Мэдээ мэдээлэл

September, 2015

  • 2 September

    “Монгол Улс Чөлөөлөх дайнд – 1945” түүхэн баримт – гэрэл зургийн цомгийг танилцууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Монгол Улс Чөлөөлөх дайнд – 1945” түүхэн гэрэл зургийн цомог номны нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтийн ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Та бүхэнд хичээлийн шинэ жилийн өдрийн мэнд хүргэе. Нэгэн түүхэн үйл явдалтай холбоотой та бүхнийг өнөөдөр энд урьсан юм. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их хохирол учруулсан эмгэнэлт үйл …

  • 2 September

    Парламентын спикерүүдийн дэлхийн 4-р бага хурлын бүгд хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг

    Эрхэм Ерөнхийлөгчөө, Эрхэм хүндэт парламентын спикер, парламентын гишүүд ээ, Хатагтай, ноёд оо,             Юуны өмнө Дэлхийн парламентын спикерүүдийн 4 дүгээр бага хурлыг зохион байгуулж буй Олон улсын парламентын холбоонд гүн талархал илэрхийлье. Энэхүү бага хурал хүн төрөлхтөн 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудаа тодорхойлж, батлах түүхэн цаг мөчид болж буйгаараа чухал ач холбогдолтой бөгөөд та бидний идэвхтэй оролцоо, хувь нэмэр нэн …

  • 2 September

    Прокурорын тангараг өргөжээ

    Монгол Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/233 дугаар  тушаалаар Завхан аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокуророор томилогдсон Доржпаламын Пүрэвдагва  2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр прокурорын тангараг өргөжээ. Тангараг өргөх ажиллагааг Завхан аймгийн прокурорын газрын туслах прокурор, тамгын хэлтсийн дарга Д.Түвшинтөгс удирдан явуулж аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнууд болон …

  • 2 September

    Манай тамирчид Олон улсын хүүхдийн VI их наадмаас 71 медаль хүртлээ

    ОХУ-ын Улаан-Үүд хотод 2015 оны 08 дугаар сарын 25-31-ний өдрүүдэд Олон улсын хүүхдийн спортын VI наадам амжилттай зохион байгуулагдлаа. Тус наадамд Монгол Улс, ОХУ, ӨМӨЗО-ны 2200 тамирчин хүүхдүүд спортын 9 төрлөөр өрсөлдлөө. Манай улсын нийслэл, аймаг, дүүргээс шалгарсан өсвөрийн шигшээ багийн 120 гаруй тамирчин хүүхдүүд тус наадамд өрсөлдөж нийт 71 медаль хүртлээ. Үүнд:  -Жүдо бөх           …

  • 2 September

    Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье

    Хепатитын А, Е вирүст халдвар, цусан суулга, гэдэсний балнад, хеликобактери, кампилобактерийн халдвар, сальмонеллез, эшерихоколийн халдвар, хоолны хордлого, хиамдал, холер зэрэг өвчнүүдийн үүсгэгч хүний биед хоол боловсруулах замаар нэвтрэн орж өвчин үүсгэдэг. Эдгээр өвчин үүсгэгч нян, вирүс нь өвчтэй хүн болон эрүүл нян тээгчийн өтгөн ялгадсаар гадаад орчинд ялгардаг. Нян, вирүсээр бохирлогдсон ус, хүнс, сав, суулга, эд материал, бохир rap зэргээр …

  • 2 September

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09:00 цагт: Гадаад хэргийн яамны танхимд Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээн дэх олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Энэхүү хурлаар Чөлөөлөх дайнд монголчуудын оруулсан хувь нэмрийн тухай голчлон ярилцана. Утас: 99121715 10:00 цагт: Этиоп улсын Уул уурхайн яамны төлөөлөгчид манай улсын уул уурхай, газрын тосны салбарын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах уулзалт Уул уурхайн яамд болно. Утас: 9034350 …

  • 2 September

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Есдүгээр сарын 2-ны лхагва гарагт дараах хэсгийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 11.00-17.30 цагт: 20-р хороо 85-р сургууль, Дэлгэр тур ХХК, 63-р цэцэрлэг, Гачууртын тамгын газар, Скайтель, Мобиком, Жи-Мобайл, Гачуурт эрүүл мэндийн төв, МЦХК-салбар, Монгол шилтгээн, Баяндөхөм ам, НАЗГ-ын зуслан, Гачуурт тосгон болон тэдгээрийн ойр орчимд, Баянгол …

  • 1 September

    Зулаа: Сургуульд сурмаар л байна…

    Өнөөдөр 9 дүгээр сарын 1-ний өдөр. Хүүхэд багачууд энэ өдөр хичээл сургуульдаа суралцахаар явдаг. Гэтэл амьдралын эрхээр, сурагчийн ширээн дээр  үе тэнгийн багачуудтайгаа тохой залган сууж, ардын багшаар үсэг, тоо заалгах ёстой бяцхан охин  сургуульд суралцаж чадалгүй энэхэн балчир насандаа ахадсан хөдөлмөр эрхэлж  эцэг, эхдээ тус нэмэр болохоор өдөржингөө самар заран сууж байна. Бөхийн өргөөнөөс 13-р хороолол явах  зам дагуу …

  • 1 September

    Өнөөдрөөс өрхийн эмнэлгүүдэд шинжилгээ авдаг боллоо

    Есдүгээр сарын 1 буюу өнөөдрөөс эхлэн өрхийн эмнэлэгтээ цус, шээсний шинжилгээ өгдөг боллоо. Одоогоор 142 өрхийн эмнэлэгт шинжилгээний аппаратыг суурилуулан, иргэдэд үйлчилж эхлээд байгаа аж. Мөн өрхийн эмч нарыг ч аппараттай ажиллах, шинжилгээ авах хэд хэдэн удаагийн сургалтад хамруулжээ.  эх сурвалж: zaluu.com

  • 1 September

    БНХАУ-аас Монголын дайчдад одон медаль гардуулжээ

    БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 03-нд буюу ирэх пүрэв гаригт 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал болно. Цэргийн ёслолын жагсаалд оролцох Монголын Зэвсэгт хүчний төлөөлөл жагсаалын нэгдсэн бэлтгэлээ амжилттай базаасаар байна. БНХАУ-аас өчигдөр манай дайчдад Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүндэт медаль гардуулан өгсөн бөгөөд ялалтын ойд зориулсан далбаан дээр дайчид маань гарын …

  • 1 September

    Мөнгөний энергийг хэрхэн өөртөө дасгах вэ?

    Таны ажиллаж байж олсон мөнгө танай гэрт тогтоосой гэж хүсч байгаа бол орлого олсон өдрөө нэг ч төгрөг үрж болохгүй, бүгдийг нь гэртээ нэг хонуулах хэрэгтэй. Эртний ухаантнууд олсон мөнгөө бүтэн жил хадгалах хэрэгтэй гэж зөвлөдөг бөгөөд ингэснээр таны энергэд дассан мөнгөнүүд нь бусад мөнгөө дууддаг аж. Хөршдөө талх, давс зээлдүүлж болохгүй, учир нь хангалуун байдал танай гэрийг орхиж, өөр …

  • 1 September

    Давсны хэрэглээг багасгах хэрэгтэй

    Үндэсний стратегийн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгуулага (ДЭМБ)-аас 2010 онд хүн амын давсны хэрэглээг өдөрт 5 грамм хүртэл багасгахад тархины цус харвалтыг 24 хувь, зүрх судасны өвчинг 18 хувиар бууруулж, халдварт бус өвчний шалтгаант нас баралтыг бууруулах боломжтойг тогтоож 2025 он гэхэд дэлхийн хүн амын давсны хэрэглээг 30 хувиар бууруулах зорилт дэвшүүлэн энэ чиглэлээр бодлого стратеги болгон хэрэгжүүлэхийг гишүүн орнуудын …

  • 1 September

    Өвөрмонгол: Зүүн үзэмчин хошуунд сүлдний тахилга болжээ

    Өнгөрсөн 8 сарын 22-ны цагаан морь өдрийг тохиолдуулан Зүүн үзэмчин хошууныхан хөдөө сүлдний тахилгаа хийлээ. Тахилгын ёслолыг О.Ёндон удирдан гүйцэтгэж явуулсан бөгөөд Хөдөө сүлдний тахилгын хөшөөг Зүүн үзэмчин хошууны засгийн дарга Бөхчулуу болон Монгол улсын иргэн угтаа  үзэмчин зүүн гарын хошууны засаг бэйл агсан Содномтовчоо нараас эхлэж соёлын үлэмж залгамж чанарыг харуулсан юм. Мөн Монгол улсын иргэн  Содномтовчоо, Шийдэнням нарт …

  • 1 September

    Оюутнууд тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдлээ

    Энэ онд их, дээд сургуулиудын төлбөр 15-45 хүртэлх хувиар нэмэгдээд байгаа ч буулгах эсвэл хэвийн хэмжээнд барих тал дээр төрийн эрх мэдэл хүрэхгүй байна. Угтаа салбарын сайд Л.Гантөмөр сайд “Их дээд сургуулийн төлбөрийн нэмэгдлийг 10-25 хувь дээр барина” хэмээн мэдэгдээд байгаа ч түүнтэй эсрэгцүүлэн МИУС-ын удирдлагууд “Элсэлт цөөхөн байгаа учраас төлбөр 40 хувь нэмэгддэгээрээ нэмэгдэнэ” гэдгээ хатуухан мэдэгдээд амжсан. Энэ …

  • 1 September

    Монгол Катар цэргүүдийн хамтарсан сургууль амжилттай болж өндөрлөлөө

    Монгол, Катар улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Шийдэмгий шийдвэр” энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургуулилт амжилттай өндөрлөлөө. Сургуулилтын хаалтын ажиллагаанд Катар Улсын Батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад Бин Али Аль-Аттияа манай улсад хийх айчлалынхаа хугацаанд оролцсон нь сургуулилтад хоёр тал хэрхэн ач холбогдол өгч буйг илтгэж байна. Хаалтын ажиллагаанд Катар Улсын Батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад Бин Али Аль-Аттияа тэргүүтэй …