Мэдээ мэдээлэл

January, 2016

  • 23 January

    Улаанбаатарт өдөртөө 24 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн жавартай байна. 2016 оны нэгдүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Дарьгангын тал нутаг, Идэр, Тэс, Халх голын хөндий, Завхан голын эхээр 27-32 хэм, …

  • 22 January

    УИХ-ын гишүүд мэргэжил сургалтын төвийн нээлтэд оролцов

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, Ж.Батзандан, Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нар өнөөдөр /2016.01.22/ Баянзүрх дүүрэгт байгуулагдаж буй “Эксперт” мэргэжил сургалтын төвийн нээлтэд оролцов. Нээлтийн арга хэмжээний эхэнд Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин энэхүү төв нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, нийслэлийн хэмжээнд хүн ам хамгийн ихээр төвлөрсөн Баянзүрх дүүрэгт нээгдэж байгаагаараа онцлогтой гэдгийг тэмдэглэн хэллээ. “Эксперт” …

  • 22 January

    С.Оюун: “Шударга ёс” эсвлийн бүлэгтэй нэгдэхгүй

    Нэгдүгээр сарын 19-ний өдөр МАХН-МҮАН-ын “Шуарга ёс” эвслийн бүлгээс ИЗНН-д албан бичиг хүргүүлсэн байна. Уг албан бичигт тулгамдсан асуудлыг ард түмний талд ашигтайгаар шийдвэрлэхийн тулд ИЗНН-тай хамтран ажиллахыг санал болгожээ. Мөн ИЗНН-аас УИХ-д сууж буй гишүүд “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралд сууж болохын сацуу санал бодлоо илэрхийлэх эрхийг нь өгч буй төдийгүй цаашдаа нэгдэж ажиллах боломжтойг ч дурдсан байна. Харин …

  • 22 January

    Женнифер Лопез ээлжит тоглолтоороо бут авав

    Женнифер Лопез энэ долоон хоногийн  лхагва гаригт ” Лас-Вегас”-д  анхны тоглолтоо хийсэн байна. Тоглолт Вегасыг бут авч хамгийн хүчирхэг тоглолт болжээ. Ne-Yo, Pitbull болон Тонн Planet  нар тоглолтын  гэнэтийн зочид байжээ. Мөн дээрээс нь  Justin Bieber, Райн Сикрест, Дерек Хью, Rosie Huntington-Whiteley  нар оролцсон байна. Алдарт дуучин Женнифер Лопез фенүүддээ гэнэтийн бэлэг барьж чадажээ.  

  • 22 January

    Хонгорзул охинтой уулзсан хэсэгхэн хоромоос…

    Хонгорзул цэцгийн нэрээр нэрлэгдсэн энэ өчүүхэн охин маш их өвдөлтийг ээж аавынхаа хажууд нь “би өвдөхгүй яаваа” гэх яриан дундаас ургах хайрын хүчээр даван сууна. Түүнийг харахад тэр их гүргэр юм. Өвдлөө гээд орилж хашгираад намдах бишдээ гэнэ. Жижиг гэлтгүй яасан их бодол тээн хэвтэнэ вэ. Хажуудаа хэвтэж байгаа өвчтэй хүүхдүүддээ саад болоод яахав хэмээн ярихад нь нулимс асгарч орхилоо. …

  • 22 January

    Дархан-Уул: Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох журмаа шинэчилжээ

    2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр баталсан Эрүүл мэнд, Спортын сайдын тушаалаар Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комиссын журмыг шинэчлэн баталсан байдаг. Тус журмын дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэд байгуулагдсан комисс энэ сарын 20-ны өдөр хуралдсан байна. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй иргэд өмнө нь Эрүүл мэндийн газраас зөвшөөрөл …

  • 22 January

    Авлигын эсрэг тайлан сэдэвт уулзалт боллоо

    УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний тайлан сэдэвт уулзалт боллоо Монгол Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний тайлан сэдэвт уулзалт өнөөдөр /2016.01.22/ Төрийн ордонд боллоо. Уулзалтыг нээж Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар үг хэлэхдээ, Улсын Их Хуралд ажлаа шууд …

  • 22 January

    Засгийн газрыг огцоруулах асуудалд Ерөнхийлөгч өөрийн байр сууриа илэрхийллээ

    УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санал өргөн бариад байгаа билээ. Энэ асуудлаар “Давос”-ын эдийн засгийн чуулга уулзалтанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн байр сууриа илэрхийллээ. -Сүүлийн үед Монголын улс төрийн хүрээнд Ерөнхий сайдыг огцруулах, эсэх асуудал анхаарал татаж яригдаж байна. УИХ-ын зарим гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналаа албан ёсоор гаргалаа. Та ямар байр сууринаас хандаж …

  • 22 January

    Тариатын цагаан идээний худалдаа нээгдлээ

    Монголын уламжлалт Цагаан сарын баярыг угтан Архангай аймгийн Тариат сумын Цагаан идээний үзэсгэлэн худалдаа 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 26-ныг хүртэл Бөхийн өргөөний гадна талбайд  зохион байгуулагдаж байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачилгаар уламжлал болон зохион байгуулагддаг тус үзэсгэлэн худалдаа нь уламжлалт арга технологиор экологийн цэвэр бүтээгдэхүүнийг малчид өөрсдийн гар дээрээс нийслэлчүүдэд борлуулж, үйлдвэрлэгч эцсийн хэрэглэгч хоёр ямар …

  • 22 January

    “Том болоорой Хонгорзулаа” аянд нэгдэцгээе Монголчуудаа

     Түүнд “амьд явж алтан аяганаас ус уух” боломж бий. “ТОМ БОЛООРОЙ ХОНГОРЗУЛАА” Бяцхан охин Буянбадрахын Хонгорзул нь 2008 оны 01-р сарын 16нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. Аав Буянбадрах, ээж Ундармаа болон дүүгийн хамт ХУДүүргийн 4р хороонд амьдардаг. Улаанбаатар хотын 94-р болон 112-р цэцэрлэгүүдэд хүмүүжин одоо ХУД-ийн 18-р сургуулийн 2в ангид сурдаг. Б.Хонгорзулын эмээ нь ХУД-ийн 34-р сургуульд багшаас нь …

  • 22 January

    Сурагчдын амралт сунгагдаж магадгүй

    ЕБС-ын сурагчдын амралтын хугацаа дуусахад долоо ч хүрэхгүй хоног үлдээд байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн удирдлагууд өнөө өглөө хуралдсан ба агаарын бохирдол ихтэй байгаа цаашлаад хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан бага дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулах санал гаргасан юм. Үүнд 1-5-р ангийн сурагчдыг онцолсон бөгөөд энэ талаар шийдвэрийг БСШУЯ сайд Л.Гантөмөр шийдвэр гаргах ёстой юм. Тэрээр одоохондоо ямар нэгэн шийдвэр гаргаагүй …

  • 22 January

    2015 онд нийтийн тээврээс болж 9 хүн амь насаа алджээ

    Улаанбаатар хотод 2015 онд Нийтийн тээврийн үйлчилгээнд  явж байгаа автобусны жолооч нар 517 ноцтой  зам тээврийн осол гарган хэргийн  улмаас 9 хүн  амь насаа алдаж, 319 хүн  бэртэж гэмтэн, үйлчилгээнд явж байхдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн  байдал алдагдаж эвдэрч, унтран түгжрэл саатал үүсгэсэн 1524 тохиолдол  бүртгэгдэж 649 цаг 59 минут бусдын хөдөлгөөнд саад  учруулсан  байна.

  • 22 January

    Үйлчилгээний газруудад картаар тооцоо хийхдээ дараарх зүйлсийг анхаараарай

    Сүүлийн үед хүмүүс бэлэн мөнгөнөөс илүүтэй бүхий л гүйлгээгээ дебют картаар хийх болсон. Энэ нь авсаархан, аюулгүй, сул мөнгө урсгахаас сэргийлдэг хэмээн боддог. Бэлэн мөнгийг бодвол карт аюул багатай ч, мөнгөө алдах эрсдэл ихтэй байдаг ажээ. Ингээд та бүхэндээ хэрхэн картныхаа аюулгүй байдлыг хамгаалах зөвлөгөөг хүргэе. 1. Үйлчилгээний газруудад картаар тооцоо хийхдээ анхаараарай. Томоохон үйлчилгээний газруудын кассчид, таны картыг хоёр …

  • 22 January

    Монгол улсын зөвлөх инженерүүд нийтийн тээврийн автобуснуудыг халааж “дөнгөхгүй”

    Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчидийн дундах маргаан маш их байна. Жишээ саяхан нийтийн тээврийн хувийн хэвшилд шилжүүлэн өгсөн хүн тээврийн шугамууд нь орлого хэт багатай байсан тул Автобус нэгдүгээр баазын нийтийн тээврийн том оврын автобусаар туршилтын хугацаанд явуулж үзжээ. Гэтэл орлого хамаагүй илүү гарсан бөгөөд хурдан шуурхай үйлчилсэн юм. Жишээ нь: Алслагдсан гэр хорооллыг хотын төвтэй холбодог хэдхэн чиглэл байдгийн нэг …

  • 22 January

    XX зууны “будда” гэгддэг Ошо багшийн гурван удаагийн “үхэл”

    Амьдрал заримдаа бидэнд ер бусын агуу хүмүүсийг бэлэглэдэг. Тэдний нэг нь 20-р зууны агуу хүмүүсийн нэг, гэгээрсэн багш Ошо юм. Ошогийн агуу нь юундаа байсан юм бэ гэвэл, тэрээр дотооц ухааны салбар буюу сүнсний ухаанд гурван том хувьсгалч өөрчлөлт хийсэн явдал юм. Нэгдугээрт, Ошо Өрнө Дорны дотоод ухааны шилдэг арга техникуудийг хослуулж шинэ нэгдлийг бий болгосон, хоёрдугаарт, бясалгалыг зөвхөн намуун …