Долоодугаар сарын 22-ны Лхагва гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Сүхбаатар дүүрэг 10.30-14.30 цагт: 9-р хороо Алтайн 1-8-р гудамж, Кей Ар Пи ХХК орчмоор 10.30-17.30 цагт: 11, 12-р хороо Хангайн 1, Ойн гудамж, Рашаантын 14-18-р гудамж, Чингэлтэй дүүрэг 10.30-17.30 цагт: 1-р хороо, 1-р 40 мянгат …
Мэдээ мэдээлэл
July, 2015
-
21 July
МҮОХ-ны дэргэд Эрдэмтдийн зөвлөл байгуулагдав
Монгол улсын олимпийн хөдөлгөөн ба биеийн тамир спортын хөгжлийг эрчимжүүлэхэд эрдэмтэн, судлаачдын мэдлэг, боловсрол,оролцоог ашиглах асуудал чухлаар тавигдаж байна. Энэ үүднээс МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр МҮОХ-ны дэргэд “Эрдэмтдийн зөвлөл”-ийг байгууллаа. Тус зөвлөлийг МҮОХ-ны ерөнхийлөгч, доктор Д.Загдсүрэн ахлан ажиллахаар боллоо. Эрдэмтдийн зөвлөлийн бүрэлдэхүүнд доктор, дэд профессор Ч.Зоригтбаатар, доктор профессор Г.Сүхбат, доктор, профессор Л.Уртнасан, шинжлэх ухааны доктор, профессор Л.Алтанцэцэг, доктор профессор Р.Ганбаатар, доктор, дэд профессор Б.Буяндэлгэр, доктор И.Жамьяндагва нар орсон байна. Эрдэмтдийн зөвлөл нь Олимпийн хөдөлгөөн ба …
-
21 July
Түр зуурын бороо үерийн аюулыг сануулав
Өчигдөр орсон хүчтэй аадар борооны улмаас нийслэлийн зарим дүүрэг, тэр дундаа гэр хорооллын зарим айл үерийн усанд автжээ. Ялангуяа хотын төв хэсгээр нэлээд устай бороо орсон бол Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт үерийн усны улмаас автозам хаагдаж, зарим газар машин явах аргагүй болжээ. Нийслэлд үерт автах эрсдэлтэй 2800 гаруй айл байгааг холбогдох газрууд нь тогтоосон байдаг. Үүнээс Баянгол дүүрэгт 122, Баянзүрх дүүрэгт 803, …
-
21 July
Наадамд барилдсанд нь цол өгөх нь буруу юу
Хэзээ хэзээнээс л наадмын маргааш нэг жишиг тогтчихсон буй. Энэ нь түрүүлж, үзүүрлэсэн, цол нэмсэн бөхдөө байр сууц, машин тэрэг бариад гүйдэгтэй холбоотой. Тийм атлаа эрийн гурван наадмын нэг төрөл болох харваачдаа байлах, шагнах, алдаршуулах тал дээр хойрго ханддаг гэдгийг олон нийт энэ жил эрчтэйхэн шүүмжилж эцэст нь УИХ-ын дарга З.Энхболд анхаарлаа хандуулна гэдэг амлалтаар өндөрлөв. Үүний зэрэгцээ өнөөх …
-
21 July
Нийслэл Даншиг наадам зохион байгуулна
Монгол Үндэсний соёл, уламжлалыг сурталчлах, сүсэгтэн олонд зориулсан буддын шашны зан үйлийг сэргээх, Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын соёлын өвийг дэлгэрүүлэх, аймгуудын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлах, байгаль орчныг хамгаалах үйлсэд уриалах хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Даншиг наадмам зохион байгуулахаар боллоо. Наадмын нэгдсэн үйл ажиллааг ирэх сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү …
-
21 July
Бурханд итгэх нь сэтгэцийн өвчин
Америкийн Сэтгэл судлалын нийгэмлэгийн мэргэжилтнүүд Бурханд итгэх итгэлийг сэтгэцийн гажигт тооцохыг санал болгов. Тэд таван жилийн хугацаанд үргэлжилсэн судалгааны ажлаа дуусгаад ийм дүгнэлтэд хүрчээ. Хэдэн жилийн туршид Америкийн сэтгэл судлаачид дээд тэнгэр байдаг гэдэгт итгэж, энэ хүч хүний шийдвэр гаргах чадварт нөлөөлдөг гэдэгт бат итгэлтэй байдаг дэндүү сүсэг бишрэлтэй хүмүүсийг сайтар ажигласан байна. Ингээд судлаачид Бурханд итгэх явдал нь сэтгэцийн …
-
21 July
Замын цагдаагийн газраас мэдээлж байна
Хайлаастын зам, Хуучин эцсийн замд суудлын автомашины жолооч Т нь ганцаараа дэлгүүр явж байсан явган зорчигч Т-г /6н,эр/ мөргөж гэмтээсэн. Дарь-Эхийн зам, “Бат цайз” төмрийн үйлдвэрийн баруун замд суудлын автомашины жолооч Ц нь явган зорчигч Э-г /13н,эр/мөргөж гэмтээсэн. Өлзийт хорооллын зам, Бурхантын 6-р гудамжинд ачааны автомашины жолооч Б-нь явган зорчигч Д –г /11н,эр/ мөргөж гэмтээсэн зам тээврийн хэрэг, осол гарсан …
-
21 July
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа
Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратегийг баталлаа Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндсэний стратегийг баталж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагааг зохицуулж ажиллахыг Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбатад үүрэг болголоо. Энэхүү стратегийг өөрийн эрхлэх асуудлын хүрээ, харъяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Оюуны өмчийг бий болгох, хамгаалах, ашиглах …
-
21 July
Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын чуулганы XX бага хурал манай улсад болно
Ази Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын Чуулганы (АНДЧ) ээлжит XX бага хурал ирэх сард манай улсад болж, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс зохион байгуулна. Ингэснээр манай улсын Хүний эрхийн үндэсний комисс 2015-2017 онд АНДЧ-ыг тэргүүлэн ажиллана. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдоход эерэг хүчин зүйл болох ажээ. Хуралд …
-
21 July
Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр баталлаа
Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангахыг Шадар сайд У.Хүрэлсүхэд, гадаад орон, олон улсын байгууллага, хандивлагчдын зээл тусламжийн тодорхой хэсгийг хөтөлбөрт чиглүүлэх, дотоодын эх үүсвэрээс гаргах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгаж ажиллахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа. 2015-2025 онд тус хөтөлбөр хэрэгжсэнээр …
-
21 July
БНЭстони улсын Таллинны ИС Балтийн кино урлаг, медиа сургуульд суралцах богино хугацааны тэтгэлэг
БҮГД НАЙРАМДАХ ЭСТОНИ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ БҮГД НАЙРАМДАХ ЭСТОНИ УЛСЫН БЭЭЖИН ДЭХ ЭСЯ МОНГОЛ УЛС ДАХЬ БҮГД НАЙРАМДАХ ЭСТОНИ УЛСЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛЫН ГАЗАР МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ БҮГД НАЙРАМДАХ ЭСТОНИ УЛСЫН ТАЛЛИННЫ ИХ СУРГУУЛИЙН БАЛТИЙН КИНО УРЛАГ, МЕДИА СУРГУУЛЬД СУРАЛЦАХ БОГИНО ХУГАЦААНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР Бүгд найрамдах Эстони улсын Гадаад харилцааны яам, Бүгд найрамдах Эстони улсын Бээжин дэх ЭСЯ, Монгол …
-
21 July
13.6 км авто замд ус зайлуулах шугам хийнэ
Улаанбаатар хот өчигдөр орсон 30 минутын борооноор бараг л далайд гарцтай хот болох шахсан. Үүгээр нийслэлд хийгдэж байгаа авто замын ажлын үр дүн харагдаж байна гэлтэй. Тэгвэл энэ онд нэлээдгүй олон замын засч янзалж, шинээр тавьж байгаа. Тэдгээрийн ус зайлуулах шугамд хэрхэн анхаарч байгаа талаарх мэдээллийг хүргье. Энэ онд Улаанбаатар хотод нийт 13.6 км авто замын гадаргуугийн ус зайлуулах далд …
-
21 July
Бага тойруу орчим “Автомашингүй гудамж” байгуулж, тохижуулна
“Гудамж” төслөөс хэрэгжүүлж байгаа хотын дэд төв төслийн хүрээнд нийслэлийн гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хотын иргэд болон гадаадын жуулчдад тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор “Автомашингүй гудамж” бий болгон тохижуулахаар төлөвлөж, нийслэлийн холбогдох газруудын мэргэжилтнүүдтэй хамтарсан ажлыг хэсэг байгуулан судлагааны ажлыг эхлүүлжээ. Тус ажлын хэсгийн үзэж байгаагаар нийслэлийн хэд хэдэн байршилд ийм гудамж бий болгох боломжтой байгаа юм байна. Энэ …
-
21 July
Тарваган тахал өвчнөөс сэргийлэхийг анхааруулж байна
Манай улсын 17 аймгийн 132 суманд тарваган тахал гарах эрсдэл их байна. Ялангуяа Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Архангай, Өмнөговь, Төв, Хэнтий аймагт идэвхжил өндөртэй байгаа учир Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэж байна. Тарваган тахал нь байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм. Өвчилсөн амьтан агнах, өвчих, арьс маханд хүрэх үед болон өвчилсан хүнийг асрах, сувилах, мах, цөс, хүн мах, арьс …
-
21 July
Туркт болсон дэлбэрэлтийн улмаас 27 хүн амиа алджээ
Сири улстай хил залгаа орших Туркийн Сурук хотод амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 27 хүн нас барж, 100 гаруй хүн гэмтэж бэртжээ. Дотоод хэргийн яамны мэдэгдэж буйгаар дэлбэрэлт орон нутгийн цагаар 09 цагийн орчимд соёлын төвд болсон байна. Сирийн Кобэйн хотын ойролцоо барилгын засварын ажилд туслахаар зуун зуун залуус ажиллаж байсан юм. Туркийн албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, энэ нь …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл