Мэдээ мэдээлэл

February, 2016

  • 24 February

    “Зохион бүтээгч” дугуйлан ирээдүйн инженерүүдийг бэлтгэж байна

    “Тэнгис кино” театрын ард байрлах 12 дугаар байранд “Зохион бүтээгч” дугуйлан хичээллэдэг юм байна. Сүүлийн үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчид уг дугуйланг ихэд сонирхох болжээ. Тус дугуйлангаас энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ. Дугуйлангийн сурагчид хичээлийн цагаасаа хамаарч цагийн сонголтоо хийдэг юм байна. 12:00 цагийн үед дугуйлангийн өрөөнд арав гаруй хүүхэд хичээллэж байв. Өрөөг сурагчдын бүтээлээр тохижуулжээ. Дугуйлангийн захирал С.Батгэрэл сурагчдад гарын …

  • 24 February

    “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь-3” бүтээлийг танилцууллаа

    “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” 3 боть бүтээлийг шинээр туурвисан төслийн удирдагч, санаачлагч, Сэлэнгэпресс ХХК-ийн ерөнхий захирал М.Болд, толийн ерөнхий редактор, Монгол Улсын Ардын багш, академич, доктор /Sc.D/ Ч.Авдай тэргүүтэй редакцийн зөвлөлийн гишүүд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бүтээлээ танилцуулж, дээжийг гардуулан өгөв. Толийг таван жилийн турш бүтээжээ. “Монгол эх орон”, “Монголын түүхэн уламжлал, соёл, шинжлэх ухаан”, “Дэлхий, улс, хүмүүс” гэсэн …

  • 24 February

    Энэ жил дэлхийн гар утасны 50 хувийг ухаалаг утас эзэлнэ

    МАДРИД. /Xinhua/. Энэ жил дэлхийн нийт гар утасны хэрэглээний 50 хувийг ухаалаг утас бүрдүүлнэ гэж  “GSMA Intelligence” байгууллага таамаглажээ. 2015 оны байдлаар ухаалаг утас хэрэглэгч 890 сая хүнтэй /2014 онд 129.4 сая/ БНХАУ аль хэдийн дэлхийн хамгийн том ухаалаг гар утасны зах зээлтэй улс болсон хэдий ч тус улс дэлхийн ухаалаг утасны тоог нэмэгдүүлэхэд гол үүрэгтэй байна гэж тус байгууллага …

  • 24 February

    АСЕМ-ын уулзалтад зориулж тохижуулах 13 гудамжийг танилцуулж байна

    Улаанбаатар хотод 2016 онд  хэрэгжүүлэх авто зам, хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, арчлалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг Ази Европын орнуудын дээд хэмжээний АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хийх бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулан, зохион байгуулах нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Захирамжаар АСЕМ-ын уулзалтын “Нэгдсэн төлөвлөгөө”-г  боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга …

  • 24 February

    Өнөөдөр болох үйл явдал

    09.00 цагт: Аж үйлдвэрийн яам, Шинжлэх ухааны Академи болон Уул уурхайн танхим хамтран “Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх арга зам” зөвлөгөөнийг “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд зохион байгуулна. Зөвлөгөөнөөр Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах цогцолбор түүнийг дагалдах үйлдвэрүүдийн асуудал, хар төмөрлөг, газрын тосны асуудлыг хөндөн хэлэлцэх юм. Мөн энэ үеэр Аж үйлдвэрийн яам, ШУА, ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг …

  • 23 February

    Герман төрийн Мүүнийхэнтэй хийж буй тэмцэл буюу БИД ХЭН БЭ???

    Хилээр нэвтрэн орохыг хоригложээ ХБНГУ-ын Дотоод хэргийн яамнаас 1995 онд Мүүний хөдөлгөөнийг үндэслэгч Сан Мён Мүүнийг эхнэрийнх нь хамтаар 12 жилийн турш (1995-2007) Герман улсын хилээр нэвтрэн орохыг хориглосон агаад эл үндэслэлээ “Эв нэгдлийн гэх Мүүний хөдөлгөөн нь шашны сект буюу сэтгэцийн гаж грүппт хамаарах агаад тэдний идэвхтэй үйл ажиллагаа герман залуучуудыг аюулд учруулж болзошгүй” (1) гэсэн байв. (Манайд харин …

  • 23 February

    18 аймгийн 98 сум зудтай байна

    Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон, 18 аймгийн 98 сум цагаан зудтай, 20 аймгийн 113 сум зудархуу байдалтай байгаа бөгөөд хоёрдугаар сарын 22-ны байдлаар малын хорогдол 125 мянгад хүрээд байна. Малчид бэлэн мөнгөгүй байгаа учраас өвс, тэжээл худалдан авах боломжгүй болсон, отрын бүс нутагт бэлчээрийн даац хэтэрсэн, туурайн зуд болох төлөв ажиглагдаж байна. Мөн …

  • 23 February

    Занданшуулсан шарил хүчинджээ

    Америкийн цагдаа нар Смитсоны музейн хамгаалагч 44 настай эрийг саатуулжээ. Түүнийг Египтын занданшуулсан шарилыг бузарласан хэрэгт буруутгаж байгаа юм. Жэймс Монро гэдэг энэ эр сүүлийн есөн жилийн туршид Смитсоны музейд шөнийн харуулаар ажиллахдаа элдэв муу үйлийг хийж байгаагүй аж. Гэвч эхнэрээсээ салснаас хойш түүний зан байдал тун ч сонин болжээ. Хамт ажилладаг хүмүүсийнх нь хэлснээр бол сүүлийн үед Монро ихэд …

  • 23 February

    Цэцийн дунд муудлын хуралдаан болно

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээхээр зохицуулсан нь Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хандсан нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн байна. Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын …

  • 23 February

    Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 58 248 иргэнд үйлчилгээ үзүүлжээ

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд боллоо. Шинэчлэгдсэн журмын дагуу даваа гараг бүрийн 14 цагаас Нийслэлийн удирдлагын зөвлөл Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хуралдана. Тус хуралдаанаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, зарим иргэний ирүүлсэн өргөдөл, гомдлын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ. Хуралдаанаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв ажиллаж эхэлснээс хойш үзүүлсэн үйлчилгээ, ачаалалтай ажилладаг …

  • 23 February

    Г.Баярсайхан: Хөдөлмөрлөх хүсэлтэй залуусыг бүхий л талаар дэмжинэ

    Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Барилгын политехник коллежид болсон Залуучуудын хөдөлмөрийг дэмжих, үйлдвэрлэл, аж ахуй эрхлэхэд нь зориулж тоног төхөөрөмжөөр хангах, гарааны дэмжлэг үзүүлэх ёслолын ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ ийн онцолсон юм. Хөдөлмөрийн яамнаас энэ онд хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт дүүргийнхээ залуусыг хамруулах тал дээр Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс онцгой анхаарч ажиллажээ. Тэд Барилгын политехник коллежийн төгсөх ангийн сурагчдыг, …

  • 23 February

    Samsung Galaxy S7 албан ёсоор танилцуулагдлаа

    Испаний Барселона хотод эхэлж байгаа Mobile World Congress арга хэмжээний үеэр Самсунг корпораци Galaxy ухаалаг утасныхаа шинэ загвар S7-г танилцуулжээ. Гаднаас нь харвал өмнөх жилийн Galaxy S6-гаас ялгарах зүйл маш бага. Мөн л стандарт тэгш дэлгэцтэй болон ирмэг нь дугуйрсан (Edge) дэлгэцтэй гэсэн хоёр хувилбартай юм байна. Товчхон дүгнэвэл өмнөх загвараасаа илүү камертай, илүү баттерейтэй, усны хамгаалалттай, илүү багтаамжтай санах …

  • 23 February

    Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Канад Улсын ЭСЯ-ны элчин зөвлөхтэй уулзав

    Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Канад Улсын Элчин сайдын яамны Элчин зөвлөх, Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Нэнси Ж.Фостер, АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони Линдберг нарыг хүлээн авч уулзав. Зочид төлөөлөгчид Канад Улсын Гадаад хэрэг, худалдаа, хөгжлийн яамны санхүүжилтээр Монгол Улсад удахгүй хэрэгжиж эхлэх “Ардчиллын оролцоотойгоор сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх” төслийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар …

  • 23 February

    Дэтройт Пистонс Хьюстон Рокэтс багуудын солилцоо цуцлагдана

    Энэхүү солилцоог Дэтройт Пистонс албан ёсоор цуцлахаар болжээ. Донатас Мотэюнас-ыг багийн эрүүл мэндийн үзлэгт оруулж солилцоог буцаахыг шийдвэрлэхэд 24 цагийн хугацаа өгөгдсөн бөгөөд ийнхүү Донатас Мотэюнас Хьюстон Рокэтс-оос бэртэлтэй солилцоонд орсон мөн эрүүл мэндийн үзлэгт тэнцээгүй улмаас солилцоо хүчингүй боллоо. Уг нь Дэтройт Пистонс-ын хувьд ашигтай солилцоо болсон хэдий ч, бэртэлтэй тоглогчыг солилцоонд оруулах нь зүйд нийцэхгүй гэж багийн удирдлага …