Мэдээ мэдээлэл

January, 2016

  • 16 January

    Дэлхийн баячуудын хэзээ ч хийдэггүй долоон зүйл

    Таны зуршлууд таны хэн бэ гэдгийг тодорхойлдог. Баялаг, нэр хүнд, мэдлэг боловсрол, амжилт гээд аливаа зүйлийг хүн өөрөө бүтээж чадаж байгаа бол энэ тухайн хүний зуршил болон суурь философитой нь шууд холбоотой байдаг. Ингээд танд дэлхийн хамгийн баян хүмүүсийн амьдралдаа хэзээ ч хийдэггүй  долоон зүйлийг хүргэж байна. 1.Лотерей тоглох – энэ нь бага мөнгөөр их зүйл хөгжих боломж, зүүдэнд оромгүй …

  • 16 January

    Баярын өмнөх амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалттай

    Баярын өмнөх амралтын өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийж, автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд орлцуулахаар болжээ. Тиймээс Нэгдүгээр сарын 30, хоёрдугаар сарын 6-ны БЯМБА гарагуудад улсын дугаарын сүүлийн орон ТЭГШ тоогоор төгссөн / 0, 2, 4, 6, 8 / Нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 7-ны НЯМ гарагуудад улсын дугаарын сүүлийн орон СОНДГОЙ …

  • 16 January

    Та хүүхдээ зөв хүмүүжүүлж байна уу

    Таны заавал мэдэх учиртай хүүхдийн хүмүүжлийн 4 үе Эхний үе буюу 5 хүртэлх нас 5 хүртэлх насанд хүүхдийн амьдралын идэвх, сониуч зан, сонирхол тогтдог. Энэнасанд нь хүүхдийг хориглохын оронд анхаарлыг нь өөр зүйлд хандуул. Хүүхдийг цохих, нүдэх ганц шалтгаан нь – тэд өөрөөр хариу өгч чадахгүйд байгаа юм. Хэрэв хүүхэд ямар нэгэн аюутай зүйл хийвэл – Та айсан царай болон …

  • 16 January

    Пирамидийг хэн барьсан вэ? /нууцаас/

    Энэ мэдээллийг эрдэмтэд аль болохоор нууц байлгах эрмэлзэлтэй байдгийг шууд хэлэх хэрэгтэй. Учир нь түүхийн сурах бичгүүдийн үндсэн дээр бүрэлдэн тогтсон бидний ертөнцийг үзэх үзлийг  үндсээр нь өөрчилж магадгүй болохоор тэр. Манай гараг дээрээс аварга биет хүмүүсийн оршуулга, араг ясны үлдэгдэл  зэргийг олоод удаж байна. Ийм олдвор дэлхийн өнцөг булан бүрээс, хуурай газраар зогсохгүй усан дор, далай тэнгисээс ч олдож …

  • 16 January

    МОНГОЛ ТУУРГАТНЫ МИСС 2016 ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛЫН САН $50,000 БАЙНА

    Дэлхийн Монголчуудын Глобал Нийгэмлэг нь Дэлхийн Монголчуудын эрүүл мэнд, спор, шинжлэх ухаан, боловсрол соёл урлагийн олон талт харилцааг дэмжиж “ЧАДВАРЛАГ МОНГОЛ ХҮН” -ийг алдаршуулах зорилготой билээ. Энэхүү зорилгынхоо хүрээнд манай хамт олон 50 сая төгрөгийн шагналын сан бүхий “Монгол Туургатны Боксын Анхдугаар их наадaм”-ыг Монгол туургатан ширэн бээлийтнүүдийнхээ дунд амжилттай зохион байгуулсан билээ. Бидний дараагийн томоохон ажлуудын нэг “Монгол туургатны мисс”-ийн …

  • 16 January

    Бодлыг биш мэдрэмжийг дага…

       Элдэв янзын бодлууд таныг байнга дарамтлаад амар тайван байлгахгүй байна уу? Энэ нийгэмд бодолгүй амьдрах боломжгүй ч хамгийн гол нь бодох шаардлагтай үедээ бодчихоод бодох шаардлагагүй үедээ бодохоо больж л сурахсан. Даана ч бодол танд ийм зав зай өгөхгүй. Өглөө үдэшгүй, өдөр шөнөгүй байнга дарамталж толгойг чинь задлах дөхөнө. Бодохгүй гэх тусам улам бодогдоно.    Олон зүйл бодох тусам …

  • 16 January

    Сар шинийн баяраар ахмадууддаа хүндэтгэл үзүүлье аянд нэгдэж байна

    Ахмадын баяр болох Сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан зарим копаниуд бэлгээ барьж байна. Энэ удаад  бүх төрлийн авагддаг хиймэл шүдэнд 30%-ийн хөнгөлөлт үзүүлэхээр боллоод байгаа Глобал дентал клиник эмнэлгийг танилцуулж байна. Энэ ажил маань Манай эмнэлгийн нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулж байгаа “Эрүүл Монгол Хүн” аяны хүрээнд хийгдэх тав дахь ажил бөгөөд 2016.01.12-22 ны хооронд үргэлжлэх юм. Үнийн хувьд: Авагддаг …

  • 16 January

    Иргэдээ хуурсан Ипотекийн зээл

    Моргеж буюу бидний хэлж заншсанаар орон сууцны ипотекийн зээл нь хөгжилтэй орнуудад ард иргэдээ хямд, боломжийн үнээр орон сууцжуулхад хэрэглэдэг санхүүгийн хэрэгсэл юм. Ипотекийг амжилттай хэрэгжхэд тухайн улсын эдийн засгийн чадавхи, тогтвортой байдал, иргэдийн орлогын түвшин, банк санхүүгийн тогтолцоо, бие даасан байдал, ипотекийн зохицуулалтын хууль эрх зүйн орчны боловсронгуй байдал, мөн хөрөнгийн зах зээлийн хөгжлийн түвшин суурь нөхцөлүүд болдог. Ипотекийн …

  • 15 January

    Өнгөрсөн онд Дархан-Уул аймагт 891 гэмт хэрэг гарчээ

    Дархан-Уул аймгийн прокурорын газраас 2015 онд аймгийн хэмжээнд гарсан гэмт хэргийн нөхцөл байдал, эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалсан байна. Тус аймагт  2015 онд  891  гэмт хэрэг гарснаас нийт гэмт хэргийн  771 буюу 86,6 хувь нь аймгийн төвд,  50 буюу 5,6 хувь нь Шарын голд, 25 буюу 2,8 хувь нь Орхон, 45 буюу 5 хувь нь Хонгор суманд тус тус  гарчээ. …

  • 15 January

    Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын шадар сайд Ц.Оюунбаатар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.01.15/ өргөн барилаа. Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэнд, спортын яам хамтран 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг төрийн болон төрийн бус …

  • 15 January

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ

    УИХ-ын дэд дарга, Эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Засгийн газраас 2015 онд эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар танилцуулж байна. 2015 онд Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хөгжлийн суурь болсон дэд бүтэц, ялангуяа эрчим хүчний салбарын шинэчлэл, хөгжилд онцгой ач холбогдол өгч ажиллалаа. Найдвартай, чанартай бөгөөд боломжийн үнэтэй эрчим хүчээр айл өрх, хувийн хэвшлийг …

  • 15 January

    Харилцан ашигтай сар шинийн баяраа тэмдэглье

    Сар шинийн баяр ойртсоор хэдхэн хоног үлдлээ. Гэвч одонгийн мөнгө, хүүхдийн мөнгө гэх мэт төрөөс олгодог мөнгөн дэмжлэгүүд шийдэгдэхгүй хэвээр байна. Өндөр настнууддаа олгодог тэтгэмж үйлчилгээ ховор энэ цагаан сараар хувийн хэвшлийн компаниудад Ахмадаа дэмжие уриалга гаргаж байна. Тэтгэвэрийн насны хөгшчүүдийг ажилд авахгүй, тэдэнд нэмэлт орлого байхгүй. Тиймээс хороо, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний газар, тухайн хороо дүүргийн аж ахуй нэгжүүд, …

  • 15 January

    Автомашинд утасаа цэнэглэдэг хүмүүсийн анхааралд

    Иргэд гар утсаа автомашины цэнэглэгчээр утсаа цэнэглэх тохиолдол байдаг бөгөөд энэ тохиолдолд түүнийг гэртээ цэнэглэснээс даруй 33 дахин их зардал гаргадаг тухай судалгааны хариуг  АНУ-ын bloomberg.com сайтын судалгааны баг гаргажээ. Тэдний судалсанаар машиндаа гар утсаа нэг удаа цэнэглэхэд, тухайн машины нэг литр түлшнээс 12 км зам туулах хэмжээтэй тэнцэх түлшийг зөвхөн утас цэнэглэхэд зарцуулдаг байна. Өөрөөр хэлбэл гэртээ утсаа цэнэглэхэд нэг удаад 0.06 цент буюу төгрөгт шилжүүлбэл 12 …

  • 15 January

    Алтанбулаг боомт дээр зохиомол дараалал бий болж иргэд бухимдаж байна

    Алтанбулаг боомт жижиг тэрэг, болон автобус ачааны машины урсгалаар машинаа оруулж байгаа. Жижиг тэргийн дийлэнх нь Алтанбулаг болон Сэлэнгэ аймгийн иргэдийн тээврийн хэрэгсэл байдаг. Тэрэн дотор тээврийн хэрэгслийг нааш цааш болгож дундаас нь мөнгө авдаг хэсэг бүлэг иргэд байдаг байна. Машин урдуураа оруулсныхаа шанд 1000 рубль авдаг байсан бол өнөөдрийн байдлаар 2000 рубль цаашлаад 5000 рубль болтлоо өсдөгийг зорчигчид хэлж …

  • 15 January

    HBO-Н сувгууд танай дэлгэцнээ

    Скаймедиа Гуравласан үйлчилгээний боломж дүүрэн урамшууллыг танилцуулъя. Гуравласан үйлчилгээний одоогийн үнэнч хэрэглэгчид HBO-н сувгуудыг багтаасан Кино сувгийн багцыг 2016 оны 1-р сарыг дуустал үнэ төлбөргүй үзэж байна. Шинээр Гуравласан үйлчилгээний хэрэглэгч болбол та HBO-н нийт 5 сувгийг эхний 1 сарын турш үнэгүй үзэх, шинэ хэрэглэгчийн төхөөрөмжөө хямдралтай үнээр авах, мөн эхний сар суурь хураамж төлөлгүй ашиглах эрхийн эзэн болно. HBO …