Япончуудад нэг эрхэм зан бий. Энэ бол аливаа ажлыг бүрэн төгс, гүйцэтгэл сайтай, чанартай хийж гүйцэтгэх явдал юм. Тэдний барьж гүйцэтгэсэн зам барилгын насжилт хэдэн зуун жилээр яригдах хугацаатай гэх нь бий. Тэгвэл Монгол Улсын Зэвсэгт хүчин япончуудын зам барилгын арга ухаанаас суралцах боломжтой болжээ. Тодруулбал, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын цэргийн инженерүүд Монгол Улсын Зэвсэгт хүчний алба …
Мэдээ мэдээлэл
July, 2015
-
21 July
Иргэдийг хууль бусаар хил нэвтрүүлдэг байсан Монголчуудын бүлэг баригдлаа
Монголын иргэдийг хууль бусаар Шенгений бүсийн орнуудад нэвтрүүлдэг байсан зохион байгуулалттай бүлгийг Польшийн Цагдаагийн газраас илрүүлжээ. Тус бүлэг Польшийн Ольштын тойргийн иргэдийн нэрийн өмнөөс жуулчны урилга гарган, Монгол руу явуулж, Шенгений бүсийн орнуудад зорчих эрхтэй виз гаргадаг байсан нь тогтоогджээ. Жуулчны визтэй монголчууд Франц, Швед, Герман, Испани, Чех зэрэг оронд очингуутаа орогнол хүсэн цагаачилдаг байсан аж. Мөн Ольштын тойргийн аж …
-
21 July
Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдэд зээлийн хүүгийн татаас олгоно
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай хэлэлцлээ. Гэр хороооллын дахин төлөвлөлтийн санхжүүжилтийн механизмийг тодорхойлох үүрэг бүхий ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан бөгөөд тус ажлын хэсэгт Монгол банк, Монголын ипотекийн корпораци, Монголын банкны холбоо, НЗДТГ, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар зэрэг байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 15 хүн байдаг юм. Нийслэлийн …
-
21 July
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
Долоодугаар сарын 21-ний Мягмар гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.30-17.30 цагт: 24-р хороо Жаргалантын 1-4, Газарчны 1-5, Цайзын 1-8, 10-15, Консулын 1, 2-р гудамж, Монгол шуудан транс ХХК, Ватиканы төлөөлөгчийн газар, Бридж, Зургаан талст, Хотон трейд, Монголын гэгээ, Монгол Контракт, Гамба ХХК-ууд …
-
21 July
Өнөөдөр болох зарим үйл явдалаас
09:00 цагт: Азийн зан үйлийн нийгэмлэгийн “Язгуур шүтлэг ба байгаль, соёлын экологийн асуудал” сэдэвт хурал ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын хурлын танхим, III давхар, 303 тоотод үргэлжилнэ. Утас: 99018026 10:30 цагт: Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулах охид, эмэгтэйчүүдийн анхдугаар лиг нээлтээ хийх гэж байгаатай холбогдуулан МХБХ-ноос өөрийн байранд хэвлэлийн бага хурал зарлалаа. 11:00 цагт: Үндэсний газар зүйн нийгэмлэгийн 2007 оны адал явдалт …
-
20 July
СХД-ийн Онцгой комисс хуралдав
Гэнэтийн усархаг борооны улмаас Улаанбаатар хотод үер усны аюул нүүрлэж болзошгүй байгаа юм. Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, шаардлгатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдоор ахлуулсан дүүргийн онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Өнгөрсөн амралтын өдөр орсон борооны улмаас тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст айл өрх, машин техник хэрэгсэл усанд автсан дуудлага олноор ирж, Онцгой байдлын хэлтэс шуурхай арга …
-
20 July
Шинэ сайд нарын сураг
УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы хаалтаар хэлсэн үгэндээ тодорхой мэдэгдэл хийсэн. Тэрээр “УИХ-ын ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 3-наас зарлана. Ээлжит бус чуулганаар эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулиудыг батална. Мөн Ардчилсан нам МАН-тай байгуулсан гэрээг цуцалж байгаатай холбоотойгоор сайд нарыг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга …
-
20 July
Киргиз дангаараа АНУ-аас харилцаагаа тасалснаа мэдэгдлээ
Киргиз улсын эрх баригчид дангаараа АНУ-аас харилцаагаа тасалж, хамтын ажиллагаагаа зогсоож байгаагаа мэдэгдлээ. “Вашингтон хотод 1993 оны 5-р сарын 19-нд байгуулсан Киргиз ба АНУ-ын Засгийн газруудын гэрээ хэлэлцээрийг Киргиз улс дангаараа цуцалж байгаагаа мэдэгдэж байна” хэмээн тус улсын Сайд нарын зөвлөлийн мэдэгдэлд өгүүлжээ. Үүний шалтгаан нь алуурчин Азимжан Аскаров. Азимжан Аскаров бол цагдаа хөнөөж, үндэстэн ястнуудын хооронд дайсагнал өдөөсөн хэргээр …
-
20 July
Цоо эрүүл бүсгүйд үхэх эрх олгожээ
Сэтгэл гутралд орсон ч гэлээ бусдаар бол цоо эрүүл нэгэн бельги бүсгүйд үхэх эрх олгожээ. Ёсзүйн үүднээс нэр болон наснаас нь өөр ямар ч мэдээллийг өгөхөөс татгалзсан байна. Лаура гэдэг энэ бүсгүй эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдэд аль хүүхэд байхаасаа л амиа хорлох тухай бодож эхэлсэн учраас үхэлд хүргэх тунг тариулахыг хүсэж байгаагаа өгүүлжээ. Амьдралаас уйдсан энэ бүсгүй 21 наснаасаа хойш …
-
20 July
“Хөдөө аж ахуйн бирж” 322.3 тэрбумын арилжаа хийжээ
Хөдөө аж ахуйн бирж ХХК 2015 оны 7 дугаар сарын 9 -ний байдлаар 100 удаа арилжаа зохион байгуулсан байна. Үүнд; – 914.1 тонн ямааны завод ноос – 18.9 тэрбум төгрөгөөр – 5,225.65 тонн ямааны ноолуур 295,6 тэрбум төгрөгөөр – 4,386.90 тонн хонины ноос 7.0 тэрбум төгрөгөөр – 52.8 тонн тэмээний ноос 353.8 сая төгрөгөөр – 576 тонн хүнсний буудай 315.1 …
-
20 July
Үерийн дуудлагын дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллажээ
Нийслэл хотод 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр үргэлжилсэн усархаг шүрүүн бороо орсны улмаас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэдээс үер усны аюултай холбогдолтой 6 дуудлага, 2 мэдээлэл ирсэнийг хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн тасганы 1-1 тоот иргэн М.М-ын байшин усанд автлаа гэсэн дуудлагаар …
-
20 July
Цагдаагийн байгууллагын түүхт 94 жилийн ой ёслол төгөлдөр болж өндөрлөлөө
Цагдаагийн байгууллагын түүхт 94 жилийн ой, “Цагдаагийн алба хаагчдын өдөр”-т зориулсан ёслолын үйл ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Ёслолын үйл ажиллагаанд Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, Монгол төрийн генералууд, төр захиргааны байгууллагын удирдлагууд, Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдууд, цагдаагийн алба хаагчдын гэр бүл, үр хүүхдүүд, үе үеийн ахмадууд, иргэд өргөнөөр оролцлоо. Энэ үеэр …
-
20 July
МСНЭ-ийн УРИАЛГА
INFO.MN сайтын сэтгүүлч, МСНЭ-ийн гишүүн С.Баттулгыг хууль бусаар цагдан хорьсон асуудлаар МСНЭ, “Глоб интернэшнл төв” ТББ, өмгөөлөгч Ц.Батбаяр нар 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж, байр сууриа албан ёсоор мэдэгдсэн билээ. “Ноёд” группээс гаргасан сэрэмжлүүлгийг сайтдаа байршуулсных нь төлөө С.Баттулгыг одоогоос нэг жилийн өмнө буюу 2014 оны долдугаар сард хууль бусаар 32 цаг хорьж байв. Тэр …
-
20 July
Б.Мөнхболор: “Ухаалаг автобус” төсөл энэ сарын 24-нөөс хэрэгжиж эхэлнэ
“Улаанбаатар смарт карт” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболортой ярилцлаа. -“Улаанбаатар смарт карт” компани нийтийн тээврийн удирдлагын систем, тээврийн хэрэгслийнмэдээллийн систем, цахим төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа. Энэажил ямар шатанд явж байна вэ? -Төслийн туршилт амжилттай явагдсан. Тиймээс энэ сарын 24-нд нээлтээ хийж, үйл ажиллагаа хэвийн явж эхэлнэ. Одоогоор нийтийн тээврийн1200 автобуснаас 1100 орчимд нь тоног төхөөрөмж суурилуулчихаад байна. –Тэгэхээр …
-
20 July
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
Ус цаг уур орчны хүрээлэнгээс ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно гэсэн урьдчилсан мэдээ ирүүлж байгаа учраас иргэд, олон нийтийг цаг агаарын тухай мэдээллийг тухай бүр хүлээн авч, гэр орон сууцны үер усны аюулгүй байдлаа сайтар хангаж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгахыг анхааруулж байна. Голын усны түвшин 60-80 см хүрч үерийн аюултай байдалд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл