Мэдээ мэдээлэл

August, 2015

  • 27 August

    Барилгачдын талбайд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарч байна

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Барилгачдын талбай дээр шинэ ургацын хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг гаргаж байна. 8 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 1 хүртэл үргэлжлэх үзэсгэлэн худалдааны гол зорилго нь иргэдэд үндэсний үйлдвэрлэгчдийн чанартай, хямд өртөгтэй хүнсний ногоог худалдаалах юм. Үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн болон нийт 28 иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцож байна.

  • 27 August

    БНСУ-ын Сөүлийн Сонгбуг дүүргийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын урилгаар БНСУ-ын Сөүл хотын Сонгбуг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Лим Тэй Гүн тэргүүтэй Төлөөлөгч, Хурлын ажлын албаны ажилтан 10 хүний бүрэлдэхүүнтэй зочид 2015 оны 08 дугаар сарын 24-нөөс 08 дугаар сарын 28-ны өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт албан ёсны айлчлал хийж байна. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Сонгбуг …

  • 27 August

    Дархан аварга Д.Цэрэнтогтох таалал төгслөө

    Монгол бөхийн дэвжээ бөхийж, нэгэн цуут бөх орчлонгоос халилаа. Монгол улсын хөдөлмөрийн баатар, Дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох зуурдаар таалал төгссөн байна. Тэрээр 1951 онд Өвөрхангай аймгийн Нарийн тээл суманд мэндэлжээ. Д.Цэрэнтогтох нь  үндэсний бөхийн дархан аварга, чөлөөт бөхийн Азийн аварга, Монгол улсын гавъяат тамирчин юм. Чөлөөт бөхөөр хичээллэж дэлхийн аваргаас 2 мөнгөн медаль, азийн болон олон улсын уралдаан тэмцээнүүдээс олон тооны медаль  авч эх орныхоо нэрийг дэлхий дахин дуурсгаж явсан Монгол түмэндээ хүндлэгдсэн …

  • 27 August

    Нийслэлд сүрьеэгийн тархалт өндөр байна

    ЭМСЯ-наас хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох үндэсний судалгаа хийж байна. Энэ нь  хоёр дахь удаагийн судалгаа аж.  Хоёр жил дамнах уг судалгааг ДЭМБ-ын мэргэжил, арга зүйгээр Засгийн газар, олон улсын Глобаль сангийн санхүүгийн дэмжлэгээр явуулж байна. Судалгаанд нийслэлийн 8 дүүргийн 45 хороо, 15 аймгийн төвийн 21 баг, 18 аймгийн 32 сум, нийт 98 нэгжээс 49 мянган хүн хамруулахаар төлөвлөж, …

  • 27 August

    “Цагдаагийн Инээмсэглэл” фото зургийн уралдааныг зохион байгуулж байна

    Улаанбаатар хотын цагдаагийн газар, JCI Монгол байгууллагатай хамтран “Инээмсэглэх Монгол – Найрсаг Улаанбаатар” аяныг дэмжих ажлын хүрээнд “Цагдаагийн инээмсэглэл” фото зургийн уралдааныг 1 сарын хугацаатай зохион байгуулсан. Уралдаанд нийт 80 гаруй оролцогчид фото зураг ирүүлсэн байна. Шүүгчдийн бүрэлдэхүүн хэлэлцээд удирдамжид заасан агуулга бүхий зураг цөөхөн байгаа тул Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран “Цагдаагийн инээмсэглэл” фото зургийн уралдааныг 09 дүгээр …

  • 27 August

    Монгол Улсын Ерөнхийлөгч Японы КЭЙДАНРЭН байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо буюу КЭЙДАНРЭН-ийн Ерөнхийлөгч Садаюки Сакакибара тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар болон албаны бусад хүмүүс байлцав. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Эрхэм хүндэт, ноён Сакакибара болон КЭЙДАНРЭН байгууллагын төлөөлөгч та бүхэнтэй уулзахад туйлын таатай …

  • 27 August

    Энэ бямба гарагт тэгш, ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын түр арга хэмжээ авахаар А/674 дугаар захирамж гаргалаа. Хичээлийн шинэ жилийн өмнөх хоёр долоо хоногт орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг бөгөөд автозамын хөдөлгөөнд ачаалал үүсч иргэд цаг хугацаа алдах эрсдэлтэй болдог. Тиймээс өмнөх жилүүдэд …

  • 27 August

    Газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлжийн бүртгэл явагдаж байна

    Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл явагдаж байна. 4 дүгээр ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 28963иргэнд газар өмчлүүлэх бөгөөд бүртгэл 08 дугаар сарын 25-ны өдөр 12 цагаас эхэлсэн юм. 14 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд WWW.UMCH.UB.GOV.MN, WWW.ULAANBAATAR.MN сайтуудаар бүртгүүлэх боломжтой. Цахимаар газар өмчлүүлэх журмын дагуу 2013 оны 05 сарын 30-ны өдрөөс …

  • 27 August

    Эмгэнэл

    ЧУЛУУНЫ ДАШДАВАА  (1949-2015) Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Дашдаваа 2015 оны 08 сарын 19-ний өдөр зуурдаар таалал төгсөж,  нөхөж баршгүй гарз учирсанд талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран ажиллагсдад нь гүн эмгэнэл илэрхийлж байна. Ч.Дашдаваа 1949 онд Улаанбаатар хотноо төрж, 1957-1967 онд бүрэн дунд сургууль, 1967-1971 онд МУИС-ийг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгсчээ. Тэрбээр 1984 онд ЗХУ-ын ШУА-ийн …

  • 27 August

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09:00 цагт: “Хуримтлал ба иргэдийн оролцоо” сэдэвт чуулга уулзалт “Blu sky” тауэрын 3 давхарт Кристал танхимд эхэлнэ. Утас: 88008781 09:00 цагт: Улаанбаатар хотноо Ази, Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы (АНДЧ) ээлжит 20 дугаар хурал болон хоёр жил тутмын Бага хурал “Эрүү шүүлт болон бусад хэлбэрийн зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэхэд хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүрэг” …

  • 27 August

    Ерөнхий боловсролын сургуулиудыг цэвэр усаар хангаж хийжүүлсэн ундаа худалдаалахыг хориглоно

    Олон улсын Хэрэглэгчийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2015 оныг дэлхий нийтээрээ “Эрүүл зөв, зохистой хооллолтын жил” болгон зарласантай холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ерөнхий боловсролын дунд сургуулиудын сурагчдад үзүүлж байгаа зарим үйлчилгээ, тухайлбал үнэгүй цэвэр усаар хангаж байгаа байдал нь холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт, судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. Хяналт шалгалт, судалгааны ажилд …

  • 27 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Наймдугаар сарын 27-ны Пүрэв гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.30-17.30 цагт: 1-р хороо 12-р хороолол 26, 27, 28, 57, 58, 61-р байр, 22-р цэцэрлэг, Мон хангай трейд ХХК ба эдгээрийн ойр орчимд, Сүхбаатар дүүрэг 10.30-17.30 цагт: 19-р хороо Телевизийн ажилчдын зуслан ба ойр …

  • 26 August

    Өлсгөлөн зарлаад “бултдаг” жишгийг Г.Дэнзэнгээр “хазаарлая”

    Төрийн өндөр албан тушаал хашиж байгаад авлига, албан тушаалын хэргээр “гяндан”-д орсон хүмүүст нэг “өвөрмөц” жишиг тогтсон гэмээр. Энэ нь хоригдоод удаагүй байхдаа өлсгөлөн зарлаад дараа нь бие муудсан гэх шалтгаанаар батлан даалтанд гарах. Авлигын загалмайлсан эцэг гэх, одоогийн төрд жүжиг найруулан суугаа экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр “оймстой” ачигдахдаа шоронд өлсгөлөн зарлаж энэ жишгийг тогтоосон гээд хэлчихэд илүүдэхгүй болов уу? Дараахан нь турж …

  • 26 August

    Монголын энхийг сахиулагчид Хойд Суданыг зориход бэлэн боллоо

    Монголын энхийг сахиулагчид Хойд Суданыг зориход бэлэн болжээ. Хойд Судан Улсын Дарфур мужид явагдаж буй нэгдсэн үндэсний байгууллага, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн хээрийн II дугаар шатны эмнэлгийн VII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ маргааш ЗХЖШ-ын гадаа 09.30 цагт болно. Ёслолын арга хэмжээнд ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, …

  • 26 August

    АНУ-ын холбогдох байгууллагатай харилцаагаа өргөжүүлнэ

    Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамны хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Фипипп Шуль тэргүүтэй төлөөлөгчдийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Ю.Галсан 2015.08.26-ны өдөр хүлээн авч уулзаж харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов. Цаашид АНУ-ын хорио цээр, хяналтын байгууллагуудтай харилцаа тогтоох, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр АНУ-д улсын байцаагч нарыг богино, дунд хугацааны сургалтад хамруулах, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа …