Мэдээ мэдээлэл

January, 2016

  • 7 January

    АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн 13 дахь хурал боллоо

    2016 оны долдугаар сард Монгол Улсад зохиогдох Ази, Европын Дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний Зөвлөлийн 13 дахь удаагийн хуралдаанболлоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ахалж буй Үндэсний зөвлөл энэ удаагийн хуралдаанаараа уулзалтын бэлтгэл ажил, санхүүжилттэй холбоотой асуудлуудыг хэлэлцсэн байна. Хуралдаанаар кибер аюулгүй байдлыг хангах болон Шуурхай удирдлагын штаб, Нэгдсэн удирдлагын төвд шаардагдах техник, …

  • 7 January

    Сонордуулга наасан этгээдүүдийг тагнуулаас хайж эхлэв

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэц өнгөрсөн арванхоёрдугаар сарын 9-нд Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх дүгнэлт гаргасан. Үүний дараачаас “Шинэ хөдөлгөөн” гэх газраас нийслэлийн гудамж талбайд сонордуулга нааж, Цэцийн шийдвэрийг эсэргүүцэж байв. Тухайлбал, өнгөрсөн сарын 20-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүргийн зарим газарт “Иргэдийн сонордуулга” нэртэй ухуулах …

  • 7 January

    Гадаад руу яваад ор сураггүй болсон 40 гаруй иргэн байна

    Гадаад хэргийн яамны холбогдох албаны хүмүүс өчигдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр  тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягаас цаг үеийн анхаарал татсан зарим зүйлийг тодрууллаа. -Монгол улсад 30 хоног хүртэлх хугацаанд визгүй зорчдог 42 улсын эрхийг цуцалсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу? -Монгол Улсын аялал жуулч­лалын салбарыг хөг­жүү­лэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2014 …

  • 7 January

    Ховд аймаг анх удаа 2,9 сая мал тоолууллаа

    Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2905411 мал тоолуулсаны дотор тэмээ 21836, адуу 107594, үхэр 156096, хонь 1098929, ямаа 1520986 толгой мал тус тус тоолуулж мал урьд оныхоос 10,7 хувиар буюу 279,8 мянган толгойгоор мал таван төрөл дээрээ 5,9-13,0 хувь буюу1,2-145,5 мянган толгойгоор өссөн дүн гарлаа. 16 сум малаа 5 төрөлд нь өсгөлөө. Малыг бүтцээр нь авч үзвэл 0,7 хувь тэмээ, 3,7 …

  • 7 January

    Төрийн үйлчилгээг амралтын өдөр авах боломжтой боллоо

    Төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх үүднээс нийслэлд “Төрийн үйлчилгээний супермаркет” буюу үйлчилгээний нэгдсэн төв байгуулах ажил эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Тус ажлын хүрээнд Дүнжингарав худалдааны төвд байгуулагдсан супермаркет энэ сарын 4-нээс эхлэн туршилтын журмаар иргэдэд үйлчилж эхэлжээ. Тус супермаркетаар үйлчлүүлсэн иргэд 21 байгууллагын 200 гаруй үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломжтой аж. “Төрийн үйлчилгээний супермаркет”-ийг нийслэлийн гурван цэгт төвлөрүүлэх бөгөөд эхний төвийг …

  • 7 January

    Залхууралгүй заавал уншаад үзээрэй

    Бүтэн нэг зуун мянган төгрөгийн наймаа хийж байж хоёрхон хувь буюу 2000 төгрөг эргүүлж авах аж. Тэгээд нэг зуун мянган хүнээс ганцад нь л ногдож мэдэх зуун саяын хонжвороор манай төр биднийг даллаж гэнэ. Иргэд биднээс нэг тэрбум төгрөг авсныхаа дараа л тэр хонжвороо хэн нэгэнд нь тааруулахаа мэдэхтэйгээ байлгүй, манай төр. ХАҮТ-ын дарга Б. Лхагважав ганцхан ширхэг талх аваад …

  • 7 January

    Ерөнхийлөгч сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ

    Энэ бол сэтгүүлчдэд хандсан урилга. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордноо “ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН” талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийж, асуултад хариулна. Ерөнхийлөгчийн уулзалт 11:00 цагт эхлэх бол 12:00 цагт болох “Сайдын цаг” ээлжит уулзалтад Шадар сайд Ц.Оюунбаатар оролцох ажээ. Түүнчлэн өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт “Цахим эрүүл мэнд төсөл”-ийн нээлт болох юм. Д.ЦЭЦ

  • 7 January

    Малчдад 6565 тонн өвсийг үнэгүй олгож байна

    Зарим аймагт өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газар 480 дугаар тогтоолоор улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах өвс, тэжээлийн хэмжээ болон түүнийг тээвэрлэх зардлыг шийдвэрлэж, малчид, иргэдэд эмнэлгийн тусламж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдахгүй хүргэх зорилгоор зарим аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, хүн эмнэлэгт “УАЗ-31519” маркийн автомашиныг олголоо. Түүнчлэн улсын нөөцөд 2011-2013 онд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг буцалтгүй тусламж …

  • 7 January

    “Хархорин” зах, “Макс” хүнсний сүлжээ супермаркетуудад хонины мах хамгийн хямд үнэтэй байна

    Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4160 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5680 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 135 төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5500 төгрөг, “Номин” …

  • 7 January

    Төрийн үйлчилгээний нэгдсэн төв туршилтаар ажиллаж эхэллээ

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ. Нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл,чирэгдлийг багасгах зорилгоор “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн гурван цэгт байгуулах Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг эхний ээлжинд Дүнжингарав худалдаанй төвд байгуулсан бөгөөд 3 …

  • 7 January

    Оноо тооцох журамтай жолооч та танилцаарай

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэчлэн батлагдсан хууль 2015 оны есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. ЗХАБТХуулийн 8.3-т Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах болон бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах, зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасны дагуу Хууль зүйн сайдын 2015 оны наймдугаар сарын 28-ний өдрийн А-187 тоот Жолооч нарын зөрчлийн оноо тооцох журам …

  • 6 January

    “Дүнжингарав”-ын босс түрээсээ нэмж алдагдлаа нөхөхөөр зүтгэв бололтой

    Бизнес эрхлэгчид дотроо нэлээдгүй зальжин нөхөр гэгддэг “Мон-Уран”-ы хэмээх тодотголтой, өдгөө “Дүнжингарав”-ын болсон Б.Наранхүүгийн баяжсан түүх тун энгийн. МАН-ын дарга М.Энхболдыг хотын дарга байхад Улаанбаатар хотын аль өнгөтэй өөдтэй газрыг худалдан авч цааш нь дамлаж хөлжсөн. Мэдээж энэ бизнес хэн хэнд нь ашигтай байсан төдийгүй төдөлгүй маргалдсан уу, улстөрд орохдоо ах хүүгийн нам бус АН-д орсон. Ингэж эрх баригч намд …

  • 6 January

    Найз охидууд гэрээслэл үлдээгээд, хамтдаа амиа хорложээ

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг, Хархорин захын хойд талд байдаг 29 дүгээр байранд нэгэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 14-15 настай хоёр охин тус байрны 12 дугаар давхарт амиа хорлосон байдалтайгаар олдсон гэнэ. Охидууд амиа хорлохдоо гэрээслэл үлдээсэн гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл байна. Гэхдээ одоогоор гэрээслэлд юу гэж бичсэн нь тодорхойгүй байгаа хэдий ч цагдаагийн байгууллагынхан эл хэргийг шалгаж байгаа …

  • 6 January

    10-хан доллар харамласандаа ичив үү аль эсвэл сонгуулийн шоу хийв үү

    Өнөөдөр Монгол Улсад яаж ч хямарч, өрөнд орсон ч гэсэн эцэг эхчүүд сардаа 20 мянган /10 доллар/ төгрөг хүүхдэдээ зарцуулдаг. Энэ бол цэвэр сэтгэлийн асуудал. Тэгвэл ард түмнийнхээ эцэг эх, асран хамгаалагч нь болсон төр үр хүүхэд болсон ард түмэндээ гаргах сэтгэл нь дутаж, “үр хүүхдээсээ” сарын 10-хан ам.доллар харамлаж шогтов. Бодоод үзье л дээ, сардаа ганц удаа хүүхдэдээ хичээл …

  • 6 January

    Биеийн хор гадагшуулах энгийн арга

    Хөл бол биеийн маш чухал эрхтэн бөгөөд бие организмын ихэнх цэгүүд хөлийн ултай холбогдсон байдаг байна.Хятадын уламжлалт анагаах ухаанд дараах жорыг хэрэглэдэг бөгөөд үүнийг мэдрэлийн системд холбогдсон Меридиан гэж нэрлэдэг байна. Цэвэр байгалийн жор: 1: Сонгиноо хальслан нимгэн хавтгай хэрчинэ. Цагаан, улаан хүрэн сонгины аль нь ч байж болно. Энэ нь цэвэр байгалийн бүтээгдэхүүн учраас бохирдол болон бусад химийн бодисуудтай …