гэр хорооллын нутаг дэвсгэр дээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Гэр хорооллын айл өрхүүд цахилгааны хэрэглээгээ хянах боломжгүй, цахилгааныг нь хэрэглэгчдэд мэдэгдэхгүй тасалдаг хэрэглэгчдийн эрх ашгийг хохироодог байна. Тиймээс энэ удаа төрийн байгууллагууд хамтран хэрэглэгчдийнхээ …