Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж хуралдаанаар Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаарх мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах” ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр ахалдаг бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Захирагчийн ажлын алба,нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн …
Мэдээ мэдээлэл
December, 2015
-
18 December
Б.Бямбасайхан: Оюутолгой том алхмаар урагшиллаа
Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд дандаа л сөрөг, хар мэдээллүүд гарч, улстөрчид нэгийгээ идсэн, ууснаар нь дуудаж эхэллээ. Энэ хэцүү цаг үед ганц гэрэлтэй мэдээ гарсан нь Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг шийдсэн явдал байв. Энэ талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Нийтдээ 15 арилжааны банк, таван хөгжлийн банк хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Банк бүр …
-
18 December
Өнөөдөр болох зарим үйл явдал
08.30 цагт: Хууль зүйн яам, Авто тээврийн үндэсний төв, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газар хамтран “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үндэсний зөвлөгөөн”-ийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан анхаарах асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын аргачлалыг боловсруулах, хуулийг хэрэгжүүлэхэд гарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор онлайн хэлбэрээр 21 аймгийг оролцуулсан хэлэлцүүлгийг Авто тээврийн үндэсний төвийн онлайн танхимдзохион байгуулна. …
-
17 December
“GrandExpo-2015” оны Барилгын салбарын шилдгээр “Ноёд констракшн” ХХК шалгарлаа
Єнгєрсєн пvрэв гарагт Монголын Маркетинг Менежментийн Хvрээлэнгээс зохион байгуулдаг “GrandExpo-2015” санал асуулгын шилдэгvvддээ єргємжлєл гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулсан юм. Уг арга хэмжээнд бизнесийн 13 салбарт хамрагддаг аж ахуйн нэгжvvдийг хэрэглэгчдийн санал асуулгаар єрсєлдvvлсэн юм. Тухайлбал, шилдэг байгууллагуудыг нэрлэхдээ шинэ брэнд, шинэ технологи, шинэ vйлчилгээг нь онцолжээ. Энэ удаагийн “Гранд цом”-ыг “Монполимет” групп, “Кастл цогцолбор” компаниуд гардан авч Хэвлэл мэдээллийн …
-
17 December
О.Чулуунбат: Сая доллар гэдэг цүнхлээд гардаг мөнгө биш шүү дээ
“Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг өөрийг нь шоронгоос гаргана хэмээн Хонконгийн компаниас нэг сая доллар авсан хэмээн ярьсан. Энэ мэдээллийг О.Чулуунбат үгүйсгэсэн байна. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Нэр хаяггүй, эзэнгүй, баримтгүйгээр хүнийг тэгж гүтгэж болдог юм байна л даа. Хэрэв тэр хүнд үнэхээр баримт байсан бол хэзээ, ямар компаниас тэр их …
-
17 December
Жолооны эрх сэргээх шалгалтыг цахимаар авна
Тэгш зам” төслийн хүрээнд ЦЕГ-ын Лицензийн төвийн сургалтын танхимыг тохижуулж, замын хөдөлгөөний дүрмийн шалгалтыг цахим хэлбэрээр авах нөхцөлийг бүрдүүлжээ. Одоогийн шалгалтын системд тестээр шалгалт авах аргыг ашиглаж байгаа бөгөөд энэ нь түлхүүр үг ашиглан гараар засах ажиллагаа хүндрэлтэй, шалгуулагчид ил тод биш, шалгуулагч хариултыг бусдаас хуулах, бусдад найдах сэтгэлгээг бий болгох муу тал үүсэх сөрөг нөлөөтэй байдаг аж. Тиймээс эрх …
-
17 December
Ц.Амарбаясгалан: Шийдсэн бол хийх хэрэгтэй, хийсэн бол дуусгах хэрэгтэй
“Монголын Хэвлэл Мэдээллийн Марктенгийн холбоо”, мэдээллийн www.deed.mn сайтаас хамтран санаачилж “Үндэсний 55 залуу удирдагч”-ийг нэг сарын хугацаатай онлайн санал асуулгаар шалгаруулж эрэмбэ тогтоолоо. Энэхүү санал асуулгад ямар нэгэн улстөрийн байдлаас хандаагүй, ажил мэргэжил, нас хүйс, нам бүлэглэл харгалзахгүйгээр үндэсний хэмжээнд санал асуулга явуулж эрэмбэлсэн болно. Мэдээжийн хэрэг онлайн хэрэглэгчид өөр өөрсдийн зүгээс салбар салбарын залууст саналаа өгсөн. Ямартай ч “Монгол …
-
17 December
Зөвшөөрөлгүй газраас салют авахыг хориглоно
Нийслэлийн онцгой байдлын газраас нийтийн эзэмшлийн зам, худалдааны төв, зах, үзвэр үйлчилгээний газруудад гар дээрээс гацуурын чимэглэл, салют, бусад хэрэгсэл худалдан борлуулж буй иргэдийг хянаж шалгахаар болжээ. Салютийг зөв хадгалж хэрэглэхгүй бол тэсэрч дэлбэрэх аюултай ажээ. Монгол Улсын хэмжээнд салютийн хэрэгсэл худалдан борлуулах эрхтэй компани хоёрхон байдаг нь “Очир-Ундраа”, “Протек” компани юм. Иймд албан ёсны зөвшөөрөлтэй газраас салют худалдан авч …
-
17 December
Парисын халдлагын сэжигтэнг Австриас баривчилжээ
Австрийн цагдаагийн байгууллага Парисын цуврал халдлагад сэжиглэгдэж байсан хоёр этгээдийн баривчилсан тухай мэдээллээ. Сэжигтнүүд францын иргэн байх бөгөөд дүрвэгсдийн дүрд хувилсан байсан аж. Тэднийг Парисын халдлагатай холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Тэд арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Парист халдлага үйлдсэн бүлэг этгээдүүдийн хамтаар Австрид ирсэн аж. Цагдаа нар хоёр сэжигтнийг дүрвэгсдийн лагериас баривчлах үед тэд зүсээ хувилгаж, Сирийн хуурамч паспорт биедээ авч …
-
17 December
Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд нэгдэж буйгаа мэдэгдлээ
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2015 оны 12 сард Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн олон улсын аяныг зохион байгуулж байгаа. Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд энэхүү аянд нэгдэж буйгаа илэрхийлж өнөөдөр /2015.12.17/ хэвлэлийн бага хурал зохион байгуулж байгааг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээллийн эхэнд онцлон тэмдэглэв. Мөн тэрээр гэр бүлийн хүчирхийлэл Монгол Улсын хэмжээнд ямар байгаа талаарх статистик мэдээллийг танилцуулсан …
-
17 December
Зуун айлд гал гарлаа
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо буюу “Зуун айл” орчимд байрлах Барилгын материалын бөөний төвд өнөө өглөө гал гарчээ. Гарсан галын Нийслэлийн Онцгой байдлын гал унтраах хоёр алба шуурхай 09:20 цагт унтраасан байна. Дээрх бөөний төв нь хоёр давхар байгууламж бөгөөд дээврийн хэсгээс эхэлж гал гарсан гэдгийг иргэд хэлжээ.
-
17 December
Үрийн аж ахуйн системийг бий болгож чадлаа
ХХААЯ, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран 2004 оноос Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлсэн “Монгол төмс” хөтөлбөр 3 үе шаттайгаар амжилттай хэрэгжээд төслийн багийнхан Хаалтын семинараа өнөөдөр /2015.12.16/ хийлээ. Семинарт ХХААЯ, Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, Төрийн бус байгууллагууд, 21 аймгийн 80 гаруй төмс, хүнсний ногооны үр үйлдвэрлэгчид, агрономичид нийт 120 гаруй төлөөлөл оролцож, 11 жилийн ажлын үр дүнг хэлэлцсэн юм. Энэхүү хөтөлбөр нь манай улсын …
-
17 December
“MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аян орон даяар эхэлнэ
“MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аян орон даяар эхэлнэ. 2015 оны 12-р сарын 17-ны Пүрэв гарагийн 13:00 цагаас МҮОНРТ-ийн хэвлэл мэдээлэлийн төвд “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аяны хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хуралд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь, МҮОНР-ийн захирал Б.Баярсайхан, СГЗ, сэтгүүлч Г.Золжаргал, ЗЦГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга …
-
17 December
Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар эхэллээ
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголт, чиглэл өгөх, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлж, Засгийн газрын гишүүн-сайд нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар Төрийн ордонд эхэллээ. Семинарын үйл ажиллагаанд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцож, Засгийн газрын мөрийн …
-
17 December
Автомашинаас хулгай хийх нь ихэссэн байна
Сүүлийн үед хулгайн гэмт хэрэг ихээр гарах болсон нь уржигдар ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирддагын төвд ирсэн гэмт хэргийн шинжтэй 90 дуудлагын 58 нь хулгайнх байгаагаас харагдана. Тэгвэл хулгайн үйлдлийн ихэнх нь автомашинаас эд зүйлс тоносон хэрэг байжээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 25 настай Ц бусадтай бүлэглэн, Баянгол дүүргийн XII хорооны 24 дүгээр байрны гадаа байсан “Тоёота премио” маркийн автомашины …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл