Мэдээ мэдээлэл

September, 2015

  • 14 September

    Хубилай хааны түүхэн ордод судалгаа хийж байна

    Их Юань улсыг үндэслэн байгуулагч, Чингис хааны ач хүү Хубилайн мэндэлсний 800 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн баярыг зөвхөн Монгол Улсад төдийгүй олон улсын хэмжээнд тэмдэглэх уриалгыг гаргаад байгаа юм. Хубилай хааны байгуулсан Бээжин хот дэлхийд алдартай хот болсон. Мөн Шаньду Шар ордонг Юнескогийн өвд бүртгэсэн. Тэгвэл түүний байгуулсан бас нэгэн томоохон орд Өвөрхангай аймгийн Нарийн тээл суманд …

  • 14 September

    Н.Энхбаярын “улс төр” утгаа алдлаа, одоо больж үз

    “Н.Энхбаяр ирж л гэнэ …”, “явж л гэнэ…” энэ хооронд төр засаг салгардаж, ажил төрөл гацаж, “түгжил” үүсэх нь энүүхэнд. Уг нь Монголын төр гурван өндөрлөгтэй. Гэвч Н.Энхбаярын оролцоогүйгээр улс төрийн ажил явахгүй байгаагаас үзэхэд дөрвөн өндөрлөгтэй ч юм шиг. Түүнийг урьж залж байж, эсвэл Солонгос улсад эргэж тойрч байж л төрийн ажил явдаг боллоо. Харин түүнээс зөвшөөрөл аваагүй бол …

  • 14 September

    Солонгосын Хүндийг өргөлтийн холбооноос 500 сая төгрөгийн тоног төхөөрөмж бэлэглэхээр боллоо

    Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар Солонгосын зарим мужуудын Хүндийг өргөлтийн холбоодын тэргүүн нарыг өнөөдөр өрөөндөө хүлээн авч уулзлаа. Тус холбоодын зүгээс манай Хүндийг өргөлтийн холбоонд 500 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлахаар болсон талаараа салбарын дэд сайдад уламжилсан юм. Тэд хэлэхдээ “Өнгөрсөн жил бид танай оронд ирж, Хүндийг өргөлтийн холбоогоор очиж танилцсан. Монголчууд маш их чадвартай, амжилт үзүүлэх өндөр …

  • 14 September

    Галзуу өвчнөөс сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлье

    Галзуу өвчний сэжигтэй мал, амьтанд уруулж, ноцуулж, шүлсдүүлсэн хүний тохиолдолд үзүүлэх тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээг эрчимжүүлж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд “Галзуу өвчний тандалт, оношилгоо, эмчилгээний стандарт” (MNS-5348-42:2010), Эрүүл мэндийн сайдын 2008 оны 151 дүгээр тушаалаар батлагдсан “Галзуу өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний заавар”, вакцин ийлдэс тарих заавар, холбогдох зөвлөмжийг мөрдөж ажиллана. Мэдээлэл өгөх, солилцох   Галзуугийн сэжигтэй мал, амьтанд …

  • 14 September

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2015.09.14/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд Налайх, Баянзүрх дүүргийн иргэдтэй өдөр бүр уулзаж, санаа бодлыг нь сонсож байна гэв. Улсын Их Хурлын гишүүн иргэд сонгогчдынхоо санаа бодлыг сонсож, тухайн асуудлыг холбогдох албан тушаалтнуудад уламжлах замаар иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд Улаанбаатар хотын захирагчид зарим асуудлаар хүсэлт тавьж …

  • 14 September

    Сөүлийн өдрүүд Улаанбаатарт болно

    Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо “Улаанбаатарын өдөр” арга хэмжээг  05 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулсан бол энэ сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “Сөүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Улаанбаатар хотод зохион байгуулах Сөүл хотын өдөрт оролцохоор нийслэлийн Засаг даргын урилгаар  БНСУ-ын Сөүл хотын дарга …

  • 14 September

    150 матараа амьтны хүрээлэнд хандивлав

    Канадын Торонтогийн нэг хүн матрын хорхойтон аж. Тэрээр гэртээ 150 матар тэжээдэг гэнэ. 10-аад жил эдгээр матрыг тэжээсэн бөгөөд зарим матар нь 3 метрийг давсан гэнэ. Зарим нь туйлын догшин болохоор эзэн нь аргагүйамьтны хүрээлэнгээстусламж гуйсан байна. Торонто хотын хэвлээр явагч амьтны хүрээлэнгийн ажилтан матрын эзний гэрт очиж, 1.2 – 3.3 метрийн урттай 150 матар хооллож байгааг түүнийг хараад их …

  • 14 September

    Т.Цогт, Г.Маралмаа нарыг ирэх 17-ны өдөр шүүнэ

    Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 17-ны өдөр 14.00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болохоор товлогдсон байна. Тэдэнд холбогдох шүүх хурал өнгөрсөн зургадугаар сарын 19-ны өдөр болсон ч хэргийг дахин шалгах шаардлагатай хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Г.Маралмаа, Т.Цогт нар нь өөрийн дөрвөн настай охины үхэлд буруутгагдаад байгаа бөгөөд тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, …

  • 14 September

    Энэ сарын 15-19-ны өдрүүдэд зарим замыг хаана

    Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентийн ассамблей /OSCE-PA/-н хуралэнэ сарын 15-19-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбогдуулан гол гол гудамж замууд урт хугацаагаар хаагдах тул иргэд жолооч нар Нийтийн тээврийн хэрэгслийг сонгож Авто радио 96.3-тай хамт байж замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. Тодруулбал энэ сарын 15-19-ны өдрүүдэд “Shangri-la” зочид буудал орчмын замыг “Гэрлэх ёслолын ордон”-ы зүүн …

  • 14 September

    Ноён уул руу 300 гаруй нинжа нар дайран оржээ

    Уул уурхайн сайд Р.Жигжид энэ сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын уурхайн үйл ажиллагаатай газар дээр танилцсан байна. Уул уурхайн сайдын хамт Ашигт малтмалын газрын дэд дарга С.Амарсайхан, Уул уурхайн хэлтсийн дарга С.Баттулга, ШУА-ын Түүх археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Ч.Амартүвшин, ШУА-ын Газар зүй, геологийн цэвдэг судлалын салбарын дарга А.Дашцэрэн нарын албаны хүмүүс  “Сентерра гоулд” компани лиценз …

  • 14 September

    Хууль бусаар их хэмжээний самар бэлтгэснийг илрүүлжээ

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан урьдчилан сэргийлэх удирдамжтай шалгалтаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ви Си” ХХК-ийн хашаанд “Тэнүүн зоргол” хоршоо “Ойн тухай” хууль зөрчин иргэдээс хууль бусаар бэлтгэсэн 50-60 орчим тонн хуш модны самар худалдан авч нөөцөлж байсныг шалгалтаар илрүүллээ. Улсын мөрдөн байцаах газартай хамтарч үргэлжлүүлэн шалгалж байна Хуш модны самрыг тухайн оны 10 дугаар …

  • 14 September

    Цацрагийн бохирдолтой автомашинд цэвэрлэгээ хийлээ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Япон Улсаас автомашин импортолж, худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар илрүүлсэн цацрагийн бохирдолтой автомашины цацрагийн бохирдлыг Монгол улсын стандартын зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл бууруулах ажлыг Цөмийн энергийн комиссын Ажлын албаны алба, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн бие бүрэлдэхүүнтэй хамтран 2015 оны 09 дүгээр сарын 03-04-ний өдрүүдэд зохион байгуулж, цацрагийн аюулгүй ажиллагаанд хяналт …

  • 14 September

    Чингэлтэй дүүргийн НАМОХ-ны “ажил хэрэгч” чуулган боллоо

    Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо нь МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллага юм. Энэ байгууллагын зөвлөлүүд нийслэл, аймаг, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл Чингэлтэй дүүргийн НАМОХ-ны төлөөлөл, оюутан залуус 2015 оны есдүгээр сарын 11-ний өдөр ээлжит IVчуулганаа зохион байгууллаа. Чуулганы талаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Д.Мөнхтөрөөс тодрууллаа. -Чингэлтэй дүүргийн НАМОХ-ны IV чуулган зохион байгуулагдаж байна. Энэ чуулганаар ямар …

  • 14 September

    Иргэдийн шүүхэд хандах хандлага өөрчлөгдсөн

    “Хөгжлийн эрэлд” судалгааны байгууллагаас “Шүүхэд итгэх олон нийтийн итгэл” судалгааг энэ онд хийсэн. Энэхүү судалгааны талаар “Хөгжлийн эрэлд” олон нийтийн санал бодлын судалгааныкомпанийн захирал Б.Амарсайханы хийсэн дүгнэлтийг хүргэж байна. Монголд нийгмийн ардчилал, шинэчлэл эхэлснээс хойших 25 жилд шүүх засаглалын шинэтгэлийн тухайд жирийн иргэд бүү хэл, эрдэмтэн судлаачид нь харьцангуй бага бичиж байсан бололтой. Тиймдээ ч нийгэмд шударга ёс, хүний эрхийг сахин хамгаалах шүүх засаглалд  ард олон итгэх …

  • 14 September

    Малчид 368,3 мянган тонн хадлан бэлтгээд байна

    Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад улсын хэмжээнд 1.2 сая тонн өвс, 150.0 мянган тонн үйлдвэрийн болон гар тэжээл, ногоон тэжээл, 94.0 мянган тонн давс, хужир бэлтгэхээс малчдын түвшинд өвс, хадлан 368.3 мянган тн буюу 31.2 хувь, гар тэжээл 6.8 мянган тн буюу 15.3 хувийг бэлтгээд байна. Өмнөх долоо хоногоос хадлан 80.0 мянган тонн-оор, гар тэжээл 2.0 мянган тн-оор нэмэгджээ. Харин аймаг, …