Мэдээ мэдээлэл

June, 2015

  • 2 June

    Би 33 хоног агуйд даяан хийнэ

    “Монгол шүтээн” төвөөс “Даян дэлхийг засах Монгол ухаан” цуврал 100 айлдварыг ард түмэндээ хүргэж буй ажээ. Айлдалын багш Лүнрэг–Эш Төмөрөөс зарим зүйлийг тодрууллаа. –Та сая хэд дэх айлдвараа айлдав? -Манай “Монгол шүтээн” төв ард түмнээ соён гэгээрүүлж улмаар Монгол хүний хүсэл тэмүүлэл, урам зоригийг бадрааж тив дэлхийг цуурайтуулсан агуу их суутнууд, удирдагчидийг төрүүлэх зорилгоор “Даян дэлхийг засах Монгол ухаан” цуврал …

  • 2 June

    Ажлын байрны нээлттэй өдөрлөгөөр 153 залуу ажлын байртай боллоо

    Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн санаачилгаар Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж, Улаанбаатар хот дахь Говь-Алтай аймгийн залуучуудын холбоо хамтран “Ажлын байрны нээлттэй өдөрлөг 2015” хөдөлмөрийн яармагийг Гадаад хэргийн яамны байранд зохион байгууллаа. Тус өдөрлөг 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Говь-алтай аймгийн оюутан залуучуудад нээлттэй ажлын байрыг танилцуулан, ажилд зуучлах зорилгоор зохион байгууллагдаг арга хэмжээ юм. Үйл ажиллагааг нээж Гадаад хэргийн …

  • 2 June

    Энэ сарын 3-нд “Эр хүн болгож өгөөч” киноны нээлт болно

    Энэ сарын 3-нд “Эр хүн болгож өгөөч” киноны нээлт болно. Энэхүү кино нь “Mind media group”-ийн бүтээл бөгөөд гол дүрд жүжигчин Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, АЖ С.Сарантуяа, СТА Э.Мөнхтөр, СТА Д.Бямбацогт, О.Цэнгэл нар тоглосон юм. Киноны продоссероор Э.Батхүү СТА, Д.Жаргалсайхан УГЗ, кино зохиолыг бичсэн Л.Таванбаяр СТА ерөнхий найруулагчаар Э.Батхүү, Ерөнхий зураглаач Б.Отгонзориг СТА ерөнхий зураач Ц.Архад, хөгжмийн зохиолч Б.Одбаяр буюу Оки, дууны …

  • 2 June

    Жуулчны автобусуудыг дугаарын хязгаарлалтаас гаргалаа

    Нийслэл хотыг зорин ирж буй жуулчдад соёлтой, шуурхай үйлчилгээг хүргэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуулах нэмэлт арга хэмжээ авах тухай А/469 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар 8-аас дээш хүний суудалтай, жуулчин тээвэрлэх зөвшөөрөл бүхий автобусыг улсын дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцуулах, хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнээс өдөр тутмын хэрэгцээний сүү, талх тээвэрлэх аж ахуйн нэгж, байгууллагын …

  • 2 June

    Батлан хамгаалахын сайдаа их буугаар буудан хөнөөсөн бичлэг шуугиан дэгдээв

    БНАСАУ-ын Батлан хамгаалахын сайд Хён Ён Чхолийг цэргийн томоохон хурлын үеэр зүүрмэглэн унтсан хэмээн буруутгаж энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд цаазаар авсан билээ. Ёнхап агентлагийн мэдээлснээр Ардын зэвсэгт хүчний сайд эх орноосоо урвасан хэмээн буруутгагдаж, түүнийг их буугаар буудаж хөнөөсөн байна. эх сурвалж: mongolcom.mn

  • 2 June

    “Зуух хөгжлийн төв” ашиглалтанд орлоо

    Улаанбаатар-Цэвэр Агаар төслийн хүрээнд нийслэлийн агаарын бохирдлын голлох эх үүсвэрийн нэг болох гэр хорооллын айл өрхийг утаа бага ялгаруулдаг халаалтын үйлчилгээтэй болгох зорилгоор зуухны туршилт судалгааны дүнд бүрэн шаталттай зуухыг тогтмол шинэчлэн сайжруулан ЦЭВЭР ЗУУХ-ны загвар хийцийг боловсронгуй болгох ажлыг төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу Улаанбаатар-Цэвэр Агаар төслөөс Зуух Хөгжлийн Төвийг байгуулж, нээлтийн ажиллагааг зохион байгууллаа. Тус төвийн нээлтэд  нийслэлийн Засаг даргын …

  • 2 June

    Татвараа хугацаандаа төлөөгүй жолооч нарын анхааралд

    Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил 2015 оны хоёрдугаар сарын 10-наас тавдугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд явагдаж дууслаа. Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөр”-ийн тухай хуулинд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлөхөөр заасан байдаг. Хуульд хувь хүн автотээврийн болон …

  • 2 June

    06 сарын 06-нд нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно

    Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/121 дүгээр захирамжаар баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд жил бүр зохион байгуулагддаг “Улаанбаатар марафон-2015”  06 дугаар сарын 06-ны өдөр болно. “Улаанбаатар марафон-2015”-ын  үйл ажиллагаатай холбоотойгоор Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжаар үйлчилгээ үзүүлдэг нийт 51 чиглэлд өөрчлөлт оруулж, нийтийн  тээврийн нийт 676 тээврийн …

  • 2 June

    Төв Шуудангаас Цэцэг төвийн уулзвар хүртэлх замыг хаана

    Улаанбаатар хотын Дулааны 3А, Б гол шугамыг ф600/500 болгон өргөтгөх барилга угсралтын ажил энэ сарын 01 – ний өдрөөс эхэлсэн. Уг ажлын хүрээнд Сөүлийн гудамжны авто замыг 2015 оны 06 дугаар сарын 03 хүртэл сэтэлж, дулааны шугамын шинэчлэлийн ажил хийж байна. Мөн Төв Шуудангийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замыг 2015 оны 06 дугаар сарын 07 – 25 – …

  • 2 June

    Нийслэлээс 1000 хүүхдүүдийг баярлуулжээ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Монголын Хүүхдийн ордонтой хамтран “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан зорилтот бүлгийн 1000 хүүхдийг баярлуулах үйл ажиллагааг 3 дахь жилдээ зохион байгууллаа. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг халамж, асрамжийн 32 төвийн 700, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн ажилтнуудын 200, Төрийн бус байгууллагуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 100 хүүхдэд нийслэлийн Засаг даргын бэлгийг …

  • 2 June

    Нийслэлд шинээр барих барилга байгууламж, авто замын зураг төсөв боловсруулна

    Нийслэлийн Засаг дарга “Зураг төсөв боловсруулах ажлыг зохион байгуулах тухай” А/446 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөв боловсруулах ажлын хөрөнгөнөөс хэрэгжүүлэх барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний зураг төсөв боловсруулах ажлын жагсаалтыг нэгдүгээр, авто зам, замын байгууламжийн зураг төсөв боловсруулах ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус …

  • 2 June

    Бүгд Найрамдах Солонгос Улсад Коронавируст халдвар (MERS-CoV) бүртгэгдлээ

    Коронавируст халдвар (MERS-CoV) нь амьсгалын замаар дамждаг, хүнд явцтай, нас баралт өндөртэй, шинэ халдварт өвчин юм.  Манай орны иргэд ихээр зорчдог Бүгд Найрамдах Солонгос Улсад Коронавируст халдвар (MERS-CoV) бүртгэгдэж, одоогийн байдлаар 15 хүн өвчилж, лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.  Анх өвчилсөн өвчтөн нь Арабын Нэгдсэн Эмират улс, Саудын Араб, Катар улсаар аялсан өгүүлэмжтэй байна. Одоогийн байдлаар түүний эхнэр, хүүхэд, эмнэлэгт хамт …

  • 2 June

    Эх хүний эцсийн хүсэл буюу үртэйгээ байх хамгийн сайхан мөч…

    …Афинa Крюгерын ажил үйлс нь урагштай, сайхан ханьтай болж анхны хүүхдээ тээн бөөн бөөн аз жаргалд умбаж байтал нэгэн таагүй мэдээ сонсох өдөр ирэх байжээ. Жирэмсний 15 дахь хоног дээр шинжилгээ өгөхөд түүнд хөхний хавдар илэрсэн болохыг эмч түүнд дуулгасан байна. Хими эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагын улмаас охиноо төрөхөөс нь 2 сарын өмнө кесарев хагалгаа хийлгэн төрүүлжээ. Хөөрхөн охиндоо ээж …

  • 2 June

    Бурхан багшийн Их дүйчин өдөр бурхны шашны дээдийн ном уншлагыг сонсох боломжтой

    Зуны эхэн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Бурхан багшийн мэндэлсэн, төгс гэгээрэлд хүрсэн, нярваан дүрийг үзүүлсэн гурван онцгой өдөр тохиодог юм. Эл өдөр аливаа буяны үйлийг эрхэмлэн хийх нь нэн тустай юм.  Өглөө.мн сайт анх байгуулагдснаасаа эхлэн Монголчууддаа зориулан бурханы шашны дээдийн ном уншлагыг оруулж уншигчдынхаа  сайшаал дэмжлэгийн авч, эх орны …

  • 2 June

    Шинэчлэл гэдэг устгаж бужигнуулахын нэр биш…

    Нийгэм бужигнаад тогтворжиж чадахгүй байсан хүндхэн үед цагдаа, цагдаагийн байгууллага богино хугацаанд бие дааж хөл дээрээ зогсч чадсан. Тэгж яривал цагдаа урьдчилаад хийвэл зохих бүх өөрчлөлтийг хийчихсэн байхгүй юу! Одоо үүнийгээ сайжруулж засах л болохоос биш шинэчилж өөрчилнө гэж байхгүй. Яагаад гэвэл дэлхийн бүх цагдаа нэг жишигтэй байдаг. Бид дэлхийн цагдаагийн нэгдсэн жишигт багтаад орчихсон. Дэлхий даяар орчихсон шинэчлэлийг өөрчилнө …