Мэдээ мэдээлэл

January, 2016

  • 6 January

    С.Зоригийн аллагын жинхэнэ захиалагч амьд байгаа гэцгээх юм

    Өнөө жилийн сонгуулийн өмнөх хамгийн том дуулиан нь, 17 жилийн өмнөх С.Зоригийн аллагын хэргийг “шалгаж байгаа”, “хэрэг илэрлээ” гэ­сэн мэдээллүүд ца­хим ертөнц, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ца­цаг­даж байгаа явдал. Би, энэ аймшигт аллагыг эх­нээс нь сурвалжилж захиалагч, алуурчдыг нь эрэн хайлцаж, харамсан хардаж, бичиж, төнхөж явсан хүний хувьд өнөөдөр дуугүй өнгөрч болохгүй байна. “Ноцтой мэдээ”  сонинд хэвлэгдсэн “17 жил таг дарагдсан …

  • 6 January

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ”хариуцлагатай сонголт хий” гэсэн мессеж юу өгүүлэв

    Одоогоос 12 жилийн өмнө буюу 2003 оны шинэ жилээр тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди гуайн ард түмэндээ илгээсэн мэндчилгээ ихээхэн дуулиан тарьсан юм. Тэрээр шинэ оны өмнө мэндчилгээ дэвшүүлэхдээ “ирэх жил шинэ сонголтын жил байх болно” гэсэн агуулгатай үг хэлсэн юм. Тэр үед МАН парламентад үнэмлэхүй олонхи байлаа. МАН-ын даргаар буюу Ерөнхий сайдаар Н.Энхбаяр ажиллаж байсан үе. Н.Багабанди МАН-аас нэр дэвшиж …

  • 6 January

    ОХУ-ын 3-р курсын оюутнууд мөс зүсэгч атомын усан онгоцны загвар зохион бүтээжээ

    Оросууд хойд мөсөн далай, Арктикийг ашиглахтай холбогдуулан хүчин чадал өндөртэй, атомын мөс зүсэгч усан онгоц нэлээд хэдийг хийхээр төлөвлөж байгаа. Тэгвэл энэ бүхний эхний алхамууд болох мөс зүсэгчийн загвар, дизайныг гаргаад эхэлжээ. ОХУ-ын Санкт-Петербург хот дахь академич А.Л.Штиглицийн нэрэмжит “Улсын урлаг-дизайны академи”-ийн 3 дугаар курсын хоёр оюутны бүтээл ирээдүйд бүтээгдэх оросын мөс зүсэгч атомын усан онгоцны загварын уралдаанд урьдчилан байдлаар …

  • 6 January

    НӨАТ-ын урамшууллаар 100 сая төгрөгийн эзэн болохын тулд та ямар алхам хийх хэрэгтэй вэ?

    Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэ хуулиар, иргэдийн төлсөн нэмэгдсэн өртгийн татварын 20 хувийг буцаан олгох мөн сар тутамд сугалаанд оролцож, азтан болох боломжтой болж байгаа билээ. Түүнчлэн урамшууллын анхны сугалааг энэ сарын 17-нд шалгаруулж 100 сая төгрөгийн эднийг тодруулах юм. Тиймээс иргэн танд урамшууллын сугалаанд оролцон 100 сая төгрөгийн эзэн болохын тулд  таны зүгээс юунд анхаарах хэрэгтэй, ямар алхмуудыг хийх …

  • 6 January

    Сармистай ус таны гэрийн агаарын цэвэршүүлэх болно

    Сармис нь нян бактер устгах чадвартай ногоо юм. Ингээд усанд хийгээд тавьчихвал ус нь аяндаа ногоон болно, тэр нь бохир агаарыг өөртөө шингээж бгаа гэсэн үг юм. Энэ их ханиадтай үед гэртээ ингээд тавиад үзээрэй. 7-8 хумс сармисан дээр буцалсан халуун 300-400мл ус хийсэн бгаа.. (хүүхэд хүрэхгүй газар тавиарай) Усыг нь ногоон болоод ирэхээр солих бөгөөд солих үед аяндаа ус …

  • 6 January

    Жолоочийн зөрчлийн бүртгэлийн 10 онооны талаар мэдээлэл хийнэ

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ч зарим заалтыг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр болсон юм. Тухайлбал, жолооч нарт зөрчлийн оноо тооцох заалт. Одоогоор жолооч нарын зөрчлийг хэрхэн тооцох, яаж зөрчлийн оноог нэмж, хасах вэ гэдгийг тодорхойлох тусгай программ боловсруулалтын ажил дуусаагүй байгаа. Иймээс ирэх хоёрдугаар сард багтааж жолоочийн зөрчлийн оноог …

  • 6 January

    Бяцхан үрээ өвлийн хүйтэн орцонд хаяж явсан эхийг олжээ

    Өнгөрөгч 12 дугаар сарын 21-22-ны шөнө Сүхбаатар дүүргийн 7-р хороо 10 дугаар байрны орцонд 1.7 сартай бяцхан охиныг хаясан хэрэг гарсан билээ. Хүүхдийг нэгэн эмэгтэй олж Эх нялхаст хүргэснээр амийг нь аварсан ба охины биеийн байдал муу, уушиг нь битүү хатгаатай байгаа юм. Тэгвэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс тухайн охиныг хаяж явсан эмэгтэй буюу эхийг нь олсон байна. Өвлийн хүйтэнд …

  • 6 January

    Үйлчлүүлэгчдээ баримт хэвлэж өгөөгүй байгууллагад торгууль ногдуулна

    Шинэчлэн найруулсан Нэмэгд­сэн өртгийн албан татвар /НӨАТ/ ­ын тухай хууль энэ сарын 1­нээс хэрэгжиж эхэллээ. Энэхүү хуулиар иргэн төлсөн НӨАТ­ ынхаа 20 буюу нийт зарлагын хоёр хувийг тухайн жилдээ буцаан авах, сугалаанд оролцох боломж бүрдсэн юм. Энэ нь манай улсын татварын системийн томоохон өөрчлөлтүүдийн нэг болоод байна. Өөрөөр хэлбэл, иргэд үйлчлүүлж буй худалдааны төв, аж ахуйн нэгж, байгууллагад шаардлага тавьснаар …

  • 5 January

    С.Чойноров: Сонгогдсон хүмүүсийг сургах зардлыг Хөдөлмөрийн яам хариуцаж байгаа

    АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад ирэх зочдын тав тухыг хангах зочид буудлын үйлчилгээний салбарт сул байгаа 800 ажлын байранд ажилгүй иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах ажиллагааг голлон зохион байгуулж буй ХЭҮСМҮТ-ийн захирал С.Чойноровоос бүртгэлтэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа. -АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ирэх зочдод үйлчлэх зочид буудлуудад нийтдээ хэчнээн ажилтан хэрэгтэй байгаа вэ? -Ирэх зун болох дээд хэмжээний уулзалтад дэлхийн 51 …

  • 5 January

    Ж.Батзандан: Ард нийтийн санал асуулгыг сонгуультай хамт явуулах хэрэгтэй

    УИХ хуульд заасан хугацаанд нь багтаан Сонгуулийн тухай хуулийг баталсан ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулж амжсангүй. Ямартай ч баталсан цагаас нь хойш ганц ч удаа ашиглаж байгаагүй Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулж ашиглахаар УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Уг хуульд өөрчлөлт оруулснаар хууль эрх зүйн хувьд Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар ард нийтийн дунд санал асуулга явуулах боломжтой болох …

  • 5 January

    МАН-аас сонгуулийн хуулийн талаар мэдээлэл хийлээ

    УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өнгөрсөн баасан гаригт батлагдсан Сонгуулийн хуулийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр Сонгуулийн хуулийг УИХ дахь нам, эвслийн бүлгүүд, УИХ-д суудалгүй улс төрийн бүх намуудын санал бодол, шаардлага, тэмцлийн үр дүнд харилцан зөвшилцөж хуулийн хугацаанд баталсныг мэдээллийн эхэнд онцлов. Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсгийг 2013 онд Р.Бурмаа гишүүнээр ахлуулан байгуулсан. Явцын дунд Су.Батболд болон О.Баасанхүү нарын …

  • 5 January

    Нэгдүгээр эмнэлгийн хашаан дундуур шинэ зам тавилаа

    Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нэгдүгээр эмнэлэгийн хашаан  дундуур С.Зоригын гудамжийг зүүн тийш ЧинВан Чагдаржавын гудамжтай холбосон шинэ зам тавилаа. Энэхүү автозам нь  2,8 метр өргөн зорчих хэсэгтэй 0,7 метр явган замтай, 3,5 метрийн өргөнтэй 75 метр урттай юм. Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс нас барагсдийг гаргахад Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн хойд болон баруун талын …