Мэдээ мэдээлэл

January, 2016

  • 4 January

    Хүйтний эрч чангарахыг анхааруулж байна

    Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, …

  • 4 January

    Хүүхдийн мөнгийг олгож эхлэнэ

    Хүний хөгжлийн санд хөрөнгө төвлөрөхгүйгээс 2015 оны арванхоёрдугаар сард багтаан олгох ёстой байсан Хүүхдийн 20 мянган төгрөг одоог хүртэл олгогдоогүй. Тэгвэл Сангийн яам дээрх арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг энэ сарын 10-нд багтаан олгох чиг барьж ажиллаж байгаа аж. УИХ-аас баталсан 2016 оны төсвийн хуулиар хүүхдийн мөнгийг амьжиргаанаас нь хамааруулж олгохоор болсон. Тодруулж хэлбэл, хүүхдийн мөнгийг ялгавартай олгохоор шийдсэн. Ингэхдээ 1-17 …

  • 4 January

    Г.Шийлэгдамба батлан даалтад гарчээ

    Эрүүл мэнд, спортын сайд  асан Г.Шийлэгдамба он шилжихэд буюу өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр батлан даалтад гарсан байна. Түүнийг авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-аас ШШГЕГ-ын харъяа Урьдчилан хорих 461-р ангид хоёр сарын хугацаанд саатуулан шалгасан билээ. Г.Шийлэгдамбыг батлан даалтад гаргасан тухайд өмгөөлөгчөөс нь тодруулахад “Түүний саатуулагдан шалгагдах хуулийн хугацаа дууссан тул оны өмнө буюу 12 сарын …

  • 4 January

    Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл Лхагва гарагт эхэлнэ

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 2016 оны 01 сарын 06-ны өдрөөс 01 сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулна. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2016 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллана. Нийслэлийн Ажлын хэсэг, дүүргүүдийн Засаг дарга нарт дараах ажлыг үүрэг болгосон юм. …

  • 2 January

    Дубайн төвд өндөр зочид буудал шатжээ

    Дубаид дэлхийн хамгийн өндөр “Халифын Бурж” гэдэг байшингийн ойролцоохи “Адрес” зочид буудалд шинэ он гарахаас хэдхэн цагийн өмнө гал гарчээ. Телевизийн “Аль Жазира” сувгаар ингэж мэдээлсэн байна. Байшингийн 20 дугаар давхарт гарсан гал хотын төвийн 63 давхар энэ зочид буудлыг бараг бүхэлд нь хамарчээ. Байшингийн шатсан хэлтэрхийнүүд газарт унаж байсан байна. Олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Эрх баригчдын хэлснээр, 14 …

  • 1 January

    УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдын шинэ оны мэндчилгээ /видео/

    Монгол Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдын шинэ оны видео мэндчилгээг хүргэе Ugluu.mn

December, 2015

  • 31 December

    Баярын өдрүүдэд ажиллах банкууд

    Монголчуудын хамгийн ихээр хүсэн хүлээдэг баярын нэг бол яах аргагүй шинэ жилийн баяр. Тэр ч утгаараа шинэ жилийн баяр тохиосон эдгээр өдрүүдэд ихэнх албан байгууллагууд хэрхэн ажиллах нь тодорхойгүй байдаг билээ. Тэгвэл баярын эдгээр өдрүүдэд ихэнх банк ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд 01 дүгээр сарын 01-нд бүх нийтээрээ амрах юм байна.

  • 31 December

    Хуурамч бялуунаас болгоомжил

    Шинэ жилийн баяр болж байгаа энэ үед хугацаа дууссан хүнсний бараа бүтээгдэхүүн, хуурамч хаяг шошгийн зөрчилтөй бялуу худалдан авч эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар “Сүхэс” буюу Саруул алтай , “Баялаг” бялууны цехүүд нь цэвэр бохир усанд холбогдоогүй , технологийн урсгал зөрчигдсөн, гар угаах газаргүй, мэргэжлийн технологичгүй, стандартын шаардлага хангахгүй амбарт бялуу үйлдвэрлэж …

  • 31 December

    Онгоцны осолд орсон цэргийн албан хаагчдын бие сайжирч байна

    -Ц.Цолмон сайд цэргийн алба хаагчдаа эргэв- Энэ сарын 23-нд нислэгийн дадлага, сургуулилт гүйцэтгэж байсан Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн цэргийн алба хаагчид осолдсон харамсалтай явдал тохиолдсон. Ослын улмаас Зэвсэгт хүчинд 17 жилийн турш залуу, халуун насаа зориулан ажилласан манай эрэлхэг хөвгүүдийн нэг амиа алдсан юм. Бусад цэргийн алба хаагчдын хувьд Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж …

  • 31 December

    Ирэх оноос хүүхдийн мөнгөө авахын тулд…

    2016 оны нэгдүгээр сарын 01-нээс хүүхдийн мөнгийг шинэ журмаар олгож эхэлнэ. Тодруулбал, ирэх жил хүүхдийн мөнгө олгохдоо өрхийн мэдээллийн сангийн судалгааг үндэслэж 1-17 дугаар бүлэгт хамрагдаж байгаа өрхийн хүүхдийг хамруулна. Өрхийн мэдээллийн сангийн судалгааг 2013 онд Халамж үйлчилгээний газраас орон даяар хийсэн. Зарим иргэд хүүхдүүдийн мөнгө олгох шинэ журмын талаар мэдээлэлгүй байна. Иймээс манай сайт хүүхдийн мөнгө олгох журам болон …

  • 31 December

    Шинэ жилийн “Мөнгөн шөнө” цэнгүүний хөтөлбөр

    Шинэ жилийн “МӨНГӨН ШӨНӨ” цэнгүүний хөтөлбөр 21.00: Чингис хааны талбайд хуран цугласан иргэд, залуучуудад амьд хөгжмийн хамтлагууд уран бүтээлээ толилуулна. 21.00: Beat Box Ray  /1 номер/ 21.05: хөгжимчин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн /1 номер/ 21.10: Хөтлөгч: Дуучин Солонгоогийн танилцуулга  /2 дуу/ 21.20: Хөтлөгч: Дуучин A Cool танилцуулга /2 дуу/ 21.30: Хөтлөгч: Дуучин Тэнүүний танилцуулга  /2 дуу/ 21.40: Хөтлөгч: Дуучин Аминагийн танилцуулга /2 …

  • 31 December

    Баярын өдрөөр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн маршрут

    Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу иргэд, олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг хийгээд байна. 12 дугаар сарын 31-нд болох “Мөнгөн шөнө” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөсний дараа 00:30 цагаас их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 нийтийн тээвэр Чингисийн талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу А, В, С байршлаас суурьшлын цэгүүд рүү үйлчилнэ. …

  • 31 December

    Шинэ жилийн баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

    Улаанбаатар хотын хэмжээнд шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, 24 цагийн ажиллагаатай байнгын болон түр пост, авто эргүүлийн 68, явган эргүүлийн 163 чиглэлд 3200 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Нэмэлтээр Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 60, Хууль Сахиулахын Их Сургуулийн 120 сонсогч, Ерөнхий боловсролын 122 сургуулийн 7300 орчим “School …

  • 30 December

    Нийслэлийн Онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

    Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн  А/116 “ Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг томилох тухай” тушаалын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09 цагаас 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэнэ. Нийслэлийн Онцгой …

  • 30 December

    Шигшээ багийн тамирчид, легионеруудын өмсгөлийг дуудлагаар худалдаж хандивлана

    Шигшээ багийн тамирчид, легионеруудын өмсгөлийг дуудлагаар худалдаж хандивлана Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн “Эрдэнэдрийлинг-Ригс”, “МУИС-МБМ”, “Уурхайчин” багт тоглож байсан, “Ардчилал” сонины сэтгүүлч, спортын мастер Батцэнгэлийн Батхишигт яаралтай бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай болж улмаар хамт олон, найз нөхөд, багийн гишүүд нь хандивын аян өрнүүлж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн. Төгвөл өнөөдөр “Бид нэг гэр бүл” хандивын аяны хүрээнд сагсан бөмбөгийн Үндэсний …