Мэдээ мэдээлэл

August, 2015

  • 26 August

    Шуурхай удирдлагын төвийн мэдээлэл

    2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад: Архины болон хордлогын мэдээ 8 дугаар сарын 18-аас 25-ны хооронд Нийслэлийн эмнэлгүүдэд нийт 361 хүн архины хордлогын улмаас хандаж, 19 хүн (5.2%) нь хэвтэн эмчлэгдэж, 1 хүн нас баржээ. Хордлогын яаралтай тусламжийн төвд 7 дугаар сарын 20-оос 8 дугаар сарын 23-ны хооронд нийт 56 хүн хандсаны зонхилох хувийг …

  • 26 August

    Томуу, томуу төст өвчний бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

    Өнөөдөр Шуурхай удирдлагын төвд томуу, томуу төст өвчний улиралчлалыг угтуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах чиглэлээр ЭМСЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газрын албан тушаалтан, мэргэжилтнүүд оролцсон уулзалтыг зохион байгууллаа. ХӨСҮТ-өөс өнгөрсөн 7 жилд бүртгэгдсэн томуу, томуу төст өвчний улиралчлалын байдал, нас …

  • 26 August

    Авлигын олон зуун гэмт хэрэгтний ялыг хөнгөрүүлнэ

    Индонезийн тусгаар тогтнолын өдрөөр шоронд ял эдэлж буй авлигын олон зуун гэмт хэрэгтний ялыг хөнгөрүүлэхээр болсноо Хууль, хүний эрхийн яамнаас мэдэгдлээ. Ялаа хөнгөрүүлж буй гэмт хэрэгтнүүдийн дунд зард гарсан татварын ажилтан асан Гаус Тамбунан, Ардчилсан намын Санхүүгийн асуудал хариуцсан дарга асан М.Назаруддин зэрэг олон тооны хүн багтаж байгаа аж. Засгийн газраас 2786 гэмт хэрэгтний ялыг хөнгөрүүлэхээс болсны 1938 нь авлигын …

  • 26 August

    Өчигдөр 2 иргэн шороонд дарагдаж нас баржээ

    Сүүлийн үед үйлдвэрлэл, техникийн холбогдолтой ослын дуудлага ОБГ-т их ирэх болжээ. Голын усанд машин живсэн, машинтай явж байгаад төөрсөн болон газар шороо, барилгын ажил хийж байгаад осолдох зэргээр осол эндэгдэл буурахгүй байна. Өчигдөрхөн буюу 08 сарын 25-нд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт газар шорооны ажил хийж байсан 1 хүн шороонд дарагдсан тухай дуудлагыг ирүүлжээ. Үүний дагуу Нийслэлийн Онцгой …

  • 26 August

    Усанд эндэх тохиолдол гарсаар байна

    Хэдхэн хоногийн өмнө Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн “Талын хар балгас” гэдэг газар 13 настай эрэгтэй хүүхэд  “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг ОБГ-т ирүүлж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж олсон бол энэ сарын 24-нд Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн “Хорголын-Ам” гэдэг газар иргэн М /41 настай, эрэгтэй/ “Идэр” голын усанд живсэн тухай дуудлагыг мөн ирүүлжээ. Энэхүү дуудлагын мөрөөр тус …

  • 26 August

    Их Британи: Мэндэлж буй 1000 хүүхэд тутмын ес нь зүрхний гажигтай төрж байна

    Судлаачдын үзэж буйгаар хэрэв жирэмсэн эмэгтэй эрүүл хоолны дэглэм баримтлах аваас ургийн зүрхний өвчлөлийг бууруулж чадна гэж үзэж байна. АНУ-д 19 мянган эмэгтэйд хийсэн судалгаагаар уг дүгнэлтэнд хүрчээ. Эрүүл хооллолт гэдэгт шинэхэн загас, жимс ногоо болон самрын төрөл багтдаг. Ургийн хөгжил болон нуруу нугасны дутуу хөгжлөөс сэргийлж фолийн хүчил болон яс, шүдний ургалтанд сайнаар нөлөөлөх D витаминыг жирэмсэн эмэгтэйд зөвлөдөг. …

  • 26 August

    АНУ-ын визийн асуудал хариуцаж байсан ажилтан ял авчээ

    Вьетнам дахь АНУ-ын Консулын визийн асуудал хариуцаж байсан Мишэль Т.Шестак вьетнамчуудад виз олгохдоо нийтдээ 3 сая гаруй ам.долларын хээл хахууль авсан хэргийн улмаас 5 жил 4 сарын хорих ял авчээ. 2013 оны 11 дүгээр сард хийсэн хяналт шалгалтын үеэр АНУ-д аялах цагаачлалын бус виз мэдүүлсэн 500 орчим иргэнээс хээл хахууль авсан болох нь тогтоогдсон юм. Прокуроруудын үзэж байснаар Шестак нь …

  • 26 August

    Хууль зөрчсөн албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулжээ

    влигатай тэмцэх газраас хүргүүлсэн шаардлагын дагуу Архивын ерөнхий газрын дарга И.Саруул, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Цэцэгсайхан нараас хууль зөрчсөн буруутай албан тушаалтнуудад арга хэмжээ авсан талаар хариу ирүүллээ. Тухайлбал хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан Архивын ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Энхцэцэг, 2013 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаагүй Мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтэн …

  • 26 August

    Оросын армийн командлагч асан авлигын хэргээр 5 жилийн ял авлаа

    Москва дахь Оросын армийн шүүхээс ОХУ-ын Хуурай замын зэвсэгт хүчний командлагч асан Владимир Чиркинийг хээл хахууль авсан хэрэгт буруутган 5 жилийн ял ногдуулсан болохыг тус шүүхийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. 59 настай Чиркин нь 2012 оны 4 дүгээр сараас эхлэн 2013 оны сүүлээр авлигын хэрэгт буруутгагдах хүртлээ Хуурай замын зэвсэгт хүчнийг тэргүүлж байсан билээ. Чиркин нь Оросын армиас авлигын хэрэгт холбогдсон …

  • 26 August

    Авлигын улмаас Ерөнхийлөгчөө огцрохыг шаардан Бразилчууд жагсав

    Латин Америкийн хамгийн том улс Бразилд томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал болсоор байна. Авлигын улмаас иргэдийн итгэл буурч, Ерөнхийлөгч Дилма Руссэффийг огцрохыг шаардаж байгаа ажээ. Жагсагчид төрийн дууллаа дуулан тайван замаар жагсч байна. Энэ нь Дилма Руссэффийг эсэргүүцсэн 3 дахь удаагийн жагсаал бөгөөд өмнө нь энэ оны 3, 4 дүгээр сард болж байжээ. “Бидний зорилго бол Бразилийг өөрчлөх. Конгресс үүнд анхаарал …

  • 26 August

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японы эдийн засгийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японы эдийн засгийн холбоо /KЭЙДАНРЭН/-ны ерөнхийлөгч С.Сакакибара тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Гуравдагч хөрш Япон Улстай бүх талын харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тодотгоод хоёр орны цаашдын харилцааг стратегийн түншлэлийн зарчмаар өргөжүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн харилцаа холбоог шинэ түвшинд гаргахад …

  • 26 August

    Дотуур байрны бүртгэл нөгөөдөр эхлэнэ

    Их, дээд сургуулиудын дотуур байрны бүртгэл энэ сарын 28-нд эхлэнэ. Харин “Оюутны хотхон”-д байрлах 1000 оюутны байрны бүртгэл хичээл эхэлсний дараа эхлэх аж. БҮРТГҮҮЛЭХЭД ШААРДАГДАХ БИЧИГ БАРИМТ: • Иргэний үнэмлэхний хуулбар • Сургуулийн томилолт • 4 хувь цээж зураг • Төлбөр төлсөн баримт • Оюутны хувийн өргөдөл зэрэг баримтыг бүрдүүлэх юм. Нийслэлд жилдээ 40-50 мянган оюутан орон нутгаас ирж суралцдаг. …

  • 26 August

    Н.Энхбаяр Ч.Сайханбилэгийн өрөөнд өнжжээ

    МАХН-ын дарга Н.Энхбаяр гадаадаас ирж, Төрийн ордноор үзэгдэх нь ихэссэн. Өчигдөр л гэхэд Ерөнхий сайдын өрөөнд өнжсөн сурагтай. Н.Энхбаяр болон Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өрөөгөөр орж гарч өнжжээ. Тэд Ерөнхий сайдын өрөөгөөр яагаад эргэлдэх болсон нь улс төрийн хүрээнийхэний сонирхолыг ихэд татаж буй юм. Үндсэндээ ээлжит бус чуулган хаасан энэ үед Төрийн ордонд Шударга …

  • 26 August

    Нийслэлд сүрьеэгийн тархалт өндөр байна

    ЭМСЯ-наас хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох үндэсний судалгаа хийж байна. Энэ нь  хоёр дахь удаагийн судалгаа аж.  Хоёр жил дамнах уг судалгааг ДЭМБ-ын мэргэжил, арга зүйгээр Засгийн газар, олон улсын Глобаль сангийн санхүүгийн дэмжлэгээр явуулж байна. Судалгаанд нийслэлийн 8 дүүргийн 45 хороо, 15 аймгийн төвийн 21 баг, 18 аймгийн 32 сум, нийт 98 нэгжээс 49 мянган хүн хамруулахаар төлөвлөж, …