Мэдээ мэдээлэл

September, 2015

  • 3 September

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Есдүгээр сарын 3-ны Пүрэв гарагт дараах хэсгийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.30-17.30 цагт: 15-р хороо 13-р хороолол 3, 4, 5, 43-р байрууд, 122-р цэцэрлэг, иргэн Дамцагдорж, Нансалдулам, Батсайхан, Нэргүй, Оюунбат, Энхбаатар зочид буудал, Урандэлгэрэх, Отгонтуяа нарын үйлчилгээний газрууд Баянхан сүлжээ, Сод амур, Санни трейд, Мөнхтайван, Мон …

  • 2 September

    АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөл хуралдлаа

    Ирэх 2016 оны долдугаар сард Монгол Улсад зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөл өнөөдөр (есдүгээр сарын 2) найм дахь удаагаа хуралдлаа. Энэ удаагийн хурлаар АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтын хөтөлбөр, уулзалтыг зохион байгуулахад гадаадаас үзүүлэх зээл тусламж, уулзалтын ерөнхий төсөв гэсэн гурван үндсэн асуудал хэлэлцлээ. Уулзалт ирэх 2016 оны долоодугаар сарын 15, 16-нд Улаанбаатар хотноо …

  • 2 September

    Талархлын дугуйн парад болно

    Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр сүүлийн  хоёр жилийн хугацаанд дугуйн хэрэглээ долоо дахин нэмэгдэж, унадаг дугуйн замуудтай болж эхэлсэн гээд тодорхой үр дүн гарч байгаа билээ. Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Дүнжингаравын урд зам, Архангай, Орхон, Ховд аймаг, мөн зуслангийн зарим чиглэлд хүртэл унадаг дугуйн замтай болоод байна. Тиймээс унадаг дугуйн зам барьж бүтээн байгуулалт хийсэн …

  • 2 September

    Увс аймагт хууль бус алт олборлогчид дийлдэхээ байжээ

    Увс аймгийн Тариалан сумын нутаг, “Гэдэг” хэмээх газарт энэ оны зургаадугаар сарын сүүлчээс эхлэн бичил уурхай эрхлэгчид, нөхөрлөлүүд хууль бусаар голын гольдрол өөрчилж, алт олборлож эхэлжээ. Тухайн үед нь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг нь зогсоож, техник хэрэгслийг нь лацдан, акт тогтоосон байна. Шалгалтын явцад алт олборлогчид Тариалан сумтай гэрээ байгуулж зөвшөөрөл авсан гэж байсан хэдий ч уг гэрээн …

  • 2 September

    Японы сурагчдын хар өдөр: Есдүгээр сарын 1

    Есдүгээр сарын нэгэн бол ихэнх газарт зуны амралт дуусч, хичээл сургууль эхэлдэг өдөр. Японд ч мөн адил.Гэхдээ энэ өдөр бас Японы сурагчдын хамгийн их амиа хорлодог өдөр гэнэ. BBC-гийн мэдээлснээр “1972-2013 онуудад нийт 18,048 хүүхэд амиа хорлосноос наймдугаар сарын 31-нд 92, есдүгээр сарын нэгэнд 131, есдүгээр сарын хоёронд 94 хүүхэд дунджаар амиа егүүгтэсэн” байна. Үүнээс гадна жил бүрийн дөрөвдүгээр сарын …

  • 2 September

    22 шөнө тоглоод амьсгал хураажээ

    ОХУ-ын Башкир улсын Мөрдөн байцаах газар 22 шөнийн туршид компьютер тоглоом тоглоод нас нөгчсөн 17 настай хүүгийн үхлийн шалтгааныг шалгаж байгаа аж. Учалинск дүүргийн оршин суугч энэ залуу таалал төгссөн нь өнгөрсөн сарын 30-нд тодорхой болжээ. Талийгаач залуу наймдугаар сарын 08-нд хөлөө хугалсан бөгөөд гэртээ хийх юмгүй хэвтэж байсан учраас шөнө болгон компьютер дээр Дота гэдэг тоглоомыг тоглож байсан гэнэ. …

  • 2 September

    Японы Эрүүл мэндийн яамтай хамтарч ажиллахаар боллоо

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 02-ны өдрүүдэд Япон Улсын Токио хотноо ажиллаж байна. Айлчлалын хүрээнд сайд С.Эрдэнэ “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт-WAW 2015” арга хэмжээнд оролцож “Олон Улсын хөгжилд оролцогч талуудын хамтын ажиллагаа” сэдэвт өндөр түвшний дугуй ширээний хэлэлцүүлэгт Монгол Улсаа төлөөлж охид эмэгтэйчүүдийн асуудлаар хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр …

  • 2 September

    Tоёотагийн талаарх маш сонирхолтой 10 баримт

    Та Тоёотагийн шинэхэн авомашин худалдан авсан эсвэл авах гэж байна уу? Ихэнх хүмүүсийн хувьд Тоёота бол Японы шилдэг автомашин үйлдвэрлэгч гэдгээр нь мэддэг. Энэ нь ч Тоёотаг сонгох гол шалтгаан нь болдог. Тэгвэл олон жилийн түүхтэй Япон брэндийн хөгжлийн түүхэнд таны мэдэхгүй маш олон сонирхолтой баримтууд бий. Ингээд Тоёотагийн талаар тэр бүр мэддэггүй сонирхолтой 10 баримттай танилцъя. Хамгийн хурдан борлогдсон …

  • 2 September

    Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

    2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад: Архины хордлого:  8 дугаар сарын 25-аас 9 дүгээр сарын 1-ны хооронд Нийслэлийн эмнэлгүүдэд нийт 332 хүн архины хордлогын улмаас хандаж, 45 (13.5%) нь хэвтэн эмчлэгдсэн байна. Энэ үзүүлэлт нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 29 (8%)-иар буурсан байна. Эх сурвалж: НЭМГ Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх. …

  • 2 September

    Шинэ ургацын жимс ногоог сайтар угааж хэрэглээрэй

    Энэ жил самар, жимс, жимсгэнэ (тарвас, улаан лооль)-ий ургац сайн, гудамж талбайд ил задгай ихээр худалдаалагдаж байгаа нь гэдэсний халдварт өвчин гарах эрсдлийг нэмэгдүүлж байна. Иймээс иргэд Та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг өгч байна. Үүнд: 1.Самар, жимс, жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас худалдан авах; 2.Жимс, жимсгэнийг сайтар угааж, чанаж хэрэглэх; 3.Жимсийг угааж, хальсалж идэх; 4.Гарын ариун цэврийг сайтар сахих, ялангуяа самар …

  • 2 September

    “Сайдын цаг” уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцлоо

    2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр УИХ-аар батлагдан гарсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасны дагуу тус хуулийг хэрэгжүүлэх журмыг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа гэж ЗГХЭГ-ын дарга хэллээ. Засгийн газрын тогтоол батлагдсан даруйд хууль, түүнийг хэрэгжүүлэх журмыг сурталчлан таниулах ажлыг яаралтай зохион байгуулж, олон нийтийн холбоо, бизнесийн зөвлөл …

  • 2 September

    НИТХ-ын дарга Д.Баттулга Бангкок хотын ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн ИТХ-ын даргын урилгаар Тайландын Бангкок хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нэгдүгээр орлогч дарга Канинторн Вонгсарожан тэргүүтэй хурлын төлөөлөгчид Улаанбаатар хотод зочилж байна. Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Бидний урилгыг хүлээн авч монголын сайхан оронд зочилсон та бүхэнд талархал илэрхийлье. Улаанбаатар Бангкок хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны 16 жил тохиож …

  • 2 September

    Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлэх уралдаан зарлажээ

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, Бригадын генерал Б.Билэгтийн тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2015 онд дэвшүүлсэн бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны ил тод, тасралтгүй шуурхай байдлыг дээшлүүлэх зорилгоор Аймаг, нийслэл дэх Шийдвэр гүйцэтгэх алба, хэсгийн шийдвэр гүйцэтгэгчдийн дунд 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын …

  • 2 September

    Олон улсын цэрэг, дайчид жагсаалын бэлтгэлээ ингэж базааж байна

    БНХАУ-ын Бээжин хотноо 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан Цэргийн ёслолын жагсаал Бээжин хотын Тянь Ань Мэний талбайд маргааш болно. Цэргийн ёслолын жагсаалд 16 орны жагсаалын хайрцаг, төлөөлөгчдийн баг Бээжин хотын холын дүүрэгт байрлах бэлтгэлийн баазад бэлтгэл дасгалаа шаргуу хийж байна. Гэрэл зургийг Хятадын цахим хуудаснаас ашиглав.

  • 2 September

    High School кино Өргөө – 1 кино театрт нээлтээ хийлээ

    Баяр хүргэе киноны нээлт сайхан болж байна, таны сэтгэгдлийг уншигчиддаа хүргэе. Баярлалаа намрын энэ сайхан өдөр Ахлах ангийн болон Өсвөр насны хүүхдүүддээ зориулсан шинэ киногоо нээж байгаадаа туйлын их баярлаж сэтгэл догдолж байна. Хүүхдийн уран бүтээл ховордсон одоо цагт  энэ бүтээлээ амжилттай хийн гаргаж байгаадаа кино групынхан маань маш их баяртай байна. Киноны хувьд Монголын маань ирээдүй болсон залуучууд тэр …