Мэдээ мэдээлэл

February, 2016

  • 8 February

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улсын сайн малчны шагналыг хотонд нь гардууллаа

    Энэ онд 21 аймаг, нийслэлээс нийт 118 малчныг “Улсын сайн малчнаар” гурван иргэн, нэг хоршоог “Улсын тэргүүний фермер”-ээр шалгаруулсан. Манай улсын хөдөө аж ахуйн салбарт гарсан ололт амжилтын дотор мал сүргийн тоо 56 саяд хүрсэн, малчин өрхийн тоо 9 жил дараалан буурч байсан бол сүүлийн хоёр жилд дараалан өсч, энэ жил 153 мянга болсон зэрэг нь Улсын сайн малчны тоог …

  • 6 February

    Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхий шүүгч нарт ажлаа тайлагнав

    Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийсэн шүүхийн шинэтгэлийн үйл явц, түүний үр дүнгийн талаар бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчдэд өнөөдөр тайлан тавьж, харилцан санал солилцлоо.        Энэхүү арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Дамдин-Од, Д.Эрдэнэчулуун, Б.Сарантуяа, Ж.Эрдэнэчимэг болон Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан болон ажлын албаны удирдлагууд оролцов.           …

  • 6 February

    Алтанбулаг боомтоор хуурамч архи оруулж ирэхийг завджээ

    ОХУ-д визгүй зорчиж эхэлснээс хойш чанарын шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрчилтэй, тээвэрлэлтийн горим зөрчсөн хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх зөрчил гарсаар байна. Үүнтэй холбогдуулан МХЕГ-аас хуурамч архи, хүнсний бүтээгдэхүүн авахгүй байхыг анхаарууллаа. Тухайлбал, Сүхбаатар боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын алба өнгөрсөн онд 34 нэрийн 368 литр дарс, есөн нэрийн 79 литр цагаан архи, уксус 968 ширхэг, Сайра нэрийн лаазалсан загас 524 …

  • 6 February

    Мариа Шарапова ОХУ-ын теннисний шигшээ багаас зодог тайлна

    Талбайн теннисний шилдэг тамирчдын нэг, Их Дуулга тэмцээний 5 удаагийн цомын эзэн Оросын Мариа Шарапова зодог шигшээ багаа орхиж байна. Энэ талаар түүний бие төлөөлөгч Макс Айзенбад мэдэгдсэн байна. Тэрээр түүний бие төлөөлөгчийн хэлж байгаагаар Мариа Шарапова Оросын теннисний шигшээ багийн төлөөх сүүлчийн тоглолтоо энэ амралтын өдрүүдэд эхлэж буй Fed Cup тэмцээний 1-р шат байх болно. 2016 оны эмэгтэй теннисчдийн …

  • 6 February

    Афганистаны бяцхан баатар амиа алджээ

    Талибанчуудын эсрэг тулаанд оролцож байсан 11 настай афганистан хүү амиа алдсан талаар тус улсын эрх баригчид мэдээллээ. Хүү 43 хоногийн турш талибанчуудын эсрэг зэвсэг барина тэмцсэн байна. Хүүгийн цогцсыг гэр бүлд нь хүлээлгэн өгчээ. Тэрээр гэр бүлийнхээ хамтаар Урузган мужид амьдардаг байжээ. Хүү тулааны үеэр толгой руугаа буудуулж амиа алдсан гэнэ. Талибанчууд энэ сарын 2-нд Урузган муж руу халдаж, эзлэхийг …

  • 6 February

    Сэрэмжлүүлэг: ОХУ-аас орж ирсэн барааг сайтар шалгаж авахыг зөвлөлөө

    МХЕГ-ын даргын 2016 оны 01 сарын 14-ны өдрийн 01/10 тоот удирдамжийн дагуу 2016 оны 02 сарын 05-ны өдөрХалиун-Уул ХХК-ийн супермаркетийн үйл ажиллагаанд ЭМБСХХААХХ-ийн дарга, улсын ахлах байцаагч Д.Энхтуяа, Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч С.Чинбат, Ц.Эрдэнэжав, Ургамал хамгаалал хорио цээрийн хяналтын улсын байцаагч А.Бямбадорж нарын бүрэлдэхүүнтэй менежер Ч.Энх-Отгон, нягтлан бодогч Ч.Наран, худалдагч У.Уранчимэг нарыг байлцуулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. …

  • 6 February

    Хуурамч архи, хүнсний бүтээгдэхүүн авахгүй байхыг зөвлөж байна

    Манай улсын иргэд ОХУ-д визгүй зорчиж эхэлснээс хойш чанарын шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрчилтэй, тээвэрлэлтийн горим зөрчсөн хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх зөрчил гарсаар байна. Иймээс Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба зорчигчдын хилээр нэвтрүүлж байгаа бараа, бүтээгдэхүүнд тавих хяналтаа чангатган, хүн, малын халдварт өвчин хил дамнан орж ирэхээс сэргийлж тандалтаа эрчимжүүллээ. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар Алтанбулаг боомтоор шаардлага …

  • 6 February

    Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин өнөөдөр хөдөлгөөнд оролцохгүй

    Сар шинийн баярыг угтан нийслэлийн Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор  хэрэгжүүлж буй дугаарын хязгаарлалт  энэ амралтын өдрүүдэд үргэлжлүүлэн мөрдөгдөж байна. Тодруулбал, өнөөдөр буюу 2016 оны хоёрдугаар сарын 06-ны Бямба гарагт жолооч таны автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн бол автозамын хөдөлгөөнд оролцох боломжгүй. Авто тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалт Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 …

  • 5 February

    Чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг буцаан татуулав

    Цагаан сарын баярыг угтан Мэргэжлийн хяналтын байгууллага улсын хэмжээнд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 827 аж ахуйн нэгж байгууллага, 2271 иргэн, нийт 3011 объектод хяналт шалгалт хийлээ. Урьдчилан сэргийлэх шалгалтын явцад давхардсан тоогоор 2942 зөрчил илрүүлж газар дээр нь 1868 буюу 65,9 хувийг арилгуулж эрсдэл үүсэхээс сэргийлэв. Чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 87 нэр төрлийн 10,1 тн, 120,7 кг, 669 …

  • 5 February

    Сар шинийн баярын өдрүүдэд Сонгинохайрхан дүүрэг өндөржүүлсэн байдалд хэв журам сахиулна

    Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс  Урьдчилан Сэргийлэх ажлыг Зохицуулах Зөвлөлийн хурал боллоо. Энэ удаагийн хуралдааныг дүүргийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх ажлыг Зохицуулах Зөвлөлийн дэд дарга Ш.Бат-Өлзий зарлан хуралдуулж, тэмдэглэлт сар шинийн баярын өдрүүдэд дүүргийн цагдаагийн гурван хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтэсүүдийг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгосон юм. Өнгөрсөн шинэ жилийн баярын өдрүүдэд …

  • 5 February

    Зардлаа хэмнэж үр дүнтэй ажиллахыг даалгалаа

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн даргалж буй АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 14 дүгээр хуралдаан боллоо. АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын хүрээнд нийт 9 дагалдах хурал болох бөгөөд эхний хурал 4 дүгээр сарын 21-22-нд болох Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалт юм. Гурван салбар хуралдаантай болох энэхүү уулзалтын төлөөлөгчдийн бүртгэл болон бэлтгэл ажилтай холбоотой асуудлыг …

  • 5 February

    БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн үйл ажиллагааг сайшаалаа

    БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн удирдлагуудтай уулзаж төвийн дотоод зохион байгуулалт болон үйл ажиллагаатай танилцаж, цаашид хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар ярилцлаа. Тэрээр тус төвийн Музейг үзэж сонирхон, музейн үзмэрийг баяжуулах зорилгоор орон нутгийн байгаль орчны газруудтай холбогдож зөвшөөрөлгүй болон хулгайгаар агнасан ан амьтдыг үзмэр болгох саналыг дэмжсэн бөгөөд боломж бололцоо, тоног төхөөрөмжөө ашиглан “Эко FM”-тэй болж …

  • 5 February

    38,73-р сургуулийн барилгыг дахин барина

    Хуучин барилгатай ерөнхий боловсролын сургууль болох 73 болон 38 –р сургуулийн барилгыг буулган дахин барих ажлын гэрээ байгуулагдлаа. Барилгын ажил энэ хавар эхэлнэ.

  • 5 February

    МАХН-д юу болов

    Н.Энхбаяр даргатай МАХН дотроо хэдэн хэсэг хуваагдан талцал маргаантай байна. Үүнийгээ нууж байгаа ч даравч далдайна, булавч бултайна гэдгээр хоёр жилийн өмнөөс л мэдэгдэх болсон. Энэ эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцэл нь сонгуулийн өмнө ил болж байна. МАХН-ын нэгэн гишүүн “Манай намын дарга БНСУ-аас намаа удирддаг байхад гоё байж дээ” гэж халагласан нь оргүй биш бололтой.Н.Энхбаярын бие илааршиж, сонгууль болохтой …

  • 5 February

    Хог дээрээс 15 мянган евро олжээ

    Германы төв хэсэгт орших Эрфурт хотын хог тээвэрлэдэг машины жолооч 80 настай гэр бүлийн хосын хог дээр хаясан буйдан дотроос 15 мянган евро олсон байна. Тэд хуучирч муудсан буйдангаа хог дээр хаяулахын тулд машин хөлсөлж авчээ. Өндөр настай гэр бүлийн хос байраа сольж нүүхдээ хуучин тавилгаасаа ангижрахаар шийдсэн аж. Тэгтэл буйдан дотор мөнгө нууснаа мартаж орхисон гэнэ. Германы хуульд заасны …