Мэдээ мэдээлэл

September, 2015

  • 18 September

    Төв аймаг дахь шүүхэд ажиллалаа

    Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Тахарын ерөнхий газраас хамтарч, Төв аймаг дахь шүүхэд хуульчид ямар орчин, нөхцөлд ажиллаж байгаатай өчигдөр газар дээр нь очиж танилцаж, хуульчидтай уулзлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хуульчдын дунд хоёр удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд энэхүү хэлэлцүүлгийн үеэр хуульчдын ажиллах орчин, нөхцөлийн асуудал нэлээд хөндөгдсөн учраас Монголын хуульчдын холбооны хүсэлтээр ийнхүү танилцаж байгаа …

  • 18 September

    Номын баярын өдрийг 9 дүгээр сарын 19-ний бямба гарагт тэмдэглэнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгосон билээ. Номд дуртай монгол түмний өргөнөөр тэмдэглэж, хүлээдэг болсон энэхүү баярын өдрийг 9 дүгээр сарын 19-ний бямба …

  • 18 September

    Хууль зүйн яамтай холбоотой мушгин гуйвуулсан, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл гарсан

    Орхон голын бохирдлын асуудалд Хууль Зүйн Яам холбоотой гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар нийтлэгдсэн. Энэ асуудлаар тус яамнаас албан ёсны  мэдээлэл өглөө. Хууль Зүйн Яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Үнэнбат дараах тайлбарыг өгсөн юм. Үүнд: Нэгэн сайт дээр ХЗЯ-тай холбоотой мушгин гуйвуулсан, гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл гарсан байна. “Орхон гол улаан шороогоор урсахад ХЗЯ хувь нэмрээ оруулдаг” гэсэн гарчигтай. Д.Дорлигжав сайд, …

  • 18 September

    Донорын төвийн хүлээлгийн танхимыг долоон сая төгрөгөөр тохижуулав

    Дархан-Уул аймгийн Дархан сумын ЗДТГ-аас санаачилж өрнүүлсэн “Сайн үйлсийнаян” гурав дахь жилдээ үргэлжиж байна. Уг аяны хүрээнд тус сум орон нутагтаа ажиллаж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудтай хамтарч олон бүтээлч ажлыг хийсэн юм. Энэ удаа аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Донорын төв”-д “Амьдрал бэлэглэсэн донор танд баярлалаа” уриан дор шаардлагатай зарим аппарат, тоног төхөөрөмж, тавилга эд хогшил гардуулж заалыг нь бүрэн тохижуулж …

  • 18 September

    Өршөөлийн хууль шүүхийн шатанд хэрэгжиж эхэллээ

    Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаас баталсан юм. Өршөөлийн хуулийн холбогдох зүйл заалтад 2015 оны наймдугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсныг УИХ-аар хэлэлцэн хүлээн авсан. Харин хориг тавиагүй хэсэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг  шүүхийн шатанд хэрэгжүүлэх ажлыг өчигдрөөс эхлүүллээ. Тодруулбал, Баянзүрх, …

  • 18 September

    Чилид нэг сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ

    Чилийн төв хэсэгт /IX.16/ 8.3 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс онц байдал зарлаад байна. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас 11 хүн амь үрэгдэж, 20 орчим хүн гэмтэж бэртсэн бөгөөд нэг сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Газар хөдлөлтийн голомт нийслэлээс баруун зүгт 232 км орчим зайтай далайн эргийн 10 км-ийн гүнд байсан юм. Газар хөдлөлтийн голомт нийслэлттэй ойр байснаас Сантьяго хотод чичирхийлэл хүчтэй мэдрэгджээ. …

  • 18 September

    Тэди төвд тэсрэх бөмбөг байрлуулжээ

    Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс, Теди төвийн орчимд тэсрэх бөмбөг байршуулсан гэх мэдээлэл гарч дотор байгаа хүмүүсийг гаргасан гэнэ. Энэ дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс тодруулахад: Одоогоор яаралтай ажиллагаа явуулж, ойр орчмын албан байгууллага дах хүмүүсийг объектоос гаргасан гэлээ. Яг энэ цаг мөчид Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллагаа явуулж тэсрэх бөмбөгийг илрүүлж, аюулгүй болгохоор ажиллаж байна. Бид энэ талаар үргэлжлүүлэн …

  • 18 September

    Онцгой комисс өвөлжилтийн асуудлаар хуралдана

    Өвөлжилтийн бэлтгэл хангуулах Онцгой комиссын цахим хурал Төрийн ордны дөрөвдүгээр давхарт, Нутгийн удирдлагын танхимд өнөөдөр 15.00 цагаас болох гэж байна. Хуралдаанд Монгол Улсын Шадар сайд, Өвөлжилтийн бэлтгэл хангуулах Онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар оролцож Онцгой комиссын гишүүд болон аймгийн удирдлагууд, холбогдох яам, агентлаг, орон нутгийн агентлагийн дарга, ажилтнуудын илтгэлийг сонсож, цаашид хэрхэн ажиллах талаар зөвлөлдөх юм байна. Хавартаа тарчиг, зундаа гандуу …

  • 18 September

    Хүүхдийн картаар нууцаар зорчиж байжээ

    Иргэд нийтийн тээврээр “U money” цахим карт ашиглан явж байгаа билээ. Тэгвэл сүүлийн саруудад насанд хүрэгчид хүүхдийн картаар зорчих зөрчил багагүй гарах болжээ. Өчигдөр л гэхэд ийм зөрчил 29 удаа бүртгэгдсэн байна. Учир нь хүүхдийн картаар 200 төгрөгөөр зорчдог юм. Улмаар кондуктор хяналт тавихгүй болохоор иргэд хүүхдийн картаар нууцаар зорчих тохиолдол их гарч байгаа аж. Тиймээс Монголын сурагчдын холбоо, “Улаанбаатар …

  • 18 September

    Аз жаргалтай хөрөнгө оруулагч

    “Аз жаргалтай хөрөнгө оруулагч” хөдөлгөөн өрнүүлж, хөрөнгө оруулалтын орчныг энгийн жижиг зүйлээсээ эхлэн засах бодолтой байгааг ярьсан юм. “Оюуны ундраа пропертис” компанийн гүйцэтгэх захирал О.Тэнүүнтэй уулзаж, гадаадын хөрөнгө оруулалтын талаар үзэл бодлоо хуваалцлаа. Саяхан болж өнгөрсөн “Инвест Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын “Үл хөдлөх хөрөнгийн хөгжил” хэлэлцүүлгийн үеэр тэрбээр хүншүүлсэн дүрс ашиглан хөрөнгө оруулалтын орчны талаарх бодол санаагаа илэрхийлсэн нь …

  • 18 September

    Улс төрөөс “хиншүү” үнэртэж байна

    Монголын улс төрчид   улс орныхоо эрх ашгаас илүүтэй  нам, бүлэг, найз нөхөд, хамаатан садан, бизнесийн бүлэглэлийн эрх ашгийг илүүд үздэг гэдгийг нотлосон үйл явдлууд ойрын өдрүүдэд улам бүр олон нийтэд мэдэгдэх боллоо. Нөхөн сонгосон 6 сайд,  Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцэж байгаа  байдал, Л.Гансүхийн эрүүгийн хэргийн нээлттэй шүүх хурал, улс төр судлаач Д.Ганхуягийн баримттай нийтлэлүүд зэргээс харахад  Монгол  улс  нам …

  • 18 September

    Улиастай, Гурвалжингийн гүүрэнд засвар хийнэ

    Гүүр, хоолой, туннелийн урсгал засварын ажлын хүрээнд “Гурвалжингийн гүүр, Улиастайн гүүрийн хэв гажилтын заадасны засварын ажлыг “Мотор Сервис” ХХК гүйцэтгэхээр боллоо. Уг ажлыг нийслэлийн замын сангийн хөрөнгөөр гүйцэтгэх бөгөөд Гурвалжингийн гүүрний засварыг 2015 оны 09 дүгээр сарын 18-25-нд, Улиастайн гүүрний засварыг 09 дүгээр сарын 25-30-ны хооронд тус тус хийхээр төлөвлөөд байна. Засварын ажлыг гүйцэтгэх дээрх хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн …

  • 18 September

    Дүрвэгсэд Хорват руу цувж эхэллээ

    Дүрвэгсэд Хорват руу цувж эхэллээ. Учир нь Унгарын хил орчимд цагдаа болон цэргийнхэн тэднийг зогсоохын тулд нулимс асгаруулагч, усан буу зэргийг ашиглаж эхэлсэн байна. Хорват руу эхний байдлаар 5650 цагаач дүрвэж ирсэн байгаа бөгөөд эрх баригчид тэднийг нийслэл Загребын дүрвэгсдийн хуаран руу аваачихын тулд галт тэрэг, автобус гаргаж өгсөн байна. Эрх баригчид дүрвэгсдийг оршин суух нөхцөлөөр хангахын тулд тэдэнтэй хамтран …

  • 18 September

    Монголын арми дэлхийд 82-т жагслаа

    “Global Firepower” цахим сэтгүүлийн судлаачид 2015 оны байдлаар дэлхийн хамгийн хүчирхэг цэрэг армитай улс орнуудыг нэрлэжээ. Чансааг гаргахдаа зэвсгийн тоо, агаарын болон тэнгисийн цэргийн хүчин чадал, дэд бүтэц, хүний нөөц,  байгалийн баялгийн нөөц, нисэх буудал,  усан боомт авто зам зэрэг  50 гаруй үзүүлэлтийг нэгтгэн дүгнэсэн байна. Энэхүү жагсаалтыг батлан хамгаалах салбартаа 577 тэрбум ам доллар зарцуулдаг АНУ тэргүүлсэн бол ОХУ удаалж, …