Хотын түгжрэлийг бууруулах зорилгоор оруулж ирсэн угсраа автобусыг энэ сарын 15-наас үйлчилгээнд гаргаж эхэлсэн. 2015.08.17-ний өдөр 18 цагийн орчим Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбайн урд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн Maz-215067 Ч жолоочтой автобус замын барилга байгууламж ус зайлуулах хоолойны шүүрт худгийн таг дайрсанаас тухайн тээврийн хэрэгсэлд эвдрэл учирсан байна. Эх сурвалжийн өгч буй мэдээллээр нэг хүн хөнгөн бэртжээ.
Мэдээ мэдээлэл
August, 2015
-
18 August
Саудын Арабын Шах эхнэрээ идэж болно гэв
Саудын Арабын Шах Абдуль бин Баз аш-Шейх олныг шуугиулсан, цочирдмоор шийдвэр гаргажээ. Тэрээр эрэгтэйчүүд өлсөж туйлдсан тохиолдолд өөрийн эхнэрээ “идэж” болно гэсэн шийдвэр /фатва/ гаргажээ хэмээн Al-Quds al-Arab сонин мэдээлсэн байна. Фатва гэдэг нь лалын шашинтны аливаа асуудлыг шариатын хуулиар шийдэх, Исламын зарчимд үндэслэсэн, шах буюу шийдвэр гаргах түвшний хүний гаргадаг шийдвэр аж. Энэхүү гаргасан шийдвэрээр бол өөрийн эхнэрийн биеийн аль нэг хэсгийг идэхийг зөвшөөрчээ. …
-
18 August
Улстөрчид, төрийн албан хаагчдыг өршөөлд хамруулаагүй гэв
Өмнөд Солонгос. Тус улсын Ерөнхийлөгч 6000 гаруй гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлэх шийдвэр гаргаад байна. Тэдний дунд хөрөнгө завшсан хэргээр хоригдож буй тус улсын гурав дахь том бизнес группын тэргүүн багтаж байгаа юм. “Энэ шийдвэр эдийн засгаа бэхжүүлэх, сэргээх зорилготой” хэмээн Ерөнхийлөгч Пак мэдэгдсэн ч тэргүүлэх бизнесменүүд хуулиас дээгүүр байгаагийн илэрхийлэл боллоо хэмээн шүүмжлэгчид үзэж байна. Хууль зүйн сайд Ким Хен-вунгийн …
-
18 August
Цэргийн ёслолын жагсаалд оролцох бүрэлдэхүүн БНХАУ-г зорилоо
БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монголын цэрэг эрс өнгөрсөн амралтын өдөр БНХАУ-ыг зорилоо. Цэрэг эрсийн жагсаалын бэлтгэлийн явцтай өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нар танилцсан юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Бэлтгэл үндсэндээ …
-
18 August
Нэг хүн осгож нас баржээ
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн “Цагаан эрэг” гэдэг газраас малчин Л /52 настай, эрэгтэй/ 2015.08.15-ны өдрийн 16:00 цагийн орчим мориндоо яваад сураггүй болсон байна. Энэ тухай мэдээллийг 2015.08.16-ны өдрийн 22:00 цагт тус сумын удирдлагад мэдэгджээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б-ээр ахлуулсан 18 хүн, 1 автомашин, 6 мотоцикльтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.08.17-ны өдрийн 19:00 цагийн орчим …
-
18 August
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад үнэ төлбөргүй хамрагдаарай
Монгол Улсын 17 аймгийн 157 сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний байгалийн голомт бүртгэгдээд байна. Сүүлийн жилүүдэд тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил нэмэгдэж байгаа бөгөөд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сум, Ховд аймгийн Үенч, Баян-Өлгий аймгийн Сагсай, Бугат, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгалийн голомт идэвхжиж, Завхан аймгийн Эрдэнэхайрхан болон Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань суманд тарваган тахлын өсгөвөр илэрсээр байна. 2009-2013 …
-
18 August
Тарваган тахал өвчнөөр дахин нэг хүн өвчиллөө
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат 16 настай, эрэгтэй Д нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тарвага (нохой зууж ирсэн)-ыг өвчих явцдаа халдвар авч, 8 дугаар сарын 14-ний өдөр халуурч, баруун суганы булчирхай цочсон шинж тэмдэгтэйгээр сумын эрүүл мэндийн төвд тусгаарлагдан эмчлүүлж байна. Тус сумын Засаг даргын А/89 тоот захирамжаар хөл хорио тогтоон аймгийн ЗӨСТ, ОБХ, ЭМГ-ын 30 гаруй …
-
18 August
Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 10 сарын 07-ны өдөр болно
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Төрийн тахилгын ёслол үйлдэх тухай” асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын ёслолын журам” 2012 оны 181 дугаар зарлигт Их Тахилгатхайрхан, Алтан хөхий, Алтайханы Таванбогд, Суварга хайрхан, Бурхан халдун, Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг 5 жил тутам зохион байгуулахаар заасан. Зарлигийн дагуу Богдхан хайрхан уулын тэнгэрийг тайх …
-
18 August
Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх хөтөлбөрийг баталлаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, “Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх” хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа. Өнөөдрийн байдлаар нийслэлд бүх салбарын үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүд Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдэд голлон төвлөрч байгаагаас зарим талаараа иргэдийн аюулгүй, ая тухтай орчинд амьдрахад …
-
18 August
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
Наймдугаар сарын 18-ны Мягмар гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.30-17.30 цагт: 5-р хороо 15-р хороолол 66/5, 75, 8Б, 87-р байр, Шавь цогцолбор, Сажабандидын хийд, Дүүргийн нэгдсэн эмнэлэг, ЭМН, Сүрьеэгийн диспансер, Тарвилан хийд болон тэдгээрийн ойр орчмоор, Сүхбаатар дүүрэг 11.30-13.30 цагт: 2-р хороо …
-
18 August
Өнөөдөр болох зарим үйл явдалууд
11:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ. /Засгийн газрын хуралдааны мэдээллийн танхимд/ 11:00 цагт: “Залуучуудын хөгжлийн сар” аяны хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн Амын Сангаас залууст олон талын боловсрол олгох зорилгоор бүтээсэн www.zaluuhun.mn цахим хуудсын нээлтэнд зориулан явагдсан Hackathon Youth 2015 уралдааны хаалтын ажиллагаа, шагнал гардуулах ёслол ХАХНХЯ-ны хурлын танхимд …
-
17 August
Хятадын банк монгол төгрөгийг албан ёсоор сольж эхэлжээ
Энэ сарын 14-ний өдрийн 16,00 цагаас эхлэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот дахь Хятадын Банк монгол төгрөгийг албан ёсоор сольих үйлчилгээ эхлүүлсэн байна. Энэ нь БНХАУ-ын нутаг тдэвсгэрт хоёр улсын мөнгөн дэвсгэртийг албан ёсоор банкуудад солих ажлын эхлэл гэнэ. Мэрэгжилтнүүд үүнийг монгол төгрөг, хятад юань хоёрт Монгол Улсын нутаг дэвсгэрт ижил байдлаар хандаж, хэрэглэхийн эхлэл гэж үзэж байна хэмээн хятадын Синьхуа …
-
17 August
Өсвөр насныханы дунд тэмбүүгийн өвчлөл ихэсчээ
НЭМХ-гээс мэдээлж буйгаар манай улсын 15-29 насныхан тэмбүү өвчнөөр өвчлөх нь ихэссэн байна. Тодруулбал, тэмбүү өвчний тархалт сүүлийн гурван жилийн дотор 15-49 насны хүн амын бүх бүлэгт өссөн гэнэ. 2014 онд төрөлхийн тэмбүүгийн 30 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оноос (2013) дөрвөн тохиолдлоор нэмэгдсэн. Мөн онд 2082 жирэмсэн эмэгтэйд хийсэн үзлэгийн дүнгээс үзвэл 476 нь заг хүйтэн, 1357 трихоманиазтай байсан аж. 2014 оны байдлаар зонхилон тохиолдох БЗДХ-аар өвчлөгсдийн 66.4 хувь нь эмэгтэй, 33.6 …
-
17 August
Зам тээврийн салбарыг эзэгнэх сүүлчийн найдвар нь Л.Эрдэнэчимэг, Б.Наранхүү нар байсанд Х.Баттулгад эмгэнэл илэрхийлье
Яагаад ч юм бэ, урьд хожид тэгтлээ сүртэй тэмдэглэж байгаагүй Прокурорын байгууллагын ойн баярт Төрийн тэргүүн оролцож үг хэллээ. Түүний тойруулж голдуу хэлсэн үгийн гол “бай”-г Н.Энхбаяр гэж олон нийт ойлгосон бололтой. Гэвч Засгийн газрын “нөхөөсний” зургаан сайдын суудлын төлөө ямар гээчийн бохир үйл явц өрнөж байгааг тэрбээр хатуухан хэлээд авсан. Ялангуяа Ерөнхий сайд руу мессеж бичин дарамталдаг, хэнд аль салбарыг өгөхийг заадаг, тулган …
-
17 August
Хятадын шилдэг 50 залуу Монголд айлчилна
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яам, Гадаад Харилцааны Яам, Монголын Залуучуудын Холбоо хамтран Монгол-Хятадын улс төр, бизнес, нийгэм, соёл, спортын салбарын залуучуудын туршлага солилцооны хөтөлбөрийг 2015 оноос шинэчлэн хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү шинэчилсэн хөтөлбөрийг 5 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд Монголын шилдэг 100 залуу өнгөрөгч тавдугаар сард Хятадад долоо хоногийн айлчлал …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл