Мэдээ мэдээлэл

June, 2015

  • 13 June

    Цэцэг төвийн уулзвар нээгдлээ

    Энхтайвны өргөн чөлөөнд хийгдэж байгаа олон жилийн насжилттай 3А,Б магистраль шугамыг Ф600/500 болгон өргөтгөх ажил үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд Цэцэг төвийн 4 замын уулзварын голд байгаа дулааны худагт дулааны шугамын үл хөдлөх тулгуурыг суурилуулахтай холбогдуулан автозамын хөдөлгөөнийг  өчигдрийн 20:00 цагаас өнөөдөр өглөөний 08:00 цаг хүртэл хааж, 12 цагийн хугацаанд худгийн ажлыг бүрэн дуусгалаа.

  • 13 June

    Цэвэрлэх байгууламжийн ажил эхэллээ

    Нийслэлийн төв цэвэрлэх байгууламж эвдрэлд орж, эвдрэлийг засахын тулд тэг зогсолт хийхээс өөр аргагүй болоод байгаа. Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажлын бэлтгэл өнөөдөр  10:00 цагаас эхэллээ. Засварын ажлыг хийхийн тулд тэг зогсолт хийхээр болсон. Энэ үеэр зөвхөн архи, пиво болон арьс ширний үйлдвэрүүдийн хэрэглээний усыг хязгаарлана. Харин цэцэрлэг, сургууль, талх, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүд болон иргэдийн хэрэглээний усыг ч таслахгүй …

  • 13 June

    Нийслэлийн зарим хэсэгт хэрэглээний усыг хаажээ

    Төв цэвэрлэх байгууламжид өнөө өглөөнөөс засвар хийж эхэлсэн. Тус байгууламжийн аэротенкийн хэсэг элэгдэж муудсанаас цэвэрлэгдээгүй бохир ус, цэвэрлэсэн усандаа холилдон, тусгаарлагч хана хэзээ мөдгүй нурах эрсдэл үүсээд буй. Тиймээс эхний ээлжинд 40 сая төгрөгийг Ус сувгийн удирдах газраас гарган аэротенкийн хэсгийн засвар шинэчлэлийг өнөөдрөөс элүүлээд байгаа юм. Засвар шинэчлэлтэй холбоотойгоор нийслэлийн орон сууцны айлуудын усыг өчигдөр оройн 22.00 цагаас өнөө …

  • 13 June

    Мисс бүсгүй нүцгэн зурагныхаа төлөө титмээ хураалгажээ

    25 настай загвар өмсөгч Эмили Качоте интернетэд нүцгэн зургаа тавьсны төлөө “Зимбабве мисс-2015” титмээ хураалгахад хүрчээ. Энэ талаар Associated Press-д мэдээлсэн байна. Миссийн тэмцээнийг зохион байгуулсан зөвлөлийн мэдэгдэлд дурдсанаар, Эмилигийн миссийн титмийг хураан авсан нь тэмцээнд оролцогчидтой урьдчилан байгуулдаг гэрээний нөхцлөө зөрчсөн явдалтай холбоотой гэжээ. Тэмцээнд оролцогчид нь нүцгэн шалдан байдлаар зургаа авахуулж болохгүй хэмээн уг гэрээнд хатуу тусгагдсан байдаг …

  • 13 June

    Намын мэргэжилтнээс ШӨХТГ-ын дэд дарга Б.Энхзаяа…?

    Иргэд хөдөлмөрчид эрх ашгаа хамгаалуулах нэгэн байгууллагатай болсон нь ШӨХТГ юм. Тус газар ч байгуулагдсан цагаасаа хойш хүлээсэн үүргээ сайн биелүүлж, тэр чинээгээр иргэд ам сайтай байдаг. Харин тус газрын дэд даргаар төрийн албанд ажиллаж байсан туршлагагүй, миссээр өргөмжлөгдөж байсан гэх тодотголтой, хөгшчүүдийн хэлдэгээр “годогоносон охин” томилогдсон нь хэл ам дагуулаад байна. Энэхүү маргаан дагуулсан томилгоог тус газрын дарга бус …

  • 13 June

    Бөхийн эхнэрийн зовлон хошин өгүүллэг

    Хорин тавны жил орсон, одоо чи нөхөрт гармаар юм даа гэж ээж минь үглэж байна. Yеийн хүүхнүүд, танил тал, хамт ажилладаг нөхөд минь цөм л намайг “Хүнтэй суугаач?” гэж шахна. Yнэнийг хэлэхэд намайг тоогоод “Сууя” энэ тэр гэвэл ч би энүүхэн эндээ гэхэд уухайн тас л байгаа л даа. Гэвч намайг эргүүлэх хархүү олдсонгүй. Би толинд хараад ганцаараа заримдаа – “Чи …

  • 13 June

    Ачигчид арай дэндлээ. Жолоочийг нь зодоод машиныг нь ачаад явчихлаа

    Төрийн хуулийн нэр барисан дээрэмчид өнөөгийн нийгэмд улам бүр олширч гаарсаар байна уу даа гэж халагламаар үйл явдлууд нийгэмд маань болсоор байгаа нь харамсалтай. Гэвч энэ тухай манай хуулийнхан бас хууль зохиогч нар маань харах сөхөө байгаа болов уу? бас л нэг асуулт урган гарсаар л… Хэнийг тэжээх гэж, хэнд үйлчлэх гэж энэ хууль дүрмүүдийг зохиогоод байгаа юм бол. Ингэж …

  • 13 June

    Хорих ял нь тэнсэгдсэн болон хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, захиргааны хяналтад байгаа этгээдүүдтэй уулзалт, өдөрлөгийг зохион байгуулжээ

    Дүүргийн 2 дугаар прокурорын газраас Сонгинохайрхан дүүргийн Гэмт  хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс,  Иргэний бүртгэлийн тасагтай хамтран тус дүүрэгт оршин сууж байгаа хорих ял нь тэнсэгдсэн болон хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан захиргааны хяналтад байгаа этгээдүүдтэй уулзалт, өдөрлөгийг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Соёмбо” кино театрт зохион байгуулсан байна. Уг арга хэмжээний үеэр …

  • 13 June

    Бөгж ямар учир утга угаалдаг вэ?

    Бөгж гэдэг нь чөдөрлөх гэсэн утгатай. Бас хүний бэл бэнчин, зэрэг зиндааг илтгэдэг аж. Бөгж нь арга билгийн ухаан агаад хүн янз бүрийн эрчим хүчний урсгалыг гараараа, алгаараа авдаг, мөн урсган гаргадаг аж. Бэлбэсэн хүн долоовор хуруундаа бөгж зүүдэг. Зөвхөн эр нөхөр, эхнэрээ алдсан хүнийг л бэлбэсэн гэж хэлдэггүй бөгөөд хүүхэд тогтдоггүй, эцэг, эх нь ойрхон нас барсан тохиолдолд үхлийн …

  • 13 June

    Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Улсын Их Хурлын чуулганы /2015.06.12. Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 20 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулав. Өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нараас “Оюу толгой” төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон бусад асуудлаар …

  • 13 June

    Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг дахин өргөн барилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж УИХ-ын дарга З.Энхболдод дахин өргөн барив. Уг хуулийн төслийг анх 2014 оны 10 дугаар сарын 13-нд УИХ-д өргөн барьж анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы 2015 оны 6 дугаар сарын 11-ний буюу өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хийсэн боловч өмнө өргөн барьснаас хойш холбогдох хэд хэдэн …

  • 13 June

    Мэргэжлийн хяналтын ажилтны өдөр тохиолоо

    2005 онд Засгийн газар 156 дугаар тогтоол гаргасны дагуу “Мэргэжлийн хяналтын ажилтны өдөр”-ийг жил бүрийн зургаадугаар сарын хоёрдахь ням гарагт тэмдэглэж ирсэн уламжлалтай. Мэргэжлийн хяналтын байгууллага баярын хурлаа 2015.06.12-ны өдөр хийж олсон ололт амжилт, хийж бүтээснээ дүгнэлээ. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх баярын хуралд үг хэлж Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж ажлын амжилт хүсэв. Тэрбээр хамт олны …

  • 13 June

    Зэвсэгт хүчний түүхийг хүүрнэх “Эх орны төлөө цохилох зүрх” номын нээлт боллоо

    Монгол Улсын Зэвсэгт хүчний 1946-2014 оны түүхийг эмхэтгэсэн “Эх орны төлөө цохилох зүрх” нэртэй хоёр  боть ном  уншигчдын гарт очлоо. Зэвсэгт хүчнийг тольдон өгүүлэх энэхүү номыг  бүтээхэд Улсын цэргийн эрдэмтэд өргөн бүрэлдэхүүнээр ажилласан байна. Зөвхөн баримтад тулгуурлан Зэвсэгт хүчний 1946-2014 оны түүхийг эмхэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгааны тус номыг бүтээх санаачлагыг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр …

  • 12 June

    2006 оноос өмнөх гадаад паспортаар ОХУ-руу түр хугацаанд зорчих боломжтой

    Сүүлийн үед манай Улсын иргэд ОХУ-руу ихээхэн зорчих болсонтой холбогдуулан тус улсын хилээр нэвтэрч буй Монгол Улсын иргэдийн бичиг баримтын хугацаанд тодорхой шаардлага тавьж, хилээр нэвтрүүлэхгүй байгааг иргэд ярьж байгаа билээ. Тэгвэл Монгол Улсын Хил хамгаалах байгууллагын удирдлагууд ОХУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн орлогчтой дээрх асуудлаар уулзсан байна. Уулзалтаар  2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө олгогдсон энгийн гадаад …

  • 12 June

    Халгайн гайхамшиг

    Хонин жилийн энэ хавар гайхалтай урт үргэлжиллээ. Зуны эхэн сар дундаа орох дөхсөн ч одоо хүртэл хүйтэн сэрүүхэн хонож салхи шуурга ихтэй байна. Дөнгөж саяхнаас л өвс мод ногоорч зуслангийн маань ойролцоох Шадивлингийн ар, Ар, Өвөр согоотын ууланд хөхөөн дуу хангиналаа. Хөхөөн дуугаар сэрж урган, хүний биед шим тэжээлээ өгөхөөр ирдэг шидэт ургамлын нэг бол халгай гэлтэй. Эх нутгийнхаа эрс …