Мэдээ мэдээлэл

August, 2015

  • 19 August

    В.Путин Хар тингэсийн гүн рүү шумбажээ

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Крымийн Хар тэнгисийн гүн рүү гүний шумбагч завины тусламжтайгаар шумбажээ. Хар тэнгисийн гүнд  живсэн хөлөг онгоцны  эд анги болон эртний эд зүйлсийн үлдэгдлийг  өөрийн нүдээр харжээ. В.Путины хувьд энэ гүний шумбалт нь анхных биш ажээ. Тэрээр 2011 онд  Тамансийн булангийн тэнгисийн гүн рүү  эртний хот болох  Фанагорийн археологийн судалгааны үеэр  мөн шумбаж байсан байна. А.Гал

  • 19 August

    “Шударга нийгмийн төлөө хамтдаа” хөтөлбөрийг үргэлжлүүлж байна

    Авлигатай тэмцэх газраас иргэд, олон нийтэд авлигын ойлголт, шалтгаан нөхцөл, хор хөнөөлийг тайлбарлан таниулах зорилготой “Шударга нийгмийн төлөө хамтдаа” сургалтын хөтөлбөрийг амжилттай үргэлжлүүлж байна. Энэ удаад “Зориг сан” төрийн бус байгууллагаас орон нутгийн залуусын хөгжлийг дэмжих зорилгоор зарласан “Орон нутгийн залуу манлайлал хөтөлбөр”-т хамрагдаж буй 22 залуу мэргэжилтнийг сургалтад хамрууллаа. Сургалтад хамрагдсан оюутан залууст авлига, ашиг сонирхлын зөрчил, түүний шалтгаан …

  • 19 August

    Сүхбаатар дүүрэгт авлигын эсрэг үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэг ажиллаж байна

    Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг нийслэлийн Сүхбаатар дүүргийн авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зорилгоор авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж байна. Ажлын хэсэг авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллага, албан тушаалтанд хүлээлгэсэн нийтлэг үүрэг, тэдгээрт тавигдах хориглолт, хязгаарлалт зохих түвшинд байгаа эсэхийг дүүргийн удирдлагуудаас гаргасан тушаал шийдвэрүүдтэй танилцаж үнэлэлт, дүгнэлт өгөх бөгөөд цаашид авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг …

  • 19 August

    Амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын түр арга хэмжээ авахаар А/674 дугаар захирамж гаргалаа. Хичээлийн шинэ жилийн өмнөх хоёр долоо хоногт орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг бөгөөд автозамын хөдөлгөөнд ачаалал үүсч иргэд цаг хугацаа алдах эрсдэлтэй болдог. Тиймээс өмнөх жилүүдэд …

  • 19 August

    Их сумогийн РЕКОРД амжилтууд

    ХАМГИЙН ОЛОН УДАА ДАРААЛАН ТҮРҮҮЛСЭН БӨХ Сүмо бөхийн тэмцээн буюу башё нь жилд 6 удаа зохиогддог ба зохион байгуулалт туйлын шударга буюу барилдааны амжилтаас эрэмбэ шууд хамаардаг болохоор нэг даваа, нэг ялалт бүр маш чухал байдаг. Үүнтэй холбоотойгоор нэг бөхийн ноёрхол тийм ч удаан үргэлжлээд байдаггүй. Тухайн Ёкозунагийн хэр хэмжээнд ноёрхож байсаныг илтгэх томоохон нэг рекорд бол дараалан авсан түрүү …

  • 19 August

    Аж ахуйн нэгжүүд орчноо тохижуулж хотын үзэмжинд өнгө нэмлээ

    Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд БЗД-ийн 10-р ажлын хэсэг “Серж Эксклюзив” компанийн “Батько Опанас” ресторанд “Смайл” наалт наалаа. “Серж эксклюзив” компани нь орчныхоо 320  мкв талбайг цэвэрлэж, чулууг нь түүж зүлэгжүүлэн, 9 шинэс мод, 6 гоёлын мод суулган, гадна шат, балконоо ваартай цэцгээр чимгээр чимэн тохижилтын ажилд 2100000 төгрөг …

  • 18 August

    Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

    2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад:  Тарваган тахал өвчин:  Өвчтөн “Д” 16 настай, эрэгтэй. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат. Өвчтний биеийн байдал хэвийн. Биеийн халуун 36.4 хэм, артерийн даралт 90/60 мм.муб. судасны цохилт 1 минутад 68 удаа. Хэсэг газрын үзлэгээр булчирхайн хэмжээ болон эмзэглэл багассан.  Тарваган тахлын булчирхайн хэлбэрээр өвчилсөн болох нь тархвар судлалын …

  • 18 August

    МУГЖ Б.Сарантуяа – “Сэтгэлийн Вальс” /Шинэ уран бүтээл/

     МУГЖ Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяа өөрийн цоо шинэ уран бүтээл болох “Сэтгэлийн вальс” дуугаараа сонсогч фенүүдтэйгээ учиран золгож байна. Түүний шинэ уран бүтээл “Сэтгэлийн вальс” дууны үгийг МУ-ын төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бичиж аяыг хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц зохиосон байна. Ингээд сонсогчиддоо под хатагтайн шинэхэн уран бүтээлийг хүргэж байна.

  • 18 August

    Олон Улсын Хүүхдийн их наадамд оролцох баг тамирчдад Төрийн далбааг гардуулна

    Олон Улсын Хүүхдийн VI Их наадам энэ сарын 25-30-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад болно. Тус наадамд Монгол Улсаас 126 хүний бүрэлдэхүүнтэй баг, тамирчид спортын есөн төрөлд хүч сорих юм. Тэднийг үдэх ёслолын арга хэмжээ энэ сарын 24-нд буюу ирэх даваа гаригт Спортын Төв Ордны өмнөх талбайд 10.00 цагаас болох юм. Үйл ажиллагаанд ЭМС-ийн сайд, бусад албаныхан байлцаж Их …

  • 18 August

    5000 хүүхэд сургууль, цэцэрлэгтэй болох нь

    -Аравдугаар сард бага сургууль, цэцэрлэгийн 14 цогцолборыг бүрэн ашиглалтад оруулна- Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд баригдаж буй зураг дээрх барилга нь аравдугаар сард ашиглалтад орох бага сургууль, цэцэрлэгийн 14 цогцолборын нэг. Энд тус хорооны 180 хүүхэд сургуульд хамрагдаж, 120 хүүхэд цэцэрлэгт явна. Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат өчигдөр сургууль, цэцэрлэгийн таван цогцолборын барилгын ажлын явцтай танилцав. Хан-Уул дүүргийн 15 дугаар …

  • 18 August

    Энэ онд нийт 27 цэцэрлэг ашиглалтад орно

    Цэцэрлэгийн хүчин чадал, хүрэлцээ муутай байгаа учраас жил бүрийн намар бүртгэлтэй холбоотой олон асуудал гардаг. Тухайлбал, бүртгэлийн ажлын зохион байгуулалт, хүнд суртал, авилга зэрэг олон чирэгдэл тулгардаг. Энэ бүх асуудал бүтэн жилийн турш үргэлжлэх нь ч бий. Тиймээс цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийн бүртгэлийг шинэчилж, цэцэрлэгийн хамран сургах тойргийн 2-5 насны хүүхдийн шинэчилсэн дэлгэрэнгүй бүртгэлийг хороо, дүүргээр гаргаад байгаа билээ. Тэгвэл …

  • 18 August

    Прокурор, ажилтнуудыг шагнаж урамшууллаа

    Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан тушаал гаргаж прокурорын байгууллагад он удаан жил, идэвхи зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласан прокурор ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр УЕПГ-т боллоо. ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ШАГНАЛААР ШАГНАГДАХ ПРОКУРОР, АЖИЛТНЫ НЭРС, ТЭДГЭЭРИЙГ ШАГНАХ ШАГНАЛ ШАГНАГДАХ ПРОКУРОР, АЖИЛТНЫ ОВОГ, …

  • 18 August

    Авлигад авсан мөнгийг нь бүтэн хоногийн турш мөнгөний 3 машинаар тоолжээ

    Энэтхэгийн нэгэн авлигачийн авсан мөнгийг тус улсын цагдаа нар бараг бүтэн хоногийн турш тоолжээ. Тодруулбал, яг 21 цаг. Тэгэхдээ бүр мөнгөний 3 машинаар шүү. Энэ бол Калькутт хотын нэгэн инженерийн авсан хахууль, яг 3,2 сая доллар гээд төсөөл дөө. Тэрбээр орон нутгийн эрх баригчдын захиалгыг гүйцэтгэдэг нэгэн байж. Түүнийг одоо хүүгийн хамт баривчлаад байна. Инженер энэ мөнгөө гэрийнхээ буйдан, гудас, дэрэнд …

  • 18 August

    Авлигын шалтгаан, нөхцөлийг үүсгэж буй 14 дүрэм, журмыг хүчингүй болгуулах ажлыг зохион байгуулав

    Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллээ сар бүрээр танилцуулж байгаа билээ. Өнгөрсөн сард тус газраас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааны талаар товч мэдээлье. Дорноговь аймаг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төвд ажиллаж, авлигаас урьдчилан сэргийлэх арга …

  • 18 August

    Нэг цонхны үйлчилгээний танхимыг шинэчлэн засварлалаа

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нэг цонхны үйлчилгээний танхимд шинэчилсэн засвар хийж, 8 дугаар сарын 17-нд ашиглалтад орууллаа. Нээлтийн ажиллагаанд Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, Нэг цонхны үйлчилгээний ажилтнууд, иргэдийн төлөөлөл оролцлоо. Нэг цонхны үйлчилгээний танхимд дүүжин тааз, хоёр агаар шүүгч, халуун, хүйтнээр үлээгч сэнс, Иргэний бүртгэлийн тасагт дарааллын …