Мэдээ мэдээлэл

July, 2015

  • 27 July

    “Түмэн бумбаны тахилга”-аас хийсэн сурвалжилга

    Нар, хур нь тэгширсэн зуны налгар сайхан өдөр Налайх хотын Сайн Номуун хийдэд “Түмэн бумбаны тахилга” энэ сарын 24-26-ны өдрүүдэд гурван өдрийн туршид үргэлжлэн явагдаж өндөрлөлөө. Орон гэрт буян хишиг өнө удаан тогтож, гарзын үүд хаагдаж, өвчин зовлонгүй, нас буян, хийморь лундаа дэлгэрч, тэнгэр, лус хүмүүний идээ ундаа, эд, эдлэл төгс арвижан, энэ хойтын жаргал бүтэх тустай хэмээн бумбыг эртнээс …

  • 27 July

    А.Цэрэнтогтох хүүд 10 сая төгрөг хандивлажээ

    Монголын Залуучуудын Холбооны Хүмүүнлэгийн байнгын хорооны залуучууд өнгөрсөн наадмын өдрүүдэд “АХЫГ АВАРЪЯ” хандивын аян өрнүүлжээ. Шатаж буй гэрээс дүүгээ авраад өөрөө галд 80% түлэгдсэн баатарлаг хүү А.Цэрэнтогтоход туслах энэ аяны хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт асрууд барин хандив цуглуулсан байна. А.Цэрэнтогтох хүүг хурдан эдгэрэхийг хүссэн сэтгэлийн өглөгийг наадамчин олон харамгүй өгч, нийт 10 гаруй сая төгрөг цугларчээ. Энэ …

  • 27 July

    100 гаруй жолооч нийтийн тээвэрт явах эрхээ хасуулжээ

    Нэг хэсэг хот хоорондын автобусыг хянах боломжгүй байсан билээ. Үүнээс үүдэн орон нутгийн замд осол ихээр гарах болсон. Харин Автотээврийн үндэсний төвөөс хот хоорондын бүх автобусыг GPS-тэй болгож төвөөсөө хянадаг болсноор осол аваар эрс буурсан байна. Улмаар хот хоорондын автобусны хурдыг 70 км/ц-аар тогтоосон юм. Энэ хурдыг удаа дараа зөрчсөн 100 гаруй жолоочийг 1-6 сарын хугацаанд хот хоорондын нийтийн тээврийн …

  • 27 July

    ЗАГВАР болон ЭЛЕКТРОНИК хөгжимийн фестиваль 2015

    Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд залуус та бүхэндээ Монгол Модель агентлаг болон Италийн SERGIO брэндийн хамт олон хамтран ажиллагч байгууллагуудын зүгээс та бүхэнд зориулж буй ЗАГВАР болон ЭЛЕКТРОНИК хөгжимийн томоохон фестивалыг танилцуулж байна. Маш олон байгууллагуудын хамтран бүтээж буй энэхүү шоу нь та бүхэнд шинэ содон маш олон зүйлийг үзүүлэх болно. ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

  • 27 July

    “Өвлийн олимп-2022” наадмын эрхийг БНХАУ-д олгохгүй байхыг хүслээ

    НЬЮ-ЙОРК. /ibtimes/. “Өвлийн олимп-2022”  наадмыг зохион байгуулах хотыг сонгох сүүлийн хугацаа ойртож байгаатай холбогдуулан уг наадмыг зохион байгуулах хотын шалгаруулалтаас Бээжинг хасахыг шаардсан хүсэлтийг Уйгур, Өвөр Монгол, Түвдийн идэвхтэнүүд Олон улсын олимпийн хорооноос /ОУОХ/ хүссэн байна. Бээжин болон Казахстаны Алмат хотын аль нэг нь наадмыг зохион байгуулах эрхийг авах бөгөөд үүнийг ирэх баасан гарагт буюу энэ сарын 31-нд Малайзын Куала …

  • 27 July

    Обамагийн охинтой гэрлэх гэж 70 хонь 50 үхэр санал болгож байна

    АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн том охин Малиятай  гэрлэхийн төлөө Кенийн нэг хуульч Феликс Кипроно 70 хонь, 50 үхэр, 30 ямаа санал болгож байна. Гэж америкийн хэвлэлүүд мэдээлснийг РИА Новости агентлаг дамжууллаа. Кени эр Малиятай гэрлэхийг хэдийнээс хүсч түүнийг 2008 оноос эхлэн сонирхжээ. Хуульч эр “Үнэнийг хэлэхэд би өнөөг хүртэл хэнтэй ч  учирч байсангүй, түүнд үнэнч байна гэдгээ амлаж байна” гэснийг …

  • 27 July

    Чингисийн талбайд энэ сарын 30-нд “Алдрын хүндэтгэл” арга хэмжээ болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн захирамжаар Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр болсон түүхэн үйл явдлыг долдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд орон даяар тэмдэглэхээр болсон. Үүний дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тус түүхэн үйл явдлыг энэ сарын 29,30 – ны өдөр нийслэлд зохион байгуулах ажлын хэсгийг …

  • 27 July

    Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон баруун аймгуудад ажиллаж байна

    УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон баруун бүсийн Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан,  Архангай аймгуудад  ажиллахаар өчигдөр замдаа гарлаа.  Засгийн газрын гишүүний хүрээнд зарим аймгийн ард иргэдтэй уулзаж, Засгийн газрын бодлого, хийж хэрэгжүүлж буй ажлыг ярихаас гадна санал хүсэлтийг нь сонсохоор ажиллаж байна. Түүнээс гадна баруун аймгууд дахь Зэвсэгт хүчний ангиуд, цэргийн штабуудад ажиллах юм.  Түүнийг дагалдаж …

  • 27 July

    Н.Цогбадрах: Тарваган тахлын вакциныг хийж эхэлсэн

    Ховд аймгийн Булган суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч хөл хорио тогтоосон. Энэ талаар Зоонозын өвчин судлалын ундэсний төвийн дарга Н.Цогбадрахаас тодрууллаа. -Ховд аймагт тарваган тахлаар хүн нас барж, хөл хорио тогтоосон. Одоо байдал ямар байна вэ? -Ховд аймгийн Булган суманд долдугаар сарын 11-нд 12 настай хүүхэд тарвага өвчиж, махнаас нь идсэн байгаа юм. Ингээд суганы булчирхай нь цочиж, өндөр …

  • 27 July

    250 халимыг далайн эрэг рүү түрж хэрцгийгээр хяджээ

    Далайн эрэг цусанд будагдсан ба 250 үхсэн халим далайн эрэг дээр байсан юм. Учир нь халимны ан эхэлсэнтэй холбоотойгоор завьтай иргэд халимнуудыг хөөн далайн эрэг рүү хөөж тэнд байгаа тосгоны иргэд зэвсэглэн халимнуудыг хүлээж байсан юм. Халимнуудыг түрэгдэн ирэхэд далайн эрэг дээр шууд алж, хөнөөж байсан юм. Дани улсад халим агнахыг хориглодог бол Фарерын арлуудад зөвшөөрсөн байдаг юм. Халимны агнуур …

  • 27 July

    Жүжигчин А.Цэгмидэд Гавьяат цол олгох хүсэлт гаргажээ

    Ахмад жүжигчин МУСТА А.Цэгмидэд гавьяат цол өгөх цаг нь болсон талаар зохиолч Б.Шүүдэрцэцэг  цахим хуудсаар дамжуулан Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүсэлт гаргажээ. ” Авьяасанд арын хаалга байдаггүй ч шагнал урамшилд алаг үзэл бүү байгаасай! МУСТА А.Цэгмид гэж их урлагийн үнэнч байлдагч Гавьяат жүжигчин цол авах цагнь болсон гэж бодном. Тийм ээ, Холливудад ардын гавьяат гэж үгүй. Гэвч бид энэ үнэлэмжээр амьдарч, …

  • 27 July

    Б.Мөнхтогтох: Монгол улс олон улсын жишигт нийцсэн цацрагийн хяналтын тогтолцоотой

    МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын газрын дарга Б.Мөнхтогтохтой ярилцлаа. – Цөмийн болон цацрагийн хяналт гэхээр хүмүүс тэр бүр мэддэггүй. Ер нь аль салбарт ямар чиглэлийн хяналтыг хэрэгжүүлж байна вэ? – Цацрагийн талаар ярихаар иргэдэд эхлээд атомын цахилгаан станц, байгаль орчинд хор хөнөөлтэй уран гэдэг талаас нь төсөөлдөг. Тэгээд ашигтай, тустай хэрэглээг нь мэддэг ч болгоомжилж эхэлдэг юм шиг санагддаг. Гэтэл цацраг …

  • 27 July

    Шинэ хуулиар согтуу жолоочид дараах арга хэмжээ авахаар боллоо

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулиар согтуу жолоочид дараах арга хэмжээ авна. 27 дугаар зүйл.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодох 27.1.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг …

  • 27 July

    Сураггүй болсон хүүг олжээ

    Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Цагаан даваа” гэдэг газар таван настай, эрэгтэй М энэ сарын 26-ны өдрийн 13:00 цагт төөрч сураггүй болсон тухай дуудлага тухайн өдрийн 20:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Уг дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын есөн албан хаагч, нэг автомашинтай, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад тухайн өдрийн 23:00 цагт төөрсөн хүүг иргэд …

  • 27 July

    Олон улсын шатрын фестивальд С.Чингүүн хүү түрүүллээ

    Чех улсын Пардубице хотноо “Czech open 2015” 26 дахь Олон улсын шатрын фестиваль явагдаж байна. G3 буюу рапид тоглолтын тэмцээнд /1700 хүртэлх/ С.Чингүүн түрүүлж төрийн дууллаа эгшиглүүллээ. G2 /2100 хүртэлх/ рапид тоглотын тэмцээнд CM Э.Баасансүрэн 4-р байрт шалгарав. Мөн 24 цагийн Блиц тоглолтын марафон тэмцээнд ФМ С.Билгүүн 120-н тоглолтоос 109-н оноогоор шагналт 5-р байр эзэллээ. Фестивалийн хүрээнд болсон “Polgar superstar …