Мэдээ мэдээлэл

December, 2015

  • 17 December

    Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны /МХҮХ/ Ерөнхийлөгч Д.Гэрэл, МХҮХ-ны Нарийн бичгийн дарга П.Шинэчимэг, Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр Сургалтын Үйлдвэрийн захирал З.Болдсайхан, Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр Сургалтын Үйлдвэрийн Гадаад харилцааны ажилтан Л.Ариунболд нар байлцлаа. МХҮХ-ны Ерөнхийлөгч Д.Гэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан цаг заваа гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд “Монголд …

  • 17 December

    1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” энэ сарын 25-нд болно

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон зорилтот бүлгийн өрхийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам”-ыг 12 сарын 25-нд Монголын Хүүхдийн ордонд, Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 32 халамж, асрамжийн төвүүдэд хүмүүжиж буй 1000 хүүхдэд зориулсан хүүхдийн шинэ жилийн баярын арга хэмжээг 12 сарын 27-ны өдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд тус тус зохион байгуулна. “Хүүхдийн шинэ жилийн баяр”-ын …

  • 17 December

    7 өдөр бариад 6 килограмм турдаг алимны дэглэм

    Эрүүлжиж, гоолиг болохын тулд юуны өмнө биен дэх хорт бодисоо гадагшлуулж, цэвэрхэн сайхан болох хэрэгтэй. Үүний тулд гэдэс цэвэрлэдэг эм авах гэж бүү яараарай. Алимны цэвэрлэгээ нь шинжлэх ухаанаар нотлогдсон хамгийн эрүүл арга гэдгийг эмч нар зөвлөж байна. Алимны цэвэрлэгээг 3, 5, 7 хоногоор барьж болдог. 7 өдөр бариад 6 килограмм турдаг ч хүн байна. Тэгэхээр хүний ходоод гэдсэнд ямархуу …

  • 17 December

    Ерөнхий сайд Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжүүлэгчидтэй уулзлаа

    Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжилтийн баримт бичгийг баталгаажуулж, гарын үсэг зурсантай холбоотойгоор Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагч нартай уулзалт хийлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р.Жигжид, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нар …

  • 17 December

    Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа

    Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжилтийн баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болж, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд, Рио Тинто компанийн Зэс-нүүрсний группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак, Канадын Экспорт хөгжлийн агентлагийн бүсийн дэд ерөнхийлөгч Стивен Вихэлм, Олон Санхүүгийн корпорацийн уул уурхайн салбарыг хариуцсан захирал Намрата Тапар, Европын сэргээн босголт хөгжлийн …

  • 17 December

    “Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аяны талаар мэдээлэл хийнэ

    2015 оны өнөөдөр буюу 12-р сарын 17-ны Пүрэв гарагийн 13:30 цагаас МҮОНРТ-ийн Хэвлэл мэдээллийн төвд МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, МҮОНТ-ийн 1-р сувгийн захирал Л.Ариунбат нар “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аяныг орон даяар хэрэгжүүлж эхлэх болсонтой холбоотой хэвлэлийн бага хурал хийнэ. МҮОНРТ нь Монгол Улсын хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж үзэгч, сонсогчдод мэдээлэл, сургалт, танин мэдэхүй, хөгжөөнт цэнгээнт нэвтрүүлгүүдийг бэлтгэн …

  • 17 December

    Ерөнхийлөгч УИХ-д суудалтай намуудын төлөөлөлтэй уулзав

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр УИХ-д суудалтай намуудын төлөөлөлтэй уулзаж цаг үеийн асуудлаар ярилцлаа. Уулзалтад УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлгийн дарга Н.Батцэрэг, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар оролцлоо. Ерөнхийлөгч уулзалтын эхэнд хэлэхдээ “Аймаг, орон нутгийн удирдлагууд Улаанбаатарт цугларч семинар …

  • 17 December

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09:00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 1. Элчин сайдыг томилох тухай асуудал /ОХУ/; 2. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Оюун нарын 11 гишүүн 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны …

  • 17 December

    Улаанбаатарт 11 градус хүйтэн

    2015 оны 12 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 15-20 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, …

  • 17 December

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 17. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 6. Бархасвадь гараг. Чөдөр одтой, 4 ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 8 цаг 45 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ …

  • 16 December

    “К-pop & Cover Dance” Солонгост суралцах тэтгэлэгт тэмцээний бүртгэл үргэлжилж байна

    “ Ай Эйч Си”ХХК НЬ 2011 оноос эхлэн К-pop & Cover Dance тэмцээнийг Солонгос Монголын их сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд 5 жил дараалан зохион байгуулсан бөгөөд энэ удаа 2015 оны 12 сарын 26 өдрийн 14 цагаас ОНЦХАТ-ын хурлын танхимд 6 дах удаагийн тэмцээнээ зохион байгуулах гэж байна.Энэхүү тэмцээний 1-р байр нь БНСУ-д хэлний бэлтгэлд 1 семистр суралцах эрх, 2-р байр …

  • 16 December

    Шинэ жилийн баярт зориулсан “SNOW MELODY” тоглолт

    Монгол улсын Филармони жил бүр үзэчиддээ шинэ жилийн баярын бэлэг болгон “SNOW MELODY” тоглолтыг зохион байгуулдагийг үзэгч та бүхэн мэдэх бизээ.Тоглолт 3-дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ба улсын Филармонийн симфони найрал хөгжим, морин хуурын чуулга, баянмонгол жазз найрал хөгжим, удирдаачид, дуучид зэрэг 100 гаруй уран бүтээлчид оролцсон шинэ жилийн хамгийн том концерт юм. Уг тоглолт дэлхийн болон монголын хөгжмийн зохиолчдын …

  • 16 December

    Р.Амаржаргал: Ерөнхий сайд ямар ч байсан зүтгэж л байна

    УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналаасаа татгалзаж байгаа аж. Энэ талаар тодруулга авлаа. Жилийн өмнө таныг Ерөнхий сайдад нэр дэвшиж байх үетэй харьцуулахад эдийн засаг улам муудлаа. Та Ерөнхий сайд болоогүйдээ харамсаж байна уу. Тухайн үедээ “Р.Амаржаргал аа чи хэрэггүй юм аа” гэж үзсэн. Сонголтод нь би эмзэглэдэггүй, эмзэглэдэг нас өнгөрсөн, тийм юм тоохоо больсон шүү дээ. Өөр …

  • 16 December

    Хийлч Дээгий “будаггүй” царайгаа дэлгэв

    Загварынханыг ажилгүй болгохоо төхсөн хөөрхөн Дээгийгийн будаггүй төрх олонд дэлгэгдэв. Олон хүмүүс түүний будаггүй төрхийг ямар байдаг бол гэж боддог байх. Ялдам хөөрхөн бүсгүйн будаггүй царай нэг иймэрхүү ажгуу.

  • 16 December

    Ажил хайгч залуусын тоо эрс нэмэгджээ

    Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн Төв Бирж  байгуулагдсан цагаасаа эхлэн цагийн болон байнгын ажилд оюутан залуус төдийгүй  ажил хийх сонирхолтой бүх насны хүмүүсийг ажилд зуучилсаар ирсэн билээ. Цагийн ажилд өдөрт 50-80 залууг зуучилдаг бол байнгын ажилд өдөрт 30-50 залууг зуучилж байна. Сүүлийн саруудад байнгын ажил хайгчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж ялангуяа сургуулиасаа чөлөө авсан залуучууд маш ихээр нэмэгдсэн байна. …