Мэдээ мэдээлэл

January, 2016

  • 6 January

    Хуруу цагаан “хунтайж” нар төрд эрхлэхээр улайрав

    -Эх нь булингартай бол адаг нь булингартай- Саяхан даа, “Би хүүгээ өөр шигээ улстөрч болгохыг хүсдэг. Миний хүү надаас илүү улстөрч болно” гэж ард түмнээсээ хангалтгүй дүн сонссон нэгэн улстөрч ярьж байсан. Хэдэн жилийн өмнөх энэ үгийг одоогийн зарим жишээтэй харьцуулаад нэг л зүйлийг ойлгосон, ажил хийж чадахгүй авлига авч амин хувийн ашиг хайгч энэ мэт улстөрчдийн “школь”-оор занималдсан хүү …

  • 6 January

    Таван залууд хүчирхийлүүлсэн эмэгтэй амиа алджээ

    Таван залууд зэрлэгээр хүчиндүүлсэн эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, хохирогч эмэгтэй Ц нь 2015 оны арванхоёрдугаар сарын 8-9-нд шилжих шөнө таван залууд хүчиндүүлжээ. Түүний хэт их согтсон байдлыг нь таван залуу ашиглан зэрлэгээр хүчирхийлэн, гаднын биет шулуун гэдэс рүү нь хийж даажигнасан байна. Үүнээс болж Ц-ийн биед хүнд гэмтэл учирчихаад байхад залуус түүнийг шөнө авто замын хажууд орхиод …

  • 6 January

    Ц.Чанцалгүмэн: Цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнийг бус зөвхөн Б.Бямбасүрэнг энэ хэрэгт хардаж байна

    2015 оны 12-р сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 4-р ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангийн сурагч хүү Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн байна. Хүү гурван өдөр ухаангүй байсаар 2015 оны 12-р сарын 26-ны өдөр нас барсан. Уг хэрэгт цагдаагийн албан хаагчийг буруутай байж болзошгүй гэх мэдээлэл гарсан ч цагдаагийн байгууллагаас үгүйсгэж байсан юм. Улмаар талийгаачийг танил …

  • 6 January

    CEO College™ сургалт 1 сарын 14-нд эхлэнэ

    MLC Training ХХК /хуучнаар Лектор төв/ 2009 оноос эхлэн Монголын компаниудын эзэд, Гүйцэтгэх захирал, удирдах ажилтны нөөцөд бүртгэлтэй боловсон хүчинд зориулан 15 хоногийн CEO College™ сургалтыг 7 дахь жилдээ тогтмол зохион байгуулж байна. Хөтөлбөрийг татаж үзэх бол ЭНД дарна уу. CEO Коллеж™ сургалтын 26 дахь сургалт 2016 оны 01 сарын 14-нд эхлэх гэж байна. Тус сургалт Даваа-Баасан гаригт 18:00-21:00, Бямба гаригт 10:00-13:00 хооронд буюу ажлын …

  • 6 January

    Сэрэмжлүүлэг! “Голомт” банкны лацтай мөнгөнөөс хуурамч дэвсгэрт илэрлээ

    Хуурамч дэвсгэртүүд гүйлгээнд байсаар л байна. Харин иргэд мөнгөн дэвсгэртийг хуурамч уу, үгүй юу гэдгийг нь нягталж шалгаагүйгээс, эсвэл мэдлэг дутмагаасаа болж хохирогч болж байна. Гэвч банк санхүүгийн байгууллага нь ч гэсэн иргэдтэйгээ адил мэдлэг, мэдээлэл дутмаг байгаа нь харамсалтай. Уг нь тэд “хуурамч дэвсгэрт”-ээр гүйлгээ хийх нь битгий хэл, тэр дор нь илрүүлж, харилцагч, үйлчлүүлэгчиддээ анхааруулах ёстой баймаар. Гэтэл …

  • 6 January

    ШӨХТГ-ын орон тооны гишүүнээр Ц.Амарбаяр томилогдлоо

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүнээр Цэндбаярын Амарбаяр томилогдлоо. Амарбаяр гишүүний аав Цэндбаяр нь Монгол улсад хэрэглэгчийн хөдөлгөөнийг анх үүсгэн байгуулалцаж, 1990-2001 оныг хүртэл “Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо”-ны тэргүүнээр ажиллаж хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, анхны хууль эрх зүйн орчин, бодлогыг зангидаж явжээ. Ц.Амарбаяр нь “МХЭАХНҮХ”-ны удирдах зөвлөлийн гишүүнээр 2010 оноос хойш, ШӨХТГ-ын орон тооны бус …

  • 6 January

    С.Зоригийн аллагын жинхэнэ захиалагч амьд байгаа гэцгээх юм

    Өнөө жилийн сонгуулийн өмнөх хамгийн том дуулиан нь, 17 жилийн өмнөх С.Зоригийн аллагын хэргийг “шалгаж байгаа”, “хэрэг илэрлээ” гэ­сэн мэдээллүүд ца­хим ертөнц, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ца­цаг­даж байгаа явдал. Би, энэ аймшигт аллагыг эх­нээс нь сурвалжилж захиалагч, алуурчдыг нь эрэн хайлцаж, харамсан хардаж, бичиж, төнхөж явсан хүний хувьд өнөөдөр дуугүй өнгөрч болохгүй байна. “Ноцтой мэдээ”  сонинд хэвлэгдсэн “17 жил таг дарагдсан …

  • 6 January

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ”хариуцлагатай сонголт хий” гэсэн мессеж юу өгүүлэв

    Одоогоос 12 жилийн өмнө буюу 2003 оны шинэ жилээр тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди гуайн ард түмэндээ илгээсэн мэндчилгээ ихээхэн дуулиан тарьсан юм. Тэрээр шинэ оны өмнө мэндчилгээ дэвшүүлэхдээ “ирэх жил шинэ сонголтын жил байх болно” гэсэн агуулгатай үг хэлсэн юм. Тэр үед МАН парламентад үнэмлэхүй олонхи байлаа. МАН-ын даргаар буюу Ерөнхий сайдаар Н.Энхбаяр ажиллаж байсан үе. Н.Багабанди МАН-аас нэр дэвшиж …

  • 6 January

    ОХУ-ын 3-р курсын оюутнууд мөс зүсэгч атомын усан онгоцны загвар зохион бүтээжээ

    Оросууд хойд мөсөн далай, Арктикийг ашиглахтай холбогдуулан хүчин чадал өндөртэй, атомын мөс зүсэгч усан онгоц нэлээд хэдийг хийхээр төлөвлөж байгаа. Тэгвэл энэ бүхний эхний алхамууд болох мөс зүсэгчийн загвар, дизайныг гаргаад эхэлжээ. ОХУ-ын Санкт-Петербург хот дахь академич А.Л.Штиглицийн нэрэмжит “Улсын урлаг-дизайны академи”-ийн 3 дугаар курсын хоёр оюутны бүтээл ирээдүйд бүтээгдэх оросын мөс зүсэгч атомын усан онгоцны загварын уралдаанд урьдчилан байдлаар …

  • 6 January

    НӨАТ-ын урамшууллаар 100 сая төгрөгийн эзэн болохын тулд та ямар алхам хийх хэрэгтэй вэ?

    Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэ хуулиар, иргэдийн төлсөн нэмэгдсэн өртгийн татварын 20 хувийг буцаан олгох мөн сар тутамд сугалаанд оролцож, азтан болох боломжтой болж байгаа билээ. Түүнчлэн урамшууллын анхны сугалааг энэ сарын 17-нд шалгаруулж 100 сая төгрөгийн эднийг тодруулах юм. Тиймээс иргэн танд урамшууллын сугалаанд оролцон 100 сая төгрөгийн эзэн болохын тулд  таны зүгээс юунд анхаарах хэрэгтэй, ямар алхмуудыг хийх …

  • 6 January

    Сармистай ус таны гэрийн агаарын цэвэршүүлэх болно

    Сармис нь нян бактер устгах чадвартай ногоо юм. Ингээд усанд хийгээд тавьчихвал ус нь аяндаа ногоон болно, тэр нь бохир агаарыг өөртөө шингээж бгаа гэсэн үг юм. Энэ их ханиадтай үед гэртээ ингээд тавиад үзээрэй. 7-8 хумс сармисан дээр буцалсан халуун 300-400мл ус хийсэн бгаа.. (хүүхэд хүрэхгүй газар тавиарай) Усыг нь ногоон болоод ирэхээр солих бөгөөд солих үед аяндаа ус …

  • 6 January

    Жолоочийн зөрчлийн бүртгэлийн 10 онооны талаар мэдээлэл хийнэ

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ч зарим заалтыг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр болсон юм. Тухайлбал, жолооч нарт зөрчлийн оноо тооцох заалт. Одоогоор жолооч нарын зөрчлийг хэрхэн тооцох, яаж зөрчлийн оноог нэмж, хасах вэ гэдгийг тодорхойлох тусгай программ боловсруулалтын ажил дуусаагүй байгаа. Иймээс ирэх хоёрдугаар сард багтааж жолоочийн зөрчлийн оноог …

  • 6 January

    Бяцхан үрээ өвлийн хүйтэн орцонд хаяж явсан эхийг олжээ

    Өнгөрөгч 12 дугаар сарын 21-22-ны шөнө Сүхбаатар дүүргийн 7-р хороо 10 дугаар байрны орцонд 1.7 сартай бяцхан охиныг хаясан хэрэг гарсан билээ. Хүүхдийг нэгэн эмэгтэй олж Эх нялхаст хүргэснээр амийг нь аварсан ба охины биеийн байдал муу, уушиг нь битүү хатгаатай байгаа юм. Тэгвэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс тухайн охиныг хаяж явсан эмэгтэй буюу эхийг нь олсон байна. Өвлийн хүйтэнд …