Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар улсын хэмжээнд гэрээт хувийн харуул хамгаалалтын үйл ажиллага эрхэлж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг шалган зааварчлах ажлын хэсэг томилогдон ажиллаж эхэллээ. Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын захиргааны үүргийн биелэлт хариуцсан ахлах байцаагч цагдаагийн хошууч Г.Гангансүхээс тодрууллаа. Энэ шалгалтын зорилго нь юу вэ? Монгол Улсын “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн 12-р зүйлийн 1.3, “Гэрээт …
Мэдээ мэдээлэл
November, 2015
-
2 November
Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 4 дуудлагатай байлаа
Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны “Хайлааст”-ын 18 дугаар гудамжны 425 тоотод иргэн Н-н эзэмшлийн “Төгөл” 8 нэрийн хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.01-ний өдрийн 22:48 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн “Борхойн” 1 дүгээр гудамжны 2 тоотод иргэн Э-н амбаар шатаж байна гэсэн дуулагыг 2015.11.01-ний өдрийн 09:40 цагт …
-
2 November
Самар түүхээр яваад сураггүй болжээ
Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат иргэн Б /30 настай, эрэгтэй/ 10-р сарын 26-ны өдөр тус аймгийн Эрдэнэ сумын ”Естийн рашааны-Ар хоёр юүндэн” гэдэг газар ойд самар түүхээр яваад сураггүй болжээ. Сураггүй болсон иргэний дуудлагыг 2015.10.31-ний өдрийн 01:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
-
2 November
Хорт хавдар үүсгэгч асбест агуулсан бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна
НМХГ-ын улсын байцаагчид НОБГ-ын холбогдох байцаагчидтай хамтран “Асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтанд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо АБТЭМА 44 дүгээр зам, Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороонд барилгын материалын худалдаа эрхэлж буй “Дөмөли” ХХК, “Мэнгкэфэнг” ХХК, “Юнен” ХХК, “Жэй Ти Эйч” ХХК, “Ви Еэ Гундо” ХХК, “Хурд”, “Санчир”, “Өсөх-1” барилгын материалын дэлгүүр, иргэн Э.Эрдэнэболд, …
-
2 November
Иргэдэд үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговор олгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/848 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт”-аар баталсан Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт барих бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгын газарт орсон иргэдийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хөрөнгийн хэмжээг баталлаа. Иргэдийн өмчлөлийн газар, …
October, 2015
-
31 October
Ч.Өнөрбаяр: Ерөнхийлөгчийн хориг “бүтэн” болсон
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар эцэслэн хэлэлцэж баталсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай товч ярилцлаа. -УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, баталсан. Энэ талаар …
-
31 October
Монгол Улсын Төрийн дээд шагнал “Чингис хаан” одон хүртэх эрхмийн нэрийг зарлав
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон …
-
31 October
Европын парламентаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хөрөгтэй дугтуй, марк хэвлүүлжээ
Европын парламентаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хөрөгтэй дугтуй, марк хэвлүүлсэн байна. Тус парламентын хүндэт индрээс үг хэлсэн дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүдийн хөрөгтэй дугтуй, марк хэвлүүдэг нь Европын парламентын уламжлал ажээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 2015 оны зургадугаар сарын 8-10-нд Европарламентад айлчлан мөн сарын 9-ний өдөр үг хэлсэн билээ. Уг үйл явдалд зориулан гаргасан дугтуй, марк нь шуудангийн …
-
31 October
Дэлхийн ядуусын тэн хагас нь Азид байдаг
Азийн орнуудад нэн ядуусын эгнээнд ороход ойрхон нэг тэрбум 600 сая хүн байна гэж Азийн хөгжлийн банкнаас дүгнэжээ. Азийн хөгжлийн банкнаас гаргасан “Стратеги-2020” тайлангаас үзвэл өнөөдөр Азид өдөрт хоёр доллароос бага орлогоор амьдардаг нэг тэрбум 600 сая хүн байгаа учир аливаа эрсдэлд ороход нэн ядуусын эгнээнд шилжихэд бэлэн байна. Тэд ажилгүйдэл, эрүүл мэндийн байдал, эдийн засгийн хямрал, гамшгийн улмаас нэн …
-
31 October
Хав халуун цай уух нь улаан хоолойны хорт хавдар үүсгэдэг
Ираний эрдэмтэд саяхан нэгэн судалгаа хийжээ. Харин энэхүү судалгааны үр дүнд хав халуун цай уух нь улаан хоолойны хорт хавдар үүсгэдэг гэдгийг олж тогтоосон байна. Хүмүүсийн уудаг халуун цай ихэвчлэн 70 болон түүнээс дээш градусын халуунтай байдаг агаад барууны орны хүмүүсийг бодвол Ази хүмүүс цайг халуунаар нь их уудаг аж. Харин Европчуудын хувьд цай кофен дээрээ сүү нэмэх ч юмуу …
-
31 October
ШУТАС-ын үйл ажиллагааны мэдээллийг ил тод болгоход анхаарч ажиллав
Авлигатай тэмцэх газар нэр бүхий иргэдээс ирүүлсэн Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдлын дагуу ажиллаж, тус сургуулийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Зөвлөмж хүргүүлсэн билээ. Уг Зөвлөмжийн хүрээнд хийсэн ажлынхаа талаарх мэдээллийг Шинжлэх ухаан технологийн их сургуулиас Авлигатай тэмцэх газарт ирүүлжээ. Тухайлбал, Ахлах сургуулийн тухайн жилийн батлагдсан төсөв, хууль тогтоомжид заасан үнийн дүн бүхий …
-
31 October
Иргэн Г.Батбаярыг шүүхэд өгчээ
УИХ-ын 75 дугаар тогтоол өнгөрсөн долоодугаар сард УИХ-аар батлагдсан. Үүнийг хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газрын зүгээс ХХААЯ, Аж үйлдвэрийн яам, Хууль зүйн яаманд даалгасан. Гэвч зарим иргэдийн зүгээс олон нийтэд сөрөг мэдээлэл тараах үүднээс ХХАА-н сайд Р.Бурмаагийн нэр хүндэд халдсан байна. Тодруулбал, иргэн Г.Батбаяр нь өнгөрсөн 9 дүгээр сарын 2-ны өдөр Ийгл телевизийн “Иргэний индер” нэвтрүүлгээр оролцох үедээ “Р.Бурмаа сайд эх …
-
30 October
Дэлхийн алдарт одтой хамтран дуулах Монгол залуусын эрэл эхэллээ
Монголын залуус дэлхийн оддын авъяас билиг, ур чадварыг дэргэдээс нь үздэг болоод удаж байгаа. Гэтэл тун удахгүй дэлхийн алдарт одтой Монголын нэгэн авъяаслаг залуу хамтран дуулж дэлхийн энтэй уран бүтээлч болох нь ээ. Энэ тухай өнөөдөр гайхалтай төслийг хэрэгжүүлж буй багийнхан хэвлэлийн хурал хийж мэдээлэл хүргэсэн юм. Тодруулбал “VTV HD” телевизийн хамт олон “Бид Монголдоо Хайртай” төслийн хүрээнд Монгол залуусын …
-
30 October
Р.Бурмаа:Халхголын газар ашиглалттай холбоотой ноцтой баримтуудыг АТГ- т өгч шалгуулна
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймагт ажиллахдаа Халхгол сумаас хөөгдөж ирсэн гэж нийгэм даяар шуугиад байгаа билээ. Нөхцөл байдлын талаар түүнтэй ярилцлаа. -Та Халхгол руу ямар ажлаар явав. Зорилгоо биелүүлж чадсан уу? -Ерөнхийдөө хоёр зорилготой явсан. Эхний зорилго маань тус нутгийн иргэдэд халх гол чөлөөт бүсийн талаар мэдээлэл өгөх байв. Хэд хоногийн өмнө Байгаль …
-
30 October
Хандивын аяныг дэмжиж 255 ширхэг ном хандивлалаа
Нийслэлийн 376 жилийн ой, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн залуучуудын холбоо -ны санаачлагаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Улаанбаатар хотын төв номын сан хамтран “Улаанбаатарчууд уншиж байна” аяны хүрээнд “Ном хандивлах 1 сарын аян”-г эхлүүлээд билээ. Энэхүү аянд Нийслэлийн харъяа бүх байгууллагууд хамрагдаж байна. Аян 3 үе шаттайгаар зохион байгуулагдаж байгууллагууд цуглуулсан номоо Д.Нацагдоржийн нэрэмжит …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл