Мэдээ мэдээлэл

January, 2016

  • 5 January

    Автобусны жолооч дахин осол гаргаж, явган зорчигчийг гэмтээлээ

    Том оврын автобусны жолоочид осол гаргах тохиолдол гарсаар байна. Тодруулбал, өчигдөр Чингэлтэй дүүргийн 1 хороо Энхтайваны өргөн чөлөө, Төв шуудангийн урд замд “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын “Daewoo BS-106” маркын автобусны жолооч С.Манлайбаатар нь явган зорчигч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багт оршин суух 22 настай эмэгтэй А гэгчийг мөргөж гэмтээсэн байна. Бэртэл гэмтэл авсан хохирогч ГССҮТ-д эмчлүүлж байгаа аж. …

  • 5 January

    Гурван сая юаны үнэтэй Мао Зедуны хөшөө

    Хятадын Хенань мужид 36,6 метр өндөртэй алтан хөшөөг Хятадын удирдагч Мао Зедуньд зориулж бүс нутгийн бизнес эрхлэгчид болон тосгоны иргэд бариулж байгаа юм байна. Энэхүү хөшөө нь нийт гурван сая юань буюу 459,300 ам долларын өртөгөөр босч байгаа аж. Хэдийгээр хөшөө баригдаж бүрэн дуусаагүй байгаа ч олон нийтийн цахим сүлжээгээр дутуу баригдсан хөшөөний зураг нилээд тархаад байгаа юм.  Эдгээр зураг …

  • 5 January

    Гааль, татварыг С.Пүрэв, статистик, бүртгэлийг Ц.Пүрэвдорж даргална

    Эрх баригч АН төсвийг хэмнэх үүднээс зарим байгууллагуудыг нэгтгэхээр болсон. Энэ ажлын эхлэл болсон Гаалийн ерөнхий газрыг Татварын ерөнхий газартай, Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэх ажил өдгөө ид явагдаж байна. Орон тооны олон ажилтантай, буруу ташаа мэдээлэл цацдаг, ажлаа хийж чаддаггүй, авлига авдаг, хүнд сурталтай гээд дээрх байгууллагуудад засах зүйл олон байснаас гадна төсвийг хэмнэх үүднээс ийнхүү …

  • 5 January

    4-5 хоног архи уусны улмаас нас баржээ

    Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд онц ноцтой гэмт хэрэг үйлдэгдээгүй өмнөх жилүүдийг бодвол харьцангуй тайван байсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Харин баярын үеэр Налайх хотод архидан согтуурсны улмаас хоёр иргэн нас барсан хэрэг гарсан. Тус хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын Үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн цагдаагийн хошууч Д.Шинэчимэгээс тодруулахад “Хэргийг Налайх хотын цагдаагийн хэлтэс шалгаж байна. Тэд нас барахаасаа өмнө …

  • 5 January

    Үсний халцралтыг ингэж шийдээрэй

    Эрчүүд гадаад гоо үзэсгэлэндээ нэг их санаа тавьдаггүй ч, халзан болохоос чамгүй их айдаг билээ. Халзан боллоо гээд амь нас, эрүүл мэндэд аюулгүй, зарим эрчүүдэд харин ч зохидог хэдий ч эрчүүд маань халзрах хувь заянаас зугтахын төлөө нэлээдийг өгөхөд бэлэн гэж хариулжээ. Халзрахгүй байх шанс эрчүүдийн хувьд хэр байдаг болоод аль болох толгойтой үсээ хадгалахын тулд юу хийвэл зохилтой талаар …

  • 5 January

    Адууны шир экспортлож эхэллээ

    Засгийн газар оны өмнө хуралдан түүхий арьс, шир тэр дундаа адууны ширийг нэг удаагийн арга хэмжээ болгон 2016 оны нэгдүгээр сарын 05-ны өдрөөс хоёрдугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд экспортлохыг зөвшөөрсөн. Адууны ширний экспортын гэрчилгээ олгоход ямар баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв” дараах мэдээллийг хүргэж байна. Үүнд: 1. Хүсэлт /Бүтээгдэхүүний нэр, төрөл тоо …

  • 5 January

    16 аймгийн 50 сум “цагаан зудтай” байна

    Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2015 оны 08 дугаар тушаалаар томилогдсон шуурхай бүлэг баруун, төв, зүүн, говийн бүсийн 21 аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, эрсдэлийн үнэлгээ хийн, зарим тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн 12 дугаар сарын 16-28-ны өдрүүдэд орон нутагт ажиллалаа. Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа …

  • 5 January

    Газар өмчлөх өргөдлөө энэ сарын 15 хүртэл баталгаажуулна

    Нийслэлийн хэмжээнд цахим системээр газар өмчлөх тавдугаар ээлжийн бүртгэлд нийт 140 мянга орчим иргэн газар өмчлөх хүсэлт ирүүлснээс 8088 иргэн сонгогдсон юм. Энэ удаад шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт, мөн 1,2,3,4 дүгээр ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт цахим …

  • 5 January

    “Бид нэг гэр бүл” хандивын аян үргэлжилсээр байна

    “Ардчилал” сонины сэтгүүлч, сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн “Эрдэнэдрийлинг-Ригс”, “МУИС-МБМ”, “Уурхайчин” багт тоглож байсан, спортын мастер Батцэнгэлийн Батхишиг яаралтай бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай болсон учраас хамт олон, найз нөхөд, багийн гишүүд нь хамтран “Бид нэг гэр бүл” хандивын аян өрнүүлж эхэлсэн. Учир нь БНСУ-д бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орохын тулд дунджаар 110 сая төгрөг шаардлагатай байгаа …

  • 5 January

    Хоёр сартай хүүг тархины саажилттай болохоос нь урьдаж эмчлүүлмээр байна

    Өвчин гэж хэлж ирдэггүй, хийсч ирдэг юм. Хорвоод мэндлээд хоёрхон сар болж байгаа хүү өнөөдөр өвчинтэйгээ бас үхэлтэй тэмцэлдэж байна. Хүүгийн нэрийг Г.Төрболд гэдэг. Тэрбээр тархины хоёр талдаа битүү цус хуралттай төржээ. Хурсан цусыг нь шимэгдүүлэх эмчилгээг цаг алдалгүй яаралтай хийлгэх шаардлагатай гэдгийг ар гэрийнхэн болон эмчлэгч эмч нь хэлж байгаа юм. Хэрвээ эмчилгээ хийлгэхгүй бол цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй буюу …

  • 4 January

    2016 оны анхны живсэн дүрвэгч нь хоёр настай хүү болжээ

    (Зураг дээр Эгийн тэнгисийг гатлан Грекийн Кос аралд хүрсэн дүрвэгч хүүхдээс аврах хантаазыг тайлж байгаа нь) Туркээс Грек хүрэхээр далайд гарсан хийлдэг завьтай дүрвэгсэд хад мөргөн живснээр нэгдүгээр сарын 1-нд хоёр настай хүү живж амиа алдсан нь 2016 оны анхны хохирогч болж байна. Хийлдэг завинд явсан бусад 39 дүрвэгч аврагджээ. Аврагдсан хүмүүсээс 10 нь эмнэлэгт хүргэгдсэн байна. Хийлдэг завьтай дүрвэгчид …

  • 4 January

    Секс боол болсон бүсгүйчүүдэд мөнгө төлнө

    Өмнөд Солонгос болон Япон улсын Засгийн газар 1939-1945 онуудад Япон цэргүүдэд олзлогдон секс боол болж байсан Солонгос бүсгүйчүүдийн талаар харилцан тохиролцоонд хүрчээ.     Энэ талаар өчигдөр Өмнөд Солонгосын Гадаад Харилцааны яамны сайд Юн Бёнг Се мэдээлэл хийлээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Хоёр орны хөршийн харилцааг хэвийн түвшинд аваачихын тулд Япон цэргүүдэд олзлогдон секс боол болж Солонгос бүсгүйчүүдийн асуудлыг шийдэх нь зайлшгүй юм. Япон улсын Засгийн …

  • 4 January

    Улсын онцгой комиссын ээлжит хурал боллоо

    Улсын онцгой комиссын хурлаар өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх зорилго бүхий Улсын онцгой комиссын шуурхай бүлгийн орон нутагт ажилласан ажлын тайланг Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар танилцууллаа. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу 21 аймгийн өвөлжилтийн байдалтай танилцаж, гамшгийн эрсдлийн үнэлгээ хийн, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилготой шуурхай бүлэг Монгол Улсын Шадар сайд, …

  • 4 January

    “Лалын улс”-ынхан Их Британийн таван иргэнийг хөнөөж буй бичлэгээ цацав

    “Лалын улс” хэт даврагчдын бүлэглэлийнхэн Их Британийн таван иргэнийг тагнуул хийсэн хэмээн буруутгаж цаазалж буй 11 минутын бичлэг цацжээ. Тус бичлэгт их британи аялгатай нэгэн этгээд, хүү хоёрын яриа гарч, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмеронд хандан тус улсад халдлага үйлдэнэ хэмээн заналхийлсэн байна. “Буруу номтнууд”-ыг хөнөөж байгаа хэмээн ярьж буй хүүгийн дүрсээр үргэлжилдэг тус бичлэг баттай эсэхийг хараахан нотлоогүй …

  • 4 January

    Ямар хүмүүс “Төвийг сахидаг” вэ?

    Сэтгүүлч Б.Номинчимэдийн бичсэн нийтлэлийг танд толилуулж байна. Өнөөгийн ерөнхийлөгчийн санаачлагаар Монгол улс төвийг сахисан улс болсноо тунхаглах гэж буй энэ үед манай улс Номинчимэдийн иш татсан хоёр жишээ болох Сэргэлэн, Балбар хоёр хүүгийн хэнтэй нь ижил байна вэ гэдгийг мэргэн уншигч та тунгаана уу. Миний мэдэх аймгийн төвийн дунд сургуулийн ахлах ангид нэг хүү байж билээ. Чадал тэнхээ дулимаг, гэвч …