Мэдээ мэдээлэл

July, 2015

  • 30 July

    Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна./2015.07.30/

    2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад: Улаанбурхан өвчин: -Улсын хэмжээнд 21029 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1191 хүн лабораторийн шинжилгээгээр, 8416 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. -ХӨСҮТ-д нийт 94 хүн хандаж, 3 хүн шинээр хэвтэж, 11 хүн эмчлэгдэн гарч, 46 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 20 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 9 …

  • 30 July

    Хан-уул дүүргийн XI хорооны иргэд хэвлэлийн бага хурал хийлээ

    Хан-Уул дүүргийн XI хорооны гэр хороололд нийт 706 өрх айл амьдардаг. Гэвч БОНХАЖЯ-наас тэдгээрийн 182-т нь газрын гэрчилгээ олгохоор болсон аж. Тодруулбал, 305 өрх айл давхцалтай гэдэг шалтгаанаар үлдэж, ямар ч шалтгаангүйгээр 219 өрх айл хоосон үлдэх болоод байгаа гэнэ. Мөн БОНХАЖЯам тус хорооны нутаг дэвсгэрт байгаа 130 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн гэрчилгээг цуцална гэсэн боловч өнөөдрийг хүртэл цуцлаагүй, …

  • 30 July

    Арслантай гүүр орчимд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

    Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанд Арслантай гүүрэнд хийсэн усан байгууламжийн талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал албан ёсны тайлбар хийлээ. Сүүлийн өдрүүдэд уг  усан байгууламжтай холбоотой  янз бүрийн сөрөг мэдээлэл хэвлэл мэдээллийн  хэрэгслүүд болон олон нийтийн сүлжээгээр гарч байгаа учраас бодит байдал ямар байгааг албан ёсоор мэдээлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн тэрээр онцлов. Тус усан байгууламж …

  • 30 July

    Г.Бошигтод МУ-ын Ерөнхийлөгч уучлал үзүүлжээ

    Ардчиллын анхдагчдын нэг гэгддэг, МоАХ-ны дарга асан Г.Бошигт өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал хүсч өргөдөл гаргаж байсан билээ. Тэрбээр 2013 оны хоёрдугаар сард 3-4-нд шилжих шөнө өөрийн төрсөн хүү Х-г хөнөөсөн хэрэг үйлдсэн. Тэрээр хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл 91.1 дэх хэсгийг үндэслэн түүнд 10 жил, нэг сарын хорих …

  • 30 July

    Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд амьтанд хазуулж нэг хүн нас баржээ

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс бидэнд ирүүлсэн мэдээллээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд амьтанд хазуулж, загатнах, хавдах зэргээр эмнэлзүйн шинж тэмдэг илэрч 3 хүн эмнэлэгт хандсан байна. 2 хүн сумын эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж, 1 хүн нас барсан байна. Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс дараах зөвлөмжийг нийт ард иргэддээ хүргэж, сэрэмжлүүлж байна. Араатан амьтан, чоно, нохойд хазуулснаас үүсэх халдварт өвчнөөс хамгийн аюултай нь галзуу …

  • 30 July

    Залуучууд орон сууцны хөтөлбөртэй болно

    МЗХ-ны Орон Сууцны Байнгын хороо Барилга, Хот Байгуулалтын Яамтай хамтарч ажиллах санамж бичигт 2015 оны 7-р сарын 29-ны өдөр хамтарч ажиллахаар санал солилцлоо. Барилга Хот Байгуулалтын Яамыг төлөөлж Стратеги, Бодлого төлөвлөлтийн газрын дарга  У.Отгонбаяр, Монголын Залуучуудын Холбоог төлөөлж Орон Сууцны байнгын Хорооны дарга Т.Анхбаяр нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын үндсэн хууль , холбогдох хууль тогтоомжийн дагуу …

  • 30 July

    Ашигт малтмалын 404 хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод байна

    Монгол улсын Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор газар нутгийн 19.9% буюу 31.1 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Үүнд: Өргөдлөөр 13.4 % буюу 20.9 сая га Сонгон шалгаруулалтаар 6.5 % буюу 10.2 сая га Өргөдлөөр: Эхний ээлжинд уртрагийн 104 градусын баруун талд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байна. 2015 оны 1-р сарын 26-ны …

  • 30 July

    Г.МАНЛАЙЖАВТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛД ГАРГАХ ЗАЛРУУЛГА

    “Г.МАНЛАЙЖАВЫН УЧРУУЛСАН 100 САЯ ДОЛЛАРЫН ӨРИЙГ МОНГОЛ УЛС ТӨЛЖ ЭХЛЭНЭ” МЭДЭЭЛЭЛД ГАРГАХ ЗАЛРУУЛГА Манай сайтад  2015 оны 7 сарын 24-ны өдөр “Г.Манлайжавын учруулсан 100 сая долларын өрийг Монгол улс төлж эхлэнэ”  гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Тус мэдээллийг манай сайтын сэтгүүлч мэдээллийн эх сурвалжийг нарийн нягтлан шалгалгүйгээр олон нийтэд хүргэж, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Манлайжавын …

  • 30 July

    Шатахууны ердийн хэрэглээний 46 хоногийн нөөцтэй байна

    Энэ сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 46 хоногийн нөөцтэй байна. Үүнд: А-80 автобензин 51, Аи-92 автобензин 51, дизелийн түлш 31, ТС-1 50 хоногийн нөөцтэй байна.

  • 30 July

    Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлого 54 хувийн биелэлттэй байна

    Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанаас улсын төсөвт оруулах орлого өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдсэн эерэг үр дүн гарсан. Энэ нь хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгож эхэлсэнтэй холбоотой.  2010 оноос хойш ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүйгээс энэ салбарын үйл ажиллагаа буурч, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт эрс багасах хандлагатай болоод байсан юм. Эхний хагас жилийн байдлаар, хайгуул, …

  • 30 July

    Цацраг идэвхт ашигт малтмал эрэх хайх, ашиглах эрх олгох ажлууд хийгдэж байна

    Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагааг геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар зохицуулагдсан. Үүний дагуу хамтарсан компани байгуулах, цацраг идэвхт ашигт малтмал эрэх хайх, ашиглах эрхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох ажлууд хийгдэж байна. Монгол, Чехийн хамтарсан “Мон-Чех Ураниум” ХХК-г байгуулан ажиллаж байгаа ба хувьцааны нь 51 …

  • 30 July

    Экспортод гаргаж буй нүүрсний ангиллыг олон улсын жишигт нийцүүллээ

    “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний MNS 6457-2014” стандартыг батлуулсан. Энэхүү стандартыг үндэслэн жишиг үнийг тооцдог болсноор Монгол Улс олон улсын жишигт нийцсэн нэр томъёоллоор нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний үнийг зарлах ба бүс нутгийн стандартад нийцсэн ангиллаар бүтээгдэхүүнээ экспортлох боллоо. Их Британийн “BG Group”-тэй хамтран ажиллахаар боллоо Газрын тосны газар “Богд IV” ба “Онги V” талбайд “BG Group”-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Төслийн хүрээнд …

  • 30 July

    А.Цэрэнтогтох хүүгийн бие сайжирч алхаж эхэлжээ

    Хөөрхөн бяцхан дүүгээ авран өөрөө амь насаа эрсдэлд оруулахуйц гэмтсэн баатар хүү маань эмчилгээгээ сайн хийлгэж байгаа гэнэ. Биеийн байдал нь сайжирч байгаа бөгөөд алхаж чаддаг болсон байгаа юм байна. Биеийнх нь 80 гаруй хувь түлэгдсэн байсан ба өдгөө Солонгос улсад эмчилгээгээ сайн хийлгээд  эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасаг руу шилжин эмчлүүлж байгаа юм. Мөн амь насаа золин байж аварсан …

  • 30 July

    Хойд Солонгос пуужингаа иж бүрэн шинэчилсэн хэмээн шинжээчид үзэж байна

    Хиймэл дагуулын зургаар Хойд Солонгосын Сохае пуужингийн харвах, туршилт хийх станцад сүүлийн үеийн шинэчлэлт хийгдэж дууссан гэж шинжээчид үзэж байна. Хойд Солонгосын веб сайтын шинжээчийн үзэж байгаагаар пуужингийн 30 метр өргөн, 33 метр өндөр, ойролцоогоор 24 метр урт хөдөлж дэмжих бүтцийг барьж дуусгасан бололтой гэсэн байна. Өмнө нь UNHA-3 SLV өнгөрсөн хугацаанд хэрэглэж ирсэн бөгөөд хиймэл дагуулаа улам торуулж шинэчлэх шаардлагатай байгааг …

  • 30 July

    Нийслэлийн Засаг дарга Киргиз Улсын Ерөнхийлөгч асан хатагтай Роза Отунбаеваг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах  Киргиз Улсын Ерөнхийлөгч асан хатагтай Роза Отунбаеваг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар санал солилцов. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  “Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойн олон улсын хүндэтгэлийн хуралд таныг оролцсонд таатай …