Мэдээ мэдээлэл

June, 2015

  • 1 June

    Зорилго, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө шамдан суралцахыг Ерөнхий сайд хүслээ

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Хүүхдийн баяр” соёл, урлагийн нэгдсэн арга хэмжээ Чингисийн талбайд болж, нийслэлийн зарим сургуулийн сурагчид урлагийн шилдэг үзүүлбэрээ найз нөхөд, дүү нартаа толилуулж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Ч.Сайханбилэг баярын нэгдсэн арга хэмжээнд оролцож, хүүхэд багачууддаа баяр хүргэж, үг хэлэхдээ “Хүүхдүүд та бүхэн минь том болоод ямар ч ажил, …

  • 1 June

    Алдарт эхчүүдэд одон гардуулав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж, олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийн төлөөлөл болох 21 эхэд өнөөдөр “Алдарт эх” нэг, хоёрдугаар одон гардуулав. “Алдарт эх” нэгдүгээр одонгоор Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн Борхүүгийн Нина, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн Махбалын Байгаль, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн Затияны Бахатгуль, Баянгол дүүргийн …

  • 1 June

    4700 хүүхдэд баярыг бэлэг гардуулжээ

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярыг тохиолдуулан 2015 оны тавдугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд 1-19 дүгээр хороодын хагас, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийн 4700 гаруй хүүхдэд баярын мэнд хүргэж бэлэг гардууллаа. Энэ үеэр дүүргийн сургууль, цэцэрлэгийн авъяаслаг сурагчид бяцхан найзууддаа урлагийн тоглолтоор бэлэг барьсан ажээ. Монголын үрс маш олон болтугай.

  • 1 June

    Баярын өдрөөр дүүргүүдийн эмнэлгийн шүд, дотор, гэмтлийн тасгууд ажиллана

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын “Хүүхдийн баярын амралтын өдрүүдэд эмнэлэг үйлчилгээг зохицуулах тухай” тушаалын дагуу зургаадугаар сарын 01-ний өдрийн өглөөний 09.00 цагаас зургаадугаар сарын 02-ны өдрийн өглөөний 09.00 цаг хүртэл хариуцлагатай жижүүр гарган ажиллахаар болжээ. Хүүхдийн баярын амралтын өдөр өөрийн байгууллага дээрээ хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын 320981 дугаарын утсанд зургаадугаар 01-ний өдрийн …

  • 1 June

    Энхрий бяцхан үрс, элбэрэлт ачтан ээжүүддээ Эх үрсийн баярын мэнд хүргэе

    Өхөөрдөм үрсийн баясгалантай инээдэнд хорвоо дэлхий баясан цэнгэсэн, үлэмж ачит ээжийн бүүвэйнд буурал дэлхий уяран хайлсан   Эх үрсийн баярын өдрийн мэндийг өнө эртний түүхтэй хөх Монголынхоо үзэсгэлэнт ээжүүд, энхрий үрсдээ хүргэе. Та бүхэн сайхан баярлаарай. Ugluu.mn

May, 2015

  • 31 May

    Мэндчилгээ

    Айл гэрийн амин эрдэнэ, эх орны гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууддаа Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ хүүхэд бүрийн ирээдүйн төлөө эрүүл, аюулгүй орчинд өсч торних, боловсрох нөхцлийг улам сайжруулах зорилгоор 2014 онд “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХАН-УУЛ” хөтөлбөрийг боловсруулан, амжилттай хэрэгжүүлж чадсан  анхны дүүрэг юм. Хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд хөгжил”, “Хүүхэд хамгаалал” …

  • 31 May

    Таны тэр бүр мэддэггүй GOOGLE -ийн хайлтууд…

    Та өөрийгөө Google-дэж чаддаг гэж бодож байна уу? Үгүй ээ та google-дэж чадахгүй. Та Google-ийг өдөр бүр ашигладаг ч бүх хайлтын аргуудыг мэдэхгүй. Тэгвэл дараах аргуудыг мэдээд авбал хайлт хийхэд илүү хялбар болно. 1. Үгийг тодорхойлох Ямар нэгэн үгний толь бичгийн тодорхойлолтыг мэдэхийг хүсвэл “define:” гэж бичээд ард нь тухайн үгээ бичиж хайхад толь бичгийн тайлбар гарч ирнэ. 2. Зөв …

  • 31 May

    Гитлерийн хамгийн заналт дайсан нь хэн байсан бэ… /текст+видео/

    1930-д оны эхээр Владимир хотоос 17 настай нэгэн хүү Москвад нэртэй жүжигчин болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн ирсэн боловч харамсалтай нь шүүгчдийн шалгуурыг давж чадсангүй. Урам хугарсан хүү санамсаргүй радио нэвтрүүлэгчийн курст элсэлт авч буй зарлалыг үзэн түүнд элсэхээр Радио хороог зорин очжээ. Энд тэрбээр илүү амжилт олох байж түүний тод сонсголонтой хүчирхэг хоолой нь шууд л элсэлтийн шалгаруулалтыг давж уг …

  • 31 May

    Чингэлтэй дүүрэг “Алдарт ээж”-үүдээ одонгоор шагналаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” одон гардуулдаг. Чингэлтэй дүүргээс “Алдарт эх” одонгоор шагнуулсан ээжүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 5 дугаар сарын 31-нд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд боллоо. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” одонгоор шагнуулж буй ээжүүдээ хүндэтгэхдээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг санамсаргүйгээр сонгоогүй юм. …

  • 30 May

    Бурхан багшийн их дүйчин өдрийг 05 сарын 31-нээс 06 сарын 02-ны өдөр тэмдэглэнэ

    Бурхан Багшийн их дүйчэн өдөр Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр буюу 2015/06/02 өдөр тохиож байгаа билээ. Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн 3 үйл явдал давхцдаг Их Дүйчэн өдрийг Бурханы шашин дэлгэрсэн Ази болон Европын улс орнуудад баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. 6 сарын 2-ны өдөр тохиох Их Дүйчэн өдрийг МБШТөв Гандантэгчэнлин хийд, бурханы шашны …

  • 30 May

    Хүүхдүүд сур харваагаар цэц мэргэнээ сорино

    Монгол Улсын Хүндэт Мэргэн Даржаагийн Жамбын нэрэмжит хүүхдийн сур харвааны тэмцээн Олон улсын Хүүхдийн эрхийн өдөр болно. 17 дахь жилдээ болох гэж байгаа тус тэмцээнд оролцож цэц мэргэнээ сорьсон хүүхэд бүрд бэлэг гардуулдаг уламжлалтай. Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй тэргүүн байр, хамгийн хол харвасан хүүхдийг “Есүнхэй мэргэн”, хамгийн мэргэн буюу хасаанд тавьсан ганц ширхэг сурыг оносон хүүхдийг “Эрхий мэргэн”-ээр шалгаруулах зэрэг үйл …

  • 30 May

    Баяраар хүүхдээ гадуур авч явахаас болгоомжил

    -Нийслэлд улаанбурханы дэгдэлт өндөр байгаа учир нийтийг хамрах арга хэмжээнд оролцохгүй байхыг анхаарууллаа- Хоёр хоногийн дараа Хүүхдийн баярын өдөр тохиох гэж байна. Гэвч нийслэлд улаанбурхан өвчний тархалт өндөр байгаа учраас мэргэжлийн байгууллагынхан баяраар нийтийг хамарсан арга хэмжээнд бага насны хүүхдээ оролцуулахгүй байхыг сэрэмжүүллээ. Нийслэл хотын хэмжээнд энэ сарын 25-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтанд 6 сартайгаас 5 нас …

  • 30 May

    Хэрэв их мөнгөтэй болохыг хүсвэл

    Мөнгөнөөс болж хүмүүсийн хоорондох сэв суух, өөрчлөлт орох, тэр ч бүү хэл ах дүүгийн тангараг тасрах нь ч орчин үед жирийн үзэгдэл болжээ. Хүн бус мөнгө шүтээн болсон гэхэд хилсдэхгүй. Мөнгө бол мэдээж амьдралын зайлшгүй хэрэгцээ. Гэхдээ мөнгөтэй буруу харьцах, мөнгийг хэт шүтсэнээр хүмүүсийн амьдрал доройтох, хэчнээн зүтгээд ч өөдлөн дэвших зам нь хаагдах ч байдаг. Тэгвэл та ямар бизнес …

  • 30 May

    БНАСАУ Батлан хамгаалахын сайдаа их буугаар буудаж хөнөөжээ /видео/

    БНАСАУ-ын Батлан хамгаалахын сайд Хён Ён Чхолийг цэргийн томоохон хурлын үеэр зүүрмэглэн унтсан хэмээн буруутгаж энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд цаазаар авсан билээ. Ёнхап агентлагийн мэдээлснээр Ардын зэвсэгт хүчний сайд эх орноосоо урвасан хэмээн буруутгагдаж, түүнийг их буугаар буудаж хөнөөсөн байна. Энэ тухай бичлэгийг саяхан олон нийтийн сүлжээнд цацжээ. Эх сурвалж: 24tsag.mn

  • 30 May

    Санамж бичигт гарын үсэг зурлаа

    Цагдаагийн Ерөнхий газрын дарга , Тэргүүн комиссар Р.Чингис, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн гол зорилго нь талууд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд хамтран хяналт хийх, харилцан мэдээлэл хийх замаар төрийн хяналт шалгалт хийх, мэдээлэл солилцох замаар төрийн хяналт шалгалтын ажлын чанар, үр нөлөө, уялдаа холбоог сайжруулж зах зээлийн …