Мэдээ мэдээлэл

September, 2015

  • 1 September

    Зулаа: Сургуульд сурмаар л байна…

    Өнөөдөр 9 дүгээр сарын 1-ний өдөр. Хүүхэд багачууд энэ өдөр хичээл сургуульдаа суралцахаар явдаг. Гэтэл амьдралын эрхээр, сурагчийн ширээн дээр  үе тэнгийн багачуудтайгаа тохой залган сууж, ардын багшаар үсэг, тоо заалгах ёстой бяцхан охин  сургуульд суралцаж чадалгүй энэхэн балчир насандаа ахадсан хөдөлмөр эрхэлж  эцэг, эхдээ тус нэмэр болохоор өдөржингөө самар заран сууж байна. Бөхийн өргөөнөөс 13-р хороолол явах  зам дагуу …

  • 1 September

    Өнөөдрөөс өрхийн эмнэлгүүдэд шинжилгээ авдаг боллоо

    Есдүгээр сарын 1 буюу өнөөдрөөс эхлэн өрхийн эмнэлэгтээ цус, шээсний шинжилгээ өгдөг боллоо. Одоогоор 142 өрхийн эмнэлэгт шинжилгээний аппаратыг суурилуулан, иргэдэд үйлчилж эхлээд байгаа аж. Мөн өрхийн эмч нарыг ч аппараттай ажиллах, шинжилгээ авах хэд хэдэн удаагийн сургалтад хамруулжээ.  эх сурвалж: zaluu.com

  • 1 September

    БНХАУ-аас Монголын дайчдад одон медаль гардуулжээ

    БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 03-нд буюу ирэх пүрэв гаригт 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал болно. Цэргийн ёслолын жагсаалд оролцох Монголын Зэвсэгт хүчний төлөөлөл жагсаалын нэгдсэн бэлтгэлээ амжилттай базаасаар байна. БНХАУ-аас өчигдөр манай дайчдад Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүндэт медаль гардуулан өгсөн бөгөөд ялалтын ойд зориулсан далбаан дээр дайчид маань гарын …

  • 1 September

    Мөнгөний энергийг хэрхэн өөртөө дасгах вэ?

    Таны ажиллаж байж олсон мөнгө танай гэрт тогтоосой гэж хүсч байгаа бол орлого олсон өдрөө нэг ч төгрөг үрж болохгүй, бүгдийг нь гэртээ нэг хонуулах хэрэгтэй. Эртний ухаантнууд олсон мөнгөө бүтэн жил хадгалах хэрэгтэй гэж зөвлөдөг бөгөөд ингэснээр таны энергэд дассан мөнгөнүүд нь бусад мөнгөө дууддаг аж. Хөршдөө талх, давс зээлдүүлж болохгүй, учир нь хангалуун байдал танай гэрийг орхиж, өөр …

  • 1 September

    Давсны хэрэглээг багасгах хэрэгтэй

    Үндэсний стратегийн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгуулага (ДЭМБ)-аас 2010 онд хүн амын давсны хэрэглээг өдөрт 5 грамм хүртэл багасгахад тархины цус харвалтыг 24 хувь, зүрх судасны өвчинг 18 хувиар бууруулж, халдварт бус өвчний шалтгаант нас баралтыг бууруулах боломжтойг тогтоож 2025 он гэхэд дэлхийн хүн амын давсны хэрэглээг 30 хувиар бууруулах зорилт дэвшүүлэн энэ чиглэлээр бодлого стратеги болгон хэрэгжүүлэхийг гишүүн орнуудын …

  • 1 September

    Өвөрмонгол: Зүүн үзэмчин хошуунд сүлдний тахилга болжээ

    Өнгөрсөн 8 сарын 22-ны цагаан морь өдрийг тохиолдуулан Зүүн үзэмчин хошууныхан хөдөө сүлдний тахилгаа хийлээ. Тахилгын ёслолыг О.Ёндон удирдан гүйцэтгэж явуулсан бөгөөд Хөдөө сүлдний тахилгын хөшөөг Зүүн үзэмчин хошууны засгийн дарга Бөхчулуу болон Монгол улсын иргэн угтаа  үзэмчин зүүн гарын хошууны засаг бэйл агсан Содномтовчоо нараас эхлэж соёлын үлэмж залгамж чанарыг харуулсан юм. Мөн Монгол улсын иргэн  Содномтовчоо, Шийдэнням нарт …

  • 1 September

    Оюутнууд тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдлээ

    Энэ онд их, дээд сургуулиудын төлбөр 15-45 хүртэлх хувиар нэмэгдээд байгаа ч буулгах эсвэл хэвийн хэмжээнд барих тал дээр төрийн эрх мэдэл хүрэхгүй байна. Угтаа салбарын сайд Л.Гантөмөр сайд “Их дээд сургуулийн төлбөрийн нэмэгдлийг 10-25 хувь дээр барина” хэмээн мэдэгдээд байгаа ч түүнтэй эсрэгцүүлэн МИУС-ын удирдлагууд “Элсэлт цөөхөн байгаа учраас төлбөр 40 хувь нэмэгддэгээрээ нэмэгдэнэ” гэдгээ хатуухан мэдэгдээд амжсан. Энэ …

  • 1 September

    Монгол Катар цэргүүдийн хамтарсан сургууль амжилттай болж өндөрлөлөө

    Монгол, Катар улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Шийдэмгий шийдвэр” энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургуулилт амжилттай өндөрлөлөө. Сургуулилтын хаалтын ажиллагаанд Катар Улсын Батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад Бин Али Аль-Аттияа манай улсад хийх айчлалынхаа хугацаанд оролцсон нь сургуулилтад хоёр тал хэрхэн ач холбогдол өгч буйг илтгэж байна. Хаалтын ажиллагаанд Катар Улсын Батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад Бин Али Аль-Аттияа тэргүүтэй …

  • 1 September

    Оросын шинэ хуулийг Google дагаж, Facebook сөрөв

    Өнөөдрөөс буюу есдүгээр сарын 1-нээс Орост үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компаниуд Орос иргэдийн мэдээллийг зөвхөн Орост хадгалах хууль хэрэгжиж эхэлж байна. Google компани энэ хуулийг даган сервэр тоног төхөөрөмжөө ОХУ-д байрлуулсан бол Facebook компани эсэргүүцэж байгаа гэнэ. Мөн Apple компани ирэх оны нэгдүгээр сараас Орос иргэдийн мэдээллийг ОХУ руу шилжүүлэхээр амлаад байгаа аж. Apple-тай нэгэн адил SAP, Samsung, Lenovo, …

  • 1 September

    Засгийн газрын хуралдаан боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан 8 дугаар сарын 31-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам батлагдлаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газраас баталлаа. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яам, Хууль зүйн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, …

  • 1 September

    Шуурхай удирдлагын төвийн мэдээ

    2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад: Улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, халдварт өвчний дэгдэлт, химийн болон цацраг идэвхт бодисын хордлогын тухай албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна. Дэлхий дахинд: Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар: 8 дугаар сарын 24-25-нд Саудын Араб улсад хүний Коронавирүст халдварын 15 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барсан …

  • 1 September

    Алдарт Усайн Болт Монголд ирнэ

    БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Хөнгөн атлетикийн ДАШТ-ний үеээр Монгол улсыг төлөөлөн явсан төлөөлөгч, баг тамирчид, Ямайкийн домогт тамирчин Усайн Болттой уулзсан байна. Усайн Болтыг Монгол Улсад хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор айлчлахыг албан ёсоор урихад Усайн Болт урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирэхээ илэрхийлсэн байна. Сайхан мэдээ , ирээсэй Эх сурвалж:Мэдээ.mn

  • 1 September

    Э.Бат-Үүл: Ирээдүйн Монгол иргэдийг боловсролтой, зөв хүн болгон хүмүүжүүлэх үйлсэд хамтдаа зүтгэе

    Өнөөдөр 9-р сарын 1. Хүүхэд бүрийн сэтгэл догдлон хүлээдэг “Эрдмийн баяр”-ын өдөр. Энэ өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Тэргүүний 67 дугаар сургуулийн “Эрдмийн баяр”-т оролцлоо.  Тэрээр хуран цугласан хүүхэд багачууд, эцэг эх, багш нарт баярын мэнд хүргээд “Хичээлийн шинэ жилийн нээлтийн баяр бол бие биеэ санасан хүүхдүүдийн сургууль, эрдмийн гараагаа эхэлдэг, багш нарын …

  • 1 September

    Red Dance Friday 2015 ”Чингисийн өргөө”-д зохион байгуулагдана

    2015 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан их хотын өнгө төрхийг тодорхойлсон залуусдаа зориулан Red Dance Friday 2015 партиг зайсан “Чингисийн өргөө”-д зохион байгуулах гэж байна. Та манай шоунд ирснээр удаан уулзаагүй найз нөхөд, хамт олонтойгоо гайхалтай, гал халуун бүжгийн үдшийг сэтгэл ханамжийн дээд цэгтээ тултал мэдрэх болно. Мөн таныг чадварлаг Dj, хамтлаг дуучид, бүжиг болон олон гэнтийн бэлэг хүлээж …

  • 1 September

    Бага ангийн хүүхдийн хичээлийг бэлдүүлэх дөрвөн арга

    Хэрэв та бага ангийн хүүхэд эсвэл дүүтэй бол тэднийг уул овоо шиг их даалгаврын ард нь гарахад туслах гэж, ойлгохгүй зүйлийг нь заах гэж мунгинаж л байсан байх. Тэгээд ч өрөмний өт шиг, тогтвортой сууж чаддаггүй насан дээр нь хүүхдийг удаан цагаар суулгаж хичээл, даалгаврыг нь хийлгэх хэцүүхэн сорилт болох үе бий. Тэгвэл хүүхэдтэйгээ хамт хэрхэн амжилттай “суралцах” талаар 4 …