Мэдээ мэдээлэл

September, 2015

  • 22 September

    “Тайванийн Үндэсний хааны ордон музей дэх Монголын түүх, соёлын өв дурсгалууд” номын нээлт боллоо

    Хубилай Сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн хүрээнд “Тайванийн Үндэсний хааны ордон музей дэх Монголын түүх, соёлын өв дурсгалууд” номын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун, Тайванийн “Хааны ордон” музейн газрын захирал Сюй Сяодо нар …

  • 22 September

    Харуусал амтагдсан шүлгийн мөрүүдээс…

    Магад тэрэнд орчлон чамлагдсан Мартагдсан хорвоо Бурханд чамлагдсан Далайн эрэг дээр нойрсож буй сахиусан тэнгэр Давчуу орчлонгоос яаран буцсан Яг л унтаж буй мэт Ядарсандаа далайн эрэг дээр нойрссон мэт Үе үе далайн ус үсийг нь илбэх Бузар орчлонгоос буцахад нь зовлонг нь угаах Би боддог юм Үхэл гэж юу юм Үнэнээс хатуу барьцгүй Би гайхдаг юм Биеэ хаяад нөгөө …

  • 22 September

    Хамтын ажиллагааны уулзалт боллоо

    Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал БНСУ-ын  Сөүл хотын Онцгой байдлын газрын дарга ноён Квон Сун Кионг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Манай улсын хувьд БНСУ-ын Онцгой байдлын байгууллагатай 2006 оноос хойш гамшгаас хамгаалах салбарт үр бүтээлтэй хамтран ажиллаж, туршлага солилцох, албан хаагчдыг мэргэшүүлэх, сургаж дадлагажуулахад хамтран ажилласаар ирсэн юм. Мөн үеэр цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, ноён …

  • 22 September

    Сөүл хотын дарга Пак ВонСүн МУИС-ийн хүндэт доктор боллоо

    Сөүл хотын дарга Пак Вонсүнд өнөөдөр МУИС-ийн хүндэт доктор олголоо. Сөүл хотын Захирагчаар 2006 оноос эхлэн сонгогдон ажиллаж байгаа Пак Вонсүн нь оюутан цагаасаа эхлэн ардчилал хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч байжээ.  Тэрээр 1956 онд төрсөн. 1980-аад оноос эхлэн төрийн албанд ажиллаж эхэлсэн бөгөөд 2006 онд  Сөүл хотын Захирагчаар сонгогдон 2 дахь удаагаа улиран ажиллаж байгаа юм байна. Түүнд “Хүндэд …

  • 22 September

    Чансаагийн чансаатай ЧАНСАА СУГАЛАА-т худалдаа

    Чансаагийн чансаатай ЧАНСАА СУГАЛАА-т худалдаа 3 дахь жилдээ зарлагдаж байна. Супер шагнал буюу Азтанд TOYOTA estima маркийн авто машины хонжвортой юм. Таны Чансаа дэлгүүрийн бүх салбараас худалдан авалт хийсэн 50.000 төгрөг тутамд 1 ширхэг сугалаа олгох бөгөөд 1 сугалаагаараа 5 удаагийн хонжворт оролцох боломжтой юм. Хонжворын талаарх мэдээллийг ТВ8 телевиз, www.chansaa.mn веб хуудас,www.fb.com/chansaabrand хуудаснуудаар тогтмол хүргэнэ. Сугалаат худалдаа 2015.08.29 – 2015.10.29 хооронд үргэлжлэх юм. Ингээд та бүхэн …

  • 22 September

    Боловсролын тухай хуулийг шинэчилнэ

    Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдаж гарах холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Боловсролын салбарын болон сургалтын байгууллагын удирдлага, засаглалын шинэ зарчмыг хэрэгжүүлэх замаар чанарын баталгаажилтын тогтолцоог нэвтрүүлэх, олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх зорилгоор хуулиудын төсөлд дээд боловсролыг улс төрийн нөлөөллөөс …

  • 22 September

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулна Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, хуулийн төслийг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа. Төмөр замын тээврийн салбарт дан ганц аж ахуйн нэгж төрийн чиг үүргийг аж ахуйн үйл ажиллагаатай хамтад нь 70 жил эрхлэн явуулж иржээ. 2007 онд Төмөр …

  • 22 September

    Манай баг тамирчид бодбилдинг фитнесийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

    Одоогоос  54 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан Азийн Бодибилдингийн Холбооноос зохион байгуулж байгаа  49 дэх удаагийн бодибилдинг фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн 9 сарын 29-10 сарын 05-ны өдрүүдэд  Узвекстан улсын нийслэл Ташкент хотод болохоор төлөвлөгджээ. Энэ удаагийн ААШТ-д  Монгол улсаа төлөөлөн  9 тамирчин, 2 албаны хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцохоор болжээ. Монголын бодибилдинг фитнесийн холбооноос  зохион байгуулсан “Монголын мистер- 2015” тэмцээн 9 …

  • 22 September

    Аглагийн хийд хүртэл хатуу хучилттай авто зам барина

    “Аглагийн хийд хүртэлх 6,2 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн концессийн гэрээг “Хансуун зам” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. “Аглагийн хийд хүртлэх 6,2 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн барилгын ажлыг концесс эзэмшигч энэ оны 12 дугаар сарын 15-ны …

  • 22 September

    Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комисс хуралдав

    Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын зургадугаар хуралдааныг энэ сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав. Хуралдааныг монголын талаас Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Чехийн талаас тус улсын Үйлдвэр, худалдааны дэд сайд В.Баартл тус тус даргалав. Хуралдааны үеэр талууд улс төр, батлан хамгаалах болон худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохын …

  • 22 September

    Гар утас хакердах хэрэг нэмэгджээ

    БНСУ Өнгөрсөн 4-р сараас эхлэн хүүхдийн хэрэглэж буй утсыг хянах шийдвэр гаргасан. Тус улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн  хүүхдийн гар утасны хяналтын програм мэдээллийн аюулгүй байдлын алдаатай байсан нь шуугиан тарьж эхэлсэн байна. Засгийн газар нь хуульдаа заахдаа 19-ээс доош насны хүүхэд гар утас шинээр худалдан авахдаа хяналтын программыг заавал суулгах ёстой гэж заасан байна. Харамсалтай нь энэхүү Smart Sheriff программыг …

  • 22 September

    МЗХ-г ЗГ-ын хэрэгжүүлэгч “хяналтын” байгууллага болгочихооч, А.Мөнхбатаа

    Нүүрс хөтөлбөртэй холбоотой мөнгөний хэрүүл хэдэн сар жил үргэлжилсний эцэст өчигдөр орой шүүх шийдвэрээ гаргалаа. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд Л.Гансүхэд 4.6 жил жирийн дэглэмтэй ангид хорих ялаар шийтгэсэн юм. Харин улс төрд хэтэрхий хошуу дүрэгч МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат нүүрс хөтөлбөртэй “хутгалдахаар” болжээ. “Ядарсан гэр хорооллыг” дулаан өвөлжүүлэхээр тэрбээр бэлтгэлээ базаасан гэнэ. Тодруулбал “МЗХ нүүрсний шилэн хөтөлбөр эхлүүлэхээр бэлтгэлээ эхэллээ. Өмнөх алдааг …

  • 22 September

    А.Ганбаатар Гүйцэтгэх Хорооны гишүүнээр сонгогдлоо

      Зүүн Азийн хөлбөмбөгийн холбоо /ЗАХБХ/-ны 46 дахь удаагийн Гүйцэтгэх хорооны хурал БНАСАУ-д есдүгээр сарын 19-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Уг хурлын үеэр ЗАХБХ дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: ЗАХБХ 13 хүртэлх насны хөвгүүдийн фестиваль наадмыг Гуам улсад энэ оны 11 дүгээр сард зохион байгуулах тухай ЗАХБХ 47 дахь удаагийн Гүйцэтгэх Хорооны хурлыг Япон улсад зохион байгуулах тухай багтсан байна. Түүнчлэн …

  • 22 September

    Улс төр хуулийн системийг эвдэж, хуулийн систем нь эргээд улс төрөө эвдэж байна

    Л.Гансүхийн хэргийн дуулианаар шүүхийг хараан зүхэх, шүүгч нарыг нь доромжлох үзэгдлүүд гарч байна. Шүүхэд алдаа дутагдал бий. Шинэчлэх шаардлагатай нь үнэн. Гэхдээ энэ бол албан ёсны систем. Албан ёсны системийн нэр хүнд унахад хууль ёс, төрт ёсны үнэлэмж дагаж унана. Энэ нь манай үндэстний оршихуйд, бидний ирээдүйд тун муугаар нөлөөлнө. Энэ юунаас болов? Мэдээж улс төрийн нөлөөллөөс. Захын чавганц хүртэл …

  • 22 September

    Төв Азийн бүсийн Түймрийн менежментийн нөөцийн төв нээгдлээ

    Төв Азийн бүсийн түймрийн менежментийн нөөцийн төв (ТАБТМНТ)-ийн нээлтэнд зориулсан сургалт өнөөдөр Монгол Японы соёлын төвд боллоо. Уг сургалтыг БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ: “Хил нэвтрэхдээ хэнээс ч асуудаггүй, ямар ч зөвшөөрөл хэрэггүй, гамшиг дагуулдаг зүйл бол түймэр. Тийм учраас бид хамтран ажиллаж, туршлага солилцож ажиллах нь хамгаас чухал юм. Ялангуяа хил залгаа оршдог орнуудад энэ нь хамгийн …