Мэдээ мэдээлэл

April, 2023

  • 28 April

    Амралтын өдрүүдэд 33 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

    Нөөцийн махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дөрөвдүгээр сараас эхлэн долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд 33-35 байршилд, ажлын өдрүүдэд 10 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна. Мөн есөн дүүргийн хэмжээнд 481 хүнсний болон сүлжээ дэлгүүрээр нөөцийн махыг байнга борлуулж буй. Өргөтгөсөн худалдааны үеэр махыг гулуузаар борлуулж байгаа бол хүнсний дэлгүүрүүдэд жижиглэнгээр худалдаалж байгаа юм. Энэ долоо хоногийн амралтын өдрүүд буюу дөрөвдүгээр сарын …

  • 28 April

    М.Балдандорж: Шинээр ашиглалтад орж байгаа барилгын шугам хоолой, бусад материал чанарын шаардлага хангахгүй байна

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр орон сууцны хорооллоос зэвтэй ус гарч байгаа асуудлаар холбогдох байгууллагуудад хариуцлага тооцсон эсэхийг тодруулахад УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж “Хуулиар хүлээсэн чиг үүргийнх нь хүрээнд холбогдох байгууллагад шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх албан бичиг хүргүүлсэн. Одоо шугам угаах гэх мэт түр арга хэмжээ авч байгаа. Гүйцэтгэгч компани болон орон сууцны …

  • 28 April

    “Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөг болно

    НЗДТГ Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөгийг тавдугаар сарын 1-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд 10:00-17:00 цагийн хооронд зохион байгуулна. “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж буй энэхүү өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны гишүүдээс гадна Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, …

  • 28 April

    Америк сургуулийн уулзвараас Богдхан уулын зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

    Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан тойруугийн зүүн хэсэг дэх Америк сургуулийн уулзвараас Дүнжингаравын гудамж буюу Богдхан уулын арын зам хүртэлх авто замд эвдрэл үүссэн тул хөдөлгөөнийг түр хязгаарлан, засвар арчлалтын ажил гүйцэтгэнэ. Тодруулбал, нөгөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд тус хэсгийн замын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, эвдрэл гарсан хэсгийг засварлан, хэсэгчилсэн асфальт бетон хучилт хийх юм. Зам …

  • 28 April

    Энэ ням гарагт “Playtime” наадмын “PRE-EVENT” болно

    Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотыг хөгжмийн хот болгох зорилгын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Амьд хөгжмийн наадам ТББ-тай хамтран “Playtime” олон улсын хөгжмийн наадмыг 2023 оны долоодугаар сарын 6-8-ны өдрүүдэд Монгол шилтгээн цогцолборт зохион байгуулахаар болсон. Тэгвэл Playtime наадмын энэ жилийн эхний “PRE-EVENT”-ийг 2023 оны дөрөвдүгээр сарын 30-ны ням гарагт 13:00-20:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. …

  • 28 April

    Зүрх, судасны төв байгуулна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа гурван тулгуурт үндэсний хөдөлгөөний нэг нь “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн юм. Хөдөлгөөн нь “Эрүүл зөв хооллолт”, “Эрүүл зан үйл”, “Эрүүл мэндийн боловсрол”, “Нийтийн биеийн тамир” гэсэн үндсэн дөрвөн бүрэлдэхүүнтэй. Энэ хүрээнд иргэдийг өвчилсөн хойно нь эмчлэх бус,  өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн  шалтгааныг бий болгож буй хүчин зүйлсийг арилгах, эрүүл орчин, нөхцөл бүрдүүлэх, эрүүл …

  • 28 April

    “Асарын өндөр” түүхэн жүжиг тун удахгүй

    Монгол Улсад Хүннүгийн хаад язгууртны дурсгалт газар арваад буй. Эдгээр нь Ноён уул, Тахилтын хотгор, Гол мод, Дуурлиг нарс, Гол мод-2, ОХУ-ын Буриадын нутагт байдаг. 2022 онд Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Ямаан уснаас Хүннүгийн язгууртны томоохон дурсгалт газар илэрсэн. Хангайн нурууны баруун биеэс анх удаа олдоод буй уг дурсгалт газар Хүннүгийн Шаньюйн алтан ураг, Баруун гарыг захирах томоохон язгууртны …

  • 28 April

    У.Хүрэлсүх: “Эрүүл хүн, эрүүл гэр бүл, эрүүл хамт олон”-ы төлөө үндэстнээрээ сэтгэлгээний өөрчлөлт хийе

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж байгаа гурван тулгуурт үндэсний хөдөлгөөний нэг нь “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн юм. Хөдөлгөөн нь “Эрүүл зөв хооллолт”, “Эрүүл зан үйл”, “Эрүүл мэндийн боловсрол”, “Нийтийн биеийн тамир” гэсэн үндсэн дөрвөн бүрэлдэхүүнтэй. Энэ хүрээнд иргэдийг өвчилсөн хойно нь эмчлэх бус,  өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн  шалтгааныг бий болгож буй хүчин зүйлсийг арилгах, эрүүл орчин, нөхцөл …

  • 28 April

    С. Эрдэнэбат: Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн ослоор 395 хүн бэртэж гэмтэж, 57 хүн нас барсан байна

    Өнөөдөр МҮЭХ-ны гишүүд, төлөөлөгчид үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн холбооныхоо байрны өмнө ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙР нь хүмүүсийн суурь эрх гэдгийг сануулан нийгэм, ажил олгогчид, нийт хөдөлмөрийн хүмүүст хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллахыг уриалж байна. 2022 онд Монгол улсад үйлдвэрлэлийн ослын улмаас 57 хүний амь нас эрсэдсэн нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын гаралт буурахгүй харин …

  • 28 April

    Улаанбаатар хотод өдөртөө 7-9 хэм дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна. 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. …

  • 28 April

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

    Аргын тооллын 2023 оны дөрөвдүгээр сарын 28. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын адаг сарын 8. Сугар гараг. Үнэг одтой, зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр. Өдрийн наран 5 цаг 40 минутад мандан, 19 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг …

  • 27 April

    “Монголын Олон суваг дамжуулагчдын Холбоо” ГҮТББ ШУТИС-ийн МХТ-ийн сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

    “Монголын Олон суваг дамжуулагчдын Холбоо” ГҮТББ нь ШУТИС Мэдээлэл, Холбооны Технологийн сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.  Санамж бичгийг “Монголын Олон суваг дамжуулагчдын Холбоо” ГҮТББ-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золбат, ШУТИС МХТС-ын захирал Н.Чулуунбанди нар үзэглэв. Хамтын ажиллагааны хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжил дэвшилд шаардлагатай хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, шинэ технологи, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй …

  • 27 April

    “Эрүүл монгол хүн” үндэсний чуулган зохион байгуулна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний үзэл баримтлал, хамрах хүрээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааг үндэсний түвшинд танилцуулан хэлэлцүүлж, эрчимжүүлэх зорилгоор “Эрүүл монгол хүн” үндэсний чуулганыг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНААР: “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хамрах хүрээ, хэрэгжүүлэх арга зам,“Эрүүл хүүхэд залуус ба эрүүл мэндийн боловсрол”,“Архидан …

  • 27 April

    Н.Хүрэлбаатар: АШУҮИС дэлхийн шилдэг их сургуулиудын НЭГ болох зорилт тавин ажиллаж байна

    Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургууль нь жил бүр уламжлал болгон эрдмийн чуулганыг зохион байгуулдаг. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн 65 дахь удаагийн Эрдмийн чуулган өнөөдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Оюутны соёлын төвд эхэллээ. Эрдмийн чуулганы нээлтэд Анагаах ухааны доктор, профессор, АШУҮИС-ийн захирал, Эрдмийн Зөвлөлийн дарга Н.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, …

  • 27 April

    Авлига, хүнд суртлаас сэргийлэхийн тулд газар өмчлөлийн үйл явцыг “Шилэн” болгоно

    Газрын харилцааны тулгамдсан асуудлыг оновчтой тодорхойлон, шийдвэрлэx боломжийг эрэлхийлэх, газар өмчлөлийн 20 жилийн туршлагыг хэлэлцэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, өндөр түвшний судалгааны арга зүйн шинэ технологи, программыг нэвтрүүлэх зорилгоор “Газрын харилцааны тулгамдсан асуудал ба газар өмчлөл 20” онол, практикийн бага хурлыг зохион байгуулав. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ж.Батсайхан“ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баталсны …